СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Tue Mar 25, 2014 2:24 am

Бадруул wrote: Дагваа өчнөөн жижиг хүн гэхэд л золгооноос маш сайн барилддаг байсан. Анх бол цүппариг их хийдэг байсан даа.



Тэх, Точиазумагийн цусыг нь садартал цуппаридалцсан нэг барилдаан байдаг юм. Шүүгч нь барилдааныг нь зогсоогоод цусыг нь цэвэрлэсэн билүү. Тэгээд унасан л даа. Доогуур барилддаг байхдаа Чиётайкайг шүтдэг гэж нэг ярилцлаганд дурдсан байдаг. Ер нь цуппари хийх дуртай байсан. Котоошүг нэг нэрээ марттал нь мөргөж билээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby JC » Tue Mar 25, 2014 7:48 am

Аварга Точиазумад бараг илүү унасан байх аа эсвэл яг тэнцүү байгаа байх 15 14 ч билүү дээ тиймэрхүү байгаад байдаг байсан. Гэхдээ 1 унаа нь ч өгсөн унаа л даа хэхэ.

Чиётайкайтай нэг аймар цупаридалцаж билээ.

Котомицүки анх дээд зиндаанд орж ирээд доороос түрүүлсэн. Тэгээд Давгаас түрүүлж Сэкиваки цол аваад тэгээд зогссон л доо Сүүлд Озеки болоод хэсэг байж байгаад нөгөө даваа наймаалцсан гээд бүр хөөгдчихөө биз дээ.
JC
 
Posts: 964
Joined: Wed Oct 13, 2010 1:39 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby ТӨӨГӨӨ » Tue Mar 25, 2014 8:13 am

21Grams wrote:
Бадруул wrote: Дагваа өчнөөн жижиг хүн гэхэд л золгооноос маш сайн барилддаг байсан. Анх бол цүппариг их хийдэг байсан даа.



Тэх, Точиазумагийн цусыг нь садартал цуппаридалцсан нэг барилдаан байдаг юм. Шүүгч нь барилдааныг нь зогсоогоод цусыг нь цэвэрлэсэн билүү. Тэгээд унасан л даа. Доогуур барилддаг байхдаа Чиётайкайг шүтдэг гэж нэг ярилцлаганд дурдсан байдаг. Ер нь цуппари хийх дуртай байсан. Котоошүг нэг нэрээ марттал нь мөргөж билээ.

Манай хүн ч цуппари биш бараг зодолдоод бсан л даа. Шанадаад ккк
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: СYМO МЭДЭЭ

Postby kayo » Tue Mar 25, 2014 9:05 am

Точиазума ч ёстой сайн байсан шүү, би л лав дуртай байлаа, элдэв янзын асуудал байхгүй, даруухан.

Ёстой бул хар чулуу шиг хөдөлдөггүй нөхөр байсан, Дагваагийн гол өрсөлдөгч, гэхдээ нөхөр өөрөө Каёог ёстой давж чаддаггүй, аргагүй арамдуулчихдаг байсан даа. Ер нь энэ хэдэн Озэйки нь хоорондоо бие биеэ дэрлэж даваад хэн нь ч Ёко болж чадаагүй гэж боддог. Тэгээд Каёо өөрөө хайнга гар л даа, яг аварга өгөе гэсэн башёо дээрээ хэт хичээгээд бүүр аль ч гүй алддаг.

Дагваа ч гарч ирэхдээ гоё гарч ирсэн шүү, арслангийн ангууч гээд хэдэн хөгшин озэйкиг гаргаадаггүй, дээрээс нь Мусашимаруг хэд хэд хаячихсан бас л гоё гарсан даа. Таканаханаг л давж чадаагүй дээ, хоёр ч тулсан санагдаж байна. Таканахана хичнээн зодог тайлах дөхөж байсан ч Дагваад унаагүй санагдаж байна.

Тэгээд л Точиазума, Каёо, Мусабияама, Дэжима гэсэн хэдэн озэйкиг хаяал гарч ирсэн дээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby ТӨӨГӨӨ » Tue Mar 25, 2014 9:07 am

kayo wrote:
Мусабияама

Ямар эвгүй нэр вэ? 2 бөхийн эрлийз :ногоон:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: СYМO МЭДЭЭ

Postby kayo » Tue Mar 25, 2014 9:10 am

Хаха, Мусояама. Одоо бүүр нэрнүүд нь мартагдсан байна шүү.

Нөгөө Такаханагийн дэвжээний өндөр озэйкиг хэн гэдэг билээ, Такананоми билүү.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Takanohana_Nowitzki » Tue Mar 25, 2014 9:43 am

ТӨӨГӨӨ wrote:
kayo wrote:
Мусабияама

Ямар эвгүй нэр вэ? 2 бөхийн эрлийз :ногоон:

Хахаха.
kayo wrote:Хаха, Мусояама. Одоо бүүр нэрнүүд нь мартагдсан байна шүү.

Нөгөө Такаханагийн дэвжээний өндөр озэйкиг хэн гэдэг билээ, Такананоми билүү.

Ерөнхийдөө манай Цэвэгнямархуу барилдаантай. Аса ёстой эргэлдүүлдэг байж дээ. суганд нь наалдаж байгаал. Уг нь Така, Вака, Акебоно, Мусашимаругийн үед түрүүлж үзэж байсан, нэмэлт барилдаан нтрд ордог сайн л бөх байсан.
Тэр үед оноолт нтр нь бас бүр боловсронгуй байгаагүйм шиг, 6 бөх нэмэлт барилдаанд орж байсан гэхээр. эсвэл тийм өрсөлдөөнтэй байсан ч юм уу.
Миабияма, Дэжима 2 бол огцом гарч ирээд гэмтээл цолоо бас эрт алдсан. Каёо, Точиазүма, Чиётайкай 3 бол цолоо бат хамгаалж байгаад зодог тайлсан л даа.
Котомицүки уг нь бас ширүүн гарч ирсэн, шаймий эрүүгээ аймаар хугалуулаал бүр макүшита хүртэл унаад эргэж гарч ирсэн байх шүү. тэрнээсээ өмнө Дагваатай ана мана л байсан. эргээд гараад ирэхэд нь манай хүн тасарсан байсан л даа.
Ваканосато бол сэкивакэ цолон дээр хамгийн удаан тогтсон нтр рекорд эзэмшдэг байх шүү. озекигийн болзол зөндөө сонссон байх. яг болзолтой башё дээрээ л чойрчдог. Японууд заяагүй сэтгэл зүй муутай гарууд шүү.
Така аваргыг Цэвгээ л зодог тайлдаг башёд нь давсан байх. өөр монгол бараагүй, бараагүй ч гэж, Кёкүшү, Аса, Цэвгээ 3тай л барилдсан л даа. Аса 2 үзээд бараагүй.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: СYМO МЭДЭЭ

Postby nyamaa.lfc » Tue Mar 25, 2014 10:03 am

Така аварга ч хүн бүрийн хайрыг татаж чадсан сайхан бөх байсан шиг байгаан. Сүмо үзэж эхлэнгүүт л зодог тайлцан л даа. Сүүлд япон бөхчүүдээс Кайёо бас тийм бөх байсан даа. Нэг хэсэг байсан олон Озеки нараас хамгийн суга нь тэр нөгөө Мүсояама билүү тэр л юм шиг санагддыншд. Тэр ер нь түрүүлэх хэмжээнд барилдахгүй байж байгаал зодог тайлах шиг болсон.
Аваргууд дэвжээн дээр биш, бэлтгэлийн танхимд төрдөг...
User avatar
nyamaa.lfc
 
Posts: 530
Joined: Fri Jun 22, 2012 3:02 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: СYМO МЭДЭЭ

Postby kayo » Tue Mar 25, 2014 10:21 am

Takanohana_Nowitzki wrote:
ТӨӨГӨӨ wrote:
kayo wrote:
Мусабияама

Ямар эвгүй нэр вэ? 2 бөхийн эрлийз :ногоон:

Хахаха.
kayo wrote:Хаха, Мусояама. Одоо бүүр нэрнүүд нь мартагдсан байна шүү.

Нөгөө Такаханагийн дэвжээний өндөр озэйкиг хэн гэдэг билээ, Такананоми билүү.

