Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA::::

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby *R9* » Tue Mar 25, 2014 2:12 pm

Эрдэ wrote:Энэ уЛаанууд юм юм үзчихсэн л баймаар юм
эсвэл бүгдээрээ 10 жилийн хүүхдүүд юм уу


Баг бол юм үзсэн.

Харин зарим хэсэг бүлэг уЛаанууд нь юм үзээгүй юм биш үү? :ногоон:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby LeBe » Tue Mar 25, 2014 3:38 pm

За өнөөдрийн Дербийн талаар саналаа хуваалцъя

Яаяаг Феллайни зогсоож чадах уу? Энэ 2-ын тулаанаас их зүйл шалтгаалах болов уу гэж бодоод байна. Сүүлийн хэдэн дербид Яаяад дээрэлхүүлсээр байгаад таарсан. Яаяагийн сүүлийн үеийн форм ч галзуу байгаа. Феллайнигийн ч форм гоё байгаа. Энэ тулааныг л тэнцвэртэй болоосой гэж хүлээж байна. ФЕЛЛАЙНИГАА ӨНӨӨДӨР Л ШАЛГАНА ДАА.

Мойесийн хувьд Ротэшн хийнэ гэж бараг мэддэггүй шахуу. Өмнө нь гаргасан гараа нь гайгүй байсан бол тэр чигээр нь дараагийн тоглолтонд гаргачихаад байгаа. Ливерпүүл дээр яг тэгсэн. Вэстбромыг 3-0дсон гарааг тэр чигээр нь Ливер дээр гаргасан. Уг нь бол шал 2 өөр баг шүү дээ. Одоо ч гэсэн гараанд нээх өөрчлөлт орохгүй л болов уу. Яангийн оронд Валенсиагийн нүд гайгүй бол гараад ирж мэдэх юм. Мөн төвийн хамгаалалтанд Фердинанд эргэж ирэх боломжтой. Эсвэл кагаваг суулгаад Вэлбэкийг жигүүрээр тоглуулж мэдэх л юм.

Минийхээр болдог бол Вэлбэкийг урдаа гаргаад, Кагава, Рүү, Мата, Феллайни, Каррик/Флетчер (4:2:3:1) гээд үзчихвэл дээр санагдаад байх юм.
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby tsoko » Tue Mar 25, 2014 3:47 pm

*R9* wrote:
Эрдэ wrote:Энэ уЛаанууд юм юм үзчихсэн л баймаар юм
эсвэл бүгдээрээ 10 жилийн хүүхдүүд юм уу


Баг бол юм үзсэн.

Харин зарим хэсэг бүлэг уЛаанууд нь юм үзээгүй юм биш үү? :ногоон:


Та нар тийм юм үзсэн юм бол тэр Содном ч билүү Догсом ч билүү гартайгаа нийлээч. Саяхан л ам уралдуулаад муулцгаагаад байсан даг.

Энэ форумаар дүүрэн бөгс ухсан гарууд... :smile:
Image
User avatar
tsoko
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 830
Joined: Sun Mar 04, 2007 9:51 pm
Location: europe

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Жонон » Tue Mar 25, 2014 4:03 pm

Яаая Монгол Мерда нар.Хувхай дуракууд өөрсдөөсөө ичээч.Хэдэн жил хэрэлдэх гэсэн юм.Өөрсдөд нь огтоос хамааралгүй хүмүүсийн төлөө бие биенээ хэмлээд дууслаа.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby redi23 » Tue Mar 25, 2014 4:13 pm

Манай сэдэв яагаачгүйэ, бид хэд энэ дотроо чимээ аниргүйхэн шиг сууцгааж байнаа, бага зэрэг айдастай л байна, гэхдээ зүгээрээ :ногоон:
User avatar
redi23
 
Posts: 1060
Joined: Fri Jan 25, 2013 11:32 pm

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Chinkhuun » Tue Mar 25, 2014 4:25 pm

Sporting Lisbonoos William Carvalho gj nuhur awhaar sonirhoj baigaa yumuudaa. 1992 ond tursun 21te zaluu une n 33-37 say funt gene arai unete sanagdaad bainadaa. Ih l undur nuhur baih yum. Fellainitai hosluulahaar awah gj bgam bh manaid ch ugasa zaluhan tseverlegch heregte shuu
Manchester United
User avatar
Chinkhuun
 
Posts: 48
Joined: Mon Jun 25, 2007 4:59 pm
Location: Glory Glory Man United

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Chinkhuun » Tue Mar 25, 2014 4:39 pm

Zuun ard Baines Luke Shaw Coentrao 3s negig awhaar oroldoj bga buguud Shaw-d 26sayin sanal yawuulah yum bh. Ene zun 200 say funtig transfert zartsuulah erh Moyesd uguh yum bn. William Carvalhogoos gadna tuwd Gundogan-g theatrt awchirahaar ene zun idewtei huutsuldunu gene
Last edited by Chinkhuun on Tue Mar 25, 2014 4:59 pm, edited 1 time in total.
Manchester United
User avatar
Chinkhuun
 
Posts: 48
Joined: Mon Jun 25, 2007 4:59 pm
Location: Glory Glory Man United

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby zoba » Tue Mar 25, 2014 4:53 pm

Chinkhuun wrote:Zuun ard Baines Luke Shaw Coentrao 3s negig awhaar oroldoj bga buguud Shaw-d 26sayin sanal yawuulah yum bh. Ene zun 200 myangan funtig transfert zartsuulah erh Moyesd uguh yum bn. William Carvalhogoos gadna tuwd Gundogan-g theatrt awchirahaar ene zun idewtei huutsuldunu gene


200 мянган фунт???
Бие бөх бөгөөс ганцыг ялна.
Сэтгэл бөх бөгөөс олныг ялна.
User avatar
zoba
 
Posts: 690
Joined: Wed Sep 16, 2009 2:34 pm
Location: UB

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Chinkhuun » Tue Mar 25, 2014 4:58 pm

bishee say funt
Manchester United
User avatar
Chinkhuun
 
Posts: 48
Joined: Mon Jun 25, 2007 4:59 pm
Location: Glory Glory Man United

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Chinkhuun » Tue Mar 25, 2014 5:01 pm

Hamgaalaltad awahaar zehej baisan Dante gereegee neg jileer sungasan baina.
Manchester United
User avatar
Chinkhuun
 
Posts: 48
Joined: Mon Jun 25, 2007 4:59 pm
Location: Glory Glory Man United

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Chinkhuun » Tue Mar 25, 2014 5:09 pm

Пол Скоулз Мойесыг өмөөрөв.
Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтэд” багийн тоглогч асан Пол Скоулз ахлах дасгалжуулагч Дэвид Мойесыг дэмжсэн байна.
“Одоогоор Мойесыг халах нь арай эртэдсэн зүйл. Багийнх нь тоглогчид олноороо бэртсэн тул би түүнийг өрөвдөж байна. Энэ явдлаас болж Мойес тогтвортой тоглолт үзүүлж байгаа дөрвөн хамгаалагчтай болж чадахгүй байгаа юм.
Ер нь бол топ багууд хамгаалалтдаа хэдхэн тоглогчоо л ашигладаг. Кэррик, ван Перси нар бэртэлтэй байсан тул багт маань гоц тоглогчид дутагдалтай байсан. Дасгалжуулагч өөрийгөө өмөөрөлгүй зүгээр л ажлаа хийж байсан. Ирэх жил илүү амжилттай тоглоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн Скоулз өгүүлэв.
Manchester United
User avatar
Chinkhuun
 
Posts: 48
Joined: Mon Jun 25, 2007 4:59 pm
Location: Glory Glory Man United

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby zoba » Tue Mar 25, 2014 5:45 pm

Image
Бие бөх бөгөөс ганцыг ялна.
Сэтгэл бөх бөгөөс олныг ялна.
User avatar
zoba
 
Posts: 690
Joined: Wed Sep 16, 2009 2:34 pm
Location: UB

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Эрхэмcfc » Tue Mar 25, 2014 6:04 pm

өнөөдөр тэнцчихээсэй гэж залбирч сууна даа... найзуудаа :ногоон:
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby S.Erdene » Tue Mar 25, 2014 6:17 pm

Хожийшдээ
User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1923
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby redi23 » Tue Mar 25, 2014 7:27 pm

MATA & KAGAWA: HOW THEY CHANGED THE WHOLE DYNAMIC OF UNITED PLAY

Хэсэгчлээд бас Утгачилаад (зарим нэг юм өөрөө нэмээд) орчуулав.

Хуан Мата Ман Ютд-д нэгдэж байгаа талаар албан ёсоор заралсан цагаас эхлээд л энэ бол Шинжи Кагава-гийн Олд Траффорд дахь карьерийн төгсгөл ирж буйн шинж гэцгээж байсан, би харин тэдэнд хандаж “Мата бидэнтэй нэгдсэнээр харин ч Кагава-гийн хувьд дахин сэргэлт ирж ч болох юм” гэдэг байлаа. Ингэж үзэх шалтгаан нь маш энгийн, Мата бол яг л Кагава-тай адилхан “дамжуулалт, идвэхтэй шилжилт ба бүтээлч байдал” гэх зарчмаар тоглодог шинэ үеийн ухаалаг хөлбөмбөг тоглодог төлөөлөл. Уг нь Мата ирсэнээр, аль аль нь адилхан хэв маяг, ойлголцолтой тоглогчид учир Кагава-д өөрийн бодит потенциалыг илүү түлхүү харуулж чадах нөхцлийг бүрдүүлэх учиртай байсан юм. Харамсалтай нь Мата ирсэнээс хойш Кагава талбайд бараг гарахаа байлаа. Үүний нэгэн адилаар Кагава-гүй Мата ч өөрийн ур чадвар нөөц бололцоог хангалттай хэмжээнд харуулах боломж хомс болоод ирлээ. Мата ч багийн бусад тоглогчидтой хөл гар нийлж чадахгүй байх шиг.

Манай 2-ийн тоглолтын арга барил багийн бусад тоглогчдынхоос өөр байгаа явдал нь өөрсдийнхөө тоглолт, ур чадварыг харуулах боломжийг хумиж, үр дүнд нь тэднийг, нэг тийм тусгаарлагдсан үл ойлголцсон, зарим үед бүр гадуурхагдсан байдалтай харагдуулаад байна. Кагаваг бөмбөг эзэмших үед түүнтэй хоршоод дамжуулалт, шилжилт, дамжуулалт гээд тоглолтыг холбоод урагш нь аваад явчихаар хамтрагч дутагдаж байна. Гэтэл манай Мата Кагава 2 бол яг л ингэж тоглож байж жинхэнэ үр өгөөжий нь хүртэх боломжтой хүмүүс шүү дээ.

Аз болж Вест Хам-ийн эсрэг 2-0-ээр хожидог тоглолтонд тэд хамтдаа гараанд гарсанаар тэдэнд яг өөрсдийн натурал тоглолтыг гаргаж бие биендээ чөлөөтэй дамжуулалтууд өгч, хүссэн шилжилт хөдөлгөөнөө хийх, байрлал орон зайнуудаа нөхөөд “pass & move football” тоглоод яваад байх боломж гарсан даа.

Хамгийн чухал нь тэд энэ тоглолтонд шилжилт хөдөлгөөнүүдийг чөлөөтэй хийсэнээрээ тоглолтийн динамик-ийг хэрхэн өөрчилөх боломжтой вэ гэдгийг харуулж чадсанд байгаа юм. Тэд Ман Ютд-ын илүү өргөн зай талбайг хамарсан direct football бүхий тоглолтын хэв маягийг өөрчилж, тоглогчид бие биедээ илүү ойр байж, богино дамжуулалтуудаар нэг нэгнээ хангаж, ингэснээрээ нөгөө яриад байдаг гурвалжингуудаа илүү ихээр үүсгэж байрлалаа эзлэх боломжтой болгож өгсөн байна. Мөн тэд талбайн төв хэсгийг дүүргэж (хэт бөөгнөр, шавааралдаан үүсгэлгүйгээр) тоглож байлаа. Тэдний ийнхүү тун дажгүй хоршин тоглож харилцан дамжуулалт+шилжилт хөдөлгөөн хийж гурвалжингуудыг амжилттай үүсгэн эсрэг талдаа аюул тарьж, дээрээс нь нэг нэгнийхээ байрлалыг нөхөж байгаа энэ бүх байдлыг харахад үнэхээр сэтгэл сэргэм сайхан байсныг дурьдууштай.

Доор харуулсан Snapshot дээрээс Мата-Кагава (эсвэл бүр МАКА ч юм уу ккк)-ийн ухаалаг шилжилтүүдийг хийж гурвалжин үүсгэх замаар коридор үүсгэн улмаар тоглолтын динамик-ийг хэрхэн өөрчилж буйг тодорхой харж болохоор байна. Ихэвчлэн Кагава нь талбайн гүнээс довтлогоог эхлүүлэх, Мата нь төврүү орж бөмбөг хүлээж аваад талбайн урд хэсэгрүү дамжуулах үүрэгтэйгээр тоглосон ба аль аль нь бүхэл тоглолтын турш диагоналдсан шугмын дагуу дамжуулалт хийхэд тохиромжтой байдлаар байрлалаа эзлэж байв. Дээр дурьдсанчлан тэдний харилцан ойлголцол, хоршилт, тоглолтыг зөв тодорхойлж ойлгож байгаа байдал, мөн маш олон тооны диагоналдсан дамжуулалтуудыг хийх боломжыг олгодог өнөөх гурвалжингуудыг байнга үүсгэж байсан зэргийг харах нь туйлын их сэтгэл ханамжыг өгч байлаа.

Харин бусад тоглогчид Мойес-ийн тактикийн дагуу “зай бөглөх” (жич: covering space гээд зай бөглөх гэдгээс өөр утгыг илэрхийлж байж магадгүй шүү манайхаан) зарчмаар л тоглосон болохыг харж болохоор байгаа.

Image

1. Манай 2 бие биедээ ойрхон байж үргэлж дамжуулалтын шугам чөлөөтэй байхаар хоршин тоглож байлаа

Image

2. Мата-Кагава нар бусад тоглогчдыг богино дамжуулалтууд хийх боломжтой байхаар шилжилтүүдийг ихээр хийж гурвалжингууд үүсгэж байлаа

Image

3. Тэд дамжуулалт хийсэн даруйдаа байрлалаа сольж дараачынхаа гурвалжинг үүсгэж байна. Энэ зурган дээр Мата Кагавагаас бөмбөг хүлээж аваад Рафаел-руу дамжуулж байна. Харин Кагава энэ үед талбайн урд хэсэгт байрлалаа эзэлхээр урагшилж байна

Image

4. Дараа нь Рафаел бөмбөгөө Каррик-руу дамжуулав. Энэ үед манай хоёрын байрлалыг анзаарвал нэг нь төврүү гүн орж, нөгөө нь эсрэг багийн хамгаалгчийг өөртөө татаад урагшилж байна.

Image

5. МаКа-ийн үүсгэсэн бас нэг гурвалжин

Image

6. Кагава бөмбөг аваад шууд урагш нь хаяв

Image

7. Кагава бөмбөгөө урагш туугаад, Мата-д дамжуулсан ба өөрөө урд гарсан зайруу урагшаа довтлогооны хэсэгрүү байрлалаа сэлгэв. Энэ хооронл улаанаар шугам татсан бусад тоглогчдыг анхаарна уу. Тэд Мата-д ямар нэгэн дэмжлэг үзүүлэлгүй зүгээр л “Space covering” хийгээд л байж байна.

Image

8. Кагава-г айлын 2 ч хамгаалагч шахаад ирсэн учир Мата-д ямар нэгэн сонголт үлдсэнгүй хойш нь пасслав

Image

9. Рафаел-руу арагш дамжуулсан Мата төвруу байрлалаа сэлгэж, Кагава урдаа үлдэв

Image

10. Рафаелд үнэндээ бөмбөгийг урагш илгээх боломж байгаагүй тул өөрийн хагасруу Флетчерт дамжуулав. Энэ үед Мата түүнд дэмжлэг үзүүлэхээр төврүү нилээн гүн орсон бай харин Кагава нилээд урагшаа айлын 16 орчимд байсаар байв (Кагава зураганд багтаагүй)

Image

11. Кагава-гийн байрлалыг анзаарна уу, үргэлж ямар нэгэн байдлаар Мата-тай хоршиж, гурвалжин үүсгэж байгаа. Энэ удаад Флетчерээс дамжуулалт авсан Кагава Мата-руу хойш нь дамжуулав. Эндээс бөмбөгтэй тоглогч бусдад дамжуулах хангалттай боломжыг олгодог нөгөө гурвалжингийн ач холбогдол харагдаж байгаа байх

Image

12. Дараа нь Мата-г бөмбөг хүлээн авмагц Кагава урд байх хоосон зайруу шилжив

Image

13. Мата бөмбөгөө урагш нь, айлын 16 хавьд гүйж яваа Кагава-руу дамжуулж чадхуйц хангалттай зайнд байна.

Image

14. МаКа-ийн үүсгэсэн бас нэгэн гурвалжингийн жишээ. Энд мөн Рафаел урагшаа хурд хийгээд Мата эсвэл Фейлани, хэнээс нь ч дамжуулалт авах бүрэн боломжтой байрлалд байна. Яг иймэрхүү талбайн гүнээс хамгаалалтыг нэвт гүйж довтлох аргыг Ман Сити их сайн хийдэг, яагаад гэвэл талбайн гүнээс нэвт гүйгээд гараад ирсэн тоглогчийг хамгаалаад дагаж гүйх нь өөрөө маш хэцүү байдаг билээ.

Image

15. Фейланийгаас Флетчерт бөмбөг ирлээ. Энэ үед Рүүний нэг бол Мата шиг арагшилж бөмбөг хүлээж авах, эсвэл шууд талбайн зүүн урагшаа гүйн байрлалын давуу байдал бий болгох боломжтой байв.

Image

16. Харамсалтай нь Рүүний шууд 16-руу нилээн шигүү хэсэгрүү гүйж, Мата-г хойшоо татан дахин шинэ гурвалжин үүсгэхээс өөр аргагүй байдалд хүргэв.

Image

Image

Үргэлж дамжуулалт хийж, бас хүлээн авч болохуйц өнцгийг үүсгэж бай! (Мата, Кагава нарын жишээ)

Image

Image

Image

... Гээд гээд цааш нь зөндөө л олон юм бичсэн байна, цааш нь унший гэвэл энэ линк-ээр нь ороод уншаарай манайхаан

http://livelifeunited.com/juan-mata-shi ... #more-1246

Эцэст нь Мойес-ийн Ман Ютд дахь системд анализ хийсэн нэг видео-ний линк-ийг орууллаа

User avatar
redi23
 
Posts: 1060
Joined: Fri Jan 25, 2013 11:32 pm

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby rednasca » Tue Mar 25, 2014 7:46 pm

Image
та нар юу гэж бодож байна?... :ногоон: ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Monteyne » Tue Mar 25, 2014 7:49 pm

Харин тиймээ, ийм мэдрэмж төрөөд болдгүй. Бүр оноонуудаар математик бодож хүртэл үзсэн. Гэхдээ манайх нэг хожсон байхад гайгүй юм шиг байна лээ
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Барнаба » Tue Mar 25, 2014 7:50 pm

Ааая, худлаа маяглаад л. ядаж тэнцчих байлгүй дээ, тэ... таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр нь дээр гэж, танайхыг дэмжинэ шүү. :sup:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby CB » Tue Mar 25, 2014 8:12 pm

rednasca wrote:та нар юу гэж бодож байна?... :ногоон: ...

Яг наадах чинь л бодогдоод байгаам даа. Уг нь Шитти түрүүлж байснаас танайх түрүүчихсэн нь дээр санагдаад байдаг. Гэхдээ танайх ганц бүдэрчихвэл бүүр новшийн юм болох гээд байдаг ккк. Танайх жоохон найдвартайхан баг байсан бол ингэж эргэлзэхгүй шд.
- What does Liverpool say to the god of PL?
- Not this season
CB
Glory
 
Posts: 1219
Joined: Fri Sep 18, 2009 10:20 am

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Funky » Tue Mar 25, 2014 8:16 pm

Эдний Шоуриног бас давраамааргүй иргэж ирээд л аварга авчихвал арайл
Арсенал түрүүлчихвэл дээр байгаамдаа
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Mojul » Tue Mar 25, 2014 8:37 pm

Шоуриньод болон Шиверпүүлд лигийн түрүүг өгөх хэрэггүйл байгаам. Хажууд нь Шити дээр лдээ.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Boldono » Tue Mar 25, 2014 8:41 pm

Угаасаа Челси түрүүлэх биз... Өнөөдөр нухах байлгүйдээ арай ч дээ
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Boldono » Tue Mar 25, 2014 8:45 pm

За Шити түрүүлснээс Ливерпүүл түрүүлсэн нь дээр биз
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby erdene_b7 » Tue Mar 25, 2014 8:52 pm

Boldono wrote:За Шити түрүүлснээс Ливерпүүл түрүүлсэн нь дээр биз

За яршигаа 2 түрүүлснээс Челси Арсена нар нь дээр биздээ Лив түрүүлвэл сэдэвтээ баярлахгүй хальж салиад бөөн юм болно
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Monteyne » Tue Mar 25, 2014 8:56 pm

Loserpool түрүүлбэл дэлхий орвонгоороо эргэх гээд байгаа болхоор шити нь дээр байхаа, бүр болж өгвөл челси түрүүлсэн нь илүү дээр юм байна.
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 25 guests
cron