Хөгийн ч юм үргэлжилж байна даа. Улаан авдаг нь ч бас юув дэ. Тэрри гэмтдэг нь ч бас. Валенситай тоглоход бараг орж чадахгүйм гэнэ. Ирэх хагас сайнаас юу юм гэхээс гэхийм..
Лампард одоо нэг гэмтэхээрээ яам удаан гэмтдийм дээ. Бараг гэмтддэггүйм байж очиж очиж ийм хүнд үед гэмтээд, тэгээд л .... Валенситай тоглоход бас оролцохгүйм гэнэ. Одоо Тэрри, Карвальо хоёр байхгүй, гоол алдана, Лампард байхгүй гоол оруулахгүй, гэхээр хожигдох магадлал ихтэй л байх шиг..
Драгба бид Жозегийн төлөө сайн тоглоно гэж идэвхиждэг байсан бол тэр байхгүй боллоо одоо мотивацийн өөр эх сурвалж олохоос ухааны юм ярьсан, уржигдар лав буруу мотиваци олчихсон юм шиг байна.
Тэрри хов зөөснөөс болж Жозе явсан гэдгийг Тэрри үгүйсгэсэн байна. "Бид бүгдээрээ, би ч бас түүнд хайртай байсан, тэр өдөр бид бүгдээрээ шоконд орсон" гэсэн байна. Мөн ийм худлаа мэдээлэл эхэлж тавьсан сонин хэвлэлүүдийг шүүхэд өгсөн байна. Угаасаа ч ганц удаа шүүмжлүүлсэн ахлагч хов зөөгөөд, мөн тэрний дагуу дасгалжуулагчаа хөөчихнө гэдэг бол ямар ч логикгүй зүйл л дээ.
Бас нэг юм хэлэхэд фэнүүд арай өөдрөг баймаар юм шиг... Манайхан сэргэнэ, удахгүй гэж найдаж байна. Ганц хүнээс болоод уначихдаг бол баг байгаад яах юм.. Бас Сүүгийд хэлэхэд арай тайван бай. Субьектийн дайралт хийх хэрэггүй. Челси мяарах, сэхэх нь тэдний хүсэл, үзэн ядалт төдийхнөөс хамаарах биш дээ. Зарим нэг нь дэндүү бүдүүлэг, ядмаг, тэнэгдүү зүйл манай сэдэвт давхардуулж ирээд эрээчдэг ч, түүнд байнга уурлаад байвал өөрөө адилхан болно.
Уул нь энэ форумчдад өөр эргэцүүлэх, уг үндэслэл энэ тэрээ гаргаад сайхан таамаглал дэвшүүлэх энэ тэр гээд гоё гоё ажилууд байна ш дээ. Амараар нь хэрүүл сонгодог нь тэдний зан шүү дээ.
Тухайлбал Ливерпүүл түрүүлж чадах уу гээд л... Дасгалжуулагчийн гарааны өөрчлөлт, ойрын үеийн тоглолтуудын унтаа, арчаагүй байдал нь /сая хожсон ч маш хангалтгүй тоглож байсан/ яав ч ПЛ-н аваргуудад байдаг чанар биш...
Арсенал алж байнаа. Гэтэл түрүүлж чадах уу? надад бол эргэлзээтэй санагдах юм. Учир нь тэд хүүхдүүд, хүүхдүүд нэг өдөөгдөхөөрөө маш аюултай байдаг. Харин нэг цохилт амсахын бол тэр нь хэсэгтээ гардаггүй...
МАНЮ муухан эхэлсэн ч түрүүлэх магадлал арай өндөртэй.. Иймд энэ жил илүү нээлттэй өрсөлдөөн удахнээ гээд гэх мэтээр гоё гоё дүгнэлт, нийтлэлүүд хийж болно.
Манайхан яах вэ гэж үүү. Бид яах вэ, санаа зовоод хэрэггүй. АЛ-д уржнангийн МАНЮ шиг хэсгээсээ мултарч онигоо болчихгүй лигидээ эхний 4-дөө орох байлгүй дээ.