Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby NikkEi_Hotspur » Mon Mar 24, 2014 10:40 am

бусад нь дараа жилээс багтаа уусаад лаг болно оо.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Realist » Tue Mar 25, 2014 11:34 pm

Image

ирэх улирлын эвэй жерси
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Fri Mar 28, 2014 3:04 am

Энэ зун гэрээ нь дуусах тоглогчид

-Брэд Фрэйдел\ Хаалгач\ Зах зээлийн үнэ 1 сая евро

-Аурэлло Гомес\ Хаалгач\ Зах зээлийн үнэ 1 сая евро

-Юүнис Кабул\ Төвийн хамгаалагч\ Зах зээлийн үнэ 11.500.000 € евро

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Fri Mar 28, 2014 3:06 am

Стивен Коулкер Спөрст эргэн нэгдэх үү????

Английн Гуардиан хэвлэл дээр гарсан мэдээгээр Тоттенхэм Кардифф Сити клубт 8-н сая фунтээр зарсан төвийн хамгаалагч Стивен Коулкерыг 9-н сая фунтээр 12 сар Уэйлсийн багт тоглуулаад эргүүлэн авахаар зэхэж буй талаар бичсэн байна. Академиас мааь гарч ирсэн Англи залуугийн хувьд Кардифф Сити багт маш гайхалтай тоглож байгаа юм. Тоттенхэм өмнө өөр багт худалдаад нэг жилийн дараа эргүүлэн авч байсан бидинй мэдэх 2 тохиолдол байдаг.

Ирланд довтлогч Робби Кийн-г 2008 онд 19-н сая фунтээр Ливерпүүлд зарж байсан ч ирэх жил нь 12 сая фунтээр эргүүлэн худалдаж авч байсан. Мөн Жэрмэйн Дефог 2008 онд Портсмут клубт 9-н саяаар зарсан ирэх жил нь эргүүлэн 15-н сая фунтээр худалдаж авч байжээ.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Fri Mar 28, 2014 3:07 am

Тоттенхэм өнгөрсөн улирал 31-н тойргийн дараах байдлаар 17-н хожил, 6-н тэнцээ, 8-н хожигдолтой, 57-н оноотой, эсрэг багийн хаалганд 57-н гоол оруулж хаалгандаа 32 гоол алдсан үзүүлэлттэй 4-р байрт явж байсан бол энэ улирал 31-н тойргийн дараах байдлаар 17-н хожил, 5-н тэнцээ, 9-н хожигдолтой, 56-н оноотой, эсрэг багийн хаалганд 40-н гоол оруулж хаалгандаа 40 гоол алдсан үзүүлэлттэй 5-р байрт явж байна. Үлдсэн 7-н тойргийн тоглолтууд чухал хариуцлагатай тоглолтууд хүлээж байгаа ба Аваргуудын лигийн эрх ойрхон байгаа юм. Үлдсэн тойргуудын хуваарь\ Монголын цагаар\

Ливерпүүл\ Айлын талбай дээр\
03-30 23 цагаас Ням гариг
Сандерлэнд\ Гэртээ\
04-07 03 цагаас Даваа гариг
ВБА\ Айлын талбай дээр\
04-12 22:07 цагаас Бямба гариг
Фулхэм\ Гэртээ\
04-19 19:45 цагаас Бямба гариг
Стоук Сити\ Айлын талбай дээр\
04-26 22 цагаас Бямба гариг
Уэстхэм Юнайтед\ Айлын талбай дээр\
05-03 22 цагаас Бямба гариг
Астон Вилла\ Гэртээ\
05-11 22 цагаас Ням гариг

#COYS

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Fri Mar 28, 2014 3:08 am

Форбес сэтгүүлээс 2013 онд гаргасан ранкаар дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгийн клубуудын 11-р байрт Тоттенхэм Хотспур маань оржээ. Спөрс нийт 520-н сая фунтын үнэтэй гэж үнэлэгдсэн бөгөөд Английн клубуудээс 6-р байрт жагссан байна. Ман.Юнайтед 2, Арсенал 4, Челси 7, Ливерпүүл 9, Ман.Сити 10. Жагсаалтыг Испаний Реал Мадрид тэргүүлсэн бол, 3-р байрт Барселона, 5-р байрт Германы Баерн Мюнхен, 6-р байрт Италийн Ас Милан, 8-р байрт Италийн Ювентус клубууд оржээ.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Fri Mar 28, 2014 3:09 am

Ромелу Лукаку Спөрст ирэх үү

Челси клубээс Эвертон клубт тун амжилттай зээлээр тоглож буй Бельги довтлогч Ромелу Лукакуг Тоттенхэм сонирхож буй талаар нилээдгүй хэдэн шуум явлаа. Тоттенхэм энэ зун түүний төлөө 18-н сая фунтийн санал тавих боломжтой талаар Английн Метро хэвлэл дээр гарсан байна.

Челси-н босс Жозе Моуриньо Лукакуг явуулах үнийг 17-н сая фунт гэж үзэж буйг харгалзаж үзвэл түүнийг энэ зун багтаа нэгтгэх боломж байгаа бололтой.

1993 онд төрсөн залуу 2011 онд Бельгийн Андерлехт клубээс Челсид 10-н сая фунтээр нэгдэж байсан бөгөөд Андерлехтэд 15-н настайгаасаа үндсэн багт нь тоглож 98-н тоглолтонд 41-н гоолыг оруулсан ба Челси-н төлөө 15-н тоглолтонд оролцосон ч нэг ч гоол оруулж байгаагүй юм. Өнгөрсөн улирал Примиер лигийн ВБА клубт зээлээр тоглож лигийн 35-н тоглолтонд 17-н гоол оруулсан бол энэ улирал Эвертонд зээлээр тоглож байгаа ба одоогоор 25-н тоглолтонд 13-н гоол оруулаад байна.

Тэрээр Андерлехтын хамтаар Бельгийн дээд лигт түрүүлж, Челси-н бүрэлдэхүүнд Холбооны цомд түрүүлж байсан, Бельгийн шигшээд 2010 оноос дуудагдаж 27-н тоглолтонд 5-н гоол оруулж байсан авъяаслаг ирээдүйтэй залуу юм.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby El Payaso » Fri Mar 28, 2014 10:56 am

аль хэдийн энэ улирлын асуудал шийдэгдээд зуны наймааны цонхоо бодоод эхэлсэн үү? Зуны наймааны цонхын үер л фэнүүд нь ганц баярлдаг байхдаа тэ :P
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby NikkEi_Hotspur » Fri Mar 28, 2014 11:14 am

El Payaso wrote:аль хэдийн энэ улирлын асуудал шийдэгдээд зуны наймааны цонхоо бодоод эхэлсэн үү? Зуны наймааны цонхын үер л фэнүүд нь ганц баярлдаг байхдаа тэ :P

хахаха тархи угаагчаа чи бас шаана шүү тээ.

танайх шиг тэгээд шүлсээ долоогоод үлдэлтэй нь биш дээ. бас зүгээр ч нэг үлдчихгүй заавал нэг одоо нулимстай үддэг гэж байгаа
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Hotspur » Fri Mar 28, 2014 11:18 am



https://www.youtube.com/watch?v=ZCUcw0g ... e=youtu.be

Манай араатаны гоё бичлэг байна.
Лука-н дараа багийн хамгийн дуртай тоглогч болсон доо. Юун Бэйл. хэхэ
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby El Payaso » Fri Mar 28, 2014 11:19 am

харин тийм ээ... бидний хувьд ч цонх таатай өнгөрдөггүй юм... гэхдээ зол болж улирал нь танайтай харьцуулхад арай таатай өнгөрөх юмдаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Hotspur » Fri Mar 28, 2014 11:29 am


https://www.youtube.com/watch?v=0qKrT0mMkkU

Түрүүний ярилцлага дээр орсон Паулино өвдөгийг нь үнсдэг. 28 дахь сек
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Villa_Bayaraa » Fri Mar 28, 2014 12:18 pm

Танайх манай Бентекег зун 50 саяд дарвал дар дар... +Кабулаа фрий өгчих...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Fri Mar 28, 2014 7:03 pm

Villa_Bayaraa wrote:Танайх манай Бентекег зун 50 саяд дарвал дар дар... +Кабулаа фрий өгчих...


15-с илүү бол өгч чадахгүй ээ.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby NikkEi_Hotspur » Fri Mar 28, 2014 8:33 pm

Villa_Bayaraa wrote:Танайх манай Бентекег зун 50 саяд дарвал дар дар... +Кабулаа фрий өгчих...

хаха. 17-д Лукакуг авчий даа тэгж байсаны оронд. :RD
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Sat Mar 29, 2014 6:45 pm

Ruud Gullit - Лүйс Ван Гаал Даниел Левитэй уулзсан

Нидерландын шигшээн шилдэг тоглогч хуучин Челси клубын дасгалжуулагч асан Ruud Gullit Тоттенхэмийн захирал Даниел Леви Нидерландын шигшээн дасгалжуулагчтай уулзсан талаар ярьжээ. Тэрээ: Миний мэдэхийн Тоттенхэмийн захирал Лүйс Ван Гаалын гэрт уулзаж байсан. Миний бодлоор тэд гэрээгээ эцэслэж байсан байх гэхдээ би хэзээ ч юу болсоныг мэдэхгүй шүү дээ гэжээ. Энэ талаар баттай мэдээлэл цацдаг Их Британы BBC агентлаг бичиж байна.

Тоттенхэм Хотспур одоогийн менежер Тим Шэрвүүдтэйгээ 18-н сарын гэрээ үзэглэсэн байгаа. Нидерландын шигшээн дасгалжуулагч өмнө нь хэлэхдээ: Дэлхийн аваргыг дуусгаад би Английн Примиер лигт очиж ТОП баг дасгалжуулна, Примиер лигт түрүүлж үзмээр байна, би өмнө нь 3-н шилдэг лигт түрүүлж үзэж байсан, 4 дахь лигтээ түрүүлмээр байна, би Примиер лигт хэрвээ очихгүй бол зодог тайлах болно гэж ярьсан юм. Нидерландын шигшээд Дэлхийн аваргын дараа түүний орыг залгах эрхэмээр Гүүс Хиддинк аль хэдийнэ томилогдоод байгаа.

Лүй Ван Гаалын хувьд өдгөө 62 настай, тоглогч байхдаа хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байсан, одоогоор Нидерландын шигшээг 2 дахь удаагаа дасгалжуулж байгаа/ Өмнө нь 2000-2002 оны хооронд/ бөгөөд Аякс, Барселона, Аз Алкмаар, Баерн Мюнхен зэрэг клубуудыг дасгалжуулж байсан ба Аякстай Нидерландын дээд лигт 3-н удаа, Нидерландын цомд 4-н удаа, УЕФА-н цомд 1 удаа, Аваргуудын лигт 1994-95 оны улирал түрүүлүүлж байсан, УЕФА-н Супер цомд нэг удаа түрүүлж байсан бол, Испанид Барселона-н хамтаар Ла лигт 2, Копа Дэл Рэй-д 1 удаа, УЕФА-н Супер цомд 1 удаа түрүүлж байсан бол, Нидерландын Аз Алкмаар клубын хамтаар Нидерландын дээд лигт нэг удаа түрүүлж, Баерны хамтаар Бундес лигт 1 удаа, Германы цом, Супер цомд 1 удаа түрүүлж байсан гайхалтай эрхэм юм.

http://www.bbc.com/sport/0/football/26798631

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Sat Mar 29, 2014 6:46 pm

Ливерпүүлтэй хийх тоглолтын өмнө Шэрвүүд

Голландын шигшээ багийн дасгалжуулагч Louis Van Gaal -г дараагийн Tottenham -н менежер болно гэж их яригдаж байгаа. Энэ талаар Tottenham -н дасгалжуулагч
Tim Sherwood : "Tottenham -н менежер болхыг хүссэн маш олон хүн байдаг. Гэхдээ энэ нь Tottenham -д ирсэнээр амжилтанд хүрнэ гэсэн баталгааг өгөхгүй. Хэдийгээр чи сайн менежер байлаа ч заримдаа чиний хүссэнээр юм болгон биелэхгүй, клуб менежер 2 эв нь таарахгүй тохиолдол байдаг" гэж хэвлэлийнхэнд
хариулсан.
Мөн тэрээр Liverpool -тэй хийх тоглолтын талаар: "Сүүлд Liverpool Sunderland -тай
тоглож байгааг хархад тийм ч сайнгүй харагдсан. Сүүлийн олон тоглолтонд хожил
авсан тэдний хувьд одоо хожигдол хүлээхэд тун ойртсон.
Тэд биднийг өөрсдийг нь хожино гэдэгт айж байгаа. Бид тэдний эсрэг аль болох
удаан хугацаанд гоол алдахгүй байж байгаад тохиромжтой үе ирэнгүүт сөрөг
довтолгоо хийж тоглоно. Бидний хийх юм ердөө л энэ" гэж ярьлаа.

/Facebook My football 12th man хуудаснаас/
Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Sat Mar 29, 2014 6:47 pm

ТОЙРГИЙН ӨМНӨ: Liverpool vs Tottenham Hotspur (ПЛ 32-р тойрог)

Хэзээ : 2014.03.30
Хаана : Anfield цэнгэлдэхэд
Хэдэн цагт : 23.00 (Mонголын цагаар) 16.00KO
Үзэх гарц : SPS prime, линк; http://www.vipbox.tv, sopcast
Шүүгч: Phil Dowd , 4 дөх шүүгч Howard Webb
Лигийн форм : Liverpool WWWWWW
Tottenham WLWLLW

ПЛ-ын 32-р тойргийн гол тулаануудын нэг лигийн дэд байрт яваа Liverpool-чүүд талбайдаа АЛ-ын эрхийн төлөө тэмцэж буй Tottenham клубыг хүлээн авах тоглолт байх болно. Тэргүүлэгчээс ганцхан оноо дутуу Liverpool клуб олдож байгаа боломжыг алдахыг хүсэхгүй нь мэдээж. Харин Tottenham-ын хувьд АЛ-ыг хүсч л байгаа бол энэ тоглолтонд зайлшгүй хожих хэрэгтэй. Энэ л шалтгаанууд тоглолтыг үнэ цэнэтэй болгож байгаа юм. Энэ тоглолт нь 2 клубын хоорондох 165 дахь, премиер лигт хийж буй 44 дөх тулаан юм. Хамгийн анх 1894 оны 12-р сард нөхөрсөг тоглолтоор таарч байсан ба Spurs 3-0 буулган авч байсан түүхтэй. Албан ёсны тоглолтонд 1909 оны 11 сард 1-р дивизионд таарч байсан ба мөн л Spurs 1-0 ялалт байгуулж байсан түүхтэй. ПЛ нэртэй болсоноос хойш анх удаагаа 1992 оны 10-р сард таарч байсан ба Tottenham 2-0 ялалт байгуулж байсан юм. Тэгвэл хамгийн сүүлд Anfield-д өнгөрсөн жилийн 5-р сард зочилж тоглоход 2-3 талбайн эзэд ялалт байгуулж байсан бол энэ улиралд таарсан эхний тоглолтонд мөн л Liverpool клуб ялалт байгуулаад байгаа билээ. Нийтдээ 165 удаа таархад Spurs 49 удаа, Liverpool 75 удаа ялж, 41-т нь хоорондоо тэнцэж байжээ.
Liverpool-ээс J.Enrique, S.Coates нар л гэмтэлтэй тоглохгүй бол бусад бүх тоглогчид нь талбайд гарах боломжтой.
Харин Tottenham-аас E.Lamela, E.Capoue, K.Walker нар гэмтлийн улмаас тоглох боломжгүй бол M.Dembele, V.Chiriches нар гэмтлээс бүрэн эргэж ирж байгаа сайн мэдээтэй байна. Мөн E.Adebayor-ын хувьд тоглолтын өмнөх тестэнд орж байж тоглох эсэх нь шийдэгдэнэ.

Факт:
• Spurs Anfield-д 2011 оны 05 сарын 15-аас хойш ялалт байгуулж чадаагүй.
• Liverpool клуб 2014 он гарсанаас хойш ялагдаагүй.
• Liverpool клуб гэртээ хийсэн сүүлийн 12 тоглолтынхоо 11-т нь ялж 1-т нь тэнцэж ганц ч ялагдаагүй байгаа бол Tottenham клуб 2009 оноос хойш айлын талбайд 3 дарааллан ялагдаж үзээгүй.
• Liverpool гэртээ хийсэн сүүлийн 12 тоглолтондоо багадаа л 2 гоол оруулж байгаа.
• Liverpool Tottenham-ын эсрэг хийсэн сүүлийн 3 тоглолтондоо 2-с дээш гоол оруулж байгаа.
• 2 клубын хоорондох тоглолтуудад нийт 17 торгуулийн цохилт шүүгч зааж байсан нь ПЛ-ын дээд амжилт. Үүний 11 нь Anfield-д өгөгджээ.
• 2 клубын хоорондох тоглолтуудад нийтдээ 8 автогоол орж байсан нь мөн л ПЛ-ын дээд амжилт.
• Tottenham энэ улиралд нэг ч хаалгаа оноогүй тоглолт 1 л удаа хийсэн ба энэ нь Liverpool-ын эсрэг 12 сард тоглосон тоглолт юм.
• Энэ улиралд Liverpool гэртээ авсан оноогоороо лигт 2-т (40) явж байгаа бол Tottenham айлын талбайгаас авсан оноогоороо лигт 2-т (29) явж байна.
• Sturridge Anfield-д 11 тоглолтонд оролцож 11 гоол оруулаад байгаа.
• SAS нь ПЛ-н түүхэнд 20+ гоол оруулсан 3 дахь хослол.
• Gerrard энэ улиралд торгууль болон чөлөөт цохилтоос 10 гоол оруулаад байгаа бол сет-писээс 7 дамжуулалт өгөөд байна.
• Liverpool-ы хувьд Spurs-ыг хожсон хамгийн том хожил нь 7-0 (1978.09.02)
• Spurs-ын хувьд Liverpool-г хожсон хамгийн том хожил нь 6-0 (1895.04.12)
• Spurs-ын дундаж нас 24.5 бол Liverpool-ын дундаж нас 25.8
Spurs-ын дундаж өндөр 181.7 бол Liverpool-ын дундаж өндөр 182.4

COYS!!!

Via Gantulga

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Hotspur » Sun Mar 30, 2014 10:21 am

Ливерпүүл Ю18 0-1 Тоттенхэм Хотспур Ю18

Дөнгөж хэдхээн цагийн өмнө манай 18 хүртэлх насны хүүхдүүд маань 18 хүртэлх насны Примиер лигийн хүрээнд Ливерпүүлийн хүүхдүүдийн талбай дээр зочилон тоглож
0-1-н харьцаатай Жоё Притчард хэмээх хүүгийн цор ганц гоолоор буулган авлаа.

Тоттенхэмийн 18 хүртэлх насны хөвгүүд 22 баг 11-ээрээ 2 группт хуваагдсан уг тэмцээний 2-р группт 24-н тоглолтоос ийнхүү 52 оноотой 2-р байр руу орж ирлээ.
Тэргүүлж яваа Уэстхэм мөн адил 52 оноотой байгаа ч бөмбөгний зөрүүгээр манайхаас илүү байна.
Гэхдээ манай хүүхдүүд Уэстхэмээс нэг тоглолт дутуу хийгээд байгаа.

Өнөөдрийн Спөрсийн хүүхдүүдийн гараанд: Priestley, Walker-Peters, Vincent-Young, Lesniak, Maghoma, Carter-Vickers, Goddard (Daly 82), Walkes, Akindayini, Ross (Harrison 46), Pritchard (Campbell-Young 67). Subs (not used): Georgiou, Whiteman.

Маргааш ах нар нь Ливерпүүлийн талбай дээр зочилох тоглолтын өмнө сайхан хожил авлаа хөвгүүд маань

‪#‎COYS‬
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Takanohana_Nowitzki » Sun Mar 30, 2014 10:23 am

Ээ дээ хичээдэгиймшдээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Spectre » Sun Mar 30, 2014 12:22 pm

Танай Давкад :eek: :eek: :eek:

Үзүүштэй өрсөлдөөнтэй сайхан тоглолт болог.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Цогоо » Sun Mar 30, 2014 10:33 pm

За хөршүүдэд амжилт.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby rednasca » Sun Mar 30, 2014 10:58 pm

Адъяабаяр нь хаачаа вэ?...
найдалтгүй юм болох нь ээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby mazi » Sun Mar 30, 2014 10:59 pm

өө шиба ямар **н** юм алддаг юм бэ
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby WALCOTT » Sun Mar 30, 2014 11:22 pm

100 sayiin unalt
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests
cron