by UNIVERSE » Thu Oct 04, 2007 10:23 am
ВАЛЕНСИ 1 - ЧЕЛСИ 2
Флет.:
Ёооо... Манай форумын "selft-styled" "expert" /Монголоор шинжээч гэчихээр жулдаад байх юм аа, мэргэд гэхийм бол нэлээн таалагдах янзтай/ -үүдийн маань төлөгчилсний дагуу баг маань УЕФА-д тоглодог болох гэж байгаа болохоороо ч тэр юм уу ёстой муу юм аа.. Баримттай ярий л даа.
Төвд Микел, Эссэйн, Макалеле гарчээ. Гарчээ ч юу байхав гаргаж... Энэ нь Абраам "ер нь хожихоо болий доо "чорт" гэж, айл гоол хийвэл хожигдоод л, хийхгүйм бол тэнцчихье, байз" гэснийг илтгэж байлаа.
Микел хөөрхий зарим тоглолтод шар, улааны төлөө тоглодог болохоор ч өнөөдөр тэрнийхээ төлөө хэд зүтгэснээ сүүлдээ залхуу хүрэв бололтой "ер нь бөмбөгөнд хүрэхээ ч болий" гэж шийдсэн янзтай, замын тосоод л явж байх, Абраам ч өө тэгээд амраг ээ, амраг зайлуул гэж бодсон бололтой, тоглуулсаар л... ёстой өөдлөхгүй шинжгүй ээ.
Жозе явсанд өдий хүртэл уур нь гараагүй Эссэйн маань айлын талд тоглочидог байдаг болсон нь бас л "үзүүштэй" юм. Өөрийн багт оновчгүй, айлын багт яг оносон дамжуулалтыг харамгүй өгч байгаам чинь... Дөнгөж 9 минут болж байхад л Виллад супер дамжуулалт өгч нөгөөх нь ч торох юмгүй 1-0 болгоодохов... Манайхан их муу юм аа.
21 дэх минутад Малудаа, Дрогба хоёр франц маягийн хөл тавих довтлогоо үзүүлснийг Жоё Коул биш нөгөө Моррети хөл тавьж өглөө.. Уул нь манай хүний хөл түрүүлж хүрсэн ч Моррети тэр гоолыг оруулж "ядарч явахад тусалдаг гэдгээ харууллаа" гэхийм. Валенс сайн юм аа. Энд ч, тэнд ч гоол оруулаад л ..
Хуакин нь ч сайн юм аа авч ороод хуурлаа, цохилоо блоклов, буржгар цэвэрлэлээ 16 гадна Вилла хүлээж авч хоосон хаалгаруу цохисон ч "16-н гаднаас бол онохгүй шүү" гэдгээ ойлгуулав.. Валенси супер юм аа...
Манайхан тэр тусмаа, Ферейра маань ихээхэн тайван байлаа. Хажуу дахь буржгар 2 сар алга болж ирсний шанг нь өгч байгаа мэт алдаад, араас нь олигтой гүйх ч гүйм. "Буржгар торгуулийн доозоо аваарай" гэж бодсон нь илт.. Макалеле, Эссэйн , Тэрри нар ч бас ганц нэг тэгж бодсон байх талтай харагдав.
Аан тийм зарим нэг багын нөхөд гэмтээд маск энэ тэр зүйж байгаа нь зарим нэг Валенс нарт ихээхэн таалагдсан болтой, шүргэлцээд л "бэртчихсээн" гэж итгээд хэвтчих юм... гэтэл бэртэж өгдөггүй эээ. Хөлбөмбөгийн бурхан зарим нэгэнд нь харамгүй хайрлаад заримд нь огт өгдөггүй, шударга бус нөхөр гэдгээ мэдрүүлэв... Тухайлбал Моррети Малудатай уралдахдаа түүний туяхан гараар нүүрэндээ "аймаар балбуулчив". Тэгээд тэр хойно хэвтээд өглөө, хамраад дараад л байх юм... "аймаар юм болжээ", нөгөө цус мус гардаггүй, бүр уур нь хүрсэн бололтой хамраа ухаж дараад, бас байдаггүй... Ёстой шударга бус юм.... Сүүлдээ бид авахгүйм байнаа та нар ав гэсэн бололтой Буржгарын маань "булдруу болгов".
Мөн хагас таймаар Абраам довтлогоо хийж болохгүй, тэнцээ нь дээр гэж хамаандалсан бололтой, урагш дамжуулдаг хүн олддоггүй, хойноо л нухаад байх.... гэтэл хоёр "**н**" нэг нь нөгөөгийгөө оносон дамжуулалт өгч, нөгөөх нь гүйсээр хаалга онож өшиглөөд тоог 1-2 болгочив.. Абраам ч загнах янзтай харагдааск.."Өөдөөгүй" гарууд
Ингэж тэгсээр цаг дуусваа, нөгөө муу баг чинь "expert"-үүдийн маань төлөгчилснөөр алуулах ёстой байтал, байтлаа хожчихож... Бүүр "ойлгогдохоо байлаа"...
ЯАГААД ТЭР БИЛЭЭ???????
ӨӨ НЭЭРЭЭ ТИЙШ ДЭЭ, ЯАХ ЮУ БАЙХАВ. МАНАЙХ ЧИНЬ "ЧЕЛСИ" ШҮҮ ДЭЭ. ЧЕЛСИ УЧРААС ЯМАР Ч ҮЕД ЯМАР Ч БАГЫГ НУХАХ ЧАДАЛ, ЧАДВАР БАЙДАГ ЮМ. ЯАГААД ГЭВЭЛ ЧЕЛСИ, ЧЕЛСИ, ЧЕЛСИ
One day we will do it. Champions Champion