.::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Хэн түрүүлэх вэ гэдэг жижүүрийн санал асуулгаа асуухаасдаа

Арсенал
35
20%
Челси
39
23%
Ливэрпүүл
42
25%
Ман Ютд
31
18%
Ман Сити
19
11%
Тоттенхем
4
2%
Бусад
1
1%
 
Total votes : 171

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby Davka_ Spurs » Sun Feb 09, 2014 11:58 am

Арсеналын тухайд

Примиер лигийн 22 дахь улирал хөшгөө нээгээд 25 дахь тойрогтоо тулж ирээд байна. Үлдсэн энэ хэдэн тойрог багуудад бэлтгэлжилт, сэтгэлзүйн хувьд маш том шалгуур болдог нь мэдээж. 24-н тойргийн дараах байдлаар хүснэгтийг тэргүүлж байсан Арсенал клуб Ливерпүүлийн талбай дээр 5-1-ээр бут ниргүүллээ. Тэд энэ улирал эсрэг багийн талбай дээр 12 зочилон тоглолтоос 26-н оноо цуглуулж Тоттенхэмийн хамтаар энэ үзүүлэлтийг тэргүүлж явсан юм. Үүнээс гадна их буучид байрлал бүр дээр бэртэл гэмтэлээс хол байж чадвал хангалттай сайн тоглогчид бий.

Примиер лигт Үлдсэн 13-н тойргийн тоглолтуудаас гадна тэдэнд Аваргуудын лигт босоо аварга Баерн Мюнхен хэмээх том загас болон Холбооны цомд урьд шөнө бут ниргүүлдэг Ливерпүүл нь хүлээж байгаа. Эдгээр тоглолтуудын хажуугаар Примиер лигийн чухал тоглолтууд мөн хүлээж байгаа билээ. Примиер лигт л гэхэд 3-н сарыг дуустал Манчестер Юнайтедыг гэртээ хүлээж авах тоглолт/ 02-12/, Сандерлэндтэй гэртээ хийх тоглолт/ 02-22/, Стоук-н талбай болон Суонсиг гэртээ хийх тоглолтууд/ 03-01, 03-08/, Тоттенхэмийн талбай, Манчестер Ситиг гэртээ хүлээж авах, Челси-н талбай дээр зочилох гэсэн хүнд тоглолтууд 3-н сард тэднийг хүлээж байна.

Эдгээр хуваарийг харахад Арсеналд 2 3-н сард хамгийн том шалгуур хүлээж буй нь харагдаж байна. Тэд энийг давж чадвал цааших зам нь дардан байх болно.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby Davka_ Spurs » Sun Feb 09, 2014 12:00 pm

Пеллегрини-н багт юу тохиолдов?????????

Өнгөрсөн шөнө болсон Примиер лигийн 25-р тойргийн тоглолтуудаас Ливерпүүл талбай дээрээ Арсеналыг 5-1-ээр бут ниргэсэн тоглолт, Челси Эдэн Хазардын хэттрикээр Ньюкастлыг хожсон тоглолт, Уэйлсийн дербид Хунгууд Кардифф Ситиг 3-0-оор бут ниргэсэн тоглолтоос гадна Манчестер Сити Норвич Сити багийн талбай дээр хуурай тэнцсэн тоглолт онцлохоор байлаа.

Манчестер Сити багийн Норвичтой хийсэн Этихадад болсон тоглолтонд 7-0-н харьцаатай Сити өрсөлдөгчөө хожсон ба энэ үр дүн одоогоор Примиер лигийн улирал эхэлсэнээс хойш хамгийн том үр дүн болоод байгаа. Гэвч өнгөрсөн шөнө Пелегрини-н удирдсан баг илүү байж чадсангүй. Этихаддаа энэ улирал 11 дараалж ялан Примиер лигийн шинэхэн рекордын эзнээр тодроод буй Хотынхон Челсид хожигдон энэ цувралаа зогсоосоноос гадна 2010 оны 11 сараас хойш талбай дээрээ тогтмол гоол оруулдаг гэсэн цувралаа мөн зогсоосон билээ.