Ерөнхийдөө манай Цэвэгнямархуу барилдаантай. Аса ёстой эргэлдүүлдэг байж дээ. суганд нь наалдаж байгаал. Уг нь Така, Вака, Акебоно, Мусашимаругийн үед түрүүлж үзэж байсан, нэмэлт барилдаан нтрд ордог сайн л бөх байсан.
Тэр үед оноолт нтр нь бас бүр боловсронгуй байгаагүйм шиг, 6 бөх нэмэлт барилдаанд орж байсан гэхээр. эсвэл тийм өрсөлдөөнтэй байсан ч юм уу.
Миабияма, Дэжима 2 бол огцом гарч ирээд гэмтээл цолоо бас эрт алдсан. Каёо, Точиазүма, Чиётайкай 3 бол цолоо бат хамгаалж байгаад зодог тайлсан л даа.
Котомицүки уг нь бас ширүүн гарч ирсэн, шаймий эрүүгээ аймаар хугалуулаал бүр макүшита хүртэл унаад эргэж гарч ирсэн байх шүү. тэрнээсээ өмнө Дагваатай ана мана л байсан. эргээд гараад ирэхэд нь манай хүн тасарсан байсан л даа.
Ваканосато бол сэкивакэ цолон дээр хамгийн удаан тогтсон нтр рекорд эзэмшдэг байх шүү. озекигийн болзол зөндөө сонссон байх. яг болзолтой башё дээрээ л чойрчдог. Японууд заяагүй сэтгэл зүй муутай гарууд шүү.
Така аваргыг Цэвгээ л зодог тайлдаг башёд нь давсан байх. өөр монгол бараагүй, бараагүй ч гэж, Кёкүшү, Аса, Цэвгээ 3тай л барилдсан л даа. Аса 2 үзээд бараагүй.

Мусояама, Миабияма, Дэжима энэ тэр бол ер нь дэвжээнийхээ хүчинд гарч ирсэн л дээ, өөрийхөө дэвжээний бөхтэй барилддаггүй болохоор бусдаасаа хамаагүй амар, тэгэхэд Каёо, Точиазүма, Чиётайкай энэ тэр дэвжээнээсээ ганцаараа, ёстой бүгдэнтэй нь үздэг байж.

Такананоми ч бас сайн байсан шүү, анх Мусашимаруг озэйки байхад яг яс тулдаг өрсөлдөгч нь байсан, сүүлдээ амархан муудсан даа. Тэрнээс гараа давуулж барьж байгаад бярддаг, бүдүүн бяртай нөхөр байж.

Вакахона аварга бол уг нь хамгийн гоё уран барилдаантай хүн байсан даа, даанч хэт жижиг биетэй болохоор Мусашимару, Акабоно энэ тэрийг дийлэхгүй, тэгээд амархан бэртдэг, ер нь бол шал дэмий Ёкозуна болсын, Ёко болоод удаагүй бэртээд л зодог тайлсан даа, хэрвээ Озэйки хэвээрээ байсан бол дахиад хэдэн жил ч барилдах байсан байх.

Така, Вакагийн үед сумо хамгийн өрсөлдөөнтэй гоё үе дээрээ, Япондоо хамгийн их хүн үздэг байсан үе гэсэн. Одоо ч бараг манайхнаас өөр хүн үзэж байна уу.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Г.Баяраа » Tue Mar 25, 2014 10:23 am

Negen uy hamtdaa uzej ywlaa. Turaad nileen uur bolson baina lee shuu.
@Chiyotaikai..
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: СYМO МЭДЭЭ

Postby nyamaa.lfc » Tue Mar 25, 2014 10:27 am

Г.Баяраа wrote:Negen uy hamtdaa uzej ywlaa. Turaad nileen uur bolson baina lee shuu.
@Chiyotaikai..
Image

ёстой танигдахгүй байшд хэхэ
Аваргууд дэвжээн дээр биш, бэлтгэлийн танхимд төрдөг...
User avatar
nyamaa.lfc
 
Posts: 530
Joined: Fri Jun 22, 2012 3:02 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: СYМO МЭДЭЭ

Postby asa » Tue Mar 25, 2014 10:42 am

Тухайн үедээ япончууд Чой авхайг төмөр зам дээрх вагонтой зүйрлэдэг байсан гээд байгаа биз. Нэг удаагийн барилдаан хамгийн олон цупари хийсэн гэсэн рекорд эзэмшдэг санагдаж байна.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby asa » Tue Mar 25, 2014 10:45 am

Монголчууд сумод ороогүй байсан бол энэ хэд хоорондоо алалцаад Кайо, Чиотайкай, Точиазүма гээд мундаг аваргуудтай айн. одоогийнх бүр хөгийн санагддын. Хакухо, Ама, Ананд байхгүй байсан бол гамбир нүүрт нь тасархай аварга байх байсан байх даа с**.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby El Payaso » Tue Mar 25, 2014 10:47 am

Каиёо тэгээд манай Пунцаг шиг сайхан хайнга хүүр байсым шиг байгаа юм... надад Мусаяамогийн барилдаан их таалагддаг байж билээ... Чиёотайка ч тэгээд цуппаридаад л хаяуул хаяна барц өгөх л юм бол дуусдаг байсан даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Tue Mar 25, 2014 10:51 am

Анх сумо үзэж эхлэхэд гоё гоё бөхчүүд их байждээ Кайхо гэж нэг мундаг барилдаанч бөх байсан даа.
Аса-г ёко болдог башёд 9 дэх өдөр хутгаад дэвжээнээс гаргачдаг.
Которюү гэж нэг жижигхэн нөхөр бариад авахаараа өргөөд гаргачихдаг бөх байж билээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Voyage » Tue Mar 25, 2014 10:53 am

аса-г матрикс хийлгэдэг нөгөөд катановака гээд том биетэй гоё бөх байсан
User avatar
Voyage
 
Posts: 444
Joined: Mon Oct 24, 2011 6:54 pm
Location: UB

Re: СYМO МЭДЭЭ

Postby ider » Tue Mar 25, 2014 10:57 am

Г.Баяраа wrote:Negen uy hamtdaa uzej ywlaa. Turaad nileen uur bolson baina lee shuu.
@Chiyotaikai..
Image

Зодог тайлаад Монголд амьдарсан, Японд амьдарсан 2 хүний царай зүс илт ялгарч байгаан шүү. Японы чийглэг агаар Чиотайкаг Аса-с пацаан л харагдуулж байна. Манай хүн ч тэгээд архийг бол талх шиг хэрэглэнэ дөө.Хурдан хөгширсөн байна.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Takanohana_Nowitzki » Tue Mar 25, 2014 10:58 am

Dorj4 wrote:аса-г матрикс хийлгэдэг нөгөөд катановака гээд том биетэй гоё бөх байсан

Одоо дэвжээний эзэн болсон. Садогатаке байхаа. Сая Котошюүтай хурал хийж бна лээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: СYМO МЭДЭЭ

Postby Dondogoo » Tue Mar 25, 2014 11:33 am

Хуучин үздэг байсан үеийн бөхчүүд ярьсан чинь гоё санагдчихлаа сүүлд японы нэг гоё бөх байсаншдээ бас л трактор шиг түрж хөөгөөд байдаг нээх даруу төлөв бор царайтай хэн билээ дээ одоо барилддаг юм болов уу даа
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: СYМO МЭДЭЭ

Postby Takanohana_Nowitzki » Tue Mar 25, 2014 11:41 am

Фүтэн-О юу? манай ээжид япон сумочдын ганц хоёр л сумо нэр бий, бусад нь бүгд өөрийх нь өгсөн нэр, тэрүүгээрээ л дуудна. тэр ганц хоёр нь Каёо, Дэжима л байх.
Чиётайкай-Чихэр хүлхдэг /помбогор хацартай болохоор тэгсэн байх/
Точиазүма-Хамраас цус гардаг /Дагватай хийсэн барилдаанаас болсон/
Мүсояма-Саарал бүст /Мавашины өнгөөр/
Мусашимару-Шавар бурхан
Ваканосато-Алаг нүдэн
Миабияма-Бор нүдэн
Котомицүки-Том шаймий
Ивакияма-Жижиг шаймий
Кисеносато-Улаан банди
Котошогикү-Бульдозер
Такамисакари-Дөвчигнүүр
нтр гээд элэг авмаар.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: СYМO МЭДЭЭ

Postby Зак » Tue Mar 25, 2014 12:15 pm

Такаторики гэж сайхан гар байсан шт. Архи ууна, тамхи татна. Танхай гар. Така, Вака гийн Футагояма дэвжээнд байсан. Сэкивакэ байж үзсэн, дээшээ доошоо лифт шиг гар. Манай Кёкүтэнхо шиг ганц удаа азаар түрүүлчихсэн. Гэхдээ Маэгшигарагийн хамгийн сүүлээс түрүүлсэн ганц хүн болж байсан.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Tue Mar 25, 2014 12:47 pm

Асагийн анх гарч ирж байх үеийнх нь барилдаанууд ёстой шимтэй шүү. Жижигхэн юм, хурд мэдрэмжээрээ л том том бөхчүүдийг хусдаг байсан. Сүүлд зузаараад бярдаж эхэлсэнээсээ хойш төгсөрсөн. Нөхрийн аварга, арслангуудтай хийсэн барилдаануудынх нь харьцаа ийм байдаг юм байна.

Таканохана 0-2
Мусашимару 4-5
Каой 25-12
Точиозума 15-10
Чиётайкай 30-9
Мусаяама 12-3
Таканонами 12-2
Котомицуки 36-9
Мияабияама 34-5
Дэжима 16-4
Ваканосато 19-10

Хакухо 15-14
Харумафүжи 17-5
Баруто 9-0
Кисэносато 13-4
Котоошү 17-7
Котошогикү 15-1
Какурюү 7-0
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Dondogoo » Tue Mar 25, 2014 12:48 pm

Takanohana_Nowitzki wrote:Фүтэн-О юу? манай ээжид япон сумочдын ганц хоёр л сумо нэр бий, бусад нь бүгд өөрийх нь өгсөн нэр, тэрүүгээрээ л дуудна. тэр ганц хоёр нь Каёо, Дэжима л байх.
Чиётайкай-Чихэр хүлхдэг /помбогор хацартай болохоор тэгсэн байх/
Точиазүма-Хамраас цус гардаг /Дагватай хийсэн барилдаанаас болсон/
Мүсояма-Саарал бүст /Мавашины өнгөөр/
Мусашимару-Шавар бурхан
Ваканосато-Алаг нүдэн
Миабияма-Бор нүдэн
Котомицүки-Том шаймий
Ивакияма-Жижиг шаймий
Кисеносато-Улаан банди
Котошогикү-Бульдозер
Такамисакари-Дөвчигнүүр
нтр гээд элэг авмаар.


Тийх Фүтэо гэдэг байсышдээ

Такаг Давчигнүүр үү хахах оносон бээшдээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: СYМO МЭДЭЭ

Postby Takanohana_Nowitzki » Tue Mar 25, 2014 1:23 pm

21Grams wrote:Асагийн анх гарч ирж байх үеийнх нь барилдаанууд ёстой шимтэй шүү. Жижигхэн юм, хурд мэдрэмжээрээ л том том бөхчүүдийг хусдаг байсан. Сүүлд зузаараад бярдаж эхэлсэнээсээ хойш төгсөрсөн. Нөхрийн аварга, арслангуудтай хийсэн барилдаануудынх нь харьцаа ийм байдаг юм байна.

Таканохана 0-2
Мусашимару 4-5
Каой 25-12
Точиозума 15-10
Чиётайкай 30-9
Мусаяама 12-3
Таканонами 12-2
Котомицуки 36-9
Мияабияама 34-5
Дэжима 16-4
Ваканосато 19-10

Хакухо 15-14
Харумафүжи 17-5
Баруто 9-0
Кисэносато 13-4
Котоошү 17-7
Котошогикү 15-1
Какурюү 7-0

гоё стат бна. Дээд 2 ёкотой бол яалт ч үгүй болих үед нь цөөн барилдсан. Мусашимаруг хөлийг нь аваад айхтар хаяж билээ. ийм мэх ирнэ гэж яагаад ч бодогдохгүй бна гээд хариад манай Нямсүрэнгээс жаал хийлгүүлж үзүүлж байсан гэдэг байхаа.
Тэр Такаторики бас азтай л даа. дэвжээнд нь 2 ёко, 1 озеки, тэгээд Акиношима гээд байнга сэкивакэ юм уу комүсүби байж байдаг нөхөр нтр гээд. түрүүлдэг дээрээ сүүлийн өдөр л гэхэд Хавайн 3-ын 1-тэй барилдсан санагдаж бна. одоо Оотакэ билүү нэртэй, ояката болсон. сүүлд лав 2 оросын багш, тэр 2 паактлахад уучлал гуйгаал хэвлэлийн хурал хийлгээд байсан байх.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: СYМO МЭДЭЭ

Postby Takanohana_Nowitzki » Tue Mar 25, 2014 3:30 pm

http://www.medee.mn/main.php?eid=45234
Какүрюүд ёкозүна цол олгох саналыг 100 хувь дэмжжээ
Японы сумогийн холбооны Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хороо өчигдөр Токио хотноо хуралдаж, Какүрюү М.Анандад ёкозүна цол олгох эсэх талаар авч хэлэлцсэн байна. Ердөө 11-хэн минут үргэлжилсэн энэхүү хуралдаанд оролцсон гишүүд бүгд 100 хувь дэмжсэнээр ийнхүү Какүрюү М.Ананд мэргэжлийн сумогийн 71 дэх ёкозүна болох нь тодорхой болжээ. Шинэ аварга дэвжээнд гарах ёслолыг энэ сарын 28-нд Мэйжи сүмд хийх бөгөөд их аварга Таканохана хичээл зааж, удирдан хийлгэхээр болсон байна.

Б.БУРМАА
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron