spain man wrote:
Тамирчны оргил нас 24-30 гэдэг яг баттай юу?... Хакухо 22 той ёкозүна, Дагваа 23 тайдаа ёкозүна болсон юм байна...
Монгол бөхөөр бол тэгж ойлгож болох л байх...
Дагваа ёко болсныхоо дараа жил нь л оргил амжилтаа буюу завсаргүй долоо давж түрүүлсэн байх юм, 24 насандаа гсн үг...
Хакухо болохоор бас яг 24 насандаа нэг жилд хамгийн олон давсан амжилтаа үзүүлсэн байх юм...
Тэгэхээр бараг Хакухогийн оргил үед нь Аса барилдсан юм биш үү?
Асашёорюү 2002 оны 11 сард анхны түрүүгээ авч дараа оны 1 сард хоёрдахь түрүүгээ авснаар 22 нас 4 сартайдаа ёкозүна болсон. Хакүхо 2007 оны 3, 5 сард түрүүлж 22 нас 2 сартайдаа ёкозүна болсон. Дагвадоржийн ид үе нь 2004 оны 11 сараас 2005 оны 11 сарыг дуустал 7 дараалан түрүүлсэн гэж тооцвол 24 нас 2 сараас 25 нас 2 насны хооронд болж. Хакүхогийн ид үе нь 2010 оны 3 сараас 2011 оны 5 сар хүртэл 7 дараалан (нэг башёо барилдаан зохиогоогүй) түрүүлсэнийг тооцвол 25 наснаас 26 нас 2 сарын хооронд байж. Энэ үед Дагвадорж байгаагүй.