Bold9 wrote:та хэд бас нээрээ шаахымаа..
Ховдын бөхчүүд яахаар Увс, Архангай, Булган, Хэнтий бөхчүүд шиг тогтмол амжилт үзүүлж болдоггүй юм бэ..
БӨ-с гайгүй барилдаад ирвэл аа допинг, Казакстанаас авч ирж хэрэглэж байгаа гэхийн байна лдаа.. Монгол бөхийг хэсэг аймаг өмчлөхгүй шүү
Пүрэвсайханаас хөлс гардаггүй л гэнэ, тухайн өдрөө өөр хүнээр сорилоо өгүүлдэг л гэнэ, Батбаяр нь нутгийнхаа дүү нартай баахан тэжээл авч ирж өгсөн л гэнэ.. сдаа зүгээр очоод асуучих..
хахаха, шууд асуугаад хэн ч хэлэхгүй шүү дэ. Бидний санаа бол аль нэг нутгийн бөхчүүдийг ялгаварлан гадуурхахдаа биш юм а.
Гол нь шударга өрсөлдөөн л бидэнд хэрэгтэй байна. Нэг нь мах, гурилтай шөлөө идээд барилддаг, нөгөө нь мах, гурилтай шөл, бүх төрлийн амин дэм, хүч нэмэгдүүлэгч, допинг хэрэглээд байвал нь шударга биш биз дэ?
Тэгээд допинг хэрэглэсэн нь асар хурдан амжилтанд хүрээд л. Энэ шударга өрсөлдөөн бол биш.
Нэг бол бүгдийг нь зөвшөөрөх хэрэгтэй, эсхүл хорьсон шиг хорих хэрэгтэй байна.