Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby El Payaso » Mon Mar 10, 2014 11:48 am

Өө с** тийм үү... Би энэ жилээс гэж бодсон хаха... тэгүүл ч өнгөрсийм байна доо... за танайд л хэрэг болох нь... манайх ирэх жил эрхбиш 4-тоо орох байх оо :P
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Mon Mar 10, 2014 7:41 pm

!~MuRuN~! wrote:ш** ш**. Наад логон дээр байгаа амьтан чинь тахиа биш юм уу?


Фэсбүүкт байдаг Эдди-н группт оч аалз минь.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby rednasca » Thu Mar 13, 2014 9:27 am

Манайд хожигдсоны дараа 2 цаг хэрэлдсэн гэнэ...
Одоо бол асуудал байхгүй...
Бенфика юу юм, Арсенал цаашаа гэнэ дээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby amka13 » Thu Mar 13, 2014 9:29 am

Sherwood: ‘I’m a manager not a babysitter’ - Eurosport

Tim Sherwood insists all of his current squad are playing for their Tottenham careers and is not bothered if he upsets the players, declaring he is a "manager not a babysitter".
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Thu Mar 13, 2014 6:46 pm

41-н насны төрсөн өдрийн мэнд хүргэе Эдгар Дэвидс. Тоттенхэмд Интер Милан клубээс ирж 2005-2007 оны хооронд 2 улирал тоглохдоо 44-н тоглолтонд оролцож нэг л гоолыг оруулж байжээ.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Thu Mar 13, 2014 6:48 pm

Милос Великович

Серби төвийн хамгаалагч ирээдүйтэй залуу хүү 1995 оны 09 дүгээр сарын 26-нд Швейцарын Базель хотноо төрсөн бөгөөд Тоттенхэмийн акаемиас гарч ирж буй мундаг ирээдүйтэй залуу юм. Тоттенхэмийн Ю21-н багт 2012 оноос хойш тоглож байгаа ба Сербийн шигшээн Ю17, 18, 21 насны ангилалд тогтмол тоглож байгаа юм.

Тэрээр сүүлийн үед үндсэн багтай тогтмол бэлтгэл хийж байгаа Шэрвүүд түүнд боломж олгож магадгүй л юм.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Thu Mar 13, 2014 6:49 pm

ТОттенхэмийн төлөө 100 дахь тоглолтондоо оролцсон үүнээс 78-н лигийн, 22 цомын тоглолтонд оролцсон Бразил төвийн хагас хамгаалагч Сандро Раниери гоёмсог 2 Wallpapers-г хүргэж байна.

2010 онд Тоттенхэмд нэгдсэнээс хойш гэмтэл бэртэлд бууж өгөлгүй багийнхаа төлөө хүчин зүтгэж буй мундаг залуу юм. Түүний талбайгаас гадуурх байдал, алиа зан зэрэг нь аль хэдийнэ Спөрсийн фанатуудын хайртай тоглогч болгосон юм.

‪#‎THE‬ ‪#‎BEAST‬

Image

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Thu Mar 13, 2014 6:50 pm

Европа лиг

Тоттенхэм Хотспур VS Бенфика

Өнөө шөнө буюу пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө 04-н цагаас Португалын алдарт Бенфика клубтэй Европа лигийн шөвгийн 16-н хүрээнд эхний тоглолтоо хийх гэж байна. Тоглолт Уайт харт лэйд болох ба С1 телевиз шууд дамжуулна.

Тоттенхэм УЕФА-н тэмцээнд түүхэндээ 10-н удаа Португалын багуудтай таарч байсан ба 7 хожиж, 1 тэнцэж, 2 хожигдож байсан байна. Гэртээ 5-н удаа тоглохдоо Португалын клубуудэд нэг ч хожигдож тэнцэж байгаагүй 5 хожиж байсан гэсэн статс байна.

Бенфика энэ улирал Португалын лигээ 22 тойргийн дараах байдлаар итгэл төгс тэргүүлж яваа ба Аваргуудын лигт хэсэгтээ 3-р байрт орж Европа лиг рүү уруудаж орж ирсэн баг юм. Тэд өнгөрсөн жил мөн л Аваргуудын лигээс энэ тэмцээнд уруудан бууж ирээд финал хүртэл явж байсан ба финалд Английн Челсид хожигдож байсан билээ.

‪#‎COYS‬
Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Thu Mar 13, 2014 7:13 pm

Хэдэн товч мэдээ

- Би дасгалжуулагч болохоос хүүхэд асардаг хүн биш гэж Tim Sherwood хэллээ.

- Sandro: Бид хэтэрхий унтууцаж, цухалдаад байна. Энэ асуудлыг тайван чөлөөтэй хэлбэрээр шийдэх хэрэгтэй гэж ярьлаа.

- Eriksen, Danny Rose нар Benfica -н эсрэг өнөөдөр тоглож магадгүй. Харин багийн ахлагч Michael Dawson маань гэмтлийн улмаас тоглохгүй.

- Tim Sherwood: "Манай маш олон тоглогчид өөрсдийн ирээдүйн төлөө тоглож байгаа. Би тэднийг үүнийг одоо ойлгож байгаа гэж бодож байна. Надад энэ клубын төлөө тоглох тоглогч хэрэгтэй, түүнээс өөрийнхөө төлөө тоглодог хүмүүс хэрэггүй"гэж ярьлаа. Тэрээр Chelsea -д хожигдсоны дараа тамирчидаа тоглож чадаагүй хэмээн шүүмжилж байсан.

Фэсбүүк My Football 12th Man хуудаснаас...

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Thu Mar 13, 2014 8:28 pm

Сонирхолтой баримт

Тоттенхэм Хотспур Португалын алдарт Бенфика клубтэй тэртээ 1961-62 оны улирал Аваргуудын лигийн\ тухайн үедээ Европын цом нэртэй байсан\ хагас шигшээд учраа таарч байсан бөгөөд өмнөх 1960-61 оны улирал Бенфика Аваргуудын лиг үүссэн 1956 оноос хойш 5 дараалж түрүүлээд байсан эзэн хааны клубыг зогсоож түрүүлээд байсан баг байжээ. Тоттенхэм өмнөх жил нь Английн дээд лиг болон Холбооны цомд давхар түрүүлсэн 20-р зууны анхны баг болоод байсан хоёр клуб эхний тоглолт Лисабонд болж 3-1-н харьцаатай Бенфика хожиж байсан бол хариу тоглолт Уайт харт лэйнд болж 2-1-н харьцаатай Спөрс хожисон ч нийлбэр дүнгээр 4-3-аар Бенфика цааш шалгарч финалд Реал Мадридыг ялж 2 дараалсан түрүүгээ авч байжээ.

Тоттенхэм тухайн жилээ хагас шигшээ хүртэл явж байсан нь Английн багуудаас Аваргуудын лигт үзүүлж байсан анхны өндөр амжилт бөгөөд тэр жилээ түрүүлсэн бол Англиас анхны Аваргуудын лигийн аварга баг болох байжээ. 1967-68 оны улирал Ман.Юнайтед финалд мөн л Бенфикаг хожиж Англиас анхны Аваргуудын лигийн аварга болж байв. Бенфика тэр жилүүдэд үнэхээр хүчтэй байсан ба домогт хар ирвэс хочит Eusébio үнэхээр мундаг байв. Тоттенхэмийн хувьд ч алтан үе нь агуу Билл Николсоны удирдлага доор тухайн үед өрнөж байв.

Зураг дээр зүүн талд Бенфика-н ахлагч асан José Águas баруун талд Тоттенхэмийн ахлагч асан домогт Danny Blanchflower нар.

Өнөө шөнө ийм түүхтэй хоёр клуб Европа лигийн шөвгийн 16-н хүрээнд тоглох гэж байна.

‪#‎YIDDO‬

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Идэрээ » Fri Mar 14, 2014 5:59 am

Талбай дээрээ тавиулчихдаг онцгүй юм болов оо. Буруу санаагүй бол Эриксэн гурав дараалаад фрийкикээс гоолдчихов уу?
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby NikkEi_Hotspur » Fri Mar 14, 2014 8:36 am

Чөлөөт цохилт нь гоол болж буй хувь нь нилээн өндөр байгаа шд..
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Hotspur » Fri Mar 14, 2014 9:17 am

Хожихгүй ч гэсэн багийн тоглолтоо үзэж кайф авдаг, алдсан боломжууддаа халаглаад үлддэг үе сайхан байжээ.

Өчигдөр хэсэг лонг болл тоглож үзээд болсонгүй, шуудайн дотор хийсэн эвэрнүүд шиг л байлаа.
Багийн тоглолт болохгүй байхад ядаж Леннон нтр бөмбөг ирсэн үедээ зай гаргаад, боломж үүсгэж чадахаа байж.
Бараг бүгд бөмбөгөндөө тээглэж унах гээд байх шиг. Ямар ч бэлдсэн тактик, эрч хүч, дайчин чанар алга...
Эсрэгээрээ Бенфика үнэхээр сайн бэлдэж иржээ, дасгалжуулагч нь энэ тэмцээн чухал биш, лигтээ анхаарна гэж ярьж байгаад л Шитвүүд рүү 3 хуруугаа гаргаж даапаалчихаад буцлаа.
Хамгаалж байгаад ганцхан удаа аюултай довтолгоо хийгээд тэрийгээ чулуу болгож чадлаа. Сэт-пийс дээр манайх илүүрхэх байтал тэд илүү бэлдэж анхны булангаас л гоолдож, эцэст нь дахиад сэт пийсээс хутга зоочихоод харьж байна ш дээ.

Ийм байдалтай Арсеналтай тоглоно гэхээс нуруугаар хүйт оргиж байгаа ч нөгөө талаараа дерби дээрээ хамаг байдгаа гаргаж эерэг дүн авбал сэргэж магад гээд найдах л үлдэж байх шив.

За тэгээд фанатууд бид эцсийн мөч хүртэл найддаг. Дараагийн 7 хоногт Португалд алалцана л гэж найдаж байна. Энэ улирлын ганц зорилго одоо энэ цом л болсон.

Үнэхээр ийм байдлаасаа гарч чадахгүй бол Анфилд-д нэг цөөн тоогоор хожигдоод, Маню-н дээр бичигдээд дуусвал ч болж байнаа хө.
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Жавхаа » Fri Mar 14, 2014 9:30 am

Hotspur wrote:Хожихгүй ч гэсэн багийн тоглолтоо үзэж кайф авдаг, алдсан боломжууддаа халаглаад үлддэг үе сайхан байжээ.

Өчигдөр хэсэг лонг болл тоглож үзээд болсонгүй, шуудайн дотор хийсэн эвэрнүүд шиг л байлаа.
Багийн тоглолт болохгүй байхад ядаж Леннон нтр бөмбөг ирсэн үедээ зай гаргаад, боломж үүсгэж чадахаа байж.
Бараг бүгд бөмбөгөндөө тээглэж унах гээд байх шиг. Ямар ч бэлдсэн тактик, эрч хүч, дайчин чанар алга...
Эсрэгээрээ Бенфика үнэхээр сайн бэлдэж иржээ, дасгалжуулагч нь энэ тэмцээн чухал биш, лигтээ анхаарна гэж ярьж байгаад л Шитвүүд рүү 3 хуруугаа гаргаж даапаалчихаад буцлаа.
Хамгаалж байгаад ганцхан удаа аюултай довтолгоо хийгээд тэрийгээ чулуу болгож чадлаа. Сэт-пийс дээр манайх илүүрхэх байтал тэд илүү бэлдэж анхны булангаас л гоолдож, эцэст нь дахиад сэт пийсээс хутга зоочихоод харьж байна ш дээ.

Ийм байдалтай Арсеналтай тоглоно гэхээс нуруугаар хүйт оргиж байгаа ч нөгөө талаараа дерби дээрээ хамаг байдгаа гаргаж эерэг дүн авбал сэргэж магад гээд найдах л үлдэж байх шив.

За тэгээд фанатууд бид эцсийн мөч хүртэл найддаг. Дараагийн 7 хоногт Португалд алалцана л гэж найдаж байна. Энэ улирлын ганц зорилго одоо энэ цом л болсон.

Үнэхээр ийм байдлаасаа гарч чадахгүй бол Анфилд-д нэг цөөн тоогоор хожигдоод, Маню-н дээр бичигдээд дуусвал ч болж байнаа хө.


Шитвүүд чинь хусагдсан юм шүү
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby NikkEi_Hotspur » Fri Mar 14, 2014 10:01 am

шуум шуум, тийм батлагдсан юм байхгүй. одоо энэ Шитвүүдийг хусчихаад хаанаас дахиад нэг эмгэн олж ирдэг юм хамаг олигтойнууд нь бүгд ДАШТ-ын баг дасгалжуулаад 4н жилийн хөдөлмөрийн үр шимээ үзэх гэж байхад
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby zoba » Fri Mar 14, 2014 10:08 am

Hotspur wrote:Хожихгүй ч гэсэн багийн тоглолтоо үзэж кайф авдаг, алдсан боломжууддаа халаглаад үлддэг үе сайхан байжээ.

Өчигдөр хэсэг лонг болл тоглож үзээд болсонгүй, шуудайн дотор хийсэн эвэрнүүд шиг л байлаа.
Багийн тоглолт болохгүй байхад ядаж Леннон нтр бөмбөг ирсэн үедээ зай гаргаад, боломж үүсгэж чадахаа байж.
Бараг бүгд бөмбөгөндөө тээглэж унах гээд байх шиг. Ямар ч бэлдсэн тактик, эрч хүч, дайчин чанар алга...
Эсрэгээрээ Бенфика үнэхээр сайн бэлдэж иржээ, дасгалжуулагч нь энэ тэмцээн чухал биш, лигтээ анхаарна гэж ярьж байгаад л Шитвүүд рүү 3 хуруугаа гаргаж даапаалчихаад буцлаа.
Хамгаалж байгаад ганцхан удаа аюултай довтолгоо хийгээд тэрийгээ чулуу болгож чадлаа. Сэт-пийс дээр манайх илүүрхэх байтал тэд илүү бэлдэж анхны булангаас л гоолдож, эцэст нь дахиад сэт пийсээс хутга зоочихоод харьж байна ш дээ.

Ийм байдалтай Арсеналтай тоглоно гэхээс нуруугаар хүйт оргиж байгаа ч нөгөө талаараа дерби дээрээ хамаг байдгаа гаргаж эерэг дүн авбал сэргэж магад гээд найдах л үлдэж байх
За тэгээд фанатууд бид эцсийн мөч хүртэл найддаг. Дараагийн 7 хоногт Португалд алалцана л гэж найдаж байна. Энэ улирлын ганц зорилго одоо энэ цом л болсон.

Үнэхээр ийм байдлаасаа гарч чадахгүй бол Анфилд-д нэг цөөн тоогоор хожигдоод, Маню-н дээр бичигдээд дуусвал ч болж байнаа хө.


шив.

Одоо ч хэцүү болсон байхөө.
Бие бөх бөгөөс ганцыг ялна.
Сэтгэл бөх бөгөөс олныг ялна.
User avatar
zoba
 
Posts: 690
Joined: Wed Sep 16, 2009 2:34 pm
Location: UB

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Fri Mar 14, 2014 3:48 pm

Хичнээн сэтгэл гаргаж юм бэлдээд сайхан сайхан статс олж тавиад урамгүй хар хогнууд ш дээ. Тоттенхэм түүхэндээ Португалын багт талбай дээрээ хожигдож үзээгүй байсан өчигдөр Португалын багт талбай дээрээ анх удаагаа хожигдлоо. Талбай дээрээ ингэж хожигдож байгаа хүмүүс Бүргэдүүдийн талбай дээр мэдэхгүй дээ хөлбөмбөг логикгүй спорт л гэдэг юу болдог бол. Гэхдээ Бүргэдүүдийн талбай дээр тоглох нь сайхан байна энэ жилийн Аваргуудын лигийн финал болох газар шүү дээ.

Арсенал дээр багахан л мэдрэл хөдөлгөж эд эс үхүүлээсэй билээ. Шитвүүд энэ улиралаа дуусгаад зайлах нь тодорхой үлдсэн хэдэн тоглолтдоо багийг маань бага самраарай Арсенал цустай дух минь.

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Цогоо » Fri Mar 14, 2014 3:58 pm

За би Тагнуулын газрынхаа Хорлон сүйтгэх тасгийн даргаар дамжуулаад хэлүүлье ээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Цогоо » Sat Mar 15, 2014 4:07 am

:ногоон: Гари Медель, Аарон Леннон хоёр тоглож байна.


https://www.youtube.com/watch?v=zs4cd5G-TCA
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Sat Mar 15, 2014 6:57 pm

ПРИМИЕР ЛИГ 30-р тойрог: Тоттенхэм Хотспур vs Арсенал
Хойд Лондонгийн ДЕРБИ

Хэзээ : 2014.03.16-17 шилжих шөнө
Хаана : White Hart Lane цэнгэлдэхэд
Хэдэн цагт : 00.00 (Mонголын цагаар) 16.00 КО
Үзэх гарц : Эс Пи Эс http://www.vipbox.tv
Примиер лигийн форм : Спөрс DWWLWL
Арсенал:DWLDWL

Тойргийн өмнө
Маргааш шөнө дэлхийд нэр хүндээрээ дээгүүр орохуйц Хойд Лондонгийн дерби болох гэж байна. Энэ улирал Примиер лиг болон, Холбооны цомын хүрээнд Эмиратсд тоглоход хоёууланд нь Арсенал хожоод байгаа юм. Энэ удаагийн тоглолт Уайт Харт Лэйнд болно.

Энэ дерби нь 2 клубын 254 дахь тулаан бөгөөд өмнөх 253 тоглолтын 91-т нь Спөрс, 103-т нь Арсенал ялсан бол 59 удаа тэнцэж байжээ. Түүхэндээ энэ хоёр клуб анх удаа 1887 онд анх нөхөрсөг тоглолтоор эхэлж байсан 2 клубын өрсөлдөөн дэлхийн хамгийн "заналт" 10 дербигийн 1 болтлоо үргэлжилж иржээ. 2001 онд Спөрс-ын академийн бүтээгдэхүүн Sol Campbell-г 9 жил багтаа тоглосных нь дараа Буучид-руу зарсанаар энэ дерби-н өрсөлдөөн дээд цэгтээ хүржээ. Дерби-н өмнө Тоттенхэм 29-н тоглолтоос 53 оноотой хүснэгтийн 5-д яваа бол Арсенал 59-н оноотой 28-н тоглолтонд оролцсон 3-р байртявж байна.

Дербигийн талаар цөөхөн тоо баримт дурьдахад:
Анхны нөхөрсөг тоглолтонд 2-1 ээр Спөрс хожиж байсан бол Лигт таарсан анхны тоглолтонд 0-1 ээр Арсенал хожиж байсан түүхтэй. Дербид 3 тоглогч л hat-trick хийж байсан(Tottenham-ээс Dyson, Arsenal-аас Drake болон Sunderland нар) бол 2 клубын өмнөөс дербид гоалдсан 2 л тоглогч байдаг(Robertson болон Adebayor). Тэгвэл дербид хамгийн олон тоглосон тоглогч бол Арсенал-ын David O'Leary (35 тоглолт) хэмээх тоглогч байдаг ба хамгийн олон гоал оруулсан нь Adebayor(10) юм. Premier League болсоноос хойш нийт 42-р удаа таарахдаа Тоттенхэм 9, Арсенал 17 ялж 17 удаад нь оноо хуваасан байна.

Энэ тоглолтонд Тоттенхэмээс багийн ахлагч Микел Доусон /хамстринг/, Кайл Уолкер нар тоглох эсэх нь эргэлзээтэй бол Влад Крикеш, Эрик Ламела, Этинне Капоу нар гэмтлийн улмаас тоглох боломжгүй. Арсеналаас Месүт Өзил, Тео Уолкотт, Аарон Рамси, Окслэйнд Чэмбэрлэйн нар тоглох боломжгүй байна.

ФАКТ
-Арсенал Примиер лигийн сүүлийн 5-н улирал Тоттенхэмийг Уайт Харт Лэйнд хожоогүй байгаа ба 2 тэнцэж, 3 хожигдсон. Сүүлийн 2 улирал 2-1 гэсэн харьцаатай Спөрс хожисон.

-Арсенал хамгийн сүүлд 2007 оны 09 дүгээр сарын 15-нд Эмануэль Адебаяорын 2 гоолоор 3-1-н харьцаатай Уайт харт лэйнд хожиж байсан.

-Энэ хоёр клуб сүүлийн 10-н удаагийн Примиер лигт учраа таарахад 4 4 хожиж 2 тэнцсэн тун тэгш үзүүлэлттэй байгаа.

- Тоттенхэм гэртээ хийсэн премьер лигийн сүүлийн 5 тоглолтоос 4-т нь хаалгаа хуурай манасан. Харин Арсенал зочлон тоглосон премьер лигийн сүүлийн 7 тоглолтонд ганц л удаа “clean sheet” хийж чадсан.

- Emmanuel Adebayor (Тоттенхэм) хойд Лондонгийн дербид хамгийн олон гоолыг оруулсан тоглогч (Арсеналын төлөө 8 гоол, Тоттенхэмын нэр дээрээс 2 гоол).

-Per Mertesacker (Арсенал) Спөрсчуудын эсрэг премьер лигийн сүүлийн 3 тоглолтонд 2 гоолыг оруулсан.

-Olivier Giroud (Арсенал) энэ улирал 7 тоглолтын гоолын салхийг хагалсан нь бусад тоглогчдоос өндөр үзүүлэлт.

-Тоттенхэм “Их буучид”-ын эсрэг премьер лигийн сүүлийн 30 тоглолтонд ердөө ганцхан удаа хаалгаа хуурай манаж чадсан байна (2009/02/08 Тоттенхэм 0-0 Арсенал).

-Тоттенхэм энэ удаа ялалт байгуулвал тэдний хойд Лондонгийн дербин 50 дахь ялалт нь байх болно.

- Тоттенхэмын тоглогчид гаргасан алдаанаасаа болж 13 гоолыг алдсан нь бусад багуудаас өндөр үзүүлэлт (өнгөрсөн 7 хоногт явагдсан Челси 4-0 Тоттенхэм тоглолтонд Спөрсчуудын гаргасан 3 алдаа нь гоол болсон).

-Арсенал премьер лигийн сүүлийн зочлон тоглосон 2 тоглолтондоо дараалан ялагдаад байгаа бөгөөд хамгийн сүүлд 2011 оны 8 сараас 9 сарын хооронд премьер лигт зочлон тоглосон 3 тоглолтонд дараалан ялагдаж байсан.


COYS!!!!

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby rednasca » Sun Mar 16, 2014 11:52 am

http://www.youtube.com/watch?v=O33wVHEA ... r_embedded
Жермэйн Дефо дебют дээрээ дубль хийжээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Эрхэмcfc » Sun Mar 16, 2014 7:00 pm

зиа өнөөдөр талбай дээрээ хүн шиг тоглоорой доо... оноо салгачихаарай
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby d_koplord » Sun Mar 16, 2014 11:58 pm

"манайхаан" талбай дээрээ хядахын байгааздээ айн?
Ямар ч ертөнцөд амьдраад түүнийгээ амьдрал гэж бодоод яваа хүн бэ дээ, би...
User avatar
d_koplord
 
Posts: 208
Joined: Thu Nov 05, 2009 12:37 pm
Location: enterprise architect

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Spectre » Mon Mar 17, 2014 12:24 am

Ямар гамшгийн тоглож байнаа. Хамгаалалт гэж зүгээр л шүүрэн шанага. Дас ч уурлахгүй байхын арга алга.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby zigo » Mon Mar 17, 2014 12:36 am

харин ч оксыг ганцаараа гарч ирчихээд хийж чадсангүй гээд уурлаад байх шиг байсаншд кккк
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 15 guests
cron