Луйс Арагонес-г дурсацгаая...
Испанийн шигшээ багийг 2008 онд Европын аваргад хөтөлсөн дасгалжуулагч Луйс Арагонес 75 насандаа өөд боллоо. Хамгийн сүүлд бараг 5 жилийн өмнө дасгалжуулагчийнхаа ажлыг хийсэн тэрээр нийслэл Мадрид хотод цус багадалт өвчинтэйгээ тэмцсээр өнгөрлөө.
Өнөөгийн Испанийн шигшээн дасгалжуулагч Висенте дел Боске:
"Испанийн хөлбөмбөгийн хувьд нэгэн гунигтай өдөр болж байна. Энэхүү спортын орчин үеийн түүхийн нэгэн томоохон төлөөллөө бид алдлаа." Түүний үгс Луйс Арагонес-г Испанийн хөлбөмбөгт хэр чухал байсныг илтгэнэ.
ФИФА-н ерөнхийлөгч З.Блаттер Твиттер хуудаснаа ингэж бичиж:
FIFA president Joseph S. Blatter joined the tributes via Twitter: "Rest in peace Luis Aragones, who made history at Atletico Madrid and as coach of the Spanish side that won Euro 2008."
Хөлбөмбөгийн амьдрал.
Арагонес 1938 онд Мадрид хотын Хорталеза дүүрэгт төрж улмаар хөлбөмбөгийн карьераа Гетафе-тэй эхлүүлсэн байна. 1964 онд Атлетико Мадрид-д нэгдэхээсээ өмнө тэрээр Реал Мадрид, Рекрийтиво Хуэлва, Геркулес, Убеда, Овиедо, Бетис зэрэг багуудад тоглоод амжиж. Атлетико-д тэрээр 10 жилийг өнгөрөөсөн ба тоглогчийнх нь хувьд хамгийн сүүлийн клуб нь Атлетико байсан бөгөөд Ла лиг-н аваргыг 3 удаа, Испанийн цомыг 2 удаа, лиг-н мэргэн буучын шагналыг 1969-70 оны улиралд хүртэж байсан юм. Испанийн шигшээдээ төвийн довтлогч маань 11 удаа тоглолтонд оролцжээ.
Тэрээр дасгалжуулагчийн карьераа шифи-гээ хананд өлгөснийхөө дараахан нь эхлүүлсэн ба шинэ карьер нь түүнийг Бетис, Барселона, Эспануэл, Сэвилья, Валенсиа, Овиедо, Мальяорка, Фенербахче (түүний Испаниас гадуур дасгалжуулсан цор ганц клуб) мөн мэдээж түүний хайртай клуб болох Атлетико Мадрид зэрэгтэй хамт ажиллуулж байв. Тэрээр Атлетико Мадрид-тай хамт 4 өөр цомыг хүртсэн. Үүнд 1 Интерконтинентал-н цом, 1 Ла лиг-н цом, 3 Копа дел Рей, 1 Испанийн супер цом зэрэг орно.
Хэдий түүний шулуухан, бүдүүлэгдүү зан нь хэзээ ч арилаагүй боловч дасгалжуулах мэдлэг ухаан нь түүнд "Хорталеза-н ухаалаг эр" хэмээх хоч нэрийг авчирсан аж. Тэрээр үргэлж өөрийн тоглогчдоо өмөөрөхдөө таатай байдаг байсан, мөн фэнүүд нь түүнийг үнэлдэг байсан төдийгүй Арагонес-г үргэлж олон мартагдашгүй хэллэгээр нь дурсан санах болно, жишээлбэл:
"And win, and win, and win, and win again, and win, and win, and win, and that’s football, gentlemen."
Испанийн хөлбөмбөгийн түүхэндэх эргэлтийн цэг
Луйс Арагонес Испанийн шигшээг 2004 онд дасгалжуулахаар авсан. Түүний анхны том сорил нь 2006 оны Германд болсон ДА байсан ба Испани тэнд шөвгийн 16-д Зидан-р ахлуулж, финал хүртэл явсан Франц-н шигшээд ялагдан нутаг буцсан.
Герман дах бүтэлгүйтлийн дараа Арагонес Испанийн шигшээн бүрэлдэхүүнд маш том шинэчлэл, засварыг эхлүүлсэн юм. Хэдий тэрээр их шүүмжлэлийг тухайн цаг үед авч байсан ч энэ нь Испанийн хөлбөмбөгийн түүхэндэх хамгийн гайхамшигт үеийн эхлэлийг тавьсан билээ. Авьяаслаг хагас хамгаалагчдын нэгэн үеийнхэнд өөрийн итгэлээ өгснөөр Арагонес Испанийг 2008 оны Евро-д ялалтанд хөтлөж, нутгийн 44 жилийн турш цом хүлээсэн хүлээлтийг дуусгавар болгосон билээ. Өнөөгийн Испанийн бөмбөг эзэмшилтэнд суурилсан хэв маягийг таниулсан хүн бол Луйс Арагонес байсан юм.
Арагонес Виенна дах амжилтынхаа дараа Висенте дел Боске-д ажлаа өгсөн юм, түүний халааг авсан өнөөгийн Испанийн дасгалжуулагч Луйс Арагонес-д өртэй гэдгээ илэн далангүй батлан хэлдэг билээ.
"Ямар ч эргэлзээгүй, тэр бидний өнөөгийн амжилтын үүднийг нээсэн. Түүнд дасгалжуулагчийн маш баялаг туршлага байсан, мөн би түүнд зориулж өөрийн хүндлэлийг өгөхдөө дуртай байх болно" - Висенте дел Боске