by Цоомоо » Fri Mar 21, 2014 2:16 pm
Пэпийн нэг ярилцлага байна.
Ауди-ийн ТУЗ-ийн дарга RUPERT STADLER гээд хүнтэй, гурвалсан ярилцлага. Пэпийн ярьснуудыг хальт түүвэрлэн орууллаа.
- Улирал эхлэх үед ямар ч коач, тоглогч амжилт ялалтын баталгааг өгч чадахгүй. Хожлын ид шидтэй томъёо гэсэн юм байхгүй. Хэрэв тийм бол том дэлгүүрт шоппинг хийж байгаа мэт амар хялбар байх байсан биз, хөлбөмбөг. Би лав аваргуудын лигт амархан түрүүлчихээгүй. Gimnàstic de Manresa, a club in provincial Catalonia-аас кареераа эхлүүлж байж.
Хүмүүс ялалтаас багыг, ялагдлаас ихийг сурдаг. Бүтэлгүйтлээс хэрхэн гардаг вэ?
2012 оны СЛ-ийн хагас шигшээд Челсид хожигдсон үед маш их сэтгэлээр унаж байлаа. Бид өрсөлдөгчөөсөө хамаагүй илүү байсан ч маш дэмий гоолыг хариу тоглолтонд алдсан. Ийм гоол алдвал тэмцээнээс хасагдана гэдгээ мэдэж байлаа. Энэ хожигдол үнэхээр хүнд байж... Энэ үед би багаа тэргүүлэх хугацаа дуусаж гэдгийг мэдэрсэн. /Гэхдээ болино гэдгээ эрт зарласан байсан санагдах юм/
Энэ нь таныг Барсагаас явахад хүргэсэн үү?
- Тийм ээ. Чи багаа, тоглогчдоо дасгалжуулагчийн хувиар удирдаж чадахгүй болох юм бол энэ нь явах цаг нь болсон гэсэн үг... Баг тэргүүлнэ гэдэг маш их энерги шаарддаг. Нөгөө талаар өөрийгөө дахин цэнэглэх, сэргэлт авах хэрэгтэй. Ийм учраас би Нью-Йоркт хэсэг хугацааг өнгөрөөсөн. Надад, миний гэр бүлд чухал явдал болсон.
Барса дахь агуу амжилтууд таныг өөр ялалт амжилтанд өлсгөлсөн бус болгож байна уу?
- Бид гайхамшигтай амжилтанд хүрч чадсан. 4 хүрэхгүй жилд 14 цом гэдэг агуу клубын түүхэн дэх хамгийн шилдэг үе. Гэхдээ энэнд муу тал ч бий. Би тоглогчийн хувиар, дасгалжуулагчийн хувиар бүх тэмцээнд Барсатай түрүүлсэн. Багаа болон өөрийгөө мотивацжуулахад улам бүр хэцүү болж байгааг харсан.
Требл хийсэн Байерн ирэхэд юу нөлөөлөв, юу таныг хөтлөв?
- 2011 оны Ауди Капийн үед анх удаа уулзалдсан. ВИП лоунжд К.Х. Румменигге болон У. Хайнес нартай миний ирээдүйн планы талаар ярилцсан. Тэр үед Байерний нөхцөл байдал өнөөдрийнх шиг байгаагүй. Гэхдээ шинэ багийг, Баейрнийг дасгалжуулах, амжилтанд хүргэх нь миний хувьд сорилт.
Өөр өөр орны тоглогчдыг нэгтгэснээр илүү амжилтанд хүрч байна уу?
- Миний харж байгаагаар тийм. Хэдэн ч хамаагүй Европ тоглогчийг багтаа байлгаж болж байна. 1995 оны Босманий хэрэг явдал болоогүй бол одоо ийм зүйл тохиохгүй байсан.
Би олон хэв маяг шингэсэн багийг талбай дээр гаргах боломжтой. Европын холбоо, нэгдэл нь дэлхийн хөлбөмбөгт сайнаар нөлөөлж байгаа. Баейрн бол үүний жишээ. Голланд Роббений гайхамшигтай дамжуулалтаар Франц Рибери гоол хийж байна. Ноейр хаалган дээр. Эдгээргүй хөлбөмбөг байж боломгүй.
Олон өөр орны тоглогчид нэг багт байх нь бас сөрөг талууд дагуулах байх?
- Барсад ч тэр, энд ч тэр олон одод нэг дор байхын төвөгтэй талууд ч бий. Энэ нь эмх замбараагүй байдал ч бий болгож болно, балансийг нь сайн харах ёстой. Хүн бүр тоглохыг хүсэж байгаа ч би 11-хэн тоглогчийг л зэрэг тоглуулж чадна. Сэлгээнд үлдсэн нь миний шийдвэрт сэтгэл хангалуун байхгүй. Нэмээд хэвлэлээр нэг юм болно, фэнүүдэд бас таалагдах эсэх асуудал гарна. Мессиг сэлгээнд суулгалаа гэхэд бүхэн Барселона даяар асуудал болж ирэх жишээтэй.
Пэпийн гэр дотор ямар байдаг вэ?
- Миний хүүхдүүд надтай адил хөгжим сонирхдог нь завшаантай. Наад зах нь л гэхэд Coldplay-г бүгдээрээ хүлээн зөвшөөрнө. Ямар ч байсан би гэртээ менежер нь байхыг хүсдэггүй. Шийдвэрүүдийг эхнэртэйгээ зөвлөлдөж гаргана. Харилцан зохицол, уялдаа гэдэг миний хувьд чухал.
... Миний эхнэр Кристина заримдаа миний тактикийн талаар шүүмжилдэг. Сүүлийн тоглолтонд ялсан багаа тэр чигээр нь дараагийн тоглолтонд гаргавал зүгээр гэх зэргээр тэр хэлдэг. Түүнд ротэйшн хийх зарчмаа тайлбарлах нь А. Роббенд өнөөдөр чи сэлгээнд үлдэнэ гэхээс ч хэцүү.
Ер нь гэр бүл, ажил 2-оо бүүр огт тус тусад нь байлгана гэдэг хэцүү, тодорхой хэмжээгээр ярилцах юм байнга гарна... гэх маягийн юм ярьж дээ.