by jal » Mon Mar 17, 2014 11:00 am
Билет авчихаад шатан дээр сууж хажуугаар хүн гарахад босож өндөлзөн байз үзлээ, надаас хойш орж ирсэн хүмүүс бүр зогсоогоороо ар араасаа булталзан байж үзэв.. юу гэхээр бөхийн холбооны золь зоосгүй нөхдүүд суудлаасаа илүү билет зардагаа болимоор юм..
Гэхдээ хэдий тийм ч мундаг чансаа өндөртэй, сайчууд цугалсан сайхан барилдаан боллоо..
Завханы хөгшин начин Балжинням залуучуудад хичээл заалаа, 3-ийн даваанд залуу гарьдийн гарыг амраалаа.
Мөнхбаатар арслан бас жудаггүй хогийн гар юмаа, нэгийн даваанд таарсан аймгийн начинаа бараг л зодчихлоо, хоёр дээр таарсан аймгийн начинтай зүгээр давхар шуудагнаас барилдах байхад алсын сүвээнээс бариад араас нь татаад унагаачих юм, тэгснээ хоёр засуул нь нийлж байгаад нөгөө аймгийн начиныг хохино, чамаас том цолтой бөх энээ тэрээ гээд загнаж байгаад элэг бүсийг нь тайлуулчих юм... ингэж онигдоо болж байснаас шулуухан зодогоо тайлчихмаар юм даа.. худлаа гар..
Батмөнхийн гурав дээр Хангайг авсан ам үнэхээр аатай байлаа. Буур Жамъян аварга ингэж хэлсэн юм гэдэг 2дахь удаагаа амлавал даагаа нэхсэн гэж бод, 3 дахь удаагаа амлавал хайна хагалсан гэж бод, харин 4 дэх удаагаа амлавал өс санаж байна хэмээн сана гэж тэхээр Батмөнх ахиад нэг амлавал бүр ч сайхандаа..
Одбаяр бүр хялааж үхчихгээд л байх юм, хурдан барилдсан ч тэр удаан барилдсан ч тэр.. үс энэ тэр халцраад л улам л сонин болоод байх юм, Пүрэвсайхантай барилдах гэж мажийх шахлаа, тэгсэн нөгөөдөх нь инээгээд л амьсгаадахгүй шахуу ккк...
Соронзон гэж нөхөр үргэлж б.зд.а уншаастай, давсан ч даваагүй ч, муу б.зд.аг гээд л..
Хөлийн цэцүүд гэж дуракууд байнаа, Мягаа заан бол ер нь Ховдын бөхчүүдээ л хардаг юм байна, бусад бөхчүүд яах нь үнэндээ түүнд хамаагүй...
Бас эмч нар гэж эрүү өвдөг нь нийлэх шахсан хэдэн өвөгчүүд, тэр талбай дээр хүн бэртэх энэ тэр хамаа алга... хоорондоо хууч хөөрөөд л суугаад байх юм...
Орших харцага сайхан бөх юмаа, барилдаан нь баавартай хийцтэй уран, биеэ зөв авч явдаг, элдэв янзын хэл ам хийгээд байхгүй..
224 гэж жонхуу байнаа, Мөнхбат аварга улсын цолтой бөхтэй барилдахгүй байж байгаад л эхний улсын цолтой бөхтэй барилдахдаа элэглүүлээд унах юм..
Өсөхирээдүй Пүрэвдагва хоёрын барилдаан бол уран мэхийг уралдуулсан хэд хэдэн удаа суун туссан жинхэнэ классик барилдаан боллоо.. Пүрэвдагва бол жинхэнэ тамирчин сэтгэхгүйтэй тэмцэгч, мундаг бөх юм..
За тэгээд Го гарьдийн толгой сийрэг гэж жигтэйхэн юмаа, энэ хүнийг улсын наадамд ахиад дээш үзэхэд гайхах зүйл алга даа.
KTBFFH