НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby ХАЛИУН » Tue Jan 21, 2014 11:37 am

үндэсний гэдэг утгаар нь оруулчийдаа

http://www.assa.mn/content/19915.shtml?a=sport
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Logger » Tue Feb 04, 2014 11:54 am

О.Хангай: Агуу хүний удмыг залгаж яваадаа баяртай байдаг

Image

Д.ЖАВХЛАН

Ялгуусан хэмээх модон морин жилийн сар шинийн барилдаанд долоо давж үзүүрлэсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Автобус нэг” компани, “Аврагч” спорт хороо, “Ховд бөх”-ийн дэвжээний бөх аймгийн арслан О.Хангайтай ярилцлаа.




-Юуны өмнө танд Модон морь жилийн сар шинийн барилдаанд үзүүрлэсэнд баяр хүргэе?

-Могой жилийн төгсгөл, модон морь жилийн бага наадамд одтой барилдаж үзүүрлэлээ. Сэтгэл туйлын өндөр байна.

-Та нэгийн даваанаас эхлэн хатуухан учраануудтай таарч барилдлаа. Өнгөрсөн барилдааныг эргэн дурсвал?

-Тийм ээ. Учраа бүр хэцүү байлаа. Нэгийн давааны оноолт гэхэд аймгийн арслан Ганболд, хоёрын даваанд хурц арслан Ш.Мөнгөнбаатар нар байлаа шүү дээ. Тэд улсын цол горилож яваа сайн бөхчүүд. Харин удаах даваанд элдэвтэй начин Т.Баасанхүү намайг амласан. Амлуулсан болоод тэр үү зоригтой шийдэмгий барилдая л гэж гарсан. Дөрвийн оноолт ч бас хатуу. Улсын арслан Д.Азжаргал бид хоёрын барилдаан удааширч барьц сонгоход хүрсэн. Улмаар тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатар намайг амласан. Дээгүүр даваанд хүрч барилдсан болохоор олон юм бодолгүй мөн л шийдсэн мэхээ хийсэн дээ.

-Тавын даваанд улсын аварга С.Мөнхбат өөрийг чинь 15 бөхөөс амласан байх аа?

-Амаргүй барилдаан. Аварга цолтой хүнийг анх удаа хаяж байгаа нь энэ. Доогуур даваанд том цолтнуудтай хүч шавхан барилдсан болохоор ерөнхийдөө бие хүндэрчихсэн. Аваргатай удаан барилдвал давах магадлал тун бага. Тиймээс урагшаа давшиж барилдахаас өөр замгүй. Тохох мэх санамсаргүй байдлаас амжилттай болж би аваргын дээр тусч үлдсэн хэрэг. Зургаагийн даваанд түрүүлэх магадлалтай гэгдэж буй хүчтэй заан Ч.Санжаадамбыг мөн тохох мэхээр дийлсэн.

-Бөхийн спортод хэдэн наснаасаа хичээллэсэн бэ?

-Би бөхийн спорт руу хожуу орсон хүн. 2007 онд Ховд аймгийн Буянт сумын арван жилийг төгссөн. Тэр жилээ Хөдөө аж ахуйн их сургуулийн Газар зохион байгуулалт, инженерийн ангид элсэлт өгч тэнцэж билээ. Хичээл номноос өөр зүйлд сатааралгүй явсаар гурван жил суралцсан. 2010 онд сумынхаа наадамд барилдах завшаан тохиож би шөвгийн дөрөвт хүрч барилдав. Үүндээ урамшиж аавынхаа төрсөн дүү Алтанбаганад хэлж үзлээ. Тэгтэл ах маань намайг дагуулан Бөхийн өргөө рүү авч явлаа. Надад бөхийн өмсгөл авч өгөх юм гэнэ. Тэгээд өмсгөлөө ч авлаа. Ах надаас “чи бөх болох сонирхолтой юу” гэж асууна. Би ч яахав тийм хэмээн хэлсэн. Эндээс л миний бөх болох гараа тавигдсан гэхэд болно. Тухайн жил сумынхаа наадамд ямар ч бэлтгэлгүй барилдсан хэрнээ үзүүрлэж сумын начин болсон. Бэлтгэл хийвэл цолоо ахиулж болох юм байна гэдэг бодол тэр үед төрлөө. 2010 оны өвөл нутгийн бөхчүүдийн бэлтгэл хийдэг “Ховд бөхийн дэвжээ”-г сураглаж явсаар Ц.Мягмарсүрэн заантай уулзсан. Бөх болох хүсэлтэйгээ багшдаа хэлж шавь орж билээ.

-Та сумын заан цолтой заалны барилдаанд олон барилдсан байх аа?

-Багшдаа шавь орсон жилээ сумынхаа наадамд барилдаж цолоо ахиулсан. Тэгээд дараа жил нь Ховд аймгийн наадамд аймгийн арслан Батсайхантай түрүү, үзүүрт үлдэж аймгийн заан болсон доо. Харин өнгөрсөн жил наадмынхаа түрүүг авч арслан цолоор энгэрээ мялаалаа.

-Өөрөө бага насандаа барилддаггүй байсан хэрэг үү?

-Үеийн хэдэн банди нартай ноцолдохоос цаашгүй. Харин волейболын спортод бол нугасгүй. Аймгаа төлөөлж өсвөрийн улсын аваргад хүртэл тоглосон. Гавьсан амжилтгүй. Бас даам тоглох дуртай.

-Таныг бөхийн том удам гэх юм билээ?

-Аав маань Говь-Алтай аймгийн Жаргалант сумынх. Энэ нутгаас улсын цолтой олон бөх төрсөн. Харин ээж Ховд аймгийн Буянт сумынх. Ээжийн талд улсын арслан Ванчинхүү гэж алдарт бөх байсан юм билээ. Энэ агуу хүний удмыг залгаж яваадаа баяртай байдаг.

-Сар шинийн барилдааны үзүүр, түрүүний өмнө Батзориг заан танд юу гэж зөвлөв?

-Өмнөх барилдааны адил шийдэмгий урагшаа явж барилдахыг зөвлөсөн. Би хэлсний дагуу давшиж барилдсан боловч туршлагатай, хүчтэй гарьдаас хий олж хараагүй.

-Та оны дараа болсон сар шинийн сорилго барилдаанд түрүүлсэн билүү?

-Шинэ оны эхний барилдаан болох “Талх чихэр”-ийн барилдаанд өнгөтэй байж 2014 оны анхны түрүүг хүртсэн. Харин сар шинийн өмнөхөн болдог аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд барилдаагүй. Бэртэлийн улмаас гэх үү дээ.

-Оны өмнөхөн бас түрүүлсэн санагдана?

-Тийм ээ. “ТВ-9” телевизийн 10 жилийн ойн барилдаан юмдаг. Тэр барилдаанд “улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг авч байлаа. Мөн энэ Цагаан сарын барилдаанд “улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг авлаа. Бас “цахиур хагалах бөх”-ийн шагналыг авсан. Түмэн олныхоо энэ их итгэлийг хүндлэл, жудагаар хариулнаа. Намайг өдий зэрэгтэй явахад үргэлж туслаж, дэмждэг улсын заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг, Ж.Амартүвшин ах нар болон “Автобус нэг” компанийн хамт олондоо баярлаж явдгаа хэлмээр байна.

-Та бөхчүүд дундаа өндөрт нь ордог?

-Би бага байхын өсгөлүүн хүүхэд байсан. Одоогоор өндөр 186 см, жин 100 орчим.

-Хүндлэж явдаг бөх гэвэл та хэнийг хэлэх вэ?

-Зургаан залуу зааны барилдааныг шимтэн үздэг байлаа.

-Таны нэрний талаар сонирхож болох уу?

-Намайг төрж байхад аав маань “Газар шороо” романыг уншиж байж л дээ. Тэр номын зохиолд Хангай Базар гэж энгүй бяртай хүний талаар өгүүлдэг. Тэгээд тэр баатрыг бэлгэшээн надад энэ нэрийг хайрласан хэрэг.

-Ингэхэд та хэдэн настай вэ?

-1990 оны аравдугаар сарын 2-нд төрсөн. Миний 25-ны жил орж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсэе?

-Баярлалаа. Танай ажлын хамт олонд болон нийт монголчууддаа ирж буй морь жилийн мэндийг хүргэе.
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Tue Feb 04, 2014 12:45 pm

Өө воллейболын лигт тоглодог чинь өөр Хангай бшд. Р.Хангай гэжийшд, харсан царай нтр гээд бүлтрээд байсан чинь :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby meesh » Tue Feb 04, 2014 12:49 pm

Ринчингийн Хангай гээд спортын мастер шт. Хамаагүй хөгшин л дөө. Ах нь Оргил гэдэг байхаа бас мастер. Энэ 2 воллейболчид Хэнтийнх.
Last edited by meesh on Tue Feb 04, 2014 12:51 pm, edited 1 time in total.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jal » Tue Feb 04, 2014 12:50 pm

байна байлаа, ингэлээ, тэглээ гээд зүгээр бодлоо биччихсэн юм шиг сонин ярилцлага вэ
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby meesh » Tue Feb 04, 2014 12:51 pm

Харин тх Санжааг бас тохсон гэнэ үү.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Tue Feb 04, 2014 12:53 pm

Мөнхбаатар, Мөнхбат 2-г тохсон шд. бичиж байгаа гар нь бас зохиочдог байх өө. нөгөөх нь үг дуу цөөтэй, богинохон хариулахаар нь тэгдэг байж магадгүй санагдлаа. тэрнээс өөрөө Санжааг тохсон гэхгүй блгүй.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jal » Tue Feb 04, 2014 12:53 pm

Тийм залуу ярилцлага авах гээд бүтэлгүйтээ биздээ :-o
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Tue Feb 04, 2014 12:56 pm

Харин тэгсэн гээд байлуу? өөр хүнтэй ярьсан байхаа :ногоон:
Нөхөр гэхдээ өргөөнд баахан шагналууд авч байхад нь асуулт асуухаар баавар л хариулаад бна лээшд.
"За тэгж л хэлье даа" нтр гээд. "Сайхан шинэлээрэй л гэе даа" нтр. :ногоон:
Оюунболд нөхцөлгүй баавар гэл үү? Намар Санжааг яаасан гээд байваа, тэгсэн сая бол уначаад их л ёсорхуу тахим өгнө лээшд. Ирээдүй дээр яагаад байсан бэ? хүмүүс муулаад байсан, сайн хараагүй.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jal » Tue Feb 04, 2014 1:02 pm

Нутагт нь Ба аваргаас өөр олигтой том бөх байхгүй, Ба ч нээх ойр дотно хэлж яриад байх нь юу л бол... тэгээд ядаж байхад багш нь өөрөөс нь бага цолтой болохоор **н** гар баавар нь хэтийдээд байдаг юм шиг байгаан..
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby MANDAKHT » Tue Feb 04, 2014 1:15 pm

Мөнхбат дээгүүр нь амлачдаггүй юм бол Санжаа заан Хангайг хамгийн эхний заалны барилдаан амлана вий дээ. Бяр дутаж унаагүйгээс хойш авна даа, сонирхолтой юм болно доо. 2 сарын 16нд нэг барилдаан байгаа байхаа?
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Yes Man » Tue Feb 04, 2014 3:09 pm

Би Хангайтай яриа хийх нь хийсэн.... Гэхдээ дуу шуу багатай нөхөр байналээ.... Бүүр хоёр дахиа уулзаж байж яриа гэхээр юм болгосон.... ккк
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jal » Thu Feb 06, 2014 9:31 am

Хангай өдрийн сонинд бас Санжааг тохсон гээд яриа өгсөн байна. Яг тохож давсан л гэж бодоод яваа хүн юм байна л даа кк.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Tseveenjav » Thu Feb 06, 2014 10:44 am

Yes Man wrote:Би Хангайтай яриа хийх нь хийсэн.... Гэхдээ дуу шуу багатай нөхөр байналээ.... Бүүр хоёр дахиа уулзаж байж яриа гэхээр юм болгосон.... ккк

Чи хийж байсан болон одоо хийж байгаа ярилцлагуудаа энэд постлооч хө. Жаргалбаяр, Баатарцол, Ууганбаатар, Хангай, Бат-Эрдэнэ, Одгэрэл, Ганзориг гээд л хүмүүстэй ярилцлага хийснүү ер нь холбогдоо л байсан. ккк.
Монголын их амар амгалан.
User avatar
Tseveenjav
 
Posts: 389
Joined: Fri Feb 17, 2012 6:02 pm
Location: Ulaanbaatar

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Thu Feb 06, 2014 11:08 am

jal wrote:Хангай өдрийн сонинд бас Санжааг тохсон гээд яриа өгсөн байна. Яг тохож давсан л гэж бодоод яваа хүн юм байна л даа кк.

1 яриаг нь нөхдүүд копидоол байгаам уу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby El Payaso » Thu Feb 06, 2014 11:13 am

тэгсн байх оо тэрнээс арай ч дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Bold9 » Thu Feb 06, 2014 11:19 am

сэтгүүлч нь харин зохиочдог гар юм биш үү.. уншаад л тэгж ойлгосон..бөх мэх мэддэггүй мудак нь мань хэдийгээ хөгжөөгөө биз, тэр барилдааныг нь ч хараагүй байх
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jal » Thu Feb 06, 2014 11:28 am


О.Хангай: Том цолтой бөхчүүдтэй шийдэмгий, дайрч барилдъя л гэж бодсон


Аймгийн арслан О.Хангайтай ярилцлаа. Тэрээр ялгуусан хэ­мээх модон морин жи­лийн сар шинийн барил­даанд үзүүрлэсэн билээ.

-Сар шинийн барил­даанд аймгийн цолтой бөхчүүд өнгөлсөн то­хиолдол цөөхөн байдаг. Таны хувьд өнөө жил үнэхээр сайхан барил­даан гаргаж үзүүр­лэлээ, баяр хүргэе?

-Баярлалаа. Аймгийн арслан цол хүртсэнээс хойш анх удаа том барил­даанд зодоглож үзүүр­лэлээ. Үнэхээр сэтгэл хангалуун байна.

-Бэлтгэл сайн хан­гасан харагдсан. Яаж бэлтгэл хийв?

-"Ховд дэвжээ"-ний­хэн­тэйгээ хотод бэлтгэл хийсэн. Хөдөө гарч бэлт­гэл хийж амжсангүй. Заа­ландаа л бэлтгэлээ хан­гасан. Бага наадам гэдэг утгаараа их ач холбогдол өгч өдөр тутмын бэлт­гэлийг бодвол арай ша­хуу бэлтгэл хийсэн. Тэр­нийхээ үр дүнг ч хүртлээ.

-Таныг богинохон ху­га­цаанд өндөр амжилт гаргаж байгаа бөх гэх юм. Хичнээн жил бө­хийн спортоор хичээл­лэж байна вэ?


-Би бөхөд хожуу орсон. Энэ жил 25 насны жил орж байна. Нас ч бага байна. Барилдаад гурван жил болж байна. Төгсөх ангийн оюутан байхдаа ер нь бөхөөр явъя гэж шийдсэн. 2010 онд су­мын­хаа наадамд барил­даж цолоо ахиу­лаад да­раа жил нь Ховд аймгийн наадамд айм­гийн арслан Батсайхан­тай үзүүр түрүүнд үлдэж аймгийн заан бол­сон. Өн­гөр­сөн жил айм­гийн­хаа наадмын түрүүг авч арслан цол хүртсэн.

-Яагаад гэнэт бөх болъё гэж бодов. Ямар мэргэжлээр сурч бай­сан бэ?


-Хөдөө аж ахуйн их сургуулийн газар зохион байгуулалтын инжене­рийн ангийг төгссөн. Их сонин, гэнэтийн тохиолд­лоор гэх үү дээ. Төгсөх курст байхдаа сумынхаа наадамд зодоглосон чинь шөвгийн дөрөвт тунаж үлдсэн. Тухайн үед би зуныхаа амралтаар очсон байсан юм. Шөв­гийн дөрөвт үлдсэн тухай­гаа гэрийнхэндээ хэлтэл аавын төрсөн дүү болох Алтанбагана ах их л сүр­тэй хүлээж авсан. "Миний дүү чинь сайн бөх болж магадгүй хүн байна" гэж ирээд л. Тэгснээ намайг бөхөд хэр сонирхолтойг лавлаж асуулаа. Мэдээж сумын наадмын шөвгийн дөрөвт үлдсэн хүн чинь өөрийгөө ирээдүйтэй л гэж бодно шүү дээ. Ах шууд зодог шуудаг авч өгөөд "Сайн бөх болоо­рой" гэж захисан. Ингэж л бөх болох гараа маань тавигд­сан. Аав, ээжийн маань удамд байсан сай­хан бөх­чүүдийн буян гэж бодож явдаг.

-Аав, ээжийгээ та­нил­цуулахгүй юу. Одоо хамт амьдарч байна уу?

-Миний аав Оргих гээд улсын тэргүүний тариа­ланч хүн бий. Ээжийг Баярлах гэдэг. Нярав мэр­гэжилтэй. Аав Говь-Алтай аймгийн уугуул. Ээж Хов­дын Буянт сумынх. Эцэг, эх маань өвөөтэй хамт Буянт сумандаа амьдарч байгаа. Харин би хотод дүү­тэйгээ болон найз охин­тойгоо хамт амьдардаг.

-Эхээс хэдүүлээ юм бэ?

-Эхээс дөрвүүлээ. Гур­ван эмэгтэй дүүтэй. Айлын ганц хүү. -Эцэг, эхийн тань нэр их өвөр­мөц юм. Таны нэрийг бас их утга учиртай өгсөн гэж дуулсан?

-Аав, ээж хоёрын нэр хоёулаа үйл үг байгаа биз. Хүмүүс хоорон­доо их зохилдлогоотой өвөрмөц нэр гэж ярьдаг. Харин миний нэр бяр тэнхээтэй мундаг зохиолын баатрын нэр юм билээ. Намайг төрөх үед аав "Газар шороо" рома­ныг уншсан гэсэн. Романд Хангай Базар гээд эгэлгүй хүчтэй хүний тухай өгүүлдэг нь санаанд нь буугаад надад Хангай гэдэг нэрийг хайрласан юм билээ. Ихэд бэлгэ­шээж өгсөн нэр дээ.

-Ээжийн тань тал бөхийн удам­тай гэж сонссон?


-Тийм ээ. Ээжийн маань удамд улсын арслан Ван­чин­хүү гэж мундаг бөх байсан. Биеэр жижиг хэр­нээ их уран барил­даантай. Бас айм­гийн арслан Магван, айм­гийн начин Дамдин­сүрэн, аймгийн заан Даваасүрэн гээд сай­хан бөх ах нар бий. Ийм сайхан бөхчүү­дийн удам гэг­дэж яваа­даа үнэ­хээр бахарх­даг.

-Хүүхэд байх­­даа хэр но­цолд­дог байв?


-Нэг их барил­даж байгаагүй. Ер нь би дуу цөөтэй, хөдөл­гөөн багатай хүүхэд байсан. Одоо ч бараг тийм дээ. Багадаа аавыгаа дагаад тариа, ногоо тарих ажилд нь тусалж хар бор ажил хийж сурсан. Хичээл амрахаар өвөөгийнд очно. Айлын ганц хүү болоод ч тэр үү өвөө намайг их эрхлүүлнэ. Ийм сайхан том барилдаанд үзүүрлэсэнд өвөө маань их баярласан байна лээ. Утсаар ярьж баяр хүргэсэн.

-Гэрийнхэнтэйгээ золгож амжсан уу?


-Хараахан амжаагүй л байна. Өнөөдөр нутаг руугаа мордох санаатай. Аав, ээж, өвөөтэйгөө очиж золгож үнсүүлчихээд уул усандаа мөргөөд ирнэ дээ.

-Сар шинийн барилдаанд үзүүр­лэхэд гэрийнхэн тань зураг­таар үзэж ёстой л суудал дээрээ тогтохгүй хүүгээ дэмжиж байсан байх даа?


-Барилдаан дуусангуут аав, ээж рүүгээ залгатал ерөөсөө утас нь яриад завгүй гээд болдоггүй. Нэлээд удаж байж холбогдсон. Ах дүү хамаатан садан, найз нөхөд нь "Хүү чинь үзүүрлэчихлээ баяр хүргэе" гээд зогсоо зайгүй залгасан гэсэн. Тэр хэд маань зурагтаар миний барилдааны даваа бүрийг тэсч ядан догдолж үзсэн байна лээ.

-Улсын том цолтой бөхчүүд­тэй их зоригтой барилдсан. Ер нь үзүүр, түрүүнд үлдэхэд юу бодог­дож байх юм?


-Мөнхбаатар арсланг өвдөг шороодуулаад шөвгийн дөрөвт үлдсэндээ үнэхээр их баярласан. Би ийм том барилдаанд шөвгөр­чихлөө шүү дээ гэж бодсон. Ер нь барилдаан бүр миний хувьд хүнд санагдсан. Учраа бөхчүүд ч гэсэн бяртай, барилдаан сайтай боло­хоор надад зоригтой дайрч барил­дахаас өөр зам байгаагүй. Нэгийн даваанд гэхэд л аймгийн арслан Ганболдтой барилдсан. Аймгийн арслангуудаас бас л барилдаа­наараа тодордог бөх. Ганболдыг хийлж хаяад хоёрын даваанд хурц арслан Ш.Мөнгөн­баа­тарыг тонго­ро­ход нь араар нь мордоод өвдөг шороо­дуулчихлаа. Удаах даваанд Т.Баа­сан­хүү начинд амлууллаа. Амлуулсан учраас зоригтой барил­дана л гэж бод­сон. Харин дөр­вийн даваанд улсын арслан Д.Азжаргалтай оноолт таарсан. Тавын да­ваанд улсын арслан Х.Мөнх­баатар, зургаагийн даваанд улсын заан Ч.Сан­жаа­дамба­тай барилдахдаа нэгэнт өндөр даваанд хүртэл барилдсан хойно дайрч барил­да­хаар шийд­сэн. Гэхдээ Ч.Санжаа­дам­ба заантай барил­дах­даа жаахан бэргэж байсан. Энэ барилдаанд ихэнх бөх сонир­хогчид түүнийг түрүүлэх байх гэж таамаглаж бай­сан шүү дээ. Бэлт­гэл ч сайн байгаа нь мэдэгдсэн. Харин хий гарч өөрийнх нь мэхэнд тохоод өвдөг шороодуулсан. Мөнх­бат аварга­тай бол удаан барилдаж болохгүй гэж бодсон. Том цолтой бөхчүүдтэй залуу бөхчүүд удаан барилдах юм бол цуцдаг. Тиймээс дайрч барил­дах нь зөв байсан.

-Гарьд Д.Рагчаатай барилда­хын өмнө Батзориг заан өөрт чинь их л дотночилж үг хэлж харагдсан. Тэгж барилд гэж зааварласан уу, даваа чинь хана­сан байна гэж хэлэв үү?

-"Шууд дайрч санасан мэхээ хий" гэж захисан. Гарьд Д.Рагчаа­тай барилдахад үнэхээр цуцсан байсан болохоор хүнд барилдаан болсон. Хий гарвал дөрөөлөөд мэх гаргая л гэж бодсон. Даанч гарьд үнэхээр бяртай, сайн барилдаан­тай юм билээ. Гэхдээ миний хувьд үзүүр, түрүүнд үлдэж, тэр өндөр цолтой ах нарыг өвдөг шороо­дуулна гэдэг том амжилт шүү дээ. Маргааш нь өөрийгөө зурагтаар харсан чинь үзүүрлэчихээд их л догдолж хөөр­сөн харагдсан (инээв).

-Гарын багш тань Ц.Мягмар­сүрэн заан. Барилдааны үеэр тэг, ингэ гэж зөвлөж байв уу?


-Багш өөрөө хөлийн цэцээр ажилласан болохоор надад зааж, зөвлөх эрх байхгүй. Хэлээгүй л болохоос биш дотроо ингээсэй, тэгээсэй гэж бодож л байсан байх. Үзүүрлэхэд "Сайн барилдлаа" гэж их урам өгсөн. 2010 оны өвөл Ц.Мягмарсүрэн заантай багш шавийн барилдлагатай болж бай­лаа. Тэрнээс хойш багшаасаа барилдахаас гадна амьдралын туршлага хүртэл хуримтлуулж явна даа. Энэ дашрамд хэлэхэд намайг дэмжиж, надад тусалдаг багшдаа болон "Ховд аймгийн хөгжлийн төлөө сан"-гийн тэргүүн Ширнэн­бандийн Адьшаа ахдаа талархаж явдгаа хэлмээр байна. Адьшаа ах бөхийн спортыг их сонирхоно, сайн ч мэднэ. Бас "Автобус нэг" компа­нийн хамт олон, "Аврагч" спорт хороо, "Ховд бөх"-ийн дэвжээ­нийхэн­дээ бүгдэд баярлаж явдгаа илэр­хийлье.

-Та сугадаж тонгорох мэхийг тун их гаргууд хийж байсан. Багш тань зааж өгсөн үү?

-Тухайн үеийн барилдаанаас хамаарч шууд гаргасан хэрэг. Яг ийм мэх барилдахдаа гаргана гэдэг хэцүү шүү дээ. Ер нь хутгах, тон­горох мэхэнд овоо гаршаад байгаа.

-Одоо биеийн өндөр, жин хэд­тэй байна?

-Өндөр 186 см. Жин 100 кило­­грамм хавьцаа хэлбэлзэж байгаа. Сая цагаан сараар бууз их идээд жаахан жин нэмсэн байх аа (инээв).

-Улсын наадамд зодоглож үзсэн үү?


-Энэ жилийн наадмаар л зодог­лож үзнэ дээ.

-Сүүлийн хэд хэдэн барил­даанд өнгөтэй барилдаж улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэг­дээд байгаа байх аа?

-Саяхан "Талх чихэр"-ийн барил­­дааны түрүүг хүртсэн. Энэ оны анхны барилдаан. Оны өмнө "ТВ-9" телевизийн арван жилийн ойн барилдаанд "Улсын цолонд ойрхон бөх"-ийн шагналыг авсан. Сая сар шинийн барилдаанд "Улсын цолонд ойрхон бөх"-ийн шагналыг дахиад авсан. Бас "цахиур хагалах бөх"-ийн шагналыг авсан. Түмэн олныхоо энэ их итгэлийг алдахгүй, цаашид олон сайхан барилдаан харуулахыг хичээнэ ээ.

Д.ДАВААСҮРЭН
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby chuluu » Thu Feb 06, 2014 2:23 pm

Дархан Аваргуудыг АТГ-д шалгуулахаар өгч гэнээ
http://video.news.mn/video/12115.shtml
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby asa » Fri Feb 07, 2014 9:04 am

зөв зөв эхнээс шалгуулах хэрэгтэй.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Thu Feb 13, 2014 10:37 am

Ц.Содномдорж: Энэ жилийн наадамд өнжих бодолтой байгаа.

-Үндэсний бөхийн холбооноос таны барилдах эрхийг дөрвөн сараар хаслаа. Энэ шийдвэрийг та хэдийд сонссон бэ?

- Энэ талаарх мэдээллийг өнөөдөр /өчигдөр/ өглөө мэдээллийн хэрэгслээс олж харлаа. Түүнчлэн дотны танилууд маань утсаар байнга хэл дуулгаж байгаа. Үндэсний бөхийн холбооноос гаргасан дээрх шийдвэрт гомдох эрх надад байхгүй. Нэгэнт л ийм шийдвэр гарсан бол үүнийг дагахаас өөр яах билээ. Холбооны зүгээс надад шийтгэл оногдуулах нь ерөнхийдөө ойлгомжтой байсан. Харин барилдах эрхийг дөрвөн сараар хасах л хүнд туслаа. Ингэхээр миний шийтгэлийн хүчинтэй хугацаа наадмын өмнө цуцлагдах юм байна. Наадам хүртэл заалны ганц ч барилдаанд зодоглохгүй гэж бодохоор өөрийн эрхгүй гол харлана. Би заалны барилдаанд аль болох алгасалгүй оролцохыг хичээдэг. Энэ хэрээр миний бэлтгэл чамбайрч, амжилт өсдөг.

-Харамсаад яах вэ. Танд оноосон шийтгэл эцсийн хугацаа зургадугаар сарын 11-ний өдөр дуусах юм билээ. Тэгэхээр наадам хүртэл нэг сарын хугацаанд чамлахааргүй бэлтгэл хийж амжих байлгүй дээ?

-Харж л байя. Дөрвөн сар гэдэг тийм ч бага хугацаа биш шүү. Цаг хугацаа их алдана. Бөхчүүд барилдааны ур чадвар, үндсэн бэлтгэлээ заалны барилдаанд л торддог байхгүй юу. Тэндээс л өөрийн болон өрсөлдөгчийнхөө сул талыг олж харна. Би цолоо ахиулах хэмжээнд барилдаж чадахгүй бол наадамд зодоглохын хэрэг алга.

-Өөрөө гомдлоо ил гаргах дургүй хэрнээ тойруу утгаар илэрхийлээд байх шиг?

-Хамгийн гол нь наадам. Бөх хүн аль болох олон барилдаанд оролцож байж цолоо ахиулдаг жамтай.

-Бөхийн хорхойтнууд дунд Ц.Содномдорж харцагын уран барилдааныг үзэх хүсэлтэй хүн цөөнгүй. Тэдэндээ хандаж таны хэлэх үг?

- Юутай ч ард түмнээсээ уучлалт хүсье. Энэ өдрүүдэд намайг шүүмжилж, улмаар ирлэж сайн зүйлд хөтөлсөн бүх хүнд баярлалаа. Бөхөд хайртай ард түмэн маань бөхчүүдээ муу зүйлээс хол байлгах гэж шүүмжлэхдээ шүүмжилж, муулахдаа муулж өнөөдрийн бөхийн ариун ёс, дэг журмыг мөхөөлгүй авч үлдсэн юм. Миний бие өнгөрсөн алдаандаа ихэд гэмшсэн. Иймд та бүхнийхээ намайг гэсэн энэ их ачийг улсын өндөр цолонд хүрч хариулахыг хичээх болно.

-Энэ жилийн наадмаар цолоо ахиулахыг хүсэн ерөөе?

- Тэрийг амлаж чадахгүй нь.

-Яагаад тэр вэ?

-Би энэ жилийн наадмаар барилдах эсэхээ хараахан шийдээгүй л байна. Магадгүй миний бэлтгэл өмнөх үеийн төвшинд хүрэхгүй бол энэ жилдээ өнжих бодолтой байгаа. Би цолоо ахиулах хэмжээнд барилдаж чадахгүй бол наадамд зодоглохын хэрэг алга.

Д.Жавхлан

http://www.zuuniimedee.mn/Show.aspx?cat ... &code=3421
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby zoba » Thu Feb 13, 2014 10:40 am

Харин ч хөнгөхөн шийтгэсэн биз дээ. Хүүхэд шиг маяглаад байгаамуу хаашаа юм.
Бие бөх бөгөөс ганцыг ялна.
Сэтгэл бөх бөгөөс олныг ялна.
User avatar
zoba
 
Posts: 690
Joined: Wed Sep 16, 2009 2:34 pm
Location: UB

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jal » Thu Feb 13, 2014 10:49 am

Сэтгүүлч нэртэй сүвнүүдээс болж олон хүний нэр хүнд, эрх ашиг алдагдаж байгаа юмдаа.
Өдрийн сонин дээр яг өөрөө ярилцлага өгсөн юм шиг байна. тэрийг хуулаад өөрчлөөд бичсэн санаатай юм байна.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Yes Man » Thu Feb 13, 2014 10:53 am

Энэ Д.Жавхлан бол Монголд байгаа цөөн спортын сэтгүүлчдийн нэг л дээ...... Бодвол хоёр, гурван газар ажилладаг биз.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jal » Thu Feb 20, 2014 6:29 pm

Аймгийн арслан Л.Үйтүмэн: Бидний үед улсын начин болно гэхээс илүүг боддоггүй байж…
Монгол бөхийн үе үеийн түүхэнд ах дүү бөх олон байдаг. Тэдний нэг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Л.Үйтүмэн, аймгийн арслан Л.Шинэбаатар, аймгийн начин Л.Отгонбаатар нарыг бөх сонирхогчид андахгүй. Багахан хугацаанд уран хурц барилдаанаар үзэгчдийн анхаарлыг татаж, тухайн үедээ улсын цолны тааварт нэлээд яригддаг байсан ч гэмтлийн улмаас бөхөө орхисон Л.Үйтүмэн арслантай шинэ оны дараахан уулзаж ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна.

-Таны бага нас, нутаг усны тухай ярилцлагаа эхлэх үү?
-Би Архангай аймгийн Батцэнгэл суманд төрж өссөн. Манай нутаг олон сайхан бөхтэй. Аргагүй л бөхийн өлгий нутаг даа. Манай сум улсын цолтой бөх олонтой. Харин ойрын хэдэн жил л улсын цолтон төрөлгүй тасраад байгаа. 2004 оноос хойш 10-аад жил улсын шинэ цолтон төрөөгүй л байна. Янз бүрийн л шалтгаан байдаг байх.
-Нэлээд биерхүү, том хүмүүс байдаг гэх юм билээ, Батцэнгэлийнхнийг?
-Тийм шүү. Уул, уснаасаа болдог юм уу, өндөр том хүмүүс ихтэй. Эмэгтэйчүүд нь ч гэсэн том биерхүү. Бас бөх нь голоо дагаж ихэвчлэн төрсөн байдаг юм. Тамирын гол чинь манай сумаар дайрч урсдаг юм. Тийм болохоор Тамирын голоо дагаж бөхчүүд олноор төрөөд байна уу гэж би боддог.
-Аав ээж тань ямар ажил мэргэжлийн хүмүүс вэ?
-Биднийг багад аав, ээж маань сумын төвд алба хашдаг байлаа. Бид зундаа хөдөө өвөө, эмээ дээрээ очиж мал ахуйн ажилд нь тусалдаг байсан. Сүүлд манайх хөдөөлөөд, бид мал маллаж өссөн дөө, ерөнхийдөө.
-Танайхыг ам бүл олуулаа гэж сонссон юм байна?
-Бид эцэг эхээс наймуулаа. Би дээрээсээ хоёр дахь хүү. Нэг ахтай, зургаан дүүтэй.
-Банди нар дийлэнх үү?
-Тийм ээ. Ихэнх нь банди.
-Олон банди нар ч бужигнуулна биз?
-Тийм шүү. Бид их дэрсхэн өссөн. Хоёр, хоёр насны л зөрөөтэй. Хоорондоо барилдана. Адуу малтай ноцолдоно. Иймэрхүү л байдалтай өсцгөөсөн дөө.
-Бөхийн удам бий юу?
-Бий. Аав, ээжийн аль аль талд бий. Ихэвчлэн орон нутагтаа л барилддаг, сумын цолтой бөхчүүд байдаг. Манай аав бас их том хүн. Шинээ, Отгоо бид нар ааваас жижигхэн
шүү дээ.
-Бөх болох хүсэл мөрөөдөл хэзээ эхлэв?
-1997 оны намар оюутан болоод хотод анх орж ирж байлаа. 10 жилд байхдаа л сургуулийнхаа бөхийн секцэнд явдаг байсан. Тэр үеэс л бөхөд дуртай болж, бөх болъё гэж бодож эхэлсэн юм уу даа. Сургуулийнхаа аварга шалгаруулах барилдаанд түрүүлээд аймаг руу явж байсан. Манай сумын сургуулийн секц тэр үед нэлээд алдартай байсан шүү. Улсын аваргад гэхэд Архангай аймгийн Батцэнгэл сумын “Харцага” клуб гээд бие дааж оролцдог байлаа. Тэр үед сумаас баг бүрдүүлж оролцох нь ховор байсан байх. Тэгэхэд сумаасаа “Харцага” клубийнхан гэж ирж оролцоод багаараа түрүүлж ч байсан, мөнгөн медаль ч авч байсан. Намайг улсын аваргад ордог жил том насанд Х.Оргилсайхан арслан түрүүлж, багаараа 4-т орж байсан. Манай 10 жилийн Бөөрөө багш биднийг дасгалжуулна. Харин клубын багшийг Батбаяр гэдэг байв. Ер нь сайн клуб байсан юм шиг байгаа юм, одоо бодож байхад. Харцага клубээс төрсөн бөхчүүд гэвэл у.х Т.Мөнгөнцоож, Н.Алтансүх, а.а Т.Алтаншагай, Х.Оргилсайхан, би, сумын заан Төмөрчөдөр гээд нэлээд олон бий дээ.
-Өсвөрийн аваргаас анхны медалиа авч байсан уу?
- Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргад хоёр оролцсон. Аймгийнхаа аварга шалгаруулах барилдаанд түрүүлчихээд улсын аваргад ирж бага насанд оролцоод 12-т шалгарч байлаа. Налайхын Х.Хүрлээ түрүүлж, сумогийн Дагваа аварга мөнгө авч, Завханы Я.Моломжамц хүрэл авсан жил. Би Дагваа аваргатай зоондоо таарч давхар хамж байгаад сунаад уначихсан /инээв/. Сүүлд оюутан болж нэгдүгээр круст байхдаа дээд насанд нь бас ороод 11-т орж байсан.
-Тэр улсын аваргад оролцсон хүүхдүүдээс хожим нь нэлээд олон улсын цолтон төрсөн юм билээ?
-Тийм ээ. Их олон улсын цолтон төрсөн. Д.Азжаргал, Б.Сайнбаяр, Т.Санчир, Т.Мөнгөнцоож, Н.Бүрэнбаатар, Б.Сэр-Од, аймгийн цолтнуудаас М.Бат -Отгон, Н.Гантулга гээд нэрлэвэл олон бий. Х.Мөнхбаатар арслан биднээс хоёр дүү, араас нь гарч ирсэн хүчтэнүүдийн нэг.
-Аль сургуулийг ямар мэргэжлээр төгссөн бэ?
-Үндэсний биеийн тамирын дээд сургуульд суралцаж төгссөн. Багш дасгалжуулагч мэргэжилтэй. Манай ангийнхнаас Б.Сайнбаяр улсын заан, Б.Сэр-Од улсын начин болсон байна. Тэгээд аймаг, сумын цолтнууд бий.
-Ангиараа л барилддаг байв уу?
-Манай ангид барилддаг хөвгүүд цөөхөн байсан. Сургууль маань тамирын сургууль болохоор төрөл бүрийн спортын тамирчидтай байлаа. Тухайн үедээ манай анги чинь гурван ч аймгийн арслантай болохоор бөхчүүдтэй анги гэгдэж байсан шүү.
-Та аймгийн наадамд хэзээ түрүүлсэн юм бэ?
-2000 онд түрүүлсэн юм шүү дээ. Архангай аймгийнхаа наадамд. Чулуутын Даваажаргал үзүүрлэж аймгийн заан болж байлаа.
-Өмнө аймгийн наадамд барилдаж байв уу?
-Үгүй. Анхны жилээ ирж барилдаад л түрүүлсэн. Би багадаа нэг их сүйдтэй сайн барилддаггүй байсан. 18-тай байхдаа суманд түрүүлж чаддаггүй л байлаа. Тэгээд 20-тойдоо сумандаа түрүүлээд, 21-тэй аймагт түрүүлсэн. Аймгийн арслан цолтой нэг жил барилдаад 22-тойдоо улсын наадамд анх барилдаад гурав даваад дөрөв дээр тунаад унаж байсан. Сүүлд бодож байхад богино хугацаанд сайжирсан юм шиг байгаа юм.
-Тэгэхэд дөрвийн давааны оноолт эхэлсэн байл уу?
-Тэр чинь 2001 он шүү дээ. Оноолт арай эхлээгүй байсан. Харин 2002 онд дөрвийн даваа оноолтоор барилддаг болоод би Сумъяабазар аваргатай таарч унасан. Би ерөөсөө хоёр л удаа улсын наадамд барилдсан хүн. Эхний жил Мөнхбаатартай /арслан/ дөрвийн даваанд тунаж унаад, дараа жил нь бас дөрөв дээр Сумъяа аваргыг заан байхад нь таарч унадаг юм. Мөнхбаатартай тунадаг жил 80 жилийн ой болж 1024 бөх барилдсан. Хоёр дээр а.н Батжаргалтай таараад, гурав дээр Завханы Бадамдорж /начин/-той нугарсан. Тэгээд дөрөв дээр Мөнхбаатар бид хоёр аймгийн арслан цолтой тунаж байсан.
-Та хоёрыг дотно найз гэх юм билээ? Тэр үед бие биенээ таньдаг байв уу?
-Бид хоёр нэг жилийн арслан л даа. Мөнхбаатар тэр жил намайг даваад цаашаа тав давж начин болсон юм шүү дээ. Бид хоёр найз аа. 1997-1998 оны үед хотод анх орж ирээд л танилцаж нөхөрлөсөн. Одоо хүртэл сайхан найзлаад л явж байна. Манай найз одоо том цолтой том бөх болсон шүү дээ. Өөрөө их хөдөлмөрч, мундаг бөх. Улсын наадамд 10-аад шөвгөрчихсөн. Үеийнхэн дотроосоо олон жил ийм тогтмол амжилттай барилдаж байгааг нь хараад аргагүй л сайн бөх юм гэж бодож явдаг. Тэр үед бид хоёр бөхийн өргөөнд хоёр таарч барилдаад нэг нэг даваатай болчихсон байсан. Бас чөлөөтөөр би нэг ялчихсан. Тухайн үедээ би хаячихна л гэсэн бодолтой гарсан. Тэгсэн бярдуулаад уначихсан /инээв/. Мань хүн ч бяртай шүү. Би хөлд нь орж л аргалж ганц нэг хаядаг байсан юм шиг байгаа юм.
-Та тэгэхэд давчихсан бол начин цолонд бас л ойртсон байж шүү?

-Анх удаа улсад барилдсан болохоор бодож санах юмгүй, таарсан хүнтэйгээ сайхан барилдчихъя гээд л гарч байлаа. Цол энэ тэр бодох юмгүй. Харин дараагийнх нь жил би цол авна гээд бодчихсон, өөртөө зорилго тавиад барилдаж байсан. Нэлээд нервтэй барилдсан санагддаг юм. Тэр жил чинь дөрвийн давааг оноолт болгочихсон. Хэнтэй таарах бол... гэж шаналаад л... Тэр үе бол зургаан залуу зааны үе байлаа шүү дээ. Тэд нарын нэгтэй л таарах гээд байна гэсэн. Нээрээ л Сумъяабазар заантай таарч байгаа юм чинь. Тэд ч ёстой зайгүй байсан үе нь. Бүгдээрээ л улсын наадамд үзүүр түрүүнд үлдэнэ... гээд барилдаж байсан үе. Сумъяабазар аваргаас мултарлаа гэхэд дээр нь Өсөхбаяр заан /аварга/, дор нь Ганбат заан /арслан/ байж байгаа юм чинь.
-Та чинь Анагаахын дээдийн барилдаанд сайн үздэг байсан биз дээ?
-Анагаахын барилдаанд аймгийн арслан цолтой 2 жил барилдаад л гэмтсэн. Түрүүлж үзээгүй юм шүү дээ. Ц.Цогтжаргалтай, Д.Азжаргалтай, Д.Амгаланбаатар заантай үлдэж үзүүрлэж байсан. Олон удаа шөвгийн дөрөвт үлдсэн. Эргээд бодоход түрүүлэх ёсгүй л байсан юм шиг байгаа юм. Дөрөвт бол амархан үлдчихнэ.
-Хэнд нь хамгийн олон унасан байдаг вэ?
-Бүгдэнтэй нь л өгөө аваатай байсан.
-Барилдааны үед гэмтсэн юм уу, та?
-Үгүй ээ. Автомашины аваарт орсон юм шүү дээ. Тэгээд нуруундаа хүнд гэмтэл авсан.
-Та ямархуу онцлогтой барилддаг байсан бол..?
-Ихэвчлэн хөлд ордог, зайнаас, сэнжигнээс л барилддаг байсан. Бас жаахан хурдтай. Өөрийнхөө биеийн онцлогт л тааруулж барилдана. Түүнээс биш том хүмүүстэй золгоод байвал намайг өргөөд л тавьчихна шүү дээ /инээв/. Том биетэй хүмүүсийг нэг хөдөлж байхад би хоёр хөдөлнө... гэсэн бодлоор л барилддаг байж.
-Таныг нэлээд яргай биетэй байсан гэж тэр үеийнхэн ярих юм билээ?
-Тийм ээ. Би тэр үед жин багатай, өндөрдүү нарийхаан “нөхөр” л байлаа. Шинээ, Отгоо гээд манайхан ер нь жин багатай, яргай талдаа биетэй улс. Манай Шинээ сүүлийн үеийн бөхчүүд дотор бас л жижгэвтэр талдаа ороод байгаа биз дээ? Туранхай, жин багатай. Би ч гэсэн ялгаагүй, иймэрхүү л бие бялдартай байсан. Нэг их таргалдаггүй, нимгэн талдаа гэх юм уу даа.
-Дүү нар бас сайхан барилдаж байна шүү. Их спортоор түлхүү хичээллэдэг бололтой?
-Дүү нараас Шинээ, Отгоо хоёр маань аймгийн цолтой барилдаж байна. Хүргэн дүү Гончигдамба улсын гарьд боллоо. Одоо ч эд нарыгаа чиглүүлэх маягтай л байна. Бөхийн амьдралд хүнд хэцүү янз бүрийн л зүйл тохиолдох юм. Сайн барилдана гэдэг эд нарын маань өөрсдийнх нь хичээл зүтгэлээс их шалтгаална даа.
-Дүү нарын барилдаан сэтгэлд хэр хүрч байна?
-Яахав ээ, дор дороо хичээгээд явцгааж байгаа. Хүмүүс өнгөцхөн хараад дүгнээд байдаг. Энэ нэг иймэрхүү байна, хойтон гэхэд бараг начин болчихно гэдэг ч юм уу. Гэтэл бөх барилдана, бэлтгэл сургууль хийнэ гэдэг чинь тийм амархан ажил биш шүү дээ. Өөрийн хичээл зүтгэлээс гадна бөхийн ногоон дэвжээ ивээх хүнээ ивээдэг, ивээхгүй хүнээ ивээхгүй шүү дээ.
-Хүргэн дүү төрийн наадмын түрүү булаалдахад сайхан байсан биз?
-Тэгэлгүй яахав сайхан байсан. Төрийн наадмын үзүүр түрүүнд үлдэхэд нь их л өөр мэдрэмж төрдөг юм билээ. Сайн барилдсан шүү. Өөрөө ч их хичээж зүтгэсэн. Хүнд хичээл зүтгэл байвал нэг л өдөр наадмын дэвжээ хардаг, түшдэг юм байна аа гэж л бодож байсан шүү.
-Гончигдамбыг их хөдөлмөрч залуу гэдэг?
-Тийм шүү. Хөдөлмөрийг овоо хийж байгаа. Хажууд нь ойр байгаагийн хувьд ямар их хүч хөдөлмөр, зүтгэл гаргаж байгааг нь мэдэрдэг юм.
-Дүү нарыгаа хэрхэн ирлэж, хурцалж байна?
-Тэр чинь л одоо миний ажил юм даа. Аль болох шантруулахгүй байх талаас нь өөрийнхөө алдсан, харамссан зүйлүүдээ хэлж өгөхийг боддог. Миний хэлснийг ойлгож хүлээж авах нь ч бий, чихнийхээ хажуугаар өнгөрөөчих нь ч байна. Би ч тэдэнд бөхийн арга мэх заахаас илүү өөрийнхөө гаргасан алдаа онооноос л хэлж, сургах гээд байдаг хүн дээ. Сэтгэл зүй талаас нь...
-Шинээ чөлөөт, Отгоо нь жүдогоор дагнаад байна уу?
-Тийм ээ. Шинээ Алдар нийгэмлэгийн багш Цогтбаяр, Хосбаяр нарын шавь даа. Отгоо болохоор самбо, жүдогоор барилддаг, Шийрэв багшийн шавь. Манай эд нар бөхдөө дуртай л даа. Багаасаа л намайг дагаад бөх, бөх гээд л гүйцгээдэг байсан. Саяхан Отгоо маань жүдогийн УАШТ-ээс мөнгөн медаль авлаа. Бас самбын УАШТ-д түрүүлсэн. Дүү нарыгаа тодорхой амжилт үзүүлээд ирэхээр баяртай байх юм аа.
-Шинэбаатарыг улсын цолд хүрэх болов уу гэж хүмүүс нэлээд хардаг юм билээ?
-Улсын цол авна гээд л зүтгэж яваа залуусын нэг. Энэ жил дөрөв дээр гарч ирээд Доржсамбуу гарьдад унасан. Бэлтгэлээ сайн хийгээд өөрийгөө шавхаж чадвал болно доо. Бидний үед залуусынх нь сэтгэл зүй их өөр байж. Улсын начин болно гэсэн л ганц зорилго, бодолтой. Том цолтнууд нь үнэхээр тасархай байсан. Дээр нь Бат-Эрдэнэ аварга, Мөнх-Эрдэнэ арслан гээд луухгарууд ид байлаа. Араас нь зургаан залуу заан зайгүй чихэлдээд л. Доржсамбуу, Одгэрэл, Батзориг, Бумбаяр, Жамъянпүрэв гээд шилдэг бөхчүүд олон. Тэднээс дор хаяж 2-3-ыг нь хаяж байж том цолд хүрнэ, тэгэхээр том цол авна гэж бодоход бэрх үе байлаа.
-Гэтэл одоо аймгийн цолтой бөх улсын наадамд түрүүлнэ гэсэн зорилготой явдаг болж?
-Харин тийм. Сумын цолтой бөх ч яваандаа улсын наадамд түрүүлнэ гэсэн мөрөөдөлтэй байж мэднэ шүү. Гайгүй барилддаг залуус харцага, заан цол авбал өөрийгөө муу барилдлаа гэх шинжтэй.
-Таныг чөлөөт, самбо, жүдо аль алинаар нь барилдчихдаг байсан гэж сонссон юм байна?
-Тийм ээ. Хөдөөнөөс ирэхдээ өсвөрөөс нас мултараад ирж байгаа юм шүү дээ. Тэгээд оюутан болоод залуучуудын улсын аваргад ордог боллоо. Чөлөөт, самбо, жүдо аль алинд нь ороод л медаль авчихдаг байсан. Заримынх нь дүрмийг бараг мэдэхгүй ээ. Хөдөөнөөс ирэхдээ самбо, жүдог огт мэдэхгүй хүүхэд байлаа. Биеийн тамирын дээдэд ороод МУГТ Г.Батсүх багшийн гар дээр ирээд жүдо, самбын жаахан дөртэй болж байгаа юм.
-Аль нэгээр нь амжилт гаргах боломж байсан болов уу?
-Би аль нэгээр дагнаж тууштай хичээллээгүй л дээ. Чөлөөт бөхөөр тогтмол бэлтгэл хийгээд барилдсан бол боломж байсан байж магадгүй.
-Та ямар мэхийг голлож хийдэг байв?
-Ихэвчлэн сэнжигнээс таллаж барилддаг байсан. Гар урттай, атгалт гайгүй байсан, тухайн үед. Тийм болохоор сэнжиг авч барилдах сонирхолтой, сэнжиг авчихвал хонгодох, таллах, этэх мэхийг голлож хийнэ дээ.
-Та үеийнхээ бөхчүүдийн барилдааны онцлогийн талаар ярьж өгөхгүй юу?
-Сайн бөх олон бий шүү. Эрхэмбаяр, Мөнхбаатар, Азжаргал, Баяржавхлан гээд бяртай, жинтэй бөхчүүд байна. Манай Мөнгөнцоож бас л бяртай даа. Сайнбаяр бол уран, мэдрэмжтэй, уян. Амгаланбаатар бас сайхан бөх. Бүрэнбаатарыг би нэлээд том цолонд хүрэх бөх гэж боддог байсан. Анх гарч ирэхдээ ёстой бужигнуулдаг байлаа шүү дээ. Рагчаа гарьд мундаг бөх. Би Рагчаагаа их үнэлдэг. Мундаг хөдөлмөрч. Одоо хэр нь хүнд бэлтгэлийг тогтмол хийсээр байна.
-Амжилт нь ч тогтмол. Барилдсан барилдаан бүртээ шөвгийн дөрөвт баараггүй үлдэнэ дээ?
-Харин тийм. Үеийнхэн нь хариад барилдах нь цөөрөөд байхад мань хүн дүү нартай ид л үзэж байгаа. Ийм олон жил тогтмол амжилттай барилдана гэдэг хувь хүнээс их тэсвэр тэвчээр, хөлс хүч шаардана шүү дээ. Өөрөө ч их нээлттэй хүн. Залуусдаа туршлагаасаа харамгүй хэлж, зөвлөдөг. Би дүү нартаа Рагчаагаас сурах, үлгэр авах зүйл мөн ч их байна даа гэж үргэлж хэлдэг юм.
-Залуучуудын барилдааныг харж байхад магтаж сайшаамаар, шүүмжилмээр зүйл анзаарагдах юм уу?
-Нэг их шүүмжлээд байх ч юу байхав дээ. Бүгд л бөхдөө хайртай, дуртай болоод бүх амьдралаа зориулаад явж байгаа улс. Залуучууд бэлтгэлийг мундаг хийдэг болсон байна. Яахав, анзаараад байхад сүүлийн үеийн бөхчүүд ерөнхийдөө жин нэмээд хөдөлгөөн удаан болсон тал ажиглагддаг. Сумын цолтой бөх гэхэд 100 гарчихсан жинтэй бөх их олон байх жишээтэй.
-Үүнийг зохицуулах зогсоох талаар танд санаа оноо байдаг уу?
-Дүрмээ л жаахан чангалаад өгмөөр санагддаг. Барилдах хугацаандаа ажиллах чадвар, идэвх шаардсан заалт, дүрэм журам нэмээд өгвөл зүгээр юм шиг. Барилдааны үндсэн хугацаандаа зогсоо зайгүй ажиллах дүрэмтэй болчихвол бөхчүүдийн хөдөлгөөн хурдасч, сайхан барилдаанууд ч гарна, жингийн илүүдэл ч буурах болов уу гэж боддог.
-Ер нь жин багатай Баасанхүү, Пүрэвгарьд гэх мэт бөхчүүдээс уран хурц барилдаан элбэг гардаг шүү?
-Тийм шүү. Хөнгөн жинтэй хүн чинь хурдтай байдаг. Хурдтай хүн чинь тэсрэлттэй, гоё барилдаан үзүүлнэ. Хүнд жинтэй бөхчүүд барьж байгаад л бярдахыг бодно уу гэхээс биш “тонгочиж” байгаад унахыг хэн хүсэх билээ, тийм ээ? Ер нь одоо бөхчүүд хүчний, жин нэмэх бэлтгэл түлхүү хийдэг болжээ. Том жинтэй бөхчүүд барьж баглаж, зогсдог барилдаан их болсон байна. Өмнөх үеийн бөхчүүд их спортын бэлтгэл их хийдэг, тэр хэрээрээ аль алинд нь амжилт сайн гаргадаг байсан шүү дээ. Харин одоо их спорт, үндэсний бөх хоёр хол хөндий, их тусдаа зүйл болчихсон байна. Үндэсний бөхийнхөн их спортын бэлтгэл хийдэггүйн улмаас дэвжээн дээр гараад ажиллах чадвар дулимаг байдаг. Харин их спортынхон үндэсний бөхрүү орж ирэхээрээ жин багадаад, бярдуулаад байдаг тал бий. Энэ мэт зүйлүүд анзаарагдаад байгаа. Өмнөх үеийн бүх аваргууд, том цолтой бөхчүүд бүгд их спортоор хичээллэж, дэлхийд амжилт гаргадаг байсан. Одоо тийм зүйл том цолтой бөхчүүдэд байхгүй байна. Үндэсний бөхийн барилдааны дүрмийг их спортын бэлтгэлжилт, дүрэмтэй ойртуулаад өгөх юм бол манай бөхчүүд аль алинаар нь том амжилт үзүүлээд явах боломжтой. Энэ нь одоо нүүрлээд байгаа жингийн илүүдлээс гарах гарц байх гэж боддог.
-Та нээрээ морь уядаг гэв үү?
-Морь яахав ээ. Нэг их уяад сүйд болсон юмгүй. Миний дээд талын ах хөдөө нутагтаа амьдардаг юм. Улсын сайн малчин хүн бий. Малаа маллаад, морио уяад л явж байдаг. Би бол ахдаа туслах маягтай. Амны л нэмэртэй хүн. Зун ийш тийшээ морьдыг нь авч явж, наадам хэсдэг ажилтай. Ахын маань морьд сум, орон нутагтай гайгүй хурдлаад л байгаа. Ах дүүсийн болон хүргэн Гончигийн маань хэдэн морьд бас бий. Яваандаа гайгүй хурдалцгаах байх аа.
-Сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа.
Ярилцсан С.Бадамгарав. 2014.01.22
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron