Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby TGNT » Sun Apr 06, 2014 3:39 am

"Шүүгчээс болсон байж магадгүй" похахаха бүхэл бүтэн отонгийн хүн гоолдох чинь цэвэр шүүгчээ л хамаарч байгааздээ
Цэхрүүд цэхэр л байхымдаа
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1888
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby ТӨӨГӨӨ » Sun Apr 06, 2014 9:52 am

4.гоол 4-лээ отон бсан биш дээ түрүүлэх багийн ёндоо бнаа бна
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby Барнаба » Sun Apr 06, 2014 10:38 am

Ийм зүйлийг харж чадахгүй байгаа бол шүүгчийн ажил хийж яанаа. (mannn
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby - = BJ = - » Sun Apr 06, 2014 12:07 pm

хажуугийн шүүгч угаасаа тоом асуудалд орсон.
User avatar
- = BJ = -
 
Posts: 215
Joined: Sun Sep 22, 2013 12:40 am

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby У.Тэмүүжин » Sun Apr 06, 2014 12:55 pm

ТӨӨГӨӨ wrote:4.гоол 4-лээ отон бсан биш дээ түрүүлэх багийн ёндоо бнаа бна

Ene uliral ovoo heden gool otongoos hiigeed ovoo heden otosh bish yuman dr esreg bagiin gooliig tootssongvi l de
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby Voyage » Sun Apr 06, 2014 5:40 pm

:eek:
Барнаба wrote:Ийм зүйлийг харж чадахгүй байгаа бол шүүгчийн ажил хийж яанаа. (mannn
Image

:eek:
User avatar
Voyage
 
Posts: 444
Joined: Mon Oct 24, 2011 6:54 pm
Location: UB

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby Жавхаа » Mon Apr 07, 2014 9:14 am

:-o

май шалчигаруудаа :ногоон:
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby Жавхаа » Mon Apr 07, 2014 9:53 pm

http://www.footyheadlines.com/2013/12/e ... 14-15.html

ирэх жилийн өмсгөл ийм байвал алжийнаа хаха... Трашфордын энэ жилийн өмсгөл байна доо өнгө нь өөр болохоос
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby Monteyne » Mon Apr 07, 2014 10:24 pm

За хөршүүддээ баяр хүргэе, ийм отон гоол орхоор лиг авах учиртай
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby JC » Mon Apr 07, 2014 10:40 pm

Tegvel udahgui garaar oruulsan goal aldah ni dee
JC
 
Posts: 964
Joined: Wed Oct 13, 2010 1:39 am

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby - = BJ = - » Mon Apr 07, 2014 10:51 pm

Monteyne wrote:За хөршүүддээ баяр хүргэе, ийм отон гоол орхоор лиг авах учиртай

Хаха, та нар special one-аа хичээ :ногоон:
User avatar
- = BJ = -
 
Posts: 215
Joined: Sun Sep 22, 2013 12:40 am

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby NikkEi_Hotspur » Mon Apr 07, 2014 11:11 pm

- = BJ = - wrote:
Monteyne wrote:За хөршүүддээ баяр хүргэе, ийм отон гоол орхоор лиг авах учиртай

Хаха, та нар special one-аа хичээ :ногоон:

chosen one 8-)
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby Nova » Mon Apr 07, 2014 11:27 pm

NikkEi_Hotspur wrote:
- = BJ = - wrote:
Monteyne wrote:За хөршүүддээ баяр хүргэе, ийм отон гоол орхоор лиг авах учиртай

Хаха, та нар special one-аа хичээ :ногоон:

chosen one 8-)


wrong one 8-)
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby - = BJ = - » Tue Apr 08, 2014 12:13 am

Аан тийм хаха
User avatar
- = BJ = -
 
Posts: 215
Joined: Sun Sep 22, 2013 12:40 am

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby - = BJ = - » Thu Apr 10, 2014 6:05 pm

Манай ахлагчийн хэлсэнээр энэ улиралд тоглосон хамгийн эвгүй баг Хотон шувуунууд байсан гэж. Сүүлийн үед Брендан Роджерс Ситиг хожоогүй байгаач, энэ удаагийн тоглолт онцгой аюултай.
User avatar
- = BJ = -
 
Posts: 215
Joined: Sun Sep 22, 2013 12:40 am

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby - = BJ = - » Thu Apr 10, 2014 9:38 pm

Хөл бөмбөг сонирхогч, жинхэнэ дэмжигч нарт зориулж манай Англид байдаг ах стадионуудаар тойрж, нэвтрүүлэг хийж байгаа юм. Хүмүүс үзсэн байж магад. Тэрний эхний нэвтрүүлгээр Этихад стадион гарсан. Сонирхож байгаа бол энэ линкээр орж үзээрэй
http://www.youtube.com/watch?v=HUAHJW8vwOM


Ер нь хөл бөмбөгийн үнэн бодит мэдээллийг тасралтгүй авахыг хүсвэл ороорой http://www.myfootball12thman.com/
User avatar
- = BJ = -
 
Posts: 215
Joined: Sun Sep 22, 2013 12:40 am

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby CB » Thu Apr 10, 2014 10:21 pm

- = BJ = - wrote:Хөл бөмбөг сонирхогч, жинхэнэ дэмжигч нарт зориулж манай Англид байдаг ах стадионуудаар тойрж, нэвтрүүлэг хийж байгаа юм.

:eek:
Гоё нэвтрүүлэг хийж байгаа юм байна. Амжилт.
Этихад ч гоё стадион шүү. Даанч стратфортын фэнүүд тийм цөөхөн байдымуу бараг үнэгүй шахуу тийзтэй байж 45к дүүрдэггүй нь тиймхэн.
- What does Liverpool say to the god of PL?
- Not this season
CB
Glory
 
Posts: 1219
Joined: Fri Sep 18, 2009 10:20 am

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby - = BJ = - » Fri Apr 11, 2014 6:37 pm

Харин тхх, мань хүн сэтгэлээсээ яваад сайхан нэвтрүүлгүүд хийж байгаа. Гэм нь Seven нь дэмжихгүй жоохон худлаа зан гаргаад байгаа болохоор өөрийнхөө сайтаар дамжуулж цацахаар болж байгаа юм байна. Нийт 20 стадионоор аялсан байгаа, тус бүр нь энүүн шиг нэвтрүүлэг болоод youtube-р тавигдах болно.

Этихадын хувьд зарим нэг Capital One-ий тоглолтыг эс тооцвол 60'000 суудал нь байнга дүүрдэг юм байна лээ. Харин Алхнуудын Стратфорд дахь стадионыг мэдэхгүй юм
User avatar
- = BJ = -
 
Posts: 215
Joined: Sun Sep 22, 2013 12:40 am

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby - = BJ = - » Fri Apr 11, 2014 6:45 pm

Үүнээс гадна Агуеро маань бэлтгэлээ хийгээд эхэлцэн байгаа бөгөөд энэ бүтэнсайнд Анфиелдэд гарч магадгүй байгаа юм байна. Заба үүн дээр коммент хэлэхдээ, Кун эргэж ирж байгаа нь 2011/2012 улирлын Тевезийн эргэн ирэлтийг санагдуулж байна гэсэн байна. Өөрөөр хэлбэл багийн итгэл улам дээшилнэ гэсэн үг. Агуеро улирлын мэргэн буучдын эгнээнд нэг хэсэг явж байсан ч, дараалсан гэмтэлүүдийн улмаас нилээд тоглолт өнжсөн байгаа.
User avatar
- = BJ = -
 
Posts: 215
Joined: Sun Sep 22, 2013 12:40 am

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby CB » Fri Apr 11, 2014 8:04 pm

- = BJ = - wrote:Этихадын хувьд зарим нэг Capital One-ий тоглолтыг эс тооцвол 60'000 суудал нь байнга дүүрдэг юм байна лээ. Харин Алхнуудын Стратфорд дахь стадионыг мэдэхгүй юм

60к болцымуу. Миний мэдхийн 45к, тэр нь дүүрдэггүй л байсышд. Ямар сайнаа л Стратфорд сити гэж шоолж байхав дээ хаха. Гэхдээ олон одтой, тайтл авдаг болхоос нь өмнө л дөө. Хаа газар жавзаа мундах биш дээ ккк.
- What does Liverpool say to the god of PL?
- Not this season
CB
Glory
 
Posts: 1219
Joined: Fri Sep 18, 2009 10:20 am

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby - = BJ = - » Sat Apr 12, 2014 3:27 pm

Хүмүүс тоглолт хаана үзэх гэж байна?
User avatar
- = BJ = -
 
Posts: 215
Joined: Sun Sep 22, 2013 12:40 am

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby mn_rocisky » Sat Apr 12, 2014 4:22 pm

сант асар ор кк. Пүүлийнхэн тэнд байнга цугладаг шдээ.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby Realist » Sat Apr 12, 2014 4:53 pm

Серхио Агуэро: Бид энэ удаа гарцаагүй аваргална

Аргентиний хөлбөмбөгч Серхио Агуэро Английн “Манчестер Сити” багт маш сайн тоглож байгаа билээ. Алдарт Марадонагийн хүргэн гэгддэг түүнийг өмнөд Америкийн хамгийн авьяаслаг хөлбөмбөгч гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Тэрээр “World Soccer”-т ярилцлага өгснийг товчлон нийтэлж байна.

-Премьер лигийн тоглолтууд их өрсөлдөөнтэй болж байна. Түрүүлэх магадлалтай олон багаас мэргэжилтнүүд танай багийг онцолж байгаа?
-Бид сайн тоглож байгаа учраас ийм үнэлэлт авах нь аргагүй. “Саутгемптон”- ийг хожсон нь үүний нотолгоо болов уу.

-Эхний үед “Саутгемптон” их сайн тоглолоо. Тэр үед юу бодогдож байв?
-Хэрвээ эхний үед сайн тоглоогүй бол хоёрдугаар үе амаргүй болох байсан.

-Танай багийн хувьд үлдсэн тоглолтуудад олон хожил авах магадлал байгаа. Хамгийн чухал тоглолт бол “Ливерпуль”-ийн эсрэг хийх тоглолт. Хэрвээ хожчихвол?
-Үнэхээр маш чухал тоглолт. Тэд энэ улиралд, ялангуяа тэмцээний дунд үеэс гоц сайн тоглож байгаа баг. Үзүүштэй тоглолтуудын нэг болно гэж бодож байна. Ер нь ганц энэ тоглолт гэлтгүй бид энэ удаа гарцаагүй аваргална. Би үүнийг мэдэрч байна.

-Гэмтэл эдгэж байна уу?
-Ерөнхийдөө гайгүй болсон. Одоо формондоо орох нь чухал байна.

-Суарезлигийн мэргэн бууч болох нь гарцаагүй болж байх шиг?
-Олон гоол оруулсан нь мэргэн бууч болох нь аргагүй шүү дээ. Үнэнийг хэлэхэд би Суарезийг сайн довтлогч гэж боддоггүй.

-Яагаад?
-Тэр бохир тоглодог шүү дээ. Хамгаалагчдыг жинхэнэ зовоодог хүн. Манай Гаель Клишигийн яриагаар бол хамгаалагч нар Суарезаас залхдаг гэсэн.

-Цомын өрсөлдөөнд “Челси”- ийг олонхи нь оруулахгүй байгаа. Дасгалжуулагч Моуриньо ч, манай баг энэ улиралд том зорилго тавиаг үй гэж хэлсэн шүү дээ?
-Наад чинь Моуриньогийн заль шүү дээ. Анхаарлыг холдуулж байгаад багаа сайн тоглуулах гэж байгаа юм.

-Түүний буруу гэж үү?
-Үгүй л дээ. Тэр сайн дасгалжуулагч учраас л ийм сэргэлэн байгаа юм.

-Гэхдээ тэр таныг сайнаар хэлдэггүй?
-Тэр хүн миний талаар юу боддог нь хамаагүй. Би түүнийг хүндэлж явдаг нь л чухал. Нэг удаа Моуриньо манай багийн туслах дасгалжуулагч Брайан Кидд бид хоёрыг хувцас солих өрөөнд байхад орж ирээд, Аргентин дэлхийн аварга болоход чиний зүтгэл хэрэгтэй шүү гэж хэлээд гарсан. Би эхэндээ гайхсан ч надад итгэл хүлээлгэсэнд нь их баярлаж билээ.

-Английн лигийг зорих болсныг тань хөгжөөн дэмжигчид янз бүрээр хүлээн авч байсан. Үнэндээ олонхи нь таныг хүчирхэг багт очоод сэлгээнд л суух байх гэж бодож байлаа?
-Мэдээж Премьер лигт сул баг байдаггүй, бас өрсөлдөөнтэй болдог гэдэг үүднээс авч үзвэл намайг энд гялалзана гэж хэн ч бодоогүй нь лавтай. Харин би чадаж байна.

-Та яагаад Англид тоглохоор шийдсэн юм бэ?
-Испанид би боломжийн хэмжээнд тоглож байсан. Цалин хөлс гээд л бүх зүйл миний санасан хэмжээнд байв.

-Тэгээд?
-Миний хувьд супер од болохын тулд Англид ирсэн.

-Англид өөрийгөө нээн харуулах боломж байдаг гэж үү?
-Англид Испанитай адил топ багууд бий. Гэхдээ мэргэжилтнүүд ч, хөгжөөн дэмжигчид ч бүх багийг адилхан дэмждэг. Үүгээрээ Испанийн лигээс ялгаатай. Би энд тоглохыг эртнээс хүсч байсан. Багийн удирдлага намайг худалдаж тодорхой хэмжээний мөнгө олох зорилготой байсан. Ингээд л хоёр талын сонирхол нийлж би Англид ирсэн.

-Мэдээж “Манчестер Сити”-д тоглох нь нэр төрийн хэрэг байх. Гэхдээ нөгөө талаар та үндсэн бүрэлдэхүүнд гарна гэсэн баталгаа байгаагүй шүү дээ?
-Тиймээ, би үүнийг мэдэж байсан. Одод нэг дор цугларсан ийм хүчирхэг багийн үндсэн бүрэлдэхүүнд гарна гэдэг маш хэцүү. Би үүнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан болохоор сандрааг үй.

-Харин та энд ирээд сэлгээнд бараг суусангүй?
-Харин тийм. Супер од болох замдаа орсон юм болов уу (инээв)

-Өмнөх дасгалжуулагч Манчини танд их итгэдэг байсан. Одоогийн дасгалжуулагч Пеллегрини ч мөн адил. Таны талаар нэг ч удаа шүүмжлэл хэлэхгүй байгаа.Та үүнийг анзаардаг л байх?
-Дасгалжуулагчийнхаа итгэлийг хүлээнэ гэдэг мэргэжлийн хөлбөмбөгчийн хувьд том шагнал. Манчини намайг энэ багт ирсний дараа хүлээн авч уулзаад, би чамайг Марадона л гэж боддог шүү хэмээн хэлж байсан. Энэ үг ямар утгатай байсныг би тэр даруйд нь ойлгосон. Надаас ихийг хүсч байгаа, бас их найдлага тавьж байгааг нь мэдэрсэн. Ийм нөхцөлд мэрийхээс өөр замгүй болдог.

-Тэгвэл Пеллегрини?
-Тэр надад яг л эцэг шиг минь ханддаг. Их уян зөөлөн, гоё хүн шүү.

-Нэг багт олон шилдэг тоглогч цугларах нь хөгжөөн дэмжигчдэд таатай байдаг байх. Нөгөө талаар их өрсөлдөөн өрнөдөг?
-Намайг хэрхэн хүлээж авсан талаар асууж байна гэж ойлгож болох уу.

-Тийм. Таныг тэд өрсөлдөгч гэж хүлээж авсан уу, багийн нэг гиш үүн гэж угтсан уу?
-Намайг таатай хүлээж авахгүй байх гэж би бодож байсан. Эхэндээ тийм бодолтой байсныг нуугаад яахав. Харин талбайд гараад бэлтгэл хийгээд ирэхэд энэ баг үнэхээр гайхалтай юм байна гэдгийг ухаарсан.

-Таны сэтгэлийг юу тэгтэл татсан юм бол?
-Багийн дотоод уур амьсгал бараг төгс гэж хэлж болохоор сайн байлаа. Энд бие биеэ үзэн ядах бус, багийн төлөө гэсэн нэгэн сэтгэлээр асуудалд ханддаг. Би бүр гайхаж байсан. Үнэндээ бол бид үндсэн бүрэлдэхүүнд гарахын төлөө өрсөлдөнө шүү дээ. Гэтэл атаа жөтөө энд байхгүй. Үнэхээр мэргэжлийн хөлбөмбөгчид энд цугларсан байгаа.

-Мэргэжлийн багт өрсөлдөөн, атаа жөтөө байхгүй байна гэж үү?
-Би бодит байдлыг л хэлж байна.

-Премьер лигийн аварга болох, Аваргуудын лигт түрүүлэхийн аль нь хэцүү бол?
-Хоёулаа л хэцүү. Биднийг Аваргуудын лигт сайн тоглодоггүй болохоор ингэж асуусан бол онцгүй л санагдаж байна.

-Ийм хүчирхэг баг Аваргуудын лигт яагаад сайн тоглохгүй байгаа юм бол гэж хөлбөмбөг сонирхогчид их гайхдаг. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Энэ бол бидний сэтгэлийг зовоодог зүйл. Яаж ч хичээгээд нэг л болохгүй байгаа.

-Шалтгаан байгаа даа?
-Мэдэхгүй л байна.

-Тоглогчдын сэтгэл зүйн бэлтгэлд асуудал байгаа. Үүнийг бид ярилцаад ч шийдэж чадаагүй гэж экс дасгалжуулагч Манчини хэлсэн байдаг?
-Түүний үгэнд нэмж тайлбар хийх утгагүй байх л даа.

-Багаа солих талаар бодож байв уу?
-Огтхон ч үгүй. Багийн ерөнхийл өгч Халдун Аль-Мубарак надаас энэ талаар асууж байсан. Миний хувьд энэ багтай хамт байж олон, гайхалтай ялалтуудыг мэдэрмээр байна.

-Мэргэжлийн тоглогчид тайвширна гэсэн зүйл байх уу?
-Уг нь байх ёсгүй л дээ. Гэхдээ хааяа тийм зүйл гараад байдаг юм даа.

-Тевес, Балотелли гээд л дасгалжуулагчдын толгойн өвчин болсон тоглогчид танай багаас явсан. Одоо ийм тоглогч байна уу?
-Байхгүй. Нөгөө талаар ийм тоглогч байлаа гээд багт сөргөөр нө- лөөлдөггүй гэж би боддог.

-Таны нэр Марадонагийн нэртэй байнга хоршиж явдаг. Агуу хөлбөмбөгчийн охинтой үерхэж яваа гэдгээ түүнд хэзээ хэлсэн вэ?
-Тэр анхнаасаа л мэдэж байсан. Марадона надад үнэхээр талтай байсан л даа.

-Удахгүй дэлхийн аваргын тэмцээн болно. Аргентин энэ удаа аваргалах боломжоо ашиглах эсэх нь Мессигээс шалтгаална гэж олон хүн ярьж байна. Нэг тоглогчоос хэт хамааралтай байх нь сайн зүйл биш байх?
-Манай баг ганцхан Мессигээс хамааралтай гэдэгтэй санал нийлэхг үй байна. Тэр бол манай багийн нэг гишүүн.

-Танай багт боломж байгаа юу?
-Байлгүй яахав. Миний хувьд дэлхийн аварга болохыг маш их хүсч байна.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby Erre » Sat Apr 12, 2014 5:53 pm

Энэ ярилцлагыг ажвал бас л Тевез маягын нөхөр юм байна даа. Өөрийнх нь л дүгнэлт юм байх даа.
Ливерпүүл фен
Erre
 
Posts: 309
Joined: Tue May 29, 2012 11:25 pm

Re: Манчестер Сити 2013/2014: THE BLUE MOON RISING!

Postby TG kop » Sun Apr 13, 2014 12:08 am

Tanai ahlagch bertchee yu?
TG kop
 
Posts: 477
Joined: Tue Feb 28, 2012 4:54 am

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron