Одоо үед зөвхөн улсын наадамд л удаан ярихаар дуулиантай найраанууд хийгддэг гэвэл эндүүрэл болох биз.
а.а З.Соёмбо болон а.а арслан З.Наранбаатар нарын хийсэн гайхамшигт дуулиант найрааг эргэн саная..
1. ЗАГДЖАВЫН Соёмбо2011 онд бөх сонирхогчдын дунд энэ нэр гэнэт л гараад ирсэн дээ. Оросд сурж байгаад ирсэн гэх мань эр УИХ эрхэм гишүүн ХУД-ын газрыг зарж баяжиж дууссан Д.Загджавын хүү юм. Ёстой л баян айлын бандгар хүүхэд ааваа би улсын наадам түрүүлмээр байна гэхэд за тэг миний хүү гэдэг цаг болсныг баталсан хүн дээ.
Тэрээр 2011 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд 6 давсан бөгөөд ингэхдээ:
3-ын даваанд у.н М.Жамъяанпүрэв,
4-ийн даваанд у.х Д.Пүрэвжав,
5-ын даваанд у.х М.Батжаргал,
6-ийн даваанд у.з Ч.Батзориг нарыг дарааллуулан мөнгөөр зодож өвдөгийг нь шороон дунд хольсон юм. Гэсэн хэдий ч 7-ийн даваанд у.х Ө.Даваабаатартай тохирож чадаагүйн улмаас аймгийн харцага цолон дээр үлджээ.
Удалгүй 2011 оны 07 сарын 28-нд Ховд аймгийн түүхэн яруу алдарт 80 жилийн ойн их баяр наадамд аавын хамт зорин очиж Ховдын улаан хүрэн дэвжээг мөнгөөр бужигнуулжээ..
Ингэхдээ 6-ийн даваанд нөгөө найрж сурсан
у.х М.Батжаргалыг7-ийн даваанд у.з
Ч.Батзоригыгоо8-ын даваанд
у.з голио Мягмарсүрэн нарыг дарааллуулан мөнгөөр зодон найржээ.
9-ийн даваа буюу үзүүр түрүүнд а.х О.Гантулгатай үлдсэн бөгөөд Гантулгад хоёр унаж байж нэг юм хүлээн зөвшөөрч а.а цолон дээр бууж хоцорсон юм гэнэлээ.
Энэ нөхөр бол мэдээж тус наадамд 3-ийн даваанаас эхлээд л найрсан нь тодорхой.
Цол авсныхаа дараа бөхийн өргөөнд хэсэг гарсан бөгөөд ямар ч барилдаанд ганц ч давж чадаагүй ёстой л түмний шившэг болж байсан санагдана. Тэрнээс хойш сүүлийн хоёр жил үзэгдсэнгүй... ичих булчирхай нь ажилладаг бололтой..
2. З.НаранбаатарАймгийн харцага цолтой бөхийн өргөөний барилдаануудад 1-2 давдаг байсан нөхөр өнгөрсөн зун болсон зүүн бүсийн наадам буюу Хэнтий аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадамд ёстой нэг цоорно гэдгийг үзүүлсэн дээ.
Тус наадам 2013 оны 07 сарын 28-нд болсон бөгөөд бөх муутай Хэнтий аймгийн ой учир нөгөө илүү дутуу доншуулчилсан найраа хийчих санаатай улсын цолтонгуудаар хахсан наадам болсон юм. Шинээр цол горлиж буй сайн залуучуудад дээш тэнгэр хол доош газар хатуу наадам болсон бол наадам үзэж баясаж буй хөгшид буурлууд, нутгийн зон олны хувьд эд барилдаж буй улсын цолтой бөхчүүдээ ойроос харах завшаан тохиосон ярих юмтай харах зүйлтэй сайхан наадам болов. Тус наадамд 5-ын давааны сүүлд л гэхэд 4 улсын цолтон хоорондоо тунан барилдсан нь хэр зэрэг чансаатайг гэрчилнэ.
Уг наадмын түрүү бөх Наранбаатар ингэж барилдсан байна.4-ын даваанд ямар ч байсан
найрсан5-ын даваанд
у.з Д.Бумбаярыг6-ийн даваанд ар монголын алдарт найраачин
у.з М.Өсөхбаярыг7-ийн даваанд
у.а Х.Мөнхбаатарыг8-ын даваанд
у.г Н.Ганбаатар нарыг тус тус өвдөг шороодуулсан юм.
Өнгөрсөн жилийн моод буюу барилдахгүйгээр бүсээ тайлж өгдөг Г.Өсөхбаяр аваргыг Х.Мөнхбаатар, Н.Ганбаатар нар дуурайсан юмсанж.
Нэг зүйл нэмэн дурдахад тавын даваанд Түвшинбаяр харцага с.з Отгонтөгсийг 15 саяаар амлан авч тахим өгсөн бөгөөд 4-ийн даваанд Бумбаяр заантай таарсан сумын зааны 3 сая төгрөг чамлагдсан ажээ..
улсын цолтноор хахсан наадмын оноолт...
http://garid.hiimori.mn/list/%D0%B1%D0% ... /view/1554Наранбаатар бүр ичих булчирхай ажиллах тал дээр маруухан гэдэг нь цолны найраа сүр дуулиантай хийж байгаагаас илт харагдана
Түүний цолны найр
http://garid.hiimori.mn/ff1