Бидний мэдэх сумод ордог замаас өөрөөр буюу 2011 онд сумогийн сэтгүүл үзээд түүн дээрх хаягруу захиа бичээд сумод хөл тавьсан хүү 13 жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг хүртэж Японы мэргэжлийн сумогийн ноён оргилд нутгийн 3 аваргыхаа араас буухиалан гарлаа.
Хотын хүүхэд, тэгээд дээр нь өөрийх нь мэдэх сүртэй бөхийн удамгүй хүү сумогийн хатуу ертөнцөд орох зорилго тавиад өөрөө хөөцөлдөөд явсан гэдэг бас л сонин түүх.
анх 2011 оны сүүлийн башёд зодоглож эхэлсэн тэр цагаас хойш 519 даваа авч, 380 удаа өвдөг шороодон, ердөө 4хөн өдрийн барилдаан л өнжиж байж. 11 ба сарын башё түүний хувьд их онцлогтой аж. анхны башё, анхны сэкитори цолтой зодоглосон башё, анхны дээд зиндаанд хүч үзсэн башё бүгд 11 сарых байж. Харин саньякү цолтой барилдсан анхны, озеки цолоо дуудуулсан анхны башё нь 5-р сарых байж. Одоо их аваргын ёслолоо хийх анхны башё нь мөн л 5-р сарых байх нь.
Дээд зиндаанд 379-277-4 гэсэн амжилт үзүүлээд байгаа. Санданмэ болон дээд зиндаанд тус бүр 1 түрүүлж үзсэн. Техниктэй бөхийн шагналыг 7, гарамгай барилдааны шагналыг 2 удаа хүртэж байсан. Одоо түүнд дээд зиндааны түрүү гэдэг шагналаа л ахиулах зам үлдэж. Амжилт Анандаа!!!