by redi23 » Mon Apr 07, 2014 3:42 pm
Сая нэг ийм юм уншлаа. Сонирхолтой байж магадгүй гээд утгачлаад орчуулчаа.
Баерн-тай энэ тэнцүү тоглосны шалтгаан нь ийм гэнээ.
Ман Ютд бол уран гоё довтолгоотой, чадварлаг хөлбөмбөгчидтэй, нэг их автуусдаад хамгаалаад байдаггүй багуудын нэг. Харин ДМ-ийн Эвертон бол ихэнхдээ андердог гэж тооцогддог байсан ба мань нөхөр ч энэ байдлаа сайн ашигладаг байсан гэнэ.
Угаасаа мөнгө төгрөгөөр маруухан Эвертоны босс түүнд тоглолт болгондоо ялалт байгуулах ёстой нтр гэсэн дарамт харьцангуй бага байж. Ер нь тэгсгээл тэнцээ нтр аваад явахад болдог байж л дээ. Тийм ч учраас тоглолтонд нэг их доминант байгаал, эсрэг багаа илүүрхээл, довтлоол байх шаардлаггүй байсан гэнэ. Товчхондоо хувийн ур чадвар өндөртэй тоглогчидтой мундаг багуудын эсрэг тоглохдоо энгийн цул хамгаалалт, лонг-боол+кроссууд гэсэн тактик барьдаг байж. Мэдээж эсрэг баг нь андердог-т хожигдох, эсвэл тэнцэхийг хүсэхгүй учир байнга довтлоно, яг л ДМ-ийн хүссэнээр… (Байерн-тай хийсэн тоглолт бараг л нүдэнд харагдаж байгаа биз).
Дээрхээс харвал Евертонд тун дажгүй амжилттай ажиллаж байсан менежер яагаад Ман Ютд ирээд ингэж их бүтэлгүйтээд байгаа тухайд ер нь бараг л хариулчихаж байх шиг байна л даа.
ДМ нь өөрийн тактикийн давуу талыг сайн мэддэг байсан ба Эвертоны тоглогчдыг байнга физикал тал дээрээ бусдаас илүү байлгахыг эрмэлздэг байж. Байерн дээр ч гэсэн энэ нь анзаарагдаж байсан шд, айл ерөнхийдөө энгийн богино дамжуулалтууд хийгээл тоглож байхад манайхан ёстой бөмбөг бүрийн хойноос пижигнээл, лонг-боол + айлын хамгаалалтыг сэтлэж урагшаа хурдтай довтлох г.м тоглож байсан (яг л андердог шиг)
ДМ-ийн энэ системд зохицохын тулд тоглогчид нилээдгүй тэсвэр тэвчээртэй бас чанга хатуу бие бялдартай байх хэрэгтэй гэнэ (бодуул манайхан байсгээл бэлтгэл дээрээ бэртчээд байдаг байсан нь энэнтэй холбоотой биз).
ДМ-ийн бэлтгэлийн талаар Фил Невилл 2011 онд ингэж ярьж байж: “Horse shoe” гээд дасгал байдаг байлаа, энэ нь 100- 300м-ийн зайд спринт хийлгэдэг дасгал юм л даа, нэг цэгээс нөгөөрүү хүрээд амьсгаа авах завдалгүй шахам буцна. Иймэрхүү байдлаар 8-н удаа гүйхэд л хөл чинь бадайрч, уушиг чинь хэт ачаалал авсандаа шатаж байгаа мэт мэдрэмж төрдөг. Чамайг унаад өгөхөд менежер зүгээр л шоолж хөхрөнө. Яг энэ үед энэ дасгал нь ёстой нэг яргалал мэт л санагдана, гэхдээ тоглолтын үеэр бол энэ бүх дасгал сургуулилт үнэхээр үр дүнгээ өгдөг байсан ба улирлын турш Эвертон шиг гүйдэг баг бараг байдаггүй л байсан юмдаа гэжээ.
Харин энэ тактик нь Эвертоноос сул эсвэл ойролцоо багуудын эсрэг бол нэг их үр дүнтэй байгаагүй юм байна. Танай баг хэдийгээр талбай дээр галзуу юм шиг гүйлдээд, айлын тоглогч бүрт прессинг хийж, хоосон орон зайг шахаж чадаад байлаа ч гэсэн, нөгөө баг чинь хойноо шигдээд хамгаалаад эхлэхээр тоглолтыг удирдаж, довтлогоог гүйцэлдүүлэх техниктэй тоглогчид дутагдаад ирдэг байж.
Хэдийгээр Байернтай тоглосон тоглолт дажгүй мэт санагдаж байвч Ман Ютд цаашдаа энд өгүүлсэн шиг тактикаар тоглодог баг болно гэвэл ёстой харамсалтай л санагдаж байна.