Энэ улирал 4-н цомын төлөө явж буй баг бусад Примиер лигийн багуудаа бодоход маш олон тоглолт хийж байгаа нь болон зарим нэг гол тоглогчдын гэмтэлтэй байдал сүүлийн 2 тоглолтонд 4-н оноо алдаж хүснэгтийн байрлалаа алдахад нөлөөлсөн юм болов уу гэж бодож байна.

Тэдний дараагийн хуваариуд
Примиер лигт
Сандерлэнд/ Гэртээ/ 02-12
Стоук Сити/ Гэртээ/ 02-22
Астон Вилла/ Гэртээ/ 03-08
Халл Сити / Айлын талбай/ 03-15
Фулхэм/ Гэртээ/ 03-22

Холбооны цом 4-р шат
Челси/ Гэртээ/ 02-15

Аваргуудын Лиг
Барселона/ Гэртээ/ 02-18
Барселона/ Айлын талбай/ 03-12

Лигийн цом финал
Сандерлэнд /Уэймбли/ 03-02

Эдгээр хуваариас харахад Лигийн цомын финалаас үүдээд Примиер лигт хийх ёстой Манчестер Юнайтедын талбай дээр зочилох тоглолт хойшилсоноос шалтгаалан гэртээ дараагийн Примиер лигт хийх 5-н тоглолтын 4-г хийх бөгөөд эдгээр тоглолтууддаа ТОП биш багуудад л оноо алдаж болохгүй даалгавар тэдэнд тулгарч буй нь Аваргуудын лиг, Холбооны цомын тоглолтуудаа хүндхэн учраатай хийх болсонтой холбоотой юм. Лигийн цомын финалд ч Сандерлэнд тэдэнд тийм амар хожигдохгүй нь тодорхой. Примиер лигт арын Ливерпүүлээс 4-н оноо ойртоод ирсэн, багийн ядралт, гэмтэл бэртэл их байгаа зэрэг нь Пелегрини-н багт магадгүй 3-р сарын дунд гэхэд уналт авчирч мэдэх л юм.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby Davka_ Spurs » Sun Feb 09, 2014 12:01 pm

ТОП 4-н талаар багахан бичсэн юмыг маань уншаарай. Тоттенхэм маань ТОП-т ороод ирвэл янзын сайхан юм бичээд тавинаа.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby Radiohead » Sun Feb 09, 2014 3:23 pm

@Davka_Spurs :eek:
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2447
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby TiMeRz » Mon Feb 10, 2014 2:05 pm

Нолан хоёр тоглолт дарааллаад дубль хийчлээ шү, хэдэн жилийн өмнө фантазид байнга авдаг бж билээ
User avatar
TiMeRz
 
Posts: 174
Joined: Tue Apr 04, 2006 1:52 pm
Location: Stamford, CT

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby rednasca » Wed Feb 12, 2014 8:51 pm

Кристал Палас, Уэст Бромвич нарын тоглолтын үеэр 2 багт дебютээ хийж буй Томас Инс, Жон Ледли, Тиеви нар тус бүр гоолдсон байна лээ...
ёстой сонин тохиолдол...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby Mojul » Thu Feb 13, 2014 11:06 am

Шитигийн тоглолт хэзээ хүртэл хойшилчихвоо. Фантаази алаад хаячлаа
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby Жавхаа » Thu Feb 13, 2014 5:38 pm

Хохь нь
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby ТӨӨГӨӨ » Fri Feb 14, 2014 8:28 am

xaxa
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby chumas » Fri Feb 14, 2014 11:55 am

энэ жилийн ПЛ-ч сүүлрүүгээ чанга болох шинжтэй. сүүлийн 10-н багийн онооны зөрүү бага, эхний 4-н байрын төлөө гээд ширүүхэн юм болох нь дээ.
YNWA
User avatar
chumas
 
Posts: 436
Joined: Mon Jan 09, 2012 3:00 pm

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby .boldoo. » Fri Feb 14, 2014 12:03 pm

Манай 7р байрны төлөө тэмцэл ч бас ширүүсийшд :P
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby Kopite » Fri Feb 14, 2014 12:12 pm

:ногоон:
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby Соёлоо » Fri Feb 14, 2014 12:26 pm

Image

ийм нэгэн стат байна. АПЛ гэж нэрлэгдэх болсноос хойш улирлыг анх удаа Ливерпүүл МанЮтдын дээр дуусгах боломжтой байгаа билээ, одоогоор тэднийг 11 оноо зааглаж байна.

