Өглөө нэг элэглэл байрын юм биччихсэн чинь ганц нэг хүмүүс яриад багаа аймаар мяалсан байнаа, эсвэл танайх тувт дарамтлуулсан юм уу гэж байхийм...
Би хошин хэлбэрээр, тэгээд бага зэрэг эсрэг талаас нь бичсэн юм шүү дээ. Бусдаар манайхан чинь тийм ч авахааргүй муу тоглоогүй, бас лут сайн тоглоогүй.. Дунд нэлээн асуултай байсан ч хамгаалалт, ялангуйяа төвийн хамгаалалт, жигүүрийн хагас, дээр нь Дрогба маань сайн тоглосон. Олдсон бараг 3 хан боломжийн 2-г нь чулуу болголоо.. Мөн хамгаалалтыг нэвтэлсэн богино пассыг Дрогбад хэд хэд гоё хаясан ч зарим нь отон болоод зарим нь Дрогба ойлгосонгүй юу, удчихсан уу ашиглаж чадаагүй..
Хэдийгээр хоёул гэмтэл нь бүрэн эдгээгүй ч Тэрри, Карвальо хоёр маань дэлхийн шилдэг арын хослол хэвээр байнаа.. Ж.Коул маань маш үр дүнтэй тоглолоо, нэг гоол, нэг дамжуулалт, Дамжуулалт нь маш чухалын дээр гоё дамжуулалт байлаа... , бас Малуда муугүй гоолын комбинац хийж амжилт олсон. Дрогба бол ярих юмгүй, урд ганцаар бөмбөг бүрт хүрч, бөмбөг бүрийн төлөө тэмцэж, айлын хамгаалагчдыг дарамталж чадаж байсан. Бас Малудаг ойлголцож, гоё пасс нэгээр хаян эхний гоолд тус болсон бол Ж.Коулын үнэн гоё пассыг итгэл төгс чулуу болгосоон. Тэр гоолондоо буцаж ирлээ..
Одоо Лампс маань гэмтлээс ирчихвэл яам дасгалжуулагч нь байсан ч яваад байнаа. Роман эрх биш баг алах дасгалжуулагч байлгаад байхгүй байлгүй дээ...
Эцэст нь манай Тэрри, тэр үнэхээр супер хамгаалагчийн дээр, зориг, итгэл төгс ШИЛДЭГ ахлагч билээ.