ТӨӨГӨӨ wrote:kayo wrote:
Мусабияама
Ямар эвгүй нэр вэ? 2 бөхийн эрлийз
Хахаха.
kayo wrote:Хаха, Мусояама. Одоо бүүр нэрнүүд нь мартагдсан байна шүү.
Нөгөө Такаханагийн дэвжээний өндөр озэйкиг хэн гэдэг билээ, Такананоми билүү.
Ерөнхийдөө манай Цэвэгнямархуу барилдаантай. Аса ёстой эргэлдүүлдэг байж дээ. суганд нь наалдаж байгаал. Уг нь Така, Вака, Акебоно, Мусашимаругийн үед түрүүлж үзэж байсан, нэмэлт барилдаан нтрд ордог сайн л бөх байсан.
Тэр үед оноолт нтр нь бас бүр боловсронгуй байгаагүйм шиг, 6 бөх нэмэлт барилдаанд орж байсан гэхээр. эсвэл тийм өрсөлдөөнтэй байсан ч юм уу.
Миабияма, Дэжима 2 бол огцом гарч ирээд гэмтээл цолоо бас эрт алдсан. Каёо, Точиазүма, Чиётайкай 3 бол цолоо бат хамгаалж байгаад зодог тайлсан л даа.
Котомицүки уг нь бас ширүүн гарч ирсэн, шаймий эрүүгээ аймаар хугалуулаал бүр макүшита хүртэл унаад эргэж гарч ирсэн байх шүү. тэрнээсээ өмнө Дагваатай ана мана л байсан. эргээд гараад ирэхэд нь манай хүн тасарсан байсан л даа.
Ваканосато бол сэкивакэ цолон дээр хамгийн удаан тогтсон нтр рекорд эзэмшдэг байх шүү. озекигийн болзол зөндөө сонссон байх. яг болзолтой башё дээрээ л чойрчдог. Японууд заяагүй сэтгэл зүй муутай гарууд шүү.
Така аваргыг Цэвгээ л зодог тайлдаг башёд нь давсан байх. өөр монгол бараагүй, бараагүй ч гэж, Кёкүшү, Аса, Цэвгээ 3тай л барилдсан л даа. Аса 2 үзээд бараагүй.