ТОЙРГИЙН ӨМНӨ: Liverpool vs Tottenham Hotspur (ПЛ 32-р тойрог)
Хэзээ : 2014.03.30
Хаана : Anfield цэнгэлдэхэд
Хэдэн цагт : 23.00 (Mонголын цагаар) 16.00KO
Үзэх гарц : SPS prime, линк;
http://www.vipbox.tv, sopcast
Шүүгч: Phil Dowd , 4 дөх шүүгч Howard Webb
Лигийн форм : Liverpool WWWWWW
Tottenham WLWLLW
ПЛ-ын 32-р тойргийн гол тулаануудын нэг лигийн дэд байрт яваа Liverpool-чүүд талбайдаа АЛ-ын эрхийн төлөө тэмцэж буй Tottenham клубыг хүлээн авах тоглолт байх болно. Тэргүүлэгчээс ганцхан оноо дутуу Liverpool клуб олдож байгаа боломжыг алдахыг хүсэхгүй нь мэдээж. Харин Tottenham-ын хувьд АЛ-ыг хүсч л байгаа бол энэ тоглолтонд зайлшгүй хожих хэрэгтэй. Энэ л шалтгаанууд тоглолтыг үнэ цэнэтэй болгож байгаа юм. Энэ тоглолт нь 2 клубын хоорондох 165 дахь, премиер лигт хийж буй 44 дөх тулаан юм. Хамгийн анх 1894 оны 12-р сард нөхөрсөг тоглолтоор таарч байсан ба Spurs 3-0 буулган авч байсан түүхтэй. Албан ёсны тоглолтонд 1909 оны 11 сард 1-р дивизионд таарч байсан ба мөн л Spurs 1-0 ялалт байгуулж байсан түүхтэй. ПЛ нэртэй болсоноос хойш анх удаагаа 1992 оны 10-р сард таарч байсан ба Tottenham 2-0 ялалт байгуулж байсан юм. Тэгвэл хамгийн сүүлд Anfield-д өнгөрсөн жилийн 5-р сард зочилж тоглоход 2-3 талбайн эзэд ялалт байгуулж байсан бол энэ улиралд таарсан эхний тоглолтонд мөн л Liverpool клуб ялалт байгуулаад байгаа билээ. Нийтдээ 165 удаа таархад Spurs 49 удаа, Liverpool 75 удаа ялж, 41-т нь хоорондоо тэнцэж байжээ.
Liverpool-ээс J.Enrique, S.Coates нар л гэмтэлтэй тоглохгүй бол бусад бүх тоглогчид нь талбайд гарах боломжтой.
Харин Tottenham-аас E.Lamela, E.Capoue, K.Walker нар гэмтлийн улмаас тоглох боломжгүй бол M.Dembele, V.Chiriches нар гэмтлээс бүрэн эргэж ирж байгаа сайн мэдээтэй байна. Мөн E.Adebayor-ын хувьд тоглолтын өмнөх тестэнд орж байж тоглох эсэх нь шийдэгдэнэ.
Факт:
• Spurs Anfield-д 2011 оны 05 сарын 15-аас хойш ялалт байгуулж чадаагүй.
• Liverpool клуб 2014 он гарсанаас хойш ялагдаагүй.
• Liverpool клуб гэртээ хийсэн сүүлийн 12 тоглолтынхоо 11-т нь ялж 1-т нь тэнцэж ганц ч ялагдаагүй байгаа бол Tottenham клуб 2009 оноос хойш айлын талбайд 3 дарааллан ялагдаж үзээгүй.
• Liverpool гэртээ хийсэн сүүлийн 12 тоглолтондоо багадаа л 2 гоол оруулж байгаа.
• Liverpool Tottenham-ын эсрэг хийсэн сүүлийн 3 тоглолтондоо 2-с дээш гоол оруулж байгаа.
• 2 клубын хоорондох тоглолтуудад нийт 17 торгуулийн цохилт шүүгч зааж байсан нь ПЛ-ын дээд амжилт. Үүний 11 нь Anfield-д өгөгджээ.
• 2 клубын хоорондох тоглолтуудад нийтдээ 8 автогоол орж байсан нь мөн л ПЛ-ын дээд амжилт.
• Tottenham энэ улиралд нэг ч хаалгаа оноогүй тоглолт 1 л удаа хийсэн ба энэ нь Liverpool-ын эсрэг 12 сард тоглосон тоглолт юм.
• Энэ улиралд Liverpool гэртээ авсан оноогоороо лигт 2-т (40) явж байгаа бол Tottenham айлын талбайгаас авсан оноогоороо лигт 2-т (29) явж байна.
• Sturridge Anfield-д 11 тоглолтонд оролцож 11 гоол оруулаад байгаа.
• SAS нь ПЛ-н түүхэнд 20+ гоол оруулсан 3 дахь хослол.
• Gerrard энэ улиралд торгууль болон чөлөөт цохилтоос 10 гоол оруулаад байгаа бол сет-писээс 7 дамжуулалт өгөөд байна.
• Liverpool-ы хувьд Spurs-ыг хожсон хамгийн том хожил нь 7-0 (1978.09.02)
• Spurs-ын хувьд Liverpool-г хожсон хамгийн том хожил нь 6-0 (1895.04.12)
• Spurs-ын дундаж нас 24.5 бол Liverpool-ын дундаж нас 25.8
Spurs-ын дундаж өндөр 181.7 бол Liverpool-ын дундаж өндөр 182.4
COYS!!!
Via Gantulga