Moderator: Хөлбөмбөгийн модууд
by Real.madrid » Thu Mar 13, 2014 3:09 pm
by Seikoni » Fri Mar 14, 2014 7:46 am
by Seikoni » Fri Mar 14, 2014 7:46 am
by Erdenebaatar » Fri Mar 14, 2014 9:22 am
Seikoni wrote:Адан баггүй байж байгаад Кальяри яваад тэгээд удалгүй Бетист ирчихсэн гараанд гараад бүр Европад Сэвиллаг талбайд нь хусахад тоглож. Бетис чинь доошоо унах гэж байгаа юм мөртлөө Европад сайн үзээд байна шүү.
Севиллагийн зүүн арын хамгаалагч Алберто Морено гээд залууг дахиад л сонирхоод эхэллээ. Зун Коэнтрао явах нь тод учраас түүнийг оронд нь л гээд байгаа гэнэ. 92 оных юм байна, шигшээд 2 ч тоглолт хийгээд амжиж.
Моратаг ч энэ зун тайван байлгахгүй нь дээ. Интер, МЮ гээд л сонирхоод л байна. Анчи, Зидан нар чухам ямар бодолтой байгаа юм бол доо.
Арбэлоагийн бэртэл санасныг бодоход хүнд гэнэ дээ. Бараг улирал тэр чигтээ баяртай болж байгаа юм уу даа. ДА энэ тэр ч угаасаа худлаа. Өнгөрсөн жилийн Бразилтай хийсэн тоглолтоор Испани дахь кареераа бараг дуусгасан байх. Карвахалтай ээлжлээд байсан, одоо тэгээд Карвахалаараа нүдэж дээ.
Малага дээр Иског Ди Марияг оронд гаргаж магадгүй л гэнэ.
by z!Do » Fri Mar 14, 2014 10:01 am
by Realist » Fri Mar 14, 2014 10:41 pm
Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин
Францын алдарт хөлбөмбөгчин Зинедин Зиданыг мэдэхгүй спорт сонирхогч байхгүй. Үнэхээр ч Зидан, түүхэн гавьяа байгуулсан нэгэн. 1998 онд Францад болсон Дэлхийн Аваргыг санахад л уншигчдын ой тоонд дурайтал орох биз. Зидан, зодог тайлаад 8 жил өнгөрсөн ч нэрийг нь сонссон хүн хүндэтгэхгүй, бас бахархахгүй байхын аргагүй.
Зиданыг Зизу гэж ихэд элгэмсэг дууддаг билээ. Уншигч та бүхний өмнө Зизугийн хэрхэн Гиннесийн номд мөнхөрсөн түүхийг дэлгэж байна.
2001 оны зун энэ түүх эхэлсэн. Зизу, Италийн “Ювентус” клубт 6 жил тоглохдоо Туринчууд төдийгүй италичуудын бахархал болж, Аваргуудын Лигийн аваргаас бусад авч болох томоохон шагналуудын эзэн болсон үе. 1998 оны аваргуудын лигийн түрүүг авч чадаагүйдээ маш их сэтгэлээр унаж, зөвхөн өөрийнх нь буруугаас болсон юм шиг толгой гудайж, зүрхэндээ харамсал тээж, эх нутагтаа буцаж ирснээ Зизу гунигтайхан дурссан байдаг. Үнэхээр ч, Ювентус Зизугийн хувьд, хамгийн гайхамшигтай тоглолтуудыг үзүүлж, “Дэлхийн Шилдэг Хөлбөмбөгчин”-өөр 1998, 2000 онд тодорсон он жилүүдээ хуваалцсан клуб нь. Харин 2001 онд Зизугийн “гайхамшиг”, “ид шид”-ийн тоглолтууд нь гарч өгсөнгүй. Тиймээс сэтгэл санаагаар унасан тэрбээр багийнхаа удирдлагуудтай таарамж муутай болсон нь багаа солиход хүргэжээ.
2001 оны хавраас Зизу, Ювентусыг орхих бодолтой байгааг дэлхийн хэвлэл мэдээллийнхэн шүүрэн авч, нийтэлсэн нь мэдээж. Дор бүрнээ, алдарт Зизу аль багт очиж тоглож болохыг дэвшүүлэн, хэчнээн сая фунт стерлинг, евро, аль эсвэл долларын үнэ хүрэх талаар таамаг дэвшүүлэх болов. 2000 онд 37 сая фунт стерлинг хүрч байсан Португалийн Луиш Фигүгийн дайнд хүрэх болов уу? Илүү гарах болов уу? Хэвлэл мэдээллийнхэн ч тэр, хөлбөмбөгийн хорхойтнууд ч тэр, энэ бүх асуултад хариу авахыг тэсч ядан хүлээж байлаа. Гэтэл, Реалын ерөнхийлөгч Флорентино Перез, алдарт Зинедин Зиданыг багтаа элсүүлэх хүндхэн даалгаврыг клубийн менежертээ өгсөн байж.
Перез бол сарвайснаа авч байж л салдаг хүн. Жилийн өмнө гэхэд (2000 онд) тухайн үед, дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин гэгдэж байсан Луиш Фигүг “Барселона”-гаас худалдан авахдаа баталсан. Фигүг багтаа элсүүлсэн ч, түүний сэтгэл ханасангүй. Тиймээс, дахин нэг, гэхдээ одоогоор эцсийн рекорд тогтооход бэлэн байж.
Ювентусын ерөнхий менежер Лусиано Могги, үнэхээр Зизуг харамласан уу, эсвэл, түүнийг үнэд хүргэхийг хүсэж байв уу? “Яагаад, Зинедин Зидан Ювентусыг заавал орхино гэж? Гэвч хариулт нь их энгийн” гээд, “Зидан багаа орхих хүсэлтэйгээ илэрхийлсэн нь үнэн. Перез, түүнийг Мадридад аваачихыг маш их хүсэж байгаа болохоор” гэж ярьж байв.
Моггид, Перезийн эсрэг хэлэх үг байсангүй ээ. “Перез бол нөхцөл байдлыг ямагт хурцатгахыг оролддог хэцүүхэн хүн. Луиш Фигүг багтаа элсүүлэх гэж байхдаа, тэр ямар аймшигтай зан авир гаргаж” байсныг санаад тэр.
Ийнхүү Зидан Реал Мадридтай гэрээ хийхээс өмнө дэлхийн хэвлэл мэдээллийнхний өдөр тутмын сэдэв болсон байлаа. Зиданы эхнэр испани гаралтай болохоор төрсөн нутагтаа амьдарч, хүүхдүүдээ өсгөх сонирхол ихтэйг хэвлэлийнхэн бичихээ мартсангүй ээ. Дээрээс нь, Зиданы “сүүлийн 3 улиралд амжилт муутай тоглож, түүндээ сэтгэл хангалуун бус байгаа” болохоор багаа орхих шаардлагатай ч гэж ятгаж байв. Тоглолт нь орохгүй, шүтэн бишрэгчид болоод мэргэжилтнүүд түүний гайхамшигтай хууралт, бөмбөг залалт, дамжуулалт, бусад үзүүлж чадах бүх техникийг харах нь бараг нүдний гэм болоод байсан ч Ювентус “үнэт эрдэнэсээ” алдахыг хүсэхгүй хэвээр.
Зиданы төлөөлөгч Алаин Миглассио, “Үлдэхийг хүсэхгүй байхад нь Зиданыг бариад байх сонирхолтой Ювентусыг ойлгохгүй юм. Шийдвэр нь аль хэдийн гарчихсан байтал хүлээж авахгүй байна” гэж Испанийн өдөр тутмын “Marca” сонинд 2001 оны зургадугаар сарын 22-нд өгсөн ярилцлагадаа хэлж байв.
Могги, Marca-гаар толгойлуулсан Испанийн хэвлэл мэдээллийнхэнд, “Төлөөлөгчид болоод радио сувгууд Зиданыг Испанид аваачихыг маш их оролдож байна. Харин тэр явах гээгүй байна” гэж байсан ч, хэдхэн цагийн дараа гэхэд, Зизугийн “наймааны” тухай ам ангайсан нь 6-р сарын сүүлийн долоо хоногт “шийдвэрлэх алхамдаа шилжсэн”.
Моггигийн үнэлснээр, тэдэнд “Зидан 70 сая фунт стерлингийн үнэтэй” байв. “Үүнээс багагүйг санал болгосон цагт л бид ярилцаж эхэлнэ. Реал бидэнд 35 саяыг төлнө гэж байгаа тухай би уншсан. Гэхдээ тэд, Зиданыг авъя л гэж хүсэж байгаа бол, санал болгосон үнээ хоёр дахин өсгөх хэрэгтэй”.
Энэ зуур хоёр ч зүйл тохиолоо. Зизу, Реалд очих хүсэлтэйгээ илэрхийлчихээд, Тахитид гэр бүлээрээ амрахаар явсан ч, фото зурагчид, сэтгүүлчид амар тайван байлгасангүй. Мөрийг нь алдахгүй мөшгиж, Реалын тухай эцэс төгсгөлгүй асуултаар булж байлаа. Угийн бүрэг, ичимтгий, зожиг хөлбөмбөгчин нүүр буруулсаар. Харин “Ювентус” клуб, “Парма” багаас Жанлиужи Буффоныг, Лилиан Тьюрам гээд хэд хэдэн шилдэг тоглогчидтой ашигтай гэрээ хийж амжив.
Гэтэл тэднийг элсүүлэхдээ зарлагдсан мөнгөө Зиданыг “худалдсанаар” олно гэж тооцоолсныг хэн ч мэдсэнгүй ээ.
2001 оны долдугаар сарын 3-нд Перез, Италид ирж, Моггитой 45.62 сая фунт стерлингээр гэрээ хийсэн нь тэр. Гурван өдрийн дараа, Могги ялалтаа тэмдэглэж, харин Зиданд, гэр бүлийнх нь аз жаргалыг нь тасалдуулж ирсэн утасны дуудлага дэлхийн түүхэнд “хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин” болж, “Гиннесийн ном”-д бичигдэх үнэтэй байжээ.
by zigo » Sun Mar 16, 2014 3:38 am
by zigo » Sun Mar 16, 2014 3:43 am
by sanchirb » Sun Mar 16, 2014 3:52 am
by sanchirb » Sun Mar 16, 2014 4:50 am
by a_odko » Sun Mar 16, 2014 4:53 am
by Seikoni » Sun Mar 16, 2014 9:21 am
by LeBe » Sun Mar 16, 2014 11:49 am
by Monteyne » Sun Mar 16, 2014 11:56 am
sanchirb wrote:Бенз харин гайгүй байгаа Ронтой мөргөлдөөд гуяны булчин нь эвгүй болчих шиг боллоо. .
by Realist » Sun Mar 16, 2014 9:10 pm
by Seikoni » Tue Mar 18, 2014 8:17 am
by spain man » Tue Mar 18, 2014 10:14 am
by rednasca » Tue Mar 18, 2014 12:52 pm
by Цогоо » Tue Mar 18, 2014 1:10 pm
by kayo » Tue Mar 18, 2014 1:18 pm
rednasca wrote:Currently the assistant manager at Real Madrid, Zizou has a couple of sons in the youth ranks.
Last month 18 year old goalkeeper Enzo Zidane chose to accept France’s U-19 invitation after representing Spain at U-15 level.
Also at Real Madrid, 15 year old midfielder Luca got his first call up to the French U-16 side today.
It’s two incredible days in a row for Luca, who was yesterday promoted to the Real Madrid senior side.
Zinedine Zidane’s two other younger sons, Eliaz and Theo are also on the Real Madrid books.
by Finalist » Tue Mar 18, 2014 1:22 pm
by Finalist » Tue Mar 18, 2014 1:24 pm
spain man wrote:За Роныг байг гэхэд Алонсо бол дэмий л харагдаж бна даа... Фулл амралт өгчихмөөр юм...
by Finalist » Tue Mar 18, 2014 1:29 pm
Цогоо wrote:Тэхээр энэ дээр байгаа Энзо чинь Зизугийн хүү болж таарч байна уу? Сайхан юм аа. Хүүхдүүд нь ингээд эцгийнхээ замаар замнаад л.
by z!Do » Tue Mar 18, 2014 1:47 pm
by Hero.Lio » Tue Mar 18, 2014 1:51 pm