by iDeA » Thu Apr 10, 2014 4:09 pm
Германы Вүрзбүргээс Массачусетс-н Спрингфийлд хүртэлх Дирк Новицкигийн аялал хэдийгээр дуусаагүй байгаа ч тэр Сагсан Бөмбөгийн алдарын танхим хүрэх замаа нэгэнт олсон.
Түүний талаарх эргэлзээ, тээнэглэлүүдийг тэрээр энэхүү аялалынха туршид няцаасаар өдийг хүржээ. НБА-н цаг үеийн түүхэнд тоглож байсан шилдэг тамирчдын нэг мөн эсэх талаар биш харин тэр домгуудын хаана нь түүнийг эрэмбэлвэл зохистой вэ гэдгийг л шийдэх үлдэж.
Анх 1999 оны ажил хаялттай богиносгосон улиранд НБА-д хөл тавих үедээ тэрээр өөрийгөө энэ лиг-д тэсч үлдэх эсэхэд эргэлзэж, хуучин дасгалжуулагч Дон Нелсон-г хүртэл түүнийг үлдэхийг ятгахад хүргэж байсан тэрээр "Би одоо болтол гүйцэд ойлгож амжаагүй л байна, багадаа тоглолтыг нь үзэж өссөн энэ олон домогт тамирчын урд орчихсон зогсож байгаа маань нэг л сонин санагдаад байх юм, надад нэг л бууж өгөхгүй л байгаа юмдаа" гэжээ.
Нэгэн домогт тамирчин өөрийн замналаа эхлүүлж байгааг түүнтэй хамт ажиллаж тоглож байсан хүмүүс хэзээ ойлгож эхэлсэн талаар:
Америкт анх хөл тавьсан нь
"Энэ Германаас ирсэн туранхай жаал энэ олон шилдэгүүдийн эгнээнд багтана гэж хэн санахав дээ" хэмээн тэрээр НБА-н бүх цагаа үеийн оноо авалтын жагсаалтанд 10р байранд орох хүртлээ тэрээр хэд хэдэн удааа хэлж байсан.
Вүрзбүргийн нэгэн спорт танхимаас Холгер түүнийг олох үед сагсан бөмбөгийн ертөнц түүний талаар огтхон ч дуулаагүй байсан бөгөөд тэр үеэс дасгалжуулагч Новицки 2-н өвөрмөц шийдэл бүхий бэлтгэл эхэлсэн юм. НБА-н төлөөлөгчид түүнийг Германы 2р лигтээ хийсэн хэдэн тоглолтоос гадна 1998 оны Nike Hoop Summit-с өөрөр хараагүй хэдий ч тэрээр хэдхэн жилийн дотор тэрээр Европ тивийн шилдэг залуу тамирчдын нэг болж багуудын анхаарлыг татаж чадсан.
Холгер Гешвинднер, Новицкигийн багш. 1995 оноос одоог хүртэл :
Тооцоолж бодох боломжгүй л дээ, гэхдээ юу вэ гэхээр, түүнийг анх бэлдэж эхлэхдээ би тухайн үеийн НБА-н тамирчдын талаар судалж тэдний арга барилыг ажиглаад түүнийг ер нь шидэлт сайтай болгох зорилго тавьсан. Анх түүнийг эхлэхэд НБА-д нэг ч 7 фүүт өндрөртэй гаднаас шидэж чаддаг тоглогч байгаагүй, Тэгээд л бид шидэлтэнд түлхүү анхаарч эхэлсэн. Алсдаа энэ нь түүний кареерт тусалсан. Одоо тэр лигт 16 дах жилдээ тоглон, багадаа шүтдэг байсан тэр агуу тамирчдыг ардаа орхисоор явна. Энэ гэхдээ төлөвлөгөөнд бол байгаагүй ч хэрэв чи шидэж чаддаг түүнийгэ тогтмол 16 жил барьж чадвал энэ амжилт боломжтой зүйл. Миний бодлоор зарим нэг зүйлийг шинээр нэвтрүүлж нээх гэсэн санаа л ихээр тус болсон... Ер нь залуу хүүхдүүдийг тоглож байгааг харахад бүгд л бөмбөгний араас гүйдэг бол Дирк тэднээс ялгаатай нь талбайн сул хэсгийг олж, дараагийн пасс хаана ирэхийг тооцоолон хүлээдэг байсан, энэ чадварыг заана гэдэг хэцүү л дээ. Түүнд яг тоглогчийн ур чадвар бол байгаагүй, шидэлт, бөмбөг эзэмшилт зэрэг нь тодорхой бэлтгэл сургуулилтын үр дүнд авч болох ч түүнд байсан тэр онцгой чадвар нь түүний авьяас байсан юм. Энэ л ер нь түүний амжилтын гол эхлэл. Би шидэт бөмбөлөгөнд үүнийг харсан юм биш хэдий ч яг түүнийг өөрийн тоглолтоо гаргаад холын зайнаас шиддэг болоод ирэх үед хэн түүнийг хамгаалах вэ? Шак уу? хэрэв тэр түүнийг хамгаалхаар будагтай талбайгаас гарвал өөрийн хамгийн гол зэвсэг болох самбараас бөмбөг алдалтаа алдана. Тийм ч учраас НБА-д 3с шидэж чаддаг 7 фүүт өндөртэй залуу зөв үедээ зөв багтаа байж чадвал тун хэрэгтэй гэдгийг л ойлгосон доо. Хамгийн гол санаа зовж байсан зүйл бол тэр их олон хүний өмнө, дээд түвшинд хэрхэн тоглох болдоо, энийг аргалж чадах болов уу гэдэг л байсан.
Дон Нелсон, Маверикс багийн дасгалжуулагч, ерөнхий менежэр 1998-2005
Анх бид түүнийг тэр нэг олон улсын юманд (Nike Hoop Summit) оролцох гээд ирсэн байхдаа Даллас-д бэлтгэл хийх үеэр нь харах боломж гарсан юм. Долоо хоног бэлтгэл хийснийхэ дараа Сан Антонио-д болсон тоглолтын үеэр Донни бидэнд билет олж өгч уг тоглолтыг үзсэн бөгөөд урд нь хэзээ ч түүн шиг тамирчин харж байгаагүй. Тэгэхэд л бид түүнийг од тоглогч болох юм байна гэдгийг мэдсэн байсан. Бүх цаг үеийн шилдэгүүдийг урчилан таана гэдэг боломжгүй л дээ, тэгэхдэ бид тийнийг Бүх одод тоглогч болно гэдэгт бол огтхон ч эргэлзээгүй. 7 фүүт өндөртэй хаанаас л бол хаанаас шидэж чаддаг. Тэр бас бөмбөг эзэмшилт сайтайгаас гадна тоглолтоо сайн мэдэрч чаддаг нь илт харагдсан. Түүнийг ер нь угааса л хамгаалалт тал дээр нөлөө үзүйлхүүц гэж бодож байгаагүй ч тэр бүх залалт, шидэлт зэргийг эзэмшсэн,7 фүүт өндөртэй сагсан бөмбөгт яг л таарсан гэмээр урт хучтэй бие бялдартай, үндсэндээ цогц байсан юм. Урд нь хэзээ ч 17 18 тай тийм тамирчин харж байгаагүй.
Донни Нелсөн, Маверикс-н туслах дасгалжуулагч, сагсан бөмбөгийн үйл ажиллагааны ерөнхийлөгч 1998-одоог хүртэл.
АНУ-н эсрэг Дэлхийн бусад орны тамирчдаас бүрдсэн багт орон тоглож 33 оноо 14 самбар авч хожил авчирах мөчид л, гэнэт түүний нөөц бололцоог олж харсан ч бас дотроо жаахан харамлангүй байж билээ. Тэр үед яг л ангийн олзоо бусдад булаалгах вий гэсэн мэдрэмж төрсөн.
DON NELSON: Бид түүнийг бусад багуудаас нууж драфт-р өөрсдийн болгох гэж чармайж эхэлсэн бөгөөд Донни үүнийг сайн биелүүлж чадсан шүү.
Бид түүнийг драфтын үдэш өөрсдийн болгохдоо энэ залуу бол хүчний довтлогчийн байрлалд хувьсал авчрах юм байна гэж бодож байсан. Бүр дордлоо гэхэд л ядаж Detlef [Schrempf]тэй дүйцхүүц түн сайн 10 жилийн кареер.
үргэлжлэл бий.
MFFL!