Шигшээ багийн түүхийн нэгэн чухал шигтгээ болох Карлос Пуёол маань энэ улирлыг дуусгаад, өөрийн төрөлх клуб Барселонаг орхихоор болсоноо мэдэгдлээ... Үргэжлүүлэн өөр багт тоглох эсэхээ шийдэж амжаагүй байгаа ч үндсэндээ бол их хөлбөмбөгөөс нэгэнтээ явах нь тодорхой болжээ гэсэн үг л дээ... Хэдийн сүүлийн жилүүдэд гэмтлийн улмаас талбай дээр төдийлөн их гарч чадахгүй байгаа нь ийм шийдвэр гаргахад нь нөлөөлсөн л дөө...
.........
Ялагдашгүй Армада-гийн хамгаалалтын амин зүрх нь АРСЛАН ЗҮРХТ ПУЁОЛ байсан...
Барсагийн домогт ахлагч анх 2000 оны 11 сарын 15-нд Голландын эсрэг тоглолтонд оролцож, шигшээ багтаа дебютээ хийж байжээ... Үүний дараагаас эхлээд тэрээр шигшээгийн баруун ар дээрх хамгийн шилдэг сонголт болсоор ирсэн...
2004 онд Испаничууд ЕАШТ-ээр бүтэлгүйтэн буцсанаасаа хойш Карлосыг төвийн хамгаалалтандаа тоглуулж эхэлсэн бөгөөд энэ нь үндсэндээ шигшээ багийн алтан үеийн эхлэлийн хамгийн гол цэг нь байсан гэж би боддог...
Пуёол шигшээ багийнхаа нэр төрийн төлөө олимп (2000) , ДАШТ (2002, 2006, 2010), ЕАШТ (2004, 2008), Конфедерэйшн цом (2009) гээд нийтдээ 7 том тэмцээнд юугаа ч үл хайрлан зүтгэсэн тоглогч... Эдгээр 7 тэмцээнийхээ 2-т нь аваргалж, 1-т нь мөнгө, 1-тн нь хүрэл авч байсан...
Шигшээдээ 100 дахь тоглолтоо хийж, зуутнуудын эгнээнд элсэж амжсан түүний хувьд өөрийн нэр дээрээ 3 гоолыг бүртгүүлсэн байдаг бөгөөд эдгээрээс хамгийн чухал нь 2010 оны ДАШТ-ын хагас шигшээд Германчуудын эсрэг мөргөж оруулсан гоол нь байж таарна... Тэрхүү мөргөлт бол Испаничуудыг ДАШТ-ын дэвжээн дээр мөнхөд шахам дагаж ирсэн тэр их азгүйтлийн ханыг зад цохисон хэрэг байсныг бид мэднэ...
Goodbye Carles Puyol ● Barcelona & Spain ● Club & National hero ● Our legendhttps://www.youtube.com/watch?v=DV6nZB9e3PAӨнөөдөр болох Испани-Италийн нөхөрсөг тоглолтонд оролцох багийн бүрэлдэхүүнээ хэдхэн хоногийн өмнө зарласан Боскегийн амнаас унасан нэг үг л одоо их анхаарал татаж байна даа...
Өвгөн бол Пуёолыг гэмтлийн асуудалд ороогдохгүй байх юм бол Бразил руу авч явахдаа огтоос эргэлзэхгүй гэдгээ хэлсэн... Албиол г.м нөхдүүдийг жийгээд энэ удаадаа аваад явчихаасай...
Миний хувьд Эл Класико үзэх үеэр Барсаг үзэн ядах ч юмуу ямар нэгэн эсрэг бодол төрдөггүй болоход хүргэсэн цөөн хэдэн хүчин зүйлсийн нэг нь яахын аргагүй Армадагийн дэд ахлагч... Түүнийг ямар ч багийн өмсгөлтэй байсан дэмжих л болно...