СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Tue Mar 25, 2014 5:40 pm

spain man wrote:
Тамирчны оргил нас 24-30 гэдэг яг баттай юу?... Хакухо 22 той ёкозүна, Дагваа 23 тайдаа ёкозүна болсон юм байна...

Монгол бөхөөр бол тэгж ойлгож болох л байх...

Дагваа ёко болсныхоо дараа жил нь л оргил амжилтаа буюу завсаргүй долоо давж түрүүлсэн байх юм, 24 насандаа гсн үг...

Хакухо болохоор бас яг 24 насандаа нэг жилд хамгийн олон давсан амжилтаа үзүүлсэн байх юм...

Тэгэхээр бараг Хакухогийн оргил үед нь Аса барилдсан юм биш үү?


Асашёорюү 2002 оны 11 сард анхны түрүүгээ авч дараа оны 1 сард хоёрдахь түрүүгээ авснаар 22 нас 4 сартайдаа ёкозүна болсон. Хакүхо 2007 оны 3, 5 сард түрүүлж 22 нас 2 сартайдаа ёкозүна болсон. Дагвадоржийн ид үе нь 2004 оны 11 сараас 2005 оны 11 сарыг дуустал 7 дараалан түрүүлсэн гэж тооцвол 24 нас 2 сараас 25 нас 2 насны хооронд болж. Хакүхогийн ид үе нь 2010 оны 3 сараас 2011 оны 5 сар хүртэл 7 дараалан (нэг башёо барилдаан зохиогоогүй) түрүүлсэнийг тооцвол 25 наснаас 26 нас 2 сарын хооронд байж. Энэ үед Дагвадорж байгаагүй.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Logger » Tue Mar 25, 2014 5:41 pm

https://www.youtube.com/watch?v=vYvMN0NBccA

2005 оны 11 сарын барилдаан. Котоошүд л унасан байна.
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Yago » Tue Mar 25, 2014 5:41 pm

Бүүр 2 өөр цагийн хүмүүс биш л дээ.

Оргил үеийг нь 100% гэж үзвэл нэг нь өгсөж явсан 80%, нөгөө нь уруудаж явсан 80% дээрээ таарсан байх магадлал өндөр. /80% гдг нь жишээ. 75%, 75% ч байж магад./ Тамирчны хувьд бэртэлгүй үедээ 80%-тайгаа нэг жил, за ядаж 3-4 башё барилдсан байх боломжтой... Яг тэр үеийг /ерөнхий амжилтын огтолцлын цэг гэхиймү/ олоод, тухайн үед хоорондын барилдаанд хэрхсэн байдлыг харж болохым.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: СYМO МЭДЭЭ

Postby spain man » Tue Mar 25, 2014 5:45 pm

Nok wrote:
spain man wrote:
Тамирчны оргил нас 24-30 гэдэг яг баттай юу?... Хакухо 22 той ёкозүна, Дагваа 23 тайдаа ёкозүна болсон юм байна...

Монгол бөхөөр бол тэгж ойлгож болох л байх...

Дагваа ёко болсныхоо дараа жил нь л оргил амжилтаа буюу завсаргүй долоо давж түрүүлсэн байх юм, 24 насандаа гсн үг...

Хакухо болохоор бас яг 24 насандаа нэг жилд хамгийн олон давсан амжилтаа үзүүлсэн байх юм...

Тэгэхээр бараг Хакухогийн оргил үед нь Аса барилдсан юм биш үү?


Асашёорюү 2002 оны 11 сард анхны түрүүгээ авч дараа оны 1 сард хоёрдахь түрүүгээ авснаар 22 нас 4 сартайдаа ёкозүна болсон. Хакүхо 2007 оны 3, 5 сард түрүүлж 22 нас 2 сартайдаа ёкозүна болсон. Дагвадоржийн ид үе нь 2004 оны 11 сараас 2005 оны 11 сарыг дуустал 7 дараалан түрүүлсэн гэж тооцвол 24 нас 2 сараас 25 нас 2 насны хооронд болж. Хакүхогийн ид үе нь 2010 оны 3 сараас 2011 оны 5 сар хүртэл 7 дараалан (нэг башёо барилдаан зохиогоогүй) түрүүлсэнийг тооцвол 25 наснаас 26 нас 2 сарын хооронд байж. Энэ үед Дагвадорж байгаагүй.


Тийм байна...

Тэгэхээр ер нь яг ид үе нь 24-26 юм биш үү бараг... ?