- Сонирхуулахад Лигт Старриж 8 гоолыг зочлон талбайд хийснээрээ нэгт явна.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby Соёлоо » Fri Feb 14, 2014 12:36 pm

Image

бас нэг ийм зураг нетээр явах юм. Бодвол Б.Мюнхены сүүлийн тоглолтууд нь тэдгээр бололтой...Дараагийнх нь АРСЕНАЛ гэж ойлголоо...

Хасагдах шатанд лигээс 4 баг маань оролцож байгаа...

Ирэх 7 хоногоос АРСЕНАЛ, МАНСИТИ 2 өрсөлдөгч болох БАВАРИЯ, БАРСА нартайгаа тулаад эхлэх нь. АМЖИЛТ!!!
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby Соёлоо » Fri Feb 14, 2014 12:39 pm

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby Kopite » Fri Feb 14, 2014 12:51 pm

Шкртэл ч аймар байгаадаа уг нь. Сая харин Фулхэм гоол дээр Фланнотой мөргөлдөөд дутуу цэвэрлэчихэвүү яав.
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby spain man » Fri Feb 14, 2014 4:09 pm

Соёлоо wrote:Image

ийм нэгэн стат байна. АПЛ гэж нэрлэгдэх болсноос хойш улирлыг анх удаа Ливерпүүл МанЮтдын дээр дуусгах боломжтой байгаа билээ, одоогоор тэднийг 11 оноо зааглаж байна.


Бас л зэвүүн стат байсан бна шүү... :eek:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby Соёлоо » Fri Feb 14, 2014 6:05 pm

1996 оны 2-р сарын 14-ны энэ өдөр Английн домогт хөлбөмбөгчин, Ливерпүүлийн дасгалжуулагч асан Боб Пейсли (Bob Paisley) таалал төгсжээ.

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby rednasca » Fri Feb 14, 2014 10:26 pm

Image
шилдэг хаалгачид...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby Amgaa » Sat Feb 15, 2014 9:54 am

Image
Фүлхамын шинэ дасгалжуулагчаар Магат иржээ. 20 р байранд байгаа багийг ПЛ д авч үлдэх болзолтойгоор.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby Соёлоо » Sat Feb 15, 2014 10:37 am

Бундеслигийн 3 удаагийн аварга дасгалжуулагч ирчихсэн үү?

Уг нь 10-20 байрыг 8хан оноо зааглаж буй энэ үед эртхэн ийм шийдвэр гаргасан зөв байх. Юуны түрүүнд 2 хожил авчихвал жаал амсхийх юм даа.

Тэдний хувьд үлдсэн 12 тойрогт ТОП8 багуудаас Челси(H), МанСити(A), Эвертон(H), Тоттенхэм(4) гэсэн дөрөвтэй тулна.

Фулхэмийн дараагийн 3 тоглолт:

Вест Бромвич - ФУЛХЭМ/АПЛ, 27-р тойрог/
ФУЛХЭМ - Челси/АПЛ, 28-р тойрог/
Кардифф Сити - ФУЛХЭМ/АПЛ, 29-р тойрог/

хэр өөрчлөлт гарах нь уу харцгаая...
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby Соёлоо » Sat Feb 15, 2014 11:10 am



2014 он гарсаар АПЛ-ийн хүснэгтийн эхний наймд бичигдэж буй Челси, Арсенал, Мансити, Ливерпүүл, Тоттенхэм, Эвертон, Манчестер Юнайтед болон Саутгэмптон багууд ямар амжилтыг үзүүлээд байна?

