tugs wrote:Ashley Young-н Том хүү Тyler Young Арсеналын хүүхдийн акедемтай гэрээ байгууллаа.
http://www.sportskeeda.com/football/man ... /?ref=murz
Уолкотын хүүхэд юм биш үү? ямар адилхан юм..
Moderator: Хөлбөмбөгийн модууд
by LeBe » Tue Apr 08, 2014 10:57 pm
tugs wrote:Ashley Young-н Том хүү Тyler Young Арсеналын хүүхдийн акедемтай гэрээ байгууллаа.
http://www.sportskeeda.com/football/man ... /?ref=murz
by NikkEi_Hotspur » Tue Apr 08, 2014 11:05 pm
by сайнаа » Wed Apr 09, 2014 9:10 am
by Voyage » Wed Apr 09, 2014 10:05 am
by Voyage » Wed Apr 09, 2014 10:06 am
сайнаа wrote:
by El Payaso » Wed Apr 09, 2014 10:06 am
by redi23 » Wed Apr 09, 2014 11:00 am
Dorj4 wrote:Rooney тоглоно гэнээ Moyes. Өвчин намдаах тариа тариад ч хамаагүй тоглуулах утгатай юм ярисан байна. Тэгж байж World cup өнжүүлэхвийдээ.
by Devil 7 » Wed Apr 09, 2014 11:03 am
by zigo » Wed Apr 09, 2014 11:14 am
by Devil 7 » Wed Apr 09, 2014 11:17 am
by Maslo » Wed Apr 09, 2014 1:44 pm
by Funky » Wed Apr 09, 2014 1:50 pm
by LeBe » Wed Apr 09, 2014 2:13 pm
by ТӨӨГӨӨ » Wed Apr 09, 2014 3:17 pm
by Mojul » Wed Apr 09, 2014 3:23 pm
by ТӨӨГӨӨ » Wed Apr 09, 2014 3:25 pm
by Devil 7 » Wed Apr 09, 2014 3:27 pm
by Naranbadrakh » Wed Apr 09, 2014 3:31 pm
by Funky » Wed Apr 09, 2014 3:40 pm
by Funky » Wed Apr 09, 2014 4:04 pm
Сэр Алекс Фергюсон: Энэ залууг багтаа авсан цагтаа л би стадионоос гарна шүү
Роналдог хэрхэн багтаа авсан тухай Сэр Алекс Фергюсон ингэж өгүүлжээ
- “Реал Мадрид”, “Арсенал” гээд олон баг Криштиано Роналдог багтаа авахыг хүсч, гэрээ хийхийг зорьж байсан тухайгаа өгүүлсэн нь бий. Гэхдээ “Спортинг”-той манай баг хамтран ажиллах гэрээтэй байлаа. Бид тэдэн рүү дасгалжуулагчдаа илгээж, тэд бас хариу илгээдэг байв. 2002 онд Карлуш манай багт ирмэгцээ “Спортинг”-т харж, анхаарч үзүүштэй нэгэн залуу байгаа тухай шууд хэлсэн. “Тэр чинь хэн юм?” гэж намайг асуухад “Роналдо” гэж хариу дуугарсан. Тэр үед бид Роналдог алт хэдийнэ овоо хараандаа авчихсан, түүний тухай бүхнийг мэддэг болчихсон байлаа. Тухайн үед Роналдо төвийн довтлогчоор тоглож байсан юм. Карлуш ч хоёр багийн хоорондын гэрээний дагуу шаргуу ажиллаж, түүнийг авах ёстой гэсэн санааг дэвшүүлсэн. Учир нь Роналдо онцгой тоглогч л доо. Ингээд Жим Райаныг бид Португал руу явуулж, “Спортинг”-ийн бэлтгэлийг ажихыг санууллаа. Хоёр багийн хоорондын тохиролцооны дагуу ийм боломжтой байсан юм. Тэгээд Жим ирэхдээ “Дажгүй залуу юм. Би харлаа. Гэхдээ түүнийг жигүүрийн тоглогч гэж бодож байна. Залуусын багт төвийн довтлогчоор ашиглаж байгаа хэрэг. Би лав түүнийг авахдаа алгуурлахгүй ээ. 17 нас хүрэхэд нь түүнийг аль нэг баг авах л гэж үзнэ” гэж хэллээ.
Ингээд бид “Спортинг”-ийнхонтой ярилцаж үзлээ. Тэд Роналдог дахиад хоёр жил багтаа байлгахыг хүсч буйгаа хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёр жилдээ Роналдог багтаа байлгаад дараа нь манайх авах тухай аман тохиролцоо хийсэн. Тухайн үед бие төлөөлөгч нь хоёр багийн хооронд яриа болсныг мэдээгүй өнгөрсөн юм.
Тэр зундаа Карлуш “Реал Мадрид” руу явлаа. Харин бид Америк руу аялан тоглолтоор одов. Питер Кеньон, Хуан Себастьян Верон нар багаас явчихлаа. Тэр үед бид тохиролцооныхоо дагуу 2004 оны Европын аваргад зориулан босгосон шинэ стадионд “Спортинг”-той нөхөрсөг тоглолт хийх байлаа.
Португалд очлоо. Тэр тоглолтод манай баруун хамгаалалтад Жон О`Ши гарсан юм. Гэтэл одоо хүртэл зарим хүмүүс Гари Невиллийг тоглосон гэж зүтгэсээр байдаг. Үнэндээ О`Ши тоглосон. Роналдогийн эхний дамжуулалт л намайг суудлаасаа өндийхөд хүргэсэн. Би “Жон, бурхныг бодоод наадахьтайгаа ойрхон тоглоо!” гэж хашгирсан. Жон над руу хараад мөрөө хавчихад нь гайхшрал, зовиур илт мэдрэгдэж билээ. Нөөцөнд сууж байсан манай хэд ч “Чөтгөр аваг, боссоо энэ чинь яасан айхавтар залуу вэ” гэж уулга алдлаа. Тэгэхэд нь би “За, би түүнийг яахаа мэдэж байна” гэж хариу өчсөн. Тэгээд хувцас хэрэглэл хариуцсан Альбертад хандан: “Захирлынх нь лоож руу оч. Кеньоныг буугаад ир гэж хэл” гэлээ. Ингээд Питерийг ирэхэд нь “Энэ залууг багтаа авсан цагтаа л би стадионоос гарна шүү” гэж хэлсэн.
Гэтэл Кеньон өмнөөс “Тэр тийм сайн байна гэж үү?” гэхэд нь “О`Ши түүний эсрэг юу ч хийж чадахгүй, алмайрч хоцорлоо. Түүнийг бид авах ёстой” гэж хариулсан.
Кеньон Лиссабоны багийн удирдлагатай ярилцаад, Роналдо авах боломжийг сураглалаа. “Реал Мадрид” түүний төлөө 8 сая евро амлачихаад байгааг тэд бидэнд санууллаа.
“Тэгвэл тэдэнд 9 сая евро амла” гэж би Кеньонд хэлсэн.
Роналдо бие төлөөлөгчийнхөө хамт жижигхэн өрөөнд сууж байлаа. Би түүнийг авахдаа баяртай байх болно гэдгээ хэлсэн. Жорж Мендешийн /Роналдогийн бие төлөөлөгч/ өмнө би шууд л “Чи тоглолт бүрт гарахгүй. Үүнийг шулуухан хэлчихье. Гэхдээ чи аажимдаа үндсэн бүрэлдэхүүний тоглогч болно. Үүнд эргэлзэх юм алга. Би одоо 17-той, багтаа дасан зохицоход хэсэг хугацаа шаардлагатай. Бид чамайг анхаарч, тус дэм үзүүлнэ” гэж би Роналдод хэллээ.
Түүнд болон ээж, эгч, Жорж Мендеш, өмгөөлөгч нарт нь зориулан хувийн онгоц бид илгээв. Аль болох нь хурдхан гэрээгээ хийхийг эрмэлзлээ. Цаг хугацаа хамгийн үнэтэй байсан юм л даа. Би цагтаа Глазгод байхдаа скаутаар ажиллаж байсан болохоор багийнхаа скаутуудад “Хэрвээ ирээдүйд нь эргэлзэхээргүй тоглогч харвал түүнийг шууд авахыг эрмэлз” гэж сургадаг байсан юм.
Олон жилийн өмнө би Жек Лондоны “Цагаан соёот”-ыг уншиж билээ. Тэрхүү зохиолд алтны эрэлд гарч, Клондайкийг зоригсдын тухай өгүүлдэг. Скаутууд бол яг л тэр зохиол дээрх алтны эрэлчидтэй адилхан. Бямба гаригийн нэгэн тоглолтыг үзэж суугаад гэнэт л Жорж Бест, Райан Гиггз, Бобби Чарльтон шиг болох залуусыг олж харах нь бий. Би Лиссабонд анх Роналдогийн тоглолтыг харахдаа яг л тийм мэдрэмжийг мэдэрсэн. Энэ бол нэг ёсны нээлт байсан хэрэг.
Хөлбөмбөгт олон жил болохдоо би тэгж их догдолсон, бас хүлээсэн мөчүүдийг өнгөрүүлээгүй. Урьд нь Пол Гаскойныг авах гэхдээ л тэгж догдолсон байх. “Ньюкасл” доош уначих гээд, Гаскойн гэмтэлтэй байсан үе. Тэр нэгэн даваа гаригт бид “Сент Жеймс Парк”-т очсон юм. Тухайн тоглолтод манай багийн төвийн хагас хамгаалалтад Норман Уайтсайд, Реми Мозес хоёр гарсан. Дажгүй хөлбөмбөгчид, ямар ч байсан хүүхэд шиг хууртаад байхгүй л залуус. Гэтэл Гаскойн Мозесийн хөлийн дундуур нь бөмбөг булааж авчихаад толгойг нь илж харагдана. Үүнийг хармагцаа техникийн бүсээс үсрэн гараад багийнхаа залуусыг Гаскойныг сургаад өгөхийг захилаа.
Уайтсайд, Мозес хоёр өөрсдийг нь дутуу үнэлээд буйг Гаскойнд ойлгуулахыг хичээсэн ч тусыг олсонгүй.
Тэр зундаа бид Полыг авахыг хичээсэн. Гэвч “Тоттенхэм” түүнийг “Ньюкасл”-д өгөхөөр шийдсэн юм даа. Түүн шиг гоц авьяастай хөлбөмбөгчийг харахаараа л үүний төлөө л хөлбөмбөгийн ертөнцөд хэдэн жил ажиллаж, түүн шиг тоглогчийг л дасгалжуулахыг хүсч байгаагаа мэдэрдэг. Тиймээс л би тухайн үед Гаскойныг ямар ч үнээр хамаагүй авахыг хүсч байсан.
Ямартай ч Кеньон Роналдотой гэрээ үзэглэж чадсан юм. Испани баг руу явчихаагүй нь “Спортинг”-ийнхонд ч таатай санагдах шиг болсон.
Гэрээг хурдан ахиулж, нэмэлт бонус бодогдоод 12 сая еврод хүрч билээ. Гэрээндээ бид “Спортинг” түүнийг эргүүлж авахыг хүсвэл давуу эрхтэй байхаар заалт оруулсан. Хожим “Реал Мадрид” 80 саяыг амлахад бид “Спортинг”-д ийм хэмжээний мөнгийг гаргавал эргүүлэн өгөхөд бэлэн гэдгээ хэлсэн. Гэвч тодорхой шалтгааныг улмаас тэднээс хүсэлт ирээгүй... хэмээн Сэр Алекс Фергюсон өгүүлсэн байна.
Роналдог хэрхэн “Манчестер Юнайтед”-д авчирсан тухай түүхийг танд сонирхууллаа.
via Р.Гэгээ
by Rooney » Wed Apr 09, 2014 5:11 pm
by Monteyne » Wed Apr 09, 2014 5:43 pm
by Voyage » Wed Apr 09, 2014 5:55 pm
Maslo wrote:Rooney тоглоно гэвэл айл 1 янзаар бэлдэнэ, Rooney тоглохгүй гэвэл өөрөөр бэлдэнэ. Албаар алцагануулж байгаад оруулж ирэх гээд байгаа ухаантай юмуу даа
by Mojul » Wed Apr 09, 2014 6:48 pm