Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA::::

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Amgaa » Fri Feb 28, 2014 3:18 pm

Гоё ойлгомжтой болсон байна шдэ :eek: Дортмундад байхад л ингэж тоглодог байсан ба бусад нь ийм шилжилтүүдийг хурдтай хийгээд нэг мэдэхэд л эсрэг багийнхаа 16д ороод ирдэг байсан.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby LeBe » Fri Feb 28, 2014 3:51 pm

Гоё болсон байшт Идэрээ,
Кагавагийн энэ анализууд Мойесд хүрдэг болов уу? Ер нь одоо манайх шиг сонгодог 4:4:2-оор тоглосоор байгаа топ түвшний баг байгаа болов уу
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby redi23 » Fri Feb 28, 2014 5:39 pm

Image

Кагава Ман Ютд-ын шинэ чиг хандлагыг тодорхойлогч түлхүүр мөн үү?

Маш өндөр зохион байгуулалт бүхий шигүү хамгаалалтыг чухалчлах болсон орчин үеийн хөлбөмбөгт хамгаалалтын шугамаас довтолгоо дэмжсэн уртын дамжуулалтууд хийх, эсвэл 2 жигүүрээр 16-руу зогсоо зайгүй кросс хаяад байх нь утгагүй болсон гэдэг нь нэгэнт ойлгомжтой болжээ. Харин оронд нь тоглогчид нэг нэгэнтэйгээ ойрхон байж, хязгаарлагдмал орон зайд пасс-ын сүлжээ (web of passing angles)-г бүтээлчээр ашиглан богино бөгөөд хурдан дамжуулалт, шилжилтүүд хийж байж эсрэг талынхаа хамгаалтыг нэвтлэдэг болж.

Сая хэлсэнчлэн, хязгаарлагдмал орон зайд тоглолт гаргахын тулд довтлох чиглэлийн тоглогчид нилээдгүй нарийн тооцоо, шигүү хамгаалалт дундаас сул чөлөөтэй зай талбайг гярхай мэдэрч өөрсдийгөө чөлөөлж, хурдтай хувилбарт тоглолт гаргах шаардлагатай болдог. Үүний тулд багт дунд шугамаас довтолгоо эхлүүлэх чадвартай, сайн дамжуулагч, өндөр техниктэй, олон талт тоглолт бүхий довтлогчтой байх хэрэгтэй.

Гэвч дээрх хэв маяг (style of play)-т сул талууд бий. Айлын хамгаалалтын шугамыг нэвтрэх чадваргүй бөмбөг эзэмшилт нь сөрөг үр дагавартай. Хэт яарсан, тогтсон байрлалгүй замбраагүй тоглолт нь үндсэн тоглолтын хэмнэлийг алдагдуулж, улмаар эсрэг багтаа сөрөх довтолгоо хийх боломжыг олгодог. Тийм ч учраас ихэнх европын том клубууд David Silva, Toni Kroos, Inesta, Oscar (Mata-ийн #10 дээрх байрлалыг энэ залуу эзэлсэн нь ч мөн дээрх шалтгааны улмаас болов уу) мэтийн багийн тоглолтыг удирдаж, бөмбөг эзэмшилт болон довтолгоог баллансжуулж байдаг тоглогчдод өндөр ач холбогдол өгөх болжээ.

Энэ төрлийн тоглогчид тоглолтыг сайн уншиж, нөхцөл байдлыг тун сайн ойлгож чаддаг ба хагас хамгаалалч болон довтологч нарт байдаг шинж чанарыг нэгэн зэрэг өөртөө агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл тэд талбайн төврүү хойш татаж, довтолгоог эхлүүлэх, бөмбөг эзэмшилт найруулгыг хийх, улмаар урагш нэвтэрч довтлогчдод дэмжлэг үзүүлэх, хорших зэрэг олон талт чадваруудтай байдаг байна. Тиймдээ ч тэдний pass completion rate болон key pass-уудын тоон үзүүлэлт өндөр байдаг юм. Өнгөц харахад тэдний хийдэг зүйлс энгийн мэт харагдавч байрлалаа эзлэх ухаалаг байдал, тоглолтыг мэдрэх торгон мэдрэмж өндөр ур чадвартай байжээж л дээрх гүйцэтгэлийг хийж чадах билээ.

Хэрэв Кагава Дортмунд-ын тоглогч хэвээрээ байсан бол түүний нэр дээр дурьдагдсан тоглогчдын дунд зүй ёсоор дурьдагдах байлаа. Гэтэл мундаг техниктэй дээр нь нэмээд сүрхий тактикч интелиженс-тэй ийм өндөр түвшний тоглогч энэ листэд багталгүй өнгөрч байгаа нь үнэхээр харамсалтай хэрэг билээ, учир нь ийм төрлийн тоглогчид тийм ч элбэг байдаггүй. Сайн тоглогчид олон л байдаг. Тэр тусмаа бөмбөгтэй тоглолтыг маш сайн хийдэг хурдтай хүчтэй тоглогчид ч зөндөө гэхдээ тэгээд тэд тоглолтыг бүхэлд нь ойлгож, талбайг тэр чигт нь мэдэрч чаддаггүй тохиолдол их. Тэднийг Gary Neville “Thick footballers” буюу жаахан бүдүүлгээр хэлвэл “Мангардуу хөлбөмбөгч” гэж нэрлээд авсан удаатай.
Мань нөхөр хэлэхдээ: “Ер нь бол Thick footballers зөндөө байдаг, тэд бөмбөгтэй тоглолтыг маш сайн гүйцэтгэдэг, үнэхээр авьяаслаг, даан ч хаашаа хөдлөх, яавал багийнхаа нөхөдтэй илүү ойлголцож тоглохуу зэргийг сайн ойлгодоггүй” гэжээ.

Фулхам-тай 2:2-оор тэнцдэг тоглолт дээр Ман Ютд айлын боксруу зогсоо зайгүй кроссоор балбасан, харин бөмбөгөө тэр дороо л алдаад байсан. Хэрэв Кагава тэр өдөр талбайд гарсан бол мань нөхөр проблемийг анзаарах байсан ба бөмбөгийг илүү удаан эзэмшиж, тоглолтын хэмнэлийг сэргээж, мөн довтолгоог арай өөр илүү тооцоотой ухаалаг байдлаар эхлүүлэх байсан биз.

Харин Кристал Палас-ийг 2:0-ээр хождог дээр бол Ман Ютд Рүүний, РВП болон Мата нарт тулгуурласан довтолгооны чиг хандлагатай тоглолтыг үзүүлсэн ба тэд ч бие биетэйгээ байрлалуудаа солилцож гүйсэн, идвэхтэй тоглолт гаргасан. Ман Ютд хэдийгээр тоглолтонд давамгай байдалтай байсан ч айлын хамгаалалтын бүсийг нэвтрэх гэдэг тийм ч амар байгаагүй, ялангуяа эхний хагаст. Хэрэв Мойес Кагаваг ашигласан бол тэр багийнхаа довтолгооны хэдийн ажлыг илүү үр дүнтэй болгох байлаа. Яг л Сити-гийн Силва шиг, төвийн шугамд туслаж, довтолгоог эхлүүлж, талбайн урд хэсэг дэх найруулагч, зохион байгуулагч шиг байж илүү олон аюултай довтолгооны боломжуудыг үүсгэх байсан биз.

Тэр өдөр Кристал Паласынхан өөрийн хагасдаа бөөгнөрчөөд байсан тулдаа Ман Ютд-д бөмбөгөө арын шугамнаас дунд шугамруу татахад ямар ч асуудал байхгүй байсан. Тэхдээ л Сток Сити-д 2:1-ээр хожигдоход анзаарагдаж байсантай адил айл хүчтэй прессинг хийгээд эхэлвэл сөрөг алдах аюултай л харагдаж байсан. Ман Ютд-ийнхан бүр довтолгоог эхлүүлэх арын хэсэгтээ хүртэл байрлалаа алдсан замбраагүй байдалтай байсан ба довтолгоо төгсгөх ёстой урд хэсэгтээ ч гоолын боломжууд үүсгэж чадахгүй байсан. Энэ үед уг нь Кагава-гийн үүсгэх гэж оролдоод байгаа гурвалжинг дунд шугамын хослолтой хоршоод хэрэгжүүлсэн бол үр дүнтэй болох бсан болов уу…

Заа цаашаагаа бас нилээд юм бичсэн байгаа боловч залхуурав

source: http://livelifeunited.com/shinji-kagawa ... -approach/
User avatar
redi23
 
Posts: 1060
Joined: Fri Jan 25, 2013 11:32 pm

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby tuwshin_pr » Fri Feb 28, 2014 7:40 pm

Филлаиниг авж байхаар манай Кабаеийг л авах байсышд. Тэгсэн бол энэ бүх асуудлууд шийдэгдэх байж дээ. Тэр сэгсгэр бол яав ч том багт байх хүн биш ээ.
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1349
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Funky » Fri Feb 28, 2014 7:42 pm

Tom bagt baih hun mun mun
Tanai cabey ch bas mun ene 2 niilsen bol aimshigtai boloh bsandaa
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby ManchesterReds » Fri Feb 28, 2014 7:53 pm

zov 2 kagavaga joohon togoluulmaar bn hairan toglogch
SIR
User avatar
ManchesterReds
 
Posts: 389
Joined: Sun Nov 07, 2010 1:22 am
Location: office

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby uundaa » Fri Feb 28, 2014 8:02 pm

redi23 wrote:http://csports.mn/articles/view/584

энэ csports их дажгүй нийтлэлүүдтэй юмаа. Видичийг хэн орлох вэ? гэдэг сэдвээр бичиж. Мангала, Астори, Гарай, Данте болон Хюммелз нарыг онцолжээ.
Манайхнаас энд юм хум бичдэг нийтэлдэг хүн байдгийн болов уу?

Сиспортсын нийтлэлийг хуваалцсанд баярлалаа. Г.Баяраа админаас эхлээд хэд хэдэн бичдэг хүн байгаа шүү :D хүсвэл та ч гэсэн энэ бичсэн тайлбаруудаа ч гэсэн оруулж, нийтлэл бичиж болно шүү :eek:
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby redi23 » Fri Feb 28, 2014 8:32 pm

uundaa wrote:

Uu ene minii Tailbar bishee, gadnii site-d bichseniig l orchuulsan uhaantai
User avatar
redi23
 
Posts: 1060
Joined: Fri Jan 25, 2013 11:32 pm

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby hosko » Fri Feb 28, 2014 8:52 pm

хэхэ... Угаасаа л хэн хүнгүй л гадны сайтуудын бичсэн юм л шүүж бичиж байгаа ш дээ...

Дээрх оруулсан зурагтай тайлбар дажгүй болж... :eek:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby hosko » Fri Feb 28, 2014 8:53 pm

Мата яг хэр байна даа энд?

Өнөөдөр лав шигшээдээ багтсангүй... Челсид талбай дээр удаан байгаагүй учраас гээд орхисон байх л даа энэ удаадаа... Уг нь танайх СЛ-дээ дараагийн шатандаа үлдээд, нэг то, багтай тулахад нь Мата гялалзчихмаар байх юм... кк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby uundaa » Fri Feb 28, 2014 9:09 pm

redi23 wrote:
uundaa wrote:
redi23 wrote:http://csports.mn/articles/view/584

энэ csports их дажгүй нийтлэлүүдтэй юмаа. Видичийг хэн орлох вэ? гэдэг сэдвээр бичиж. Мангала, Астори, Гарай, Данте болон Хюммелз нарыг онцолжээ.
Манайхнаас энд юм хум бичдэг нийтэлдэг хүн байдгийн болов уу?

Сиспортсын нийтлэлийг хуваалцсанд баярлалаа. Г.Баяраа админаас эхлээд хэд хэдэн бичдэг хүн байгаа шүү :D хүсвэл та ч гэсэн энэ бичсэн тайлбаруудаа ч гэсэн оруулж, нийтлэл бичиж болно шүү :eek:

Uu ene minii Tailbar bishee, gadnii site-d bichseniig l orchuulsan uhaantai[/quote

Одоохондоо бол Монгол хэл дээрх контент байна гэдэг л их чухал юм шиг санагдаад байгаа юм. Манайх өнгөрсөн 1 сараас нийтлэлээр дагнаж төрөлжсөн болох гээд л үзээд байгаа юм. Илүү чанартай, мэдлэг өгөх нийтлэлүүд санал болгох санаатай. РМ-ээ шалгаарай. Нэг тухтай ярилцацгаая.
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Zugii » Fri Feb 28, 2014 9:30 pm

red23 бичсэн зүйл харагдаж байнлээ дасгалжуулагч болохгүй байна уу manu тамирчидтай нийцэхгүй байна уу? kagawag харах гэж manchester-г үзсээр байгаад manu дэмждэг болж байншд kagawa Dortmund-aa буцаад ирсэн нь дээрдээ
Echte Liebe
Dortmund fan
User avatar
Zugii
 
Posts: 525
Joined: Sun Mar 18, 2012 1:24 am

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby rednasca » Fri Feb 28, 2014 10:30 pm

hosko wrote:Мата яг хэр байна даа энд? Өнөөдөр лав шигшээдээ багтсангүй... Челсид талбай дээр удаан байгаагүй учраас гээд орхисон байх л даа энэ удаадаа... Уг нь танайх СЛ-дээ дараагийн шатандаа үлдээд, нэг то, багтай тулахад нь Мата гялалзчихмаар байх юм... кк

Мата энэ жил Аваргуудын лигт тоглох эрхгүй...
ер нь цаашид ч тоглохгүй шинжтэй... ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby hosko » Fri Feb 28, 2014 11:05 pm

Өө нээрээ тийм ш дээ... Челсигээ СЛ-ийн баг гэдгийг таг саначихаж... :ногоон:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Boldono » Fri Feb 28, 2014 11:09 pm

Кагаваг ашиглаж угаасаа чадахгүй ээ. Тийм хөлбөмбөг Моейс мэдэхгүй. Моейсын хэв маяг бол тоглолчдоо хэт ядраасан зогсоо зайгүй гүйлгэж прессинг хийлгэсэн бүдүүлгээр хэлбэл хүчиндэж тоглодог гэх юмуу. Моейс зүгээр өөрөө ажилаа өгчихөөсэй.
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby hosko » Fri Feb 28, 2014 11:14 pm

Сэр Мойсийг фэйлдэхийг нь мэдэж байсан учраас албаар өөрийнхөө залгамжлагч болгосон, одоо тэгээд Мойсийн дараа дахиад өөр нэг дундаж британи дас олж ирээд дахиж фэйлдүүлэх зорилготой байгаа... Ингэснээр тэрээр өөрийгөө ямар их АГУУ байсан гэдгийг сануулах гэж байгаа гэсэн нэг коммент уншлаа сая... хаха

Бас арай ч ингэхгүй байлгүй дэа өвгөн айн...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby spain man » Sat Mar 01, 2014 9:21 am

Кагаваг Сэр ч гсн нэг их ашиглаагүй санагдах юм...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Funky » Sat Mar 01, 2014 10:03 am

Tiimee ugaasaa ireed ashiglaagui gehdee DM shig ogt togluulaagui bol bish
Zunduu togloh bolomj olgoson
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby .boldoo. » Sat Mar 01, 2014 11:05 am

spain man wrote:Кагаваг Сэр ч гсн нэг их ашиглаагүй санагдах юм...

Дөнгөж ирээд дажгүй тоглож байгаад гэмтсэн л дээ. Тэгээд эргэж ирээд формондоо ортол удсан. Тэгэхдээ улирлын сүүлд бол Руунийгээс илүү байнга л гараанд гарч байсан. Яахав Дортмундад байсан хэмжээндээ байгаагүй ч боломжийн. САФ ч гэсэн ирэх улиралд Кагаваг улам сайжрана гэж байсан даан ч тэгээд Мойс
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby CR7 » Sat Mar 01, 2014 11:19 am

ene 7 honogt manai toglolt yagaad bhku bgaa yum bol
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Funky » Sat Mar 01, 2014 11:20 am

Сити сандерланттай лигийн цомын финалын тоглолттой учраас сититэй тоглох тоглолт хойшилсон хөө
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby У.Тэмүүжин » Sat Mar 01, 2014 2:28 pm

Мата ч одоо өнгөрсөн бх өө. Моу л алаад хаячлаа. Кагаваг анх манайх авах гэж бхад даанч урдуур ороод бөөн юм болоод авсымаа эднийх. Манайд их гоё тохирох бсан даа. Тэгсэн бол сая зун танайх Озилийг авах бсын
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby Anreide » Sat Mar 01, 2014 4:27 pm

зун соличихгүй юу :ногоон:
Football best game in the world...
User avatar
Anreide
 
Posts: 319
Joined: Sun May 06, 2012 3:30 pm

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby redi23 » Sat Mar 01, 2014 11:05 pm

Мойес-ийг чухам ямар бэлтгэл хийлгэдгийг мэдэхгүй юм, гэхдээ л их олон тоглогчид үе үе (бэлтгэлийн үеэр) бэртчихээд байдаг болсон, тэгэхээр нилээд агрессив дасгал сургуулилт хийлгээд байдаг шиг байгаан, даан ч үр дүн төдийлөн харагдахгүй л байх шиг. Харин САФ бол тамирчидаа арай өөрөөр бэлддэг байжээ. Дөнгөж сая РВП өнгөрсөн жил өгч байсан ярилцлагыг уншлаа, САФ-ын бэлтгэлийн арга барилын талаар юм л даа.

Тэр хэлэхдээ: Бүх тоглолтууд өөр өөрийн онцлогтой, тийм ч учраас бид тоглолт бүрт зориулсан эсрэг багийн онцлогт тааруулсан бэлтгэлийг хийдэг. Бид тухайн тоглолтоос ямар үр дүн хүлээж байгааг тэр (САФ) маш сайн мэддэг бөгөөд САФ өөрийн өвөрмөц бэлтгэл сургуулилтуудаараа бидэнд хожлын оноонуудыг авч өгдөг. Бид олон удаа маш сонин, тохиолдлын ч гэмээр гоолуудаар ялалт авдаг, харин тэр ялалтууд ихэнхдээ сургуулилтын үеэр бэлдсэн гэрийн даалгаврын үр дүн байдаг. Жишээ нь, би Челси-гийн эсрэг Валенсиа-гийн баруун жигүүрээс доогуур дамжуулсан бөмбгийг гоол болгосон, тэр гоол зүгээр аз нь таараад орчихсон гоол шиг харагдаж байгаач үнэндээ яг тэр хувилбарыг бид бүтэн 7 хоногийн турш бэлдсэн юм. Бас өөр нэг жишээ бол миний Уиган-ы эсрэг 16 дотор зүүн дараад баруун хөлөөрөө хийсэн гоол байна, бас л өмнө нь яг ийм нөхцөл байдалд зориулж маш их бэлдсэн цохилт байсан. гэжээ.
User avatar
redi23
 
Posts: 1060
Joined: Fri Jan 25, 2013 11:32 pm

Re: Манчестер Юнайтед 2013/14 ::::THE BEGINNING OF A NEW ERA

Postby rednasca » Sun Mar 02, 2014 12:44 pm

Image
Image
тайлбаргүй... :RD ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 17 guests
cron