Лигт 57 оноотой 1-д яваа "ЧЕЛСИ":

Жозе Моуриньогийн "Челси" 9 тоглож, 7 хожин, 2 тэнцэн, 16 бөмбөг оруулж, 2 бөмбөг алдаж, 7 клийн-шит:

1. Саутгэмптон (0:3), АПЛ 20-р тойрог, хожсон.
2. Дерби Каунти (2:0), ФА цом 3-р тойрог, хожсон.
3. Халл Сити (0:2), АПЛ 21-р тойрог, хожсон.
4. Манчестер Юнайтед (3:1), АПЛ 22-р тойрог, хожсон.
5. Сток Сити (1:0), ФА цом 4-р тойрог, хожсон.
6. Вест Хэм (0:0), АПЛ 23-р тойрог, тэнцсэн.
7. Манчестер Сити (0:1), АПЛ 24-р тойрог, хожсон.
8. Ньюкасл Юнайтед (3:0), АПЛ 25-р тойрог, хожсон.
9. Вест Бромвич (1:1), АПЛ 26-р тойрог, тэнцсэн.

Дараагийн 3 тоглолт:

Манчестер Сити - Ливерпүүл/ФА цом, 5-р тойрог/
ЧЕЛСИ - Эвертон/АПЛ, 27-р тойрог/
Галатасарай - ЧЕЛСИ/АЛиг, хасагдах шат/

Лигт 56 оноотой 2-т яваа "АРСЕНАЛ":

Арсен Венгерийн "Арсенал" 9 тоглож, 6 хожин, 2 тэнцэн, 1 хожигдон, 17 бөмбөг оруулж, 8 бөмбөг алдаж, 6 клийн-шит:

1. Кардифф Сити (2:0), АПЛ 20-р тойрог, хожсон.
2. Тоттенхэм (2:0), ФА цом 3-р тойрог, хожсон.
3. Астон Вилла (1:2), АПЛ 21-р тойрог, хожсон.
4. Фулхэм (2:0), АПЛ 22-р тойрог, хожсон.
5. Коунтри Сити (4:0), ФА цом 4-р тойрог, хожсон.
6. Саутгэмптон (2:2), АПЛ 23-р тойрог, тэнцсэн.
7. Кристал Пэлас (2:0), АПЛ 24-р тойрог, хожсон.
8. Ливерпүүл (5:1), АПЛ 25-р тойрог, хожигдсон.
9. Манчестер Юнайтед (0:0), АПЛ 26-р тойрог, тэнцсэн.

Дараагийн 3 тоглолт:

АРСЕНАЛ - Ливерпүүл/ФА цом, 5-р тойрог/
АРСЕНАЛ - Бавария Мюнхен/АЛиг, хасагдах шат/
АРСЕНАЛ - Сандерланд/АПЛ, 27-р тойрог/

Лигт 54 оноотой 3-т яваа "МАНЧЕСТЕР СИТИ":

Мануэл Пеллегринигийн "МанСити" 11 тоглож, 8 хожин, 2 тэнцэн, 1 хожигдон, 33 бөмбөг оруулж, 9 бөмбөг алдаж, 5 клийн-шит:

1. Свонси Сити (2:3), АПЛ 20-р тойрог, хожсон.
2. Блэкбурн (1:1), ФА цом 3-р тойрог, тэнцсэн.
3. Вест Хэм (6:0), Капитал Уан цом, хожсон.
4. Ньюкасл Юнайтед (0:2), АПЛ 21-р тойрог, хожсон.
5. Блэкбурн (5:0), ФА цом 3-р тойрог, хожсон.
6. Кардифф Сити (4:2), АПЛ 22-р тойрог, хожсон.
7. Вест Хэм (0:3), Капитал Уан цом, хожсон.
8. Уотворт (4:2), ФА цом 4-р тойрог, хожсон.
9. Тоттенхэм (1:5), АПЛ 23-р тойрог, хожсон.
10. Челси (0:1), АПЛ 24-р тойрог, хожигдсон.
11. Норвич Сити (0:0), АПЛ 25-р тойрог, тэнцсэн.

Дараагийн 3 тоглолт:

МАНЧЕСТЕР СИТИ - Сандерланд/АПЛ, 26-р тойрог, хойшлогдсон/
МАНЧЕСТЕР СИТИ - Челси/ФА цом, 5-р тойрог/
МАНЧЕСТЕР СИТИ - Барселона/Алиг, хасагдах шат/
МАНЧЕСТЕР СИТИ - Сток Сити/АПЛ, 27-р тойрог/

Лигт 53 оноотой 4-т яваа "ЛИВЕРПҮҮЛ":

Брендан Рожерсийн "Ливерпүүл" 9 тоглож, 7 хожин, 2 тэнцэн, 26 бөмбөг оруулж, 9 бөмбөг алдаж, 4 клийн-шит:

1. Халл Сити (2:0), АПЛ 20-р тойрог, хожсон.
2. Олдхэм (2:0), ФА цом 3-р тойрог, хожсон.
3. Сток Сити (3:5), АПЛ 21-р тойрог, хожсон.
4. Астон Вилла (2:2), АПЛ 22-р тойрог, тэнцсэн.
5. Борнмут (0:2), ФА цом 4-р тойрог, хожсон.
6. Эвертон (4:0), АПЛ 23-р тойрог, хожсон.
7. Вест Бромвич (1:1), АПЛ 24-р тойрог, тэнцсэн.
8. Арсенал (5:1), АПЛ 25-р тойрог, хожсон.
9. Фулхэм (2:3), АПЛ 26-р тойрог, хожсон.

Дараагийн 3 тоглолт:

Арсенал - ЛИВЕРПҮҮЛ/ФА цом, 5-р тойрог/
ЛИВЕРПҮҮЛ - Свонси Сити/АПЛ, 27-р тойрог/
Саутгэмптон - ЛИВЕРПҮҮЛ/АПЛ, 28-р тойрог/

Лигт 50 оноотой 5-т яваа "ТОТТЕНХЭМ":

Тим Шервудийн "Тоттенхэм" 8 тоглож, 5 хожин, 1 тэнцэн, 2 хожигдон, 12 бөмбөг оруулж, 10 бөмбөг алдаж, 3 клийн-шит:

1. Манчестер Юнайтед (1:2), АПЛ 20-р тойрог, хожсон.
2. Арсенал (2:0), ФА цом 3-р тойрог, хожигдсон.
3. Кристал Пэлас (2:0), АПЛ 21-р тойрог, хожсон.
4. Свонси Сити (1:3), АПЛ 22-р тойрог, хожсон.
5. Манчестер Сити (1:5), АПЛ 23-р тойрог, хожигдсон.
6. Халл Сити (1:1), АПЛ 24-р тойрог, тэнцсэн.
7. Эвертон (1:0), АПЛ 25-р тойрог, хожсон.
8. Ньюкасл Юнайтед (0:4), АПЛ 26-р тойрог, хожсон.

Дараагийн 3 тоглолт:

Днепр - ТОТТЕНХЭМ/ЕЛиг, хасагдах шат/
Норвич Сити - ТОТТЕНХЭМ/АПЛ, 27-р тойрог/
ТОТТЕНХЭМ - Днепр/ЕЛиг, хасагдах шат/

Лигт 45 оноотой 6-д яваа "ЭВЕРТОН":

Роберто Мартинесийн "Эвертон" 8 тоглож, 4 хожин, 2 тэнцэн, 2 хожигдон, 14 бөмбөг оруулж, 8 бөмбөг алдаж, 3 клийн-шит:

1. Сток Сити (1:1), АПЛ 20-р тойрог, тэнцсэн.
2. КПР (4:0), ФА цом 3-р тойрог, хожсон.
3. Норвич Сити (2:0), АПЛ 21-р тойрог, хожсон.
4. Вест Бромвич (1:1), АПЛ 22-р тойрог, тэнцсэн.
5. Стивенэйж (0:4), ФА цом 4-р тойрог, хожсон.
6. Ливерпүүл (4:0), АПЛ 23-р тойрог, хожигдсон.
7. Астон Вилла (2:1), АПЛ 24-р тойрог, хожсон.
8. Тоттенхэм (1:0), АПЛ 25-р тойрог, хожигдсон.

Дараагийн 3 тоглолт:

ЭВЕРТОН - Кристал Пэлас/АПЛ, 26-р тойрог, хойшлогдсон/
ЭВЕРТОН - Свонси Сити/ФА цом, 5-р тойрог/
Челси - ЭВЕРТОН/АПЛ, 27-р тойрог/
ЭВЕРТОН - Вест Хэм/АПЛ, 28-р тойрог/

Лигт 42 оноотой 7-д яваа "МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД":

Дэвид Мойесийн "МанЮтд" 10 тоглож, 2 хожин, 2 тэнцэн, 6 хожигдон, 13 бөмбөг оруулж, 12 бөмбөг алдаж, 3 клийн-шит:

1. Тоттенхэм (1:2), АПЛ 20-р тойрог, хожигдсон.
2. Свонси Сити (1:2), ФА цом 3-р тойрог, хожигдсон.
3. Сандерланд (2:1), Капитал Уан цом, хожигдсон.
4. Свонси Сити (2:0), АПЛ 21-р тойрог, хожсон.
5. Челси (3:1), АПЛ 22-р тойрог, хожигдсон.
6. Сандерланд (2:1), КУ цом, нэмэлт цагт тэнцэн пеналтиар хожигдсон.
7. Кардифф Сити (2:0), АПЛ 23-р тойрог, хожсон.
8. Сток Сити (2:1), АПЛ 24-р тойрог, хожигдсон.
9. Фулхэм (2:2), АПЛ 25-р тойрог, тэнцсэн.
10. Арсенал (0:0), АПЛ 26-р тойрог, тэнцсэн.

Дараагийн 3 тоглолт:

Кристал Пэлас - МАНЧЕСТЕР Ю/АПЛ, 27-р тойрог/
Олимпиакос - МАНЧЕСТЕР Ю/АЛиг, хасагдах шат/
Вест Бромвич - МАНЧЕСТЕР Ю/АПЛ, 29-р тойрог/

Лигт 39 оноотой 8-т яваа "САУТГЭМПТОН":

Маурисио Почеттиногийн "Саутгэмптон" 9 тоглож, 5 хожин, 3 тэнцэн, 1 хожигдон, 17 бөмбөг оруулж, 9 бөмбөг алдаж, 4 клийн-шит:

1. Челси (0:3), АПЛ 20-р тойрог, хожигдсон.
2. Барнли (4:3), ФА цом 3-р тойрог, хожсон.
3. Вест Бромвич (1:0), АПЛ 21-р тойрог, хожсон.
4. Сандерланд (2:2), АПЛ 22-р тойрог, тэнцсэн.
5. Иовил Таун (2:0), ФА цом 4-р тойрог, хожсон.
6. Арсенал (2:2), АПЛ 23-р тойрог, тэнцсэн.
7. Фулхэм (0:3), АПЛ 24-р тойрог, хожсон.
8. Сток Сити (2:2), АПЛ 25-р тойрог, тэнцсэн.
9. Халл Сити (0:1), АПЛ 26-р тойрог, хожсон.

Дараагийн 3 тоглолт:

Сандерланд - САУТГЭМПТОН/ФА цом, 5-р тойрог/
Вест Хэм - САУТГЭМПТОН/АПЛ, 27-р тойрог/
САУТГЭМПТОН - ЛИВЕРПҮҮЛ/АПЛ, 28-р тойрог/
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby Соёлоо » Sat Feb 15, 2014 2:59 pm

@ManUtd_Fact: ON THIS DAY: In 2003, Sir Alex Ferguson kicked a football boot which struck David Beckham in the face after losing to Arsenal.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby haka » Sat Feb 15, 2014 4:16 pm

Image
Улирлын төгсгөлд хүснэгт ийм байх магадлалