Takanohana_Nowitzki wrote:Пүрэвсайхан 4-5 нөхрөөс ам авах байх. гэхдээ бараг харцага начин ахуудаараа 1 даваа амрах биз. ноднин шиг. 4 дээр заануудын сүүл, харцагуудын эхээр л таарах байх. тэгээд харин 5 дээр зоолттой тунана даа.
Батзориг заан 2 давчих байх, тэгээд 3 дээр аль нэгийг нь авч өгнө. Бараг Хангайгаа авах байхаа да. Пүрэвсайхан энэ байдлаараа 3 зовохгүй давах учраас. Тунах магадлалтай нь хуучны арслангууд л үлдэх байх. Алтанхуяг vs Одгэрэл ч юм уу, эсхүл Батчулуун vs Одгэрэл ч юм уу, Хүннү vs Одгэрэл ч юму тэгж л таарах байх.
Хангайг Ховдынхон аргалаад 3 явуулчих байх. Хангай 4 давуул начингийн давааг ах нар нь гоё зохицуулах байх.
Тэхээр 2 болон 4 даваа байгаа юм.
2 дээр нэг аймгийн арслантай үзнэ - хамгийн хүнд даваа нь?
4 дээр Улсын гарьдтай үзнэ - Рагчаа? Ганбаатар? Гончиг? Бат-Эрдэнэ?
Хангайгийн эрэмбэ нь Баасанхүүгийнхтэй төстэй, аймагт нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн. Тэхээр Ганбаатар гарьдтай таарах магадлал өндөр. Баасанхүү яг энэ эрэмбээр 2 жил Ганбаатар гарьдтай таарч барилдсан. Эхний жил унасан, сүүлийн жил давсан. Тэхээр Рагчаа, Ганбаатар, Гончиг гурвын нэгэнтэй л тулах байх.