Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Германы шигшээ баг

Postby El Payaso » Mon Jan 06, 2014 11:55 am

Лаам одоо төвд гараад хэр байгаа юм бэ? Би Баиерны сэдвийг уншиж байхад болохгүй байна л гээд байх шиг байсан... Би ч Лаам төвд тоглосон тоглолт үзээгүй л дээ... гэхдээ тэр яриа энэ тэрийг нь хархалд бараг төвд тоглох янзтай л байх шиг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Германы шигшээ баг

Postby meesh » Mon Jan 06, 2014 2:37 pm

Намдахгүй юу?
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Германы шигшээ баг

Postby Orgil-TT » Thu Jan 09, 2014 2:00 pm

Image
Томас Хицелсбергер гомо гэдгээ саяхнаас мэдсэн гэнэ. Түүнийгээ албан ёсоор олон нийтэд ил болгож. Хөл бөмбөгийн спортод Германдаа л анхны тохиолдол болж байгаам байна. Харин зодог тайлсныхаа дараа зарласан нь яамай даа. Тэгээгүй бол бөмбөг өшиглөх бүрт нь зарим юмтай үзэгчид муу гомо энэ тэрээр нь дуудах байсан байх. Германд тэгээд гомо тийм их табу сэдэв биш л дээ. Германы гадаад хэргийн сайд асан Вестервелле, Берлин хотын захирагч Воверайт гээд алдартай гомо эрчүүд бас байдаг л юм.
Тэр рагби гэдэг спортоор гомо эрчүүд их тоглодог гэсэн үнэн болов уу. Бас чөлөөт бөх байна. ккк
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Германы шигшээ баг

Postby Аагий » Thu Jan 09, 2014 2:02 pm

Одоогоор мэдэгдээд бга хамгийн үнэтэй гомо хөлбөмбөгчин болсон гээд бна лээ шд кк.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Германы шигшээ баг

Postby meesh » Fri Jan 10, 2014 1:01 pm

1990 ээд оны дундуур Английн лигийн хэн гэнэв тийм Африк нэртэй тоглогч тоглож байхдаа өөрийгөө зарлаад хэдэн жилийн дараа дарамт шахалтыг даалгүй амиа хорлож байсан гэв үү.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Германы шигшээ баг

Postby meesh » Fri Jan 10, 2014 1:02 pm

Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Германы шигшээ баг

Postby Gooner » Mon Jan 13, 2014 11:06 am

Лаам ДМ дээр дажгүй тоглоод байгаа
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Германы шигшээ баг

Postby Хашка » Mon Jan 13, 2014 11:07 am

Лаам бас гомо юм уу гэсс
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Германы шигшээ баг

Postby Барнаба » Wed Jan 22, 2014 4:30 pm

Лотар Маттэус-н ярилцлага.
http://www.fifa.com/worldcup/news/newsi ... ws_caption
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Германы шигшээ баг

Postby ТӨӨГӨӨ » Tue Feb 04, 2014 3:39 pm

Image
өчдөр Ёогийгийн төрсөн өдөр байжээ. 54 хүрж :birthday
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Германы шигшээ баг

Postby Amgaa » Mon Feb 24, 2014 1:17 pm

Клозе ч энэ байдлаараа ДАШТ р гараанд гарна шүү. Өчигдөр богино зайн хурд хийж 1vs1 гарч ирээд гоолдож байна лээ. Харих болоогүй байна өө :eek:
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Германы шигшээ баг

Postby Orgil-TT » Fri Feb 28, 2014 8:59 pm

Ирэх долоо хоногийн лхагва гаригт болох ХБНГУ болон Чили улсын шигшээ багуудын нөхөрсөг тоглолтонд дасгалжуулагч Ёоахим Лөв дараах тамирчдыг дууджээ. Шинээр дуудагдаж буй 4 тамирчин байгаа нь анхаарал татаж байна. Тэд бол Shkodran Mustafi (Samdoria Genua), Matthias Ginter (SC Freiburg), Andre Hahn (FC Augsburg), Pierre-Michel Lasogga (Hamburger SV) нар юм.

Хаалгач: Manuel Neuer (Bayern München), Roman Weidenfeller (Borussia Dortmund)

Хамгаалагч: Jerome Boateng (Bayern München), Matthias Ginter (SC Freiburg), Kevin Großkreutz (Borussia Dortmund), Marcell Jansen (Hamburger SV), Philipp Lahm (Bayern München), Shkodran Mustafi (Sampdoria Genua), Per Mertesacker (FC Arsenal), Marcel Schmelzer (Borussia Dortmund)

Төвийн тоглогчид: Lars Bender (Bayer Leverkusen), Andre Hahn (FC Augsburg), Mario Götze, Toni Kroos, Bastian Schweinsteiger (бүгд Bayern München), Mesut Özil, Lukas Podolski (хоёулаа FC Arsenal), Andre Schürrle (FC Chelsea), Sidney Sam (Bayer Leverkusen)

Довтлогчид: Pierre-Michel Lasogga (Hamburger SV), Miroslav Klose (Lazio Rom)

Марио Гомез, Марко Ройз, Томас Мюллер, Юлиан Дракслер нар огт дуудагдаагүй байхыг бодход Лөв нилээд бодож байж шийдсэн бололтой. ДА-т Бразилд явахдаа харин дээрх хэдийг авч явах байх. Энэ удаа харин шинэ залуучуудыг туршиж үзэх зорилгоор дуудах шиг боллоо. Марсел Янсенаар яах гээ юм бол, тоон дотор үсэг шиг л санагдаад байна.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Германы шигшээ баг

Postby uundaa » Fri Feb 28, 2014 9:06 pm

Orgil-TT wrote:Ирэх долоо хоногийн лхагва гаригт болох ХБНГУ болон Чили улсын шигшээ багуудын нөхөрсөг тоглолтонд дасгалжуулагч Ёоахим Лөв дараах тамирчдыг дууджээ. Шинээр дуудагдаж буй 4 тамирчин байгаа нь анхаарал татаж байна. Тэд бол Shkodran Mustafi (Samdoria Genua), Matthias Ginter (SC Freiburg), Andre Hahn (FC Augsburg), Pierre-Michel Lasogga (Hamburger SV) нар юм.

Хаалгач: Manuel Neuer (Bayern München), Roman Weidenfeller (Borussia Dortmund)

Хамгаалагч: Jerome Boateng (Bayern München), Matthias Ginter (SC Freiburg), Kevin Großkreutz (Borussia Dortmund), Marcell Jansen (Hamburger SV), Philipp Lahm (Bayern München), Shkodran Mustafi (Sampdoria Genua), Per Mertesacker (FC Arsenal), Marcel Schmelzer (Borussia Dortmund)

Төвийн тоглогчид: Lars Bender (Bayer Leverkusen), Andre Hahn (FC Augsburg), Mario Götze, Toni Kroos, Bastian Schweinsteiger (бүгд Bayern München), Mesut Özil, Lukas Podolski (хоёулаа FC Arsenal), Andre Schürrle (FC Chelsea), Sidney Sam (Bayer Leverkusen)

Довтлогчид: Pierre-Michel Lasogga (Hamburger SV), Miroslav Klose (Lazio Rom)

Марио Гомез, Марко Ройз, Томас Мюллер, Юлиан Дракслер нар огт дуудагдаагүй байхыг бодход Лөв нилээд бодож байж шийдсэн бололтой. ДА-т Бразилд явахдаа харин дээрх хэдийг авч явах байх. Энэ удаа харин шинэ залуучуудыг туршиж үзэх зорилгоор дуудах шиг боллоо. Марсел Янсенаар яах гээ юм бол, тоон дотор үсэг шиг л санагдаад байна.



Лөв их зоригтой дууджээ. Ласогга, Хан, Гинтер бол сайн формтой байгаа л даа. Мустафи гэж нөхрийг үнэхээр мэдэхгүй л юм байна. Нэг тоглолтыг нь үзье дээ. :germany
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: Германы шигшээ баг

Postby Orgil-TT » Sat Mar 01, 2014 9:41 am

Лөвийн дуудлага олон юм бодогдуулна. Тэр болгоныг мэдэх сонирхох албагүй ч яагаад гэдэг асуулт толгойд ойр ойрхон эргэлднэ.

Бүх юмны анхдагч нь Лөвийн систем гэдэг юмнаас л эхлэж байна. Тэрээр анхнаасаа л довтолгооны хөлбөмбөг гэгчийг эрхэмлэж байсан. Одоо ч мөн тэр философтойгоо хэвээр. Харин систем дотроо давхар цэвэрлэгээний хагасуудтай тоглож байсан (Швайнштайгер Кедейра), хамгаалалтын гинжин гурвалааар туршиж байсан, харин одоо бол 4-1-4-1 гэдэг Гуардиолатай адил системд шилжив бололтой. Түүний толгойд ситемийн бүтэцээс гадна системийн тасралтгүй усны урсгал мэт үйл ажиллагаа, тамирчдынхаа онцлогууд гээд ерөнхийгөөс нарийн руу шилжсэн нилээд шинжлэх ухаанжсан бодлогууд ээлж дарааллан эргэлдэж байгаа сурагтай. ДА-н бэлтгэлээ дасгалжуулагчын хувьд аль хэдийнэ эхлэчихсэн толгой өндийх завгүй л яваа. Энэ бол нарийн, нямбай, шургуу бас хөдөлмөрч Герман чанар. Лөв бол Швааб хүн. Баден Вюрттенберг-н, Штуттгарт-н хүмүүсийг ажилсаг хөдөлмөрч, инжнерийн сэтгэлгээтэй гэж Герамнчууд өөрсдөө ярих нь олонтаа. Роберт Бош, Карл Бенз, Фердинанд Порше гээд дэлхийд танигдсан Герман инжнерүүд бүгд Швабчууд. Тиймээс Лөвийг ч бас Швааб чанартай хүн гэдгээр нь харах хэрэгтэй болов уу.

Довтолгооны хөл бөмбөг гэж чухам юу вэ, яаж тайлбарлагдах ёстой вэ гэсэн асуултын хариуг хамтдаа харцгаая: ДФБ буюу Германы хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчдын зөвлөл гэж бий. Энэ зөвлөл дотроо мэргэжилийн сургалтууд байнга явагддаг бөгөөд хөл бөмбөгийн алдарт дасгалжуулагчыг сургадаг сургагчид гэж байдаг юм байна. Тэдний үүрэг болбоос хөлбөмбөгт гарч байгаа шинэ хандлагууд, өөрчлөлтүүдийг олж тогтоох түүний учир жанцанг шиншилж судлахад оршдог. Эдгээр сургагчдын хэлж байгааг үзвэл дээрх асуултын хариу нь энэ: Оффенсив буюу хөл бөмбөгийн тоглолт дахь довтолгооны тухай:

Оффенсив довтолгоо гэдэг бол хөл бөмбөгийн тоглоомын явцад үүсэж байгаа гоалын боломжыг бий болгох гоалыг эсрэг талын хаалганд оруулах зорилготой эхлүүлсэн үйл ажиллагаа буюу эсвэл тухайн үйл ажиллагааны үр дүн юм. Довтолгооны явцад эсрэг баг нь хамгаалалтын шахаанд ордог. Довтолгоонд саад учирч бөмбөг алдагдсан тохиолдолд довтолгооны байрлалаас асар хурдтай хамгаалах тоглолтонд шилжиж болно. Хөлбөмбөгийн тоглоом нь хамгаалалтын шугам ба тоглолтыг эхлүүлэх, тоглолтыг эхлүүлэх ба довтолгоо гэсэн байнгын хөдөлгөөнт солиболцлоос бүрднэ. Тухайн баг тоглолтыг удирдан явуулах арга барил сонгосон бол түүнийг оффенсив буюу довтолгооны тактиктай баг гэж тодорхойлдог.

Ийм нэгэн тодорхойлолт олж уншснаа энд чадан ядан эх хэлнээ сийрүүллээ. Энэхүү тодорхойлолтын тусламжтайгаар Лөвийн системийг ойлгоход хялбар болох учиртай. Бас нэгэн ойлгууштай нэр томъёо бол модерн хөлбөмбөг бөлгөө. Сүүлийн үед энэ талаар их яригдах бичигдэх болж. Үүнийг Лөв дараах байдлаар тайлбарлдаг юм: модерн хөлбөмбөг бол эсрэг прессинг, бөмбөг эзэмшилт, газрын богино пасс, бөмбөгний төлөөх цэгцтэй цэвэрхэн тэмцлийн үр дүнд тоглолтыг аль болох шүүгчийн зүгээс бага зогсоолгох, бөмбөгтэй ба бөмбөггүй гүйлтийн тусламжтайгаар тоглолтын хурд хэмнэлийн 90 минутын турш өндөр түвшинд барих ингснээрээ эсрэг багаа байнгын дарамт шахаанд оруулж өөрийн тоглолтоо бүрэн гаргах боломжгыг нь үгүй хийх юм гэжээ. Ийм философтой Лөвийн баг бүрдүүлэлт ялангуяа ДА дөхчихсөн энэ үед цоо шинэ 4 залуу дуудаж байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй.

ДА-р Лаамыг баруун хамгааалагчаар нь биш харин төвийн байрлалд тоглуулах магадлал өндөр болоод ирлээ. Үнэндээ Лаам ДМ-д Кедейрагаас илүү санагдах болсныг нуух юун. Тиймдээ ч энэ удаа хамгаалагчдын байрлалыг зузаатгаж Лаамын орон зайг нөхөх боломж байгаа эсэхийг судлах харах гэсэн санаа болов уу гэж таамаглаж байна. Баруун хамгаалалтанд Грозкройцыг гаргах гэж байж мэдэх. Гинтер ч бас баруунд гарах боломжтой эр. Харин төвийн хамгаалалын асуудлыг шийдхийн тулд Шкодран Мустафи- хэмээх Албани гаралтай Герман залууг Генуа Сампдориагаас дуудсан байна. Энэ залуу бол Германы өсвөр үе залуучуудын шигшээд тоглож байсан цэвэр Герман хөлбөмбөгийн бүтээгдхүүн. Бас л цэвэр тактикийн тоглолттой залуу. Ласогга, Хан хоёроор довтолгооны байрлалуудда туршилт хийж үзэх нь.

Миний л таамаглаж байгаагаар Байерний тоглогчид, Байерний одоогийн системийг тулгуурлсан Германы шигшээ багийг бид ДА-р харах болов уу.
Тийм ч учраас би ДА-г гарааг дараах байдлаар гаргаасай гэж хүсэж байна:

---------------------------------------------------Нойер--------------------------------------------

Грозкройц------------------Боатенг-----------------------Мертесакер--------------------Шмелцер

-------------------------------------------------------Лаам-----------------------------------------------------------

Мюллер------------------------Кроос-----------------------------Швайнштайгер-----------------Гөтце

---------------------------------------------------Ройс---------------------------------------------------------------
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Германы шигшээ баг

Postby Amgaa » Sat Mar 01, 2014 12:57 pm

Таны энэ байрлуулсан гараа ч таалагдаж байна шүү. Довтолгоо сайтай хурдтай багууд дээр Перын орон Матц дээр байх.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Германы шигшээ баг

Postby Барнаба » Sat Mar 01, 2014 5:29 pm

Матц гэж Хюммэлс уу? гэмтэлтэй байгаа билүү, ДА-р явж амжихаар уу? Лаам төвд тогловол бас эвгүй болж байна шүү, Мюллэр, Ройс 2-н байрыг сольчихмоор юм биш үү. ай бас л чанга харагдаж байна шүү, дээрх гараа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Германы шигшээ баг

Postby Suicide » Sun Mar 02, 2014 7:10 pm

Хүммелс өчигдөр Нюренбергтэй тоглосон тоглолтонд гараанд гарсан, бас гоолдоод авсан. Гэмтлээсээ эргээд ирсэн байна лээ, одоо формоо олох л асуудал.
Suicide
Die Roten
Die Roten
 
Posts: 1007
Joined: Wed Apr 25, 2012 12:34 pm
Location: Allianz Arena

Re: Германы шигшээ баг

Postby Зак » Thu Mar 06, 2014 5:02 am

Ene Germanii away huvtsas ni yamar teneg ongotei boltsiin. Manai Alexis teguutei Chilichuud hargianuudiig bas hoorhon sandargaj l bna.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: Германы шигшээ баг

Postby Зак » Thu Mar 06, 2014 5:07 am

Germand uzej bgaa gehed Chilichuud uneheer sain bna. Sayanii shtang tsohidgiig hiitsen bol tas goal bolku yu.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: Германы шигшээ баг

Postby white » Thu Mar 06, 2014 8:01 am

Барнаба wrote:Матц гэж Хюммэлс уу? гэмтэлтэй байгаа билүү, ДА-р явж амжихаар уу? Лаам төвд тогловол бас эвгүй болж байна шүү, Мюллэр, Ройс 2-н байрыг сольчихмоор юм биш үү. ай бас л чанга харагдаж байна шүү, дээрх гараа.


Мюллер зүүнд гарахаар жаахан худлаа болчихдог ш дээ.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Германы шигшээ баг

Postby Orgil-TT » Thu Mar 06, 2014 9:38 am

Чилийг хожсон ч асуудал хуучин хэвээр. Хамгийн урдаас эхэлвэл Клозе асуудал нр. 1: Тэрээр энэ тоглолтын явцад байнга төвийн шугам руу сугарч үлдээд төвд ч, хамгаалалтанд ч бас туслах санаатай байсныг нь харвал төвөөс түүнийг чиглэсэн гоолын дамжуулалт тун хангалтгүй басантай холбоотой гэж үзвэл асуудал нр. 2 нь төвийн байрлалууд болж байгаамуу даа гэж хархаар. Өзил тааруухан байв. Энэ улиралд Лондонд ирснээсээ хойш формгүй, толгой чөлөөтэй биш байгаа нь олон удаа ажиглагдсан. Энэ удаа ч мөн тэр байдал нь хөндлөнгийн хүмүүст харагдсаар л байна. Өзил ДА-д бэлэн биш байна. Кроос цэвэр жигүүрт зохихгүй юм байна. Хааяа нэг Өзилтэй байрлал сольж харагдсан. Түүнд Рибери юмуу Роббен шиг динамик дутаж байна. Цэвэр төвд бол түүний чадвар мундаг. Чилийн тоглогчид түүний эсрэг хоржоонтой, хатуу, харгис ч гэж болхоор ажиллаж байсан нь Кроост сэтгэл зүйн дарамт болчих шиг боллоо. Түүнээс хүлээж байсан хүлээлт үнэний хатуу хана мөргөж хага үсрэв. Гөтце хожлын гоолыг зүүнээр бөмбөг хүлээж аваад баруунаар зүүн дээд буланд чиглүүлж өшиглөөд хийжээ. Чилийн хаалгач яаж ч тийчлээд хүрхээргүй бөмбөг байсан. Нийт тоглолтын явцад Гөтце ганцаараа сайнаар юм уу муугаар нөлөөлж чадахгүй нь тодорхой тул бусад багийн гишүүдийн тоглолтоос түүний тоглолт ихээр хамаарна. Швайнштайгер Лаам нар цэвэрлэх хамгаалах галын шугам дээрээс холдож чадалгүй байсаар тоглолт дуусав. Чилийн багийн довтолгоо хурдтай бас бужигнаантай байсан тул төвөөс шууд л хамгаалалтын шугам дээр тас хийж буух олонтаа ажиглагдав. Хамгаалалтын гинжин дөрвөл дээр ирэх ачааны жин улам бүр хүндэрч хаалгач Нойерын ажил чамгүй их болсон ч Нойер энэ удаа хаалгаа хуурай манаж чадлаа. Хөөрхий Боатенгийг ганцааранг нь хүн байдалд хэд хэдэн удаа оруулаад авсан ч тэрээр үүргээ гүйцтгэсээн хөөрхий. Мерте, Яансен, Грозкройц нарын хоорондын уялдаа холбоо нэг л бишээ. Янсений оронд Шмелцер орж ирсэн ч байдал нэг их өөрчлөгдөөгүй. Нийтэд нь дүгнэх юм бол Германчуудад хурд, эрчим гэж юм дутаж байна. Бөмбөг эзэмшиж байгаа үедээ хоосон орон зайнуудыг шуурхай хурдан эзэлж авах тал дээр хангалтгүй байвуу даа. Бөмбөгийг хяналтандаа байлгах гэж удаж байна. Ялангуяа Өзил, Швайни, Кроос нар дээр их ажиглагдсан. Системээ мэдэж байгаа хүмүүс бөмбөгөө аваад олон тийш харж удаан бодож зангаад байлгүй шууд шууд пассааа өгөөд явчихаж болдоггүй л юм байх даа гэж бодож байснаа нуух юун. Миний бодож байга шиг амархан биш лээ. Гэхдээ л.... Лөөв талбайн хажууд нервтэж дууссан даа. Бас л их сул эмоцтой хүн юм Герман хүн гэхэд. Түүнд мөн ч их юи бодогдсон доо.

Шинэ өмсгөл нь надад их л сайхан санагдлаа. Улаан хар өнгө бол үндсэн өнгө. Орос манай хоёртоо гашуудлын өнгө, харин Германы туганд байдаг утга төгөлдөр өнгөнүүд. Герамны тугны хар өнгө нь угтаа бол цэргийн дүрэмт хувцаснаас үүдэлтэй юм гэсэн, гэхдээ энэ өнгө хувирашгүй, үнэнч, бат бөх эв нэгдэлт байдлыг илтэгдэг гэж байгаа. Харин улаан өнгө бол эрх чөлөөний бэлэг тэмдэг гэдэг шиг санаж байна. Тийм ч учраас олон улс гүрнүүд тугандаа улаан өнгийг эрх чөлөөний билэг тэмдэг болгож авсан байдаг. Тэгхээр эв нэгдэл, эрх чөлөөний өнгөөр гангарчээ энэ Германчууд. Аан тийм, алтан шаргал өнгө нь эд баялаг элбэг дэлбэг байхын билэгдэл гэдэг шүү.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Германы шигшээ баг

Postby addictive » Thu Mar 06, 2014 2:45 pm

Агуулгын хувьд алуулсан гэж байна даа. Чили бол стат, гаргасан боломжоор хамаагүй илүү байна шд. Хаалга руу хамаагүй их ч цохьсон байна. Довтолгоонд хичнээн ч амьтан оролцож байгаам. бас прессинг нь галзуу байж шүү.
Би Чилийг энэ тэмцээнээр эвгүй үзнэ гэж бодоод байгаа.
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: Германы шигшээ баг

Postby Forza Juve » Fri Mar 07, 2014 11:37 am

Ер нь Иохам Лөёв-г Юпп Дюрвалл шиг бүтэлгүйтнэ гэж бодоод байгаа шдээ... бараг л нөхрөөс ч дор ядаж л Евро ч авч чадахгүй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Германы шигшээ баг

Postby Барнаба » Fri Mar 07, 2014 6:24 pm

Лаам: ДА-г хүлээж чадахгүй нь


http://www.youtube.com/watch?v=6qPxIn9JGNI

Фифа.ком: Фифа-н оны шилдэг 11-т нэрлэгдэх ямар байна?
Лаам: Дэлхий дээр маш олон хөлбөмбөгчид бий, тиймээс шилдэг 11-т багтана гэдэг эргэлзээгүй онцгой зүйл.

Фифа.ком: Өнгөрсөн жил Байерн бүх цомыг хамсан. Яг юу танай багийг ийм хүчирхэг болгож байна?
Лаам: Биднийг хүчирхэг болгож байсан зүйл бол манай баг, бүрэлдэхүүн. Бид багаараа гайхалтай нэгдмэл байсан. Багт чадварлаг тоглогчид, сайн дасгалжуулагчийн баг болоод бусад бүх зүйл зөв байх хэрэгтэй ч хамгийн чухал зүйл бол талбай дээр нэг цогц байх юм. Бид үүнийг өнгөрсөн улиралд батлан харуулсан.

Фифа.ком: Та бол Германы болон Байерн-ий багийн ахлагч нь. Ирэх зун Германы шигшээд чинь энэхүү ялагчийн сэтгэлзүй нөлөөлөх боломжтой юу?
Лаам: Мэдээж! Германы шигшээд маш олон Байерн-ий тоглогчид бий, гэхдээ энэ нь бид шууд очоод цомыг өргөчихнө гэсэн үг биш. Олон багууд тэнд зөвхөн цом өргөх гэж очих болно. Байерн-тай өдий зэрэгт хүрэхэд багагүй замыг туулсан. Бид Аваргуудын лиг-н сүүлийн 4 финалын 3-т нь тоглож ердөө өнгөрсөн жил л түрүүллээ. Энэ их урт, хэцүү зам, мөн түрүүлэхийн тулд багт чинь бага зэрэг аз хэрэг болно.

Фифа.ком: Бразил-д та нар Кэвин Принц Боэтинг-тай Гана, Кристиан Роналдо-той Португал, мөн Юрген Клинсманн-тай АНУ-н эсрэг хэсэгтээ тулна. Аль тоглолтыг нь хамгийн их хүлээж байна?
Лаам: 3ууланг нь. Бид чанга хэсэгт орсон гэж бодож байна, ялангуяа эхний тоглолтоо Португал-н эсрэг хийх гэж байна. Тэд бол топ зэрэглэлийн баг, олон ур чадвар өндөртэй тоглогчидтойгоос гадна багаараа хамт тоглоод удсан. 2012 оны Евро-г харахад л мэдэгдэнэ, тэд хагас шигшээд Испани-н эсрэг бага зэрэг азгүй байсан. Бид маш хянамгай байх хэрэгтэй, үгүй бол тэд бидэнд багагүй дарамт өгч чадна. Бид эхний тоглолтондоо ялагдвал ард нь Гана, АНУ-тай өрсөлдөх болно, тэд бол амаргүй өрсөлдөгчид. Бундэслиг-т тэдгээр шигшээд тоглодог тоглогчид бий. Хэсгийн шатны тоглолтууд бол үнэхээр том тест, гэхдээ мэдээж Герман дараагийн шатанд шалгарах хэрэгтэй.

Фифа.ком: 2002 оны финалист, 2006, 2010 оны 3-р байр. Одоо харин Германы түрүүлэх ээлж үү?
Лаам: Би үргэлж үүний талаар боддог, гэхдээ бусад шигшээд ч өөрсдийн гэсэн цомыг хүртэх хүсэлтэй байгаа. ДА-д түрүүлэхэд маш урт зам бий. Энэ үргэлж амаргүй байдаг хэсгийн шатнаас л эхэлнэ. Дараа нь хасагдах шатанд дараа, дараагийн хэцүү саадтайгаа тулна. Баг маань тэмцээнд түрүүлэхэд бэлэн ч энэ бол амар даалгавар биш. Бидэнд маш авьяас чадвартай залуусаас бүрдсэн залуухан баг бий. Бид багаараа ажиллах хэрэгтэй, ердөө л өнгөрсөн тэмцээнүүдэд тоглосон шигээ. Энэ бидний боломжийг эргэлзээгүй нэмэх болно. Гэхдээ харамсалтай нь энэ бүхэн биднийг цомыг хүртэхэд хангалттай гэдгийг батлаж чадахгүй.

Фифа.ком: Сүүлийн хэдэн тэмцээнд Герман түрүүлэхэд их ойрхон байсан, яг юу дутагдаад байна?
Лаам: Магадгүй бид тэднийг хүртэхэд бэлэн биш байсан байх. Би 2006 онд талбайдаа болсон ДА-н талаар эргэн бодоход бид үнэхээр ойрхон очсон ч хэн ч биднийг тийм хол явна гэж төсөөлөөгүй байсан. Бид зүгээр л биднээс илүү сайн багт хожигдсон, Итали цаашлаад тэмцээнд түрүүлсэн. 2010 онд манай олон тоглогчид тэмцээнийг өнжсөн, жишээ нь ахлагч Михайл Баллак. Бид маш залуу бүрэлдэхүүнтэй анхны том тэмцээндээ орж, сайн тоглосон. Хагас шигшээ хүрээд тэмцээний аварга болсон Испаний шигшээд хожигдсон. Бид финал хүрэхэд их ойрхон байсан, гэхдээ бидэнд магадгүй ямар нэг жижиг зүйл дутагдсан байх. Манай баг эдгээр хожигдлуудаас ихийг сурсан гэж бодож байна.

Фифа.ком: Олон экспертүүд Германыг ДА-д түрүүлнэ гэж үзэж байна. Аль баг танай хамгийн хүчтэй өрсөлдөгч байна гэж бодож байна?
Лаам: Түүхээр харвал бид фаворитуудын нэг байх нь хэвийн зүйл байх. Дэлхийн болон Европын аваргын титмийг эзэмшиж байгаа Испани том өрсөлдөгч байна. Талбайн эздийн хувьд би Бразил-г мөн Аргентин-г ч нэрлэх болно. Мөн түүнчлэн өөр Голланд, Португал, Итали зэрэг финал хүрэх зорилготой хэд хэдэн Европын багууд байна.

Фифа.ком: Бразил-д болох ДА яагаад онцгой болно гэж?
Лаам: Миний хувьд энэ бол өөр тив. Би Европ-д, гэртээ ДА-д тоглох азтай байсан. Дараа нь Өмнөд Африк-т, одоо харин дахиад өөр нэг тив рүү явах гэж байна. Өмнөд Америк-т тоглох гайхалтай байх болвуу. Бразил хөлбөмбөгийн галзуу фэнүүдтэй, хөлбөмбөгт хайртай орон. Би ДА эхлэхийг хүлээж чадахгүй нь.

Фифа.ком: 7 сарын 13нд та юу хийж байх вэ?
Лаам: [Инээв] Хөлбөмбөг тоглож байна гэж найдаж байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Германы шигшээ баг

Postby Realist » Fri Mar 07, 2014 10:36 pm

:eek: Барнаба үргэлжлүүлээд байгаарай...

Германы шигшээ ер нь Лаам шиг унжгар ахлагчтай байсиймуу? Талбай дээр ерөөсөө ахлагчын шинж харагддаггүйшт
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron