Moderator: Хөлбөмбөгийн модууд
by Boldono » Tue Mar 25, 2014 9:00 pm
by JC » Tue Mar 25, 2014 9:26 pm
by redi23 » Tue Mar 25, 2014 9:28 pm
by zoba » Tue Mar 25, 2014 9:30 pm
by Барнаба » Tue Mar 25, 2014 9:32 pm
redi23 wrote:Baahan yum orchuulmar aydaad post-ltson chin Nohoi ch tooj shinshildeggui gejiishd
by redi23 » Tue Mar 25, 2014 9:35 pm
by Mojul » Tue Mar 25, 2014 9:36 pm
redi23 wrote:Baahan yum orchuulmar aydaad post-ltson chin Nohoi ch tooj shinshildeggui gejiishd
by zoba » Tue Mar 25, 2014 9:40 pm
by Funky » Tue Mar 25, 2014 9:53 pm
redi23 wrote:MATA & KAGAWA: HOW THEY CHANGED THE WHOLE DYNAMIC OF UNITED PLAY
Хэсэгчлээд бас Утгачилаад (зарим нэг юм өөрөө нэмээд) орчуулав.
Хуан Мата Ман Ютд-д нэгдэж байгаа талаар албан ёсоор заралсан цагаас эхлээд л энэ бол Шинжи Кагава-гийн Олд Траффорд дахь карьерийн төгсгөл ирж буйн шинж гэцгээж байсан, би харин тэдэнд хандаж “Мата бидэнтэй нэгдсэнээр харин ч Кагава-гийн хувьд дахин сэргэлт ирж ч болох юм” гэдэг байлаа. Ингэж үзэх шалтгаан нь маш энгийн, Мата бол яг л Кагава-тай адилхан “дамжуулалт, идвэхтэй шилжилт ба бүтээлч байдал” гэх зарчмаар тоглодог шинэ үеийн ухаалаг хөлбөмбөг тоглодог төлөөлөл. Уг нь Мата ирсэнээр, аль аль нь адилхан хэв маяг, ойлголцолтой тоглогчид учир Кагава-д өөрийн бодит потенциалыг илүү түлхүү харуулж чадах нөхцлийг бүрдүүлэх учиртай байсан юм. Харамсалтай нь Мата ирсэнээс хойш Кагава талбайд бараг гарахаа байлаа. Үүний нэгэн адилаар Кагава-гүй Мата ч өөрийн ур чадвар нөөц бололцоог хангалттай хэмжээнд харуулах боломж хомс болоод ирлээ. Мата ч багийн бусад тоглогчидтой хөл гар нийлж чадахгүй байх шиг.
Манай 2-ийн тоглолтын арга барил багийн бусад тоглогчдынхоос өөр байгаа явдал нь өөрсдийнхөө тоглолт, ур чадварыг харуулах боломжийг хумиж, үр дүнд нь тэднийг, нэг тийм тусгаарлагдсан үл ойлголцсон, зарим үед бүр гадуурхагдсан байдалтай харагдуулаад байна. Кагаваг бөмбөг эзэмших үед түүнтэй хоршоод дамжуулалт, шилжилт, дамжуулалт гээд тоглолтыг холбоод урагш нь аваад явчихаар хамтрагч дутагдаж байна. Гэтэл манай Мата Кагава 2 бол яг л ингэж тоглож байж жинхэнэ үр өгөөжий нь хүртэх боломжтой хүмүүс шүү дээ.
Аз болж Вест Хам-ийн эсрэг 2-0-ээр хожидог тоглолтонд тэд хамтдаа гараанд гарсанаар тэдэнд яг өөрсдийн натурал тоглолтыг гаргаж бие биендээ чөлөөтэй дамжуулалтууд өгч, хүссэн шилжилт хөдөлгөөнөө хийх, байрлал орон зайнуудаа нөхөөд “pass & move football” тоглоод яваад байх боломж гарсан даа.
Хамгийн чухал нь тэд энэ тоглолтонд шилжилт хөдөлгөөнүүдийг чөлөөтэй хийсэнээрээ тоглолтийн динамик-ийг хэрхэн өөрчилөх боломжтой вэ гэдгийг харуулж чадсанд байгаа юм. Тэд Ман Ютд-ын илүү өргөн зай талбайг хамарсан direct football бүхий тоглолтын хэв маягийг өөрчилж, тоглогчид бие биедээ илүү ойр байж, богино дамжуулалтуудаар нэг нэгнээ хангаж, ингэснээрээ нөгөө яриад байдаг гурвалжингуудаа илүү ихээр үүсгэж байрлалаа эзлэх боломжтой болгож өгсөн байна. Мөн тэд талбайн төв хэсгийг дүүргэж (хэт бөөгнөр, шавааралдаан үүсгэлгүйгээр) тоглож байлаа. Тэдний ийнхүү тун дажгүй хоршин тоглож харилцан дамжуулалт+шилжилт хөдөлгөөн хийж гурвалжингуудыг амжилттай үүсгэн эсрэг талдаа аюул тарьж, дээрээс нь нэг нэгнийхээ байрлалыг нөхөж байгаа энэ бүх байдлыг харахад үнэхээр сэтгэл сэргэм сайхан байсныг дурьдууштай.
Доор харуулсан Snapshot дээрээс Мата-Кагава (эсвэл бүр МАКА ч юм уу ккк)-ийн ухаалаг шилжилтүүдийг хийж гурвалжин үүсгэх замаар коридор үүсгэн улмаар тоглолтын динамик-ийг хэрхэн өөрчилж буйг тодорхой харж болохоор байна. Ихэвчлэн Кагава нь талбайн гүнээс довтлогоог эхлүүлэх, Мата нь төврүү орж бөмбөг хүлээж аваад талбайн урд хэсэгрүү дамжуулах үүрэгтэйгээр тоглосон ба аль аль нь бүхэл тоглолтын турш диагоналдсан шугмын дагуу дамжуулалт хийхэд тохиромжтой байдлаар байрлалаа эзлэж байв. Дээр дурьдсанчлан тэдний харилцан ойлголцол, хоршилт, тоглолтыг зөв тодорхойлж ойлгож байгаа байдал, мөн маш олон тооны диагоналдсан дамжуулалтуудыг хийх боломжыг олгодог өнөөх гурвалжингуудыг байнга үүсгэж байсан зэргийг харах нь туйлын их сэтгэл ханамжыг өгч байлаа.
Харин бусад тоглогчид Мойес-ийн тактикийн дагуу “зай бөглөх” (жич: covering space гээд зай бөглөх гэдгээс өөр утгыг илэрхийлж байж магадгүй шүү манайхаан) зарчмаар л тоглосон болохыг харж болохоор байгаа.
1. Манай 2 бие биедээ ойрхон байж үргэлж дамжуулалтын шугам чөлөөтэй байхаар хоршин тоглож байлаа
2. Мата-Кагава нар бусад тоглогчдыг богино дамжуулалтууд хийх боломжтой байхаар шилжилтүүдийг ихээр хийж гурвалжингууд үүсгэж байлаа
3. Тэд дамжуулалт хийсэн даруйдаа байрлалаа сольж дараачынхаа гурвалжинг үүсгэж байна. Энэ зурган дээр Мата Кагавагаас бөмбөг хүлээж аваад Рафаел-руу дамжуулж байна. Харин Кагава энэ үед талбайн урд хэсэгт байрлалаа эзэлхээр урагшилж байна
4. Дараа нь Рафаел бөмбөгөө Каррик-руу дамжуулав. Энэ үед манай хоёрын байрлалыг анзаарвал нэг нь төврүү гүн орж, нөгөө нь эсрэг багийн хамгаалгчийг өөртөө татаад урагшилж байна.
5. МаКа-ийн үүсгэсэн бас нэг гурвалжин
6. Кагава бөмбөг аваад шууд урагш нь хаяв
7. Кагава бөмбөгөө урагш туугаад, Мата-д дамжуулсан ба өөрөө урд гарсан зайруу урагшаа довтлогооны хэсэгрүү байрлалаа сэлгэв. Энэ хооронл улаанаар шугам татсан бусад тоглогчдыг анхаарна уу. Тэд Мата-д ямар нэгэн дэмжлэг үзүүлэлгүй зүгээр л “Space covering” хийгээд л байж байна.
8. Кагава-г айлын 2 ч хамгаалагч шахаад ирсэн учир Мата-д ямар нэгэн сонголт үлдсэнгүй хойш нь пасслав
9. Рафаел-руу арагш дамжуулсан Мата төвруу байрлалаа сэлгэж, Кагава урдаа үлдэв
10. Рафаелд үнэндээ бөмбөгийг урагш илгээх боломж байгаагүй тул өөрийн хагасруу Флетчерт дамжуулав. Энэ үед Мата түүнд дэмжлэг үзүүлэхээр төврүү нилээн гүн орсон бай харин Кагава нилээд урагшаа айлын 16 орчимд байсаар байв (Кагава зураганд багтаагүй)
11. Кагава-гийн байрлалыг анзаарна уу, үргэлж ямар нэгэн байдлаар Мата-тай хоршиж, гурвалжин үүсгэж байгаа. Энэ удаад Флетчерээс дамжуулалт авсан Кагава Мата-руу хойш нь дамжуулав. Эндээс бөмбөгтэй тоглогч бусдад дамжуулах хангалттай боломжыг олгодог нөгөө гурвалжингийн ач холбогдол харагдаж байгаа байх
12. Дараа нь Мата-г бөмбөг хүлээн авмагц Кагава урд байх хоосон зайруу шилжив
13. Мата бөмбөгөө урагш нь, айлын 16 хавьд гүйж яваа Кагава-руу дамжуулж чадхуйц хангалттай зайнд байна.
14. МаКа-ийн үүсгэсэн бас нэгэн гурвалжингийн жишээ. Энд мөн Рафаел урагшаа хурд хийгээд Мата эсвэл Фейлани, хэнээс нь ч дамжуулалт авах бүрэн боломжтой байрлалд байна. Яг иймэрхүү талбайн гүнээс хамгаалалтыг нэвт гүйж довтлох аргыг Ман Сити их сайн хийдэг, яагаад гэвэл талбайн гүнээс нэвт гүйгээд гараад ирсэн тоглогчийг хамгаалаад дагаж гүйх нь өөрөө маш хэцүү байдаг билээ.
15. Фейланийгаас Флетчерт бөмбөг ирлээ. Энэ үед Рүүний нэг бол Мата шиг арагшилж бөмбөг хүлээж авах, эсвэл шууд талбайн зүүн урагшаа гүйн байрлалын давуу байдал бий болгох боломжтой байв.
16. Харамсалтай нь Рүүний шууд 16-руу нилээн шигүү хэсэгрүү гүйж, Мата-г хойшоо татан дахин шинэ гурвалжин үүсгэхээс өөр аргагүй байдалд хүргэв.
Үргэлж дамжуулалт хийж, бас хүлээн авч болохуйц өнцгийг үүсгэж бай! (Мата, Кагава нарын жишээ)
... Гээд гээд цааш нь зөндөө л олон юм бичсэн байна, цааш нь унший гэвэл энэ линк-ээр нь ороод уншаарай манайхаан
http://livelifeunited.com/juan-mata-shi ... #more-1246
Эцэст нь Мойес-ийн Ман Ютд дахь системд анализ хийсэн нэг видео-ний линк-ийг орууллаа
by LeBe » Tue Mar 25, 2014 10:22 pm
by сайнаа » Tue Mar 25, 2014 10:32 pm
by Aagii_03 » Tue Mar 25, 2014 10:46 pm
rednasca wrote:
та нар юу гэж бодож байна?... ...
by .boldoo. » Wed Mar 26, 2014 3:17 am
by LeBe » Wed Mar 26, 2014 3:44 am
by S.Erdene » Wed Mar 26, 2014 3:57 am
by Funky » Wed Mar 26, 2014 4:33 am
by LeBe » Wed Mar 26, 2014 4:37 am
by Барнаба » Wed Mar 26, 2014 4:41 am
by LeBe » Wed Mar 26, 2014 4:46 am
by zigo » Wed Mar 26, 2014 4:49 am
Бадруул wrote:Фэллайнигаа хойш нь татаад энэ Лорд Клэвэрлигээ суулгаж Кагавагаа оруулж ирээсэй
by Mojul » Wed Mar 26, 2014 5:29 am
by LeBe » Wed Mar 26, 2014 5:33 am
by Funky » Wed Mar 26, 2014 5:35 am
by CR7 » Wed Mar 26, 2014 5:36 am
by .boldoo. » Wed Mar 26, 2014 5:37 am