Ямар ч байсан миний санахын Аса зодог тайлахаас өмнө даваа унааны харьцаа тэнчихээд байсан юм даг... Гэхдээ нөхөр илүү гаргаад зодог тайлсан гэхээр ккк...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Tue Mar 25, 2014 5:50 pm

Өсөхбаяр wrote:за одоо нэг дэвжээнд гарч барилдахгүй байгаа хүмүүсийг одоо тэр нь илүү дутуу гэж харьцуулах утгагүй юм биш үү.. би хэлээд л байгаа заавал юмыг хооронд нь харьцуулж дээр доор нь оруулах гэдэг.. юунд ашигтай байдаг юм. утгагүй яриа л санагдаад байдгийм.


Миний бодлоор энэ нь манайхны сэтгэлгээтэй холбоотой. Би гэсэн тодорхойлолтууд дотор нь Монгол хүн гэсэн тодорхойлолт багтдаг. Дагвадорж, Түвшинбаяр, Бадар-ууган түрүүлнээ гэдэг нь монгол хүн түрүүлсэн гэсэн гаргалгаанд хүрч байгаа. Тэгхээр монгол хүн өрсөлдсөн Япон, Казахстан, Куб хүмүүсээс илүү лаг байна. Монгол хүн лаг байна гэдэг би бас монгол хүн тийм учраас би ямар нэг хэмжээгээр лаг гэсэн далд ухамсарын дүгнэлтэд хүргэж байгаа. Үндэсний бөх дээр бол аймгийнхаа бөхийг түрүүлхэд бас дэмждэгтэй адилхан. Даваажаргал япон хүнтэй суусан. Тэгхээр ямар нэг хэмжээгээр монгол эхнэртэй "би- нүүдэд" энэ нь харийн санагдна. Харин Дагвадорж бол үгүй. Дагвадоржийг ямар нэг байдлаар Даваажаргалаас илүү гаргах нь "би лаг" гэсэн эго -гоон баталгаажуулахад чухал. Тэр утгаараа энэ харьцуулалтуудыг хийж, дагвааг илүү болгох сонирхол бүгдэд биш юм гэхэд нэлээдгүй процентод нь оршиж байгаа байх.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Өсөхбаяр » Tue Mar 25, 2014 5:53 pm

spain man wrote:[

Ямар ч байсан миний санахын Аса зодог тайлахаас өмнө даваа унааны харьцаа тэнчихээд байсан юм даг... Гэхдээ нөхөр илүү гаргаад зодог тайлсан гэхээр ккк...


Шартай хүн шүү дээ.. хүний доор орно гэж байхгүй. энэ нь л бахармаар хүн болгож байгаам шүү дээ.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Funky » Tue Mar 25, 2014 5:56 pm

Нөгөө талаасаа үхэр Монгол болж байгаан
Испани залуу чи үхэр шүү
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: СYМO МЭДЭЭ

Postby Reda » Tue Mar 25, 2014 6:04 pm

spain man wrote:Чацуу бол хоорондын харьцаа нь дутна гэж байхгүй л гэж байна... Аса бол илүү л байна байх, ер нь тэгээд биеэр жижиг ч сэтгэлзүй, мэдрэмж бол хавь илүү, бяраар ч гсн дутна гэж байхгүй л байх...

Chi yvj hulbumbuguu yarisan ni deer yum bnaa. Hakuhogoos byar dutuu bailgui yahav. Nuguuh ni danh shig tom tolgoitoi, ymarch buhuus tsupari huleegeed avchih tseejtei. Iluu naygt. Gol ni yag tegej zuzaarhaasaa umnu bol bas ih uvurmuz sonin barilddag, hundlunguus harahad l ul anzaaragdam bolohoos ursuldugchduu bol amisgal ni taarqu, hudulguun ni taarqu, uuduus ni uur buhiin sportoor uzeed bgaa yum shig tiim l sanagduuldag bsn. Ymarsaindaa kotomizuki ch biluu helj bsn, bi bargiin buhtei barildahdaa yaj barildahiig ni yur ni gadarlaj taadag ch hakuhog bol tegej chaddgui, taavarlashgui, tgd ih sonin sonin hudluud bdg gej. Humuus tom biytei bolood aviyas medremj ni sain bolood hakuhog davaad bn gej bodjiivol uulan medremjeer bol asaaas iluu dutuu gej todorhoiloh hezuu l yum bgan, tehdee spain er shig havi iluu ntr gej chadque.
Last edited by Reda on Tue Mar 25, 2014 6:06 pm, edited 1 time in total.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: СYМO МЭДЭЭ

Postby spain man » Tue Mar 25, 2014 6:05 pm

Сэтгэлзүй нь л аймаар юм шиг байгаам, өөрийгөө хурцалдаг нь...

Америкийн үндэсний газарзүйн хүрээлэнгээр мань эрийн нэвтрүүлэг нэг гарахад нэг хэлсэн нь санаанаас гардаггүйм, Бусад хүмүүс сүмог жирийн нэг спорт гэж хардаг байж магадгүйм, харин миний хувьд амьдралын төлөөх тэмцэл гэснээ надаас хэчнээн том байсан ч би өөрийгөө илүү хүчтэй гэдэгт итгэдэг нтэр гээд...

Хаха, за за Кака ороод ирсэн бүх яриа утгагүй болох нь... Больё доо хөө...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Tue Mar 25, 2014 6:07 pm

Байгалиас заяасан өгөгдөл нь Хакухо яалт ч үгүй илүү юмаа. Эхний үед сэтгэл зүй, туршлага гээд дутдаг байсан. Яваандаа түлхүү хаядаг болоод ирэх үед нь Аса зодог тайлсан. Xарамсдаг юм. Ид үедээ 2 башо торгуулсан. Тэгээд башод түрүүлсэнийхээ баярыг тэмдэглэж яваад бандуулсан хүн шүү дээ. Өөрөө ярилцлагандаа хойшид Хакухо дүүтэйгээ түрүү хуваах юм байна. Тэр 32 рекорд руу зүтгээд үзэх санаа байлаа гэж ярьсан байсан. Бодит байдал тийм байсан.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Өсөхбаяр » Tue Mar 25, 2014 6:08 pm

Reda wrote: Ymarsaindaa kotomizuki ch biluu helj bsn, bi bargiin buhtei barildahdaa yaj barildahiig ni yur ni gadarlaj taadag ch hakuhog bol tegej chaddgui, taavarlashgui, tgd ih sonin sonin hudluud bdg gej.


хөөрхий тэгээд Давгадоржийг ингэнэ дээ гэж мэдсээр байж л шидүүлээд байдаг байж дээ хөөрхий :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Барнаба » Tue Mar 25, 2014 6:10 pm

Бяраараа бол Дагваа илүү байх, угийн цээж, гарандаа маш их бяртай, огцом бяр гаргаж чаддаг тийм ген-тэй хүн. Хакухо-г Батмөнх, Даваажаргал нарт унаж байгаа тэд нарын Хакухо-н талаар ярьж байгаа зэргээс нь харахад гар, цээжний хүчээрээ Дагваад ойртохгүй юм байна гэж бодсон. Давуу тал нь мэдээж нуруу. тэгээд жин илүү, мөн суурь сайтай гэх юмуу 2 хөл сайтай, бүдүүн гуя тааз хэсэг нь үнэхээр сайн Санжаархуу юмуу даа. Бөгс сайтай бол тамир ихтэй байдаг гэж ярьдаг л юм билээ. Мөн биеэ маш сайн суллана Хакухо, дээр нь мэдрэмж бол үнэхээр сайтай. 2 ёко 2 уулаа мундаг мэдрэмжтэй ч Дагваа мэдрэх тал дээр хурдаа түлхүү ашиглаж өгдөг бол Хакухо ерөөсөө цэвэр мэдрэмжээрээ явдаг юм болвуу гэж боддог.

2уулаа л сайхан аваргууд. Дагваа бол тэсэрч гарч ирсэн шигээ харих тал дээр арай хурдандуу байсан Хакухо-той харьцуулахад. Хакухо аажмаар өсөөд аажмаар буурах талтай.

Гэхдээ Хавайн өнөө өргөн бүдүүн озэки байсан нөхөр хэлсэн байна лээ, Дагвааг сүмо-н Майкл Жордан гэж. Үзэгчдийг булаах, сэтгэл хөдөлгөх, баясуулж цэнгүүлэх, байлдан дагуулах тал дээр Дагваа бол хол илүү л дээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Reda » Tue Mar 25, 2014 6:14 pm

Takanohana_Nowitzki wrote:Така аваргыг Цэвгээ л зодог тайлдаг башёд нь давсан байх. өөр монгол бараагүй, бараагүй ч гэж, Кёкүшү, Аса, Цэвгээ 3тай л барилдсан л даа. Аса 2 үзээд бараагүй.

Takahano ch barahgui ni gedgee medeed ner hundtei zodog tailsan l daa. Asatai 2dahia tulahdaa yalsan hedii ch tsusaa gartal tsupariduulsan. Ene nuhur ushuu jaahan turshlagajij ushuu jaahan zuzaaraad irvel ayul bno gej medsen l dee. Tegeed Takahano chin asag davsan bashyodoo zodog tailsan, harin Asa ter bashyod ni turuulsen. Tgd yaponii ih avargiig ni bhad ni bi turuulj bsn geed baavar bdg bsn.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: СYМO МЭДЭЭ

Postby Takanohana_Nowitzki » Tue Mar 25, 2014 6:16 pm

1 цаг үед удаан өрсөлдөөгүй хүмүүсийг харьцуулах утгагүйм дөө, Аса Хакухо 2-г. барилдааны тооноос нь харахад 5 хүрэхгүй жил л хоорондоо үзсийм бшд. тэр 5-ын эхний жил нь 1-ийх нь дөнгөж гарч ирж байгаа үе, сүүлийн жил нь нөгөөгийх нь зодог тайлахын өмнөх гээл торгон ирэн дээрээ тулсан 1 жилийн л өрсөлдөөн байсан байх даа. дээр нь бусад спорт гээд нас яриад бна. сумо их залуу насны спорт шиг санагддаг. 20 дөнгөж хүрээл дээшээ ороод ирдэг. 22-23тай аварга болчдог. бөхийн бусад төрөлд /ялангуяахүнд жинд/ 28-29 нас бол ид үе байдаг бол сумод хугарлын цэгээ өнгөрөөд ирдэг л үе юм шиг байгаам.
Last edited by Takanohana_Nowitzki on Tue Mar 25, 2014 6:17 pm, edited 1 time in total.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: СYМO МЭДЭЭ

Postby El Payaso » Tue Mar 25, 2014 6:16 pm

Даваагийн тэр нэг шахуулаад цуппаридуулаад дэвжээний захад оччихоод гарч өгдөггүй тэр нэг уян байдал нь үнэн зэвүүн шүү... тийм том хүн гэхэд хэхэ... тэгээд залуудаа арай хөдөлгөөнтэй барилддаг байх үедээ дэвжээний захлаад л гүйчдэг байж билээ... Асаг анх давахдаа тэгсээр байгаад давсан санагдана...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby Өсөхбаяр » Tue Mar 25, 2014 6:17 pm

үнэндээ Бат-Эрдэнэ аварга уйтгартай л байсан шт.. түүх яривал амжилт бол тасархай ч тухайн үедээ бөхийн хөгжилд сайнаар хувь нэмэр оруулсан юм цөөхөн л гэж боддог. Давгаа Даваажаргалаас бол үзэгчдийн тэр дундаа сумог дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж боддог. самурайнууд илүү сайн мэдэж байгаа биз.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby El Payaso » Tue Mar 25, 2014 6:20 pm

За муу Ба-н яах нь вэ... Ба байгаагүй бол 6-н залуу заан тэгэж хөгжих ч байсан уу гүү юу мэдэхгүй шүү хэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby Reda » Tue Mar 25, 2014 6:22 pm

Asa hakuho 15 dahi udur barildaad hakuho ylaad adil davaatai bolj nemelt deer Asa hayj bsn. Neg tiim bashyo bgaa. Gehdee ter 15dahi udriin barildaaniig uzeegui humuus ni uzeerei, bolvol neg ni end tavichih. Uzcheed ene muu hakuho yasan ongiroo yum gd Asa g ih uruvduj bilee. Argagui muuhai ongiroo haysan l daa. Shuud umnuus ni ochood barij avaad tongorch bgaan, ih buduun bargiin buh bish humuus barildaj bui aytai. Enemuu nadaas byraar hol muu yaj ch chadqu gsn shig ochood haysan. Yahav iluu byrtaigaa het erdsen hunii l hiij bui alham.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Tue Mar 25, 2014 6:23 pm

Тэхх Барнбатай санал нийлж байна. Яг огцом гарах цээжний бяраар Дагваа илүү байх гэж бодож байна. Булчин хоёр янз байдаг даа. Slow twitching, fast twitching гээд. Дагвадорж, Сумьяабазар fast twitching булчин сайтай шиг санагддаг. Энэ нь огцом хурд, бяр гаргана гэхдээ бас түргэн ядарна. Бас тэр бяраа огцом гаргахад хөшүүрэг болох тулгуур, ө.х хөл, тааз хангалтгүй. Харин slow twitching muscle тэгээд гол ясны бяраар нөгөөх нь илүү. Дагвадоржид яалтачгүй тэгж их хурд бяр гаргахад биед нь ялангуяа холбогч эдүүдэд ирэх ачаалал илүү байгаа л даа. Тэр хэмжээгээр өөрийгөө элэгдүүлж, түргэн харьж байна гэсэн үг. Уг нь жингийн ангилалтай спортоор үзсэн бол, жишээ нь жүдогийн хасах зууд барилддаг байсан тогтмол хугацаанд удаан амжилт гаргах барилдаан хийх хүн гэж боддог.
Last edited by Nok on Tue Mar 25, 2014 6:25 pm, edited 1 time in total.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Tue Mar 25, 2014 6:24 pm

Хакухо анх гарч ирэх үедээ Точиозумаг бас тойрч гүйж байгаад хаячихдаг байсан шд. Том биетэй гэхэд хурдтай. Давгаатай ч хийсэн барилдаануудыг нь түүвэрлээд үзвэл харагдана даа. Анх зайлж бултах гээд байдаг байсан. Яваандаа бариад авбал хаях юм байна гэж ойлгоод тас гээд золгохыг боддог болсон.

Харих тал дээр харьцангүй хожуу харьдаг хүмүүс байна. Аса 30тай зодог тайлсан гэхэд нөгөө 31 түрүүлсэн алдартай Чиёонофүжи чинь 30 тайдаа 12 түрүүтэй байсан байгаа юм. Гол амжилтаа 30-с дээш гаргасан гэхээр хөдөлмөр дээр нь сайн чанарын допинг юм болов уу. Анх бол бэртэл гэмтэлт ороогддог, мөр нь мултарчихдаг байсан бөх гэнэ лээ. Мөрнийхөө булчинг чангалах гэж өдөр болгон 1000 суниадаг байсан гэсэн
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Барнаба » Tue Mar 25, 2014 6:28 pm

Ба аварга дээд цолонд хүрээгүй байхдаа заалны барилдаанд барилдах үеэрээ даваа болгонд өөр мэх хийж, мэх туршиж үздэг байсан гэж дуулсан юм байна. Мундаг хөдөлмөрч хүн шүү дээ. Хөл авна, цацна, хутгана, тонгорно, ачна гэх мэт олон сайхан мэт хийдэг байсан л юм билээ.

Чиёонофүжи аваргыг анх хараад ийм биетэй байж дээд амжилтыг эзэмшдэг гэсэн үнэхээр гайхсан шүү, нэг Харүмафүжи шиг л биетэй байсан юм билээшт.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Tue Mar 25, 2014 6:34 pm

тэхх, Чиёонофүжи яг Ама. Хакухо харин Таканоханатай адилхан харaгддаг. Барилдаан нь ч ойролцоо.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Yes Man » Tue Mar 25, 2014 6:37 pm

Би Асагийн амжилтад сайн өрсөлдөгч дутуу байсан нь сөргөөр нөлөөлсөн гэж боддог шүү...... Яахав сүүлд Хакүхо гарч ирсэн..... Тэрнээс өмнө бол элэглэдэг байсан..... Тэгээд тасраад явчихлээр угаасаа онгироо, атмаан байсан хүн бүр ч их хөөрөх болсон... Тэрнээс болоод бэлтгэл энэ тэр тасалдаад, шоудах нь ихсээд л элдэв асуудалд орж эхэлсэн.... Түүнээс нээх хөгшрөөд, барилдаан нь муудаад, дийлэхээ байгаад зодгоо тайлсан гэж бододгүй шд..... Одоо тэнэгийнх нь л байх даа.... хэхэх
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Reda » Tue Mar 25, 2014 6:39 pm

Asa zodog tailaagui bsn bol hakuhotoi turuu huvaah ch hezuu bsn l daa. 3:1 yumuu 4:1 baisan baij bolvuu. Yur ni hakuho asatai yaj barildahaa meddeg bolson nuguuh ni ch uur buhchuudee barlaa ghd hakuhog diilehee bolij bgaan bn geed oilgoson bsn ue. Setgel zui ni ch hakuhog barahaa bolij gd evlersen yanztai. Hakuho lav asatai taarahaaraa ih taivan, bur tavlaad bgaa ch yum shig bairiin boltson bsn.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Tue Mar 25, 2014 6:40 pm

Үнээн үнэн. Хөөгдсөн хүн шд. Ахиад 2 жил барилдсан бол овоо хэдэн түрүү байлгүй яахав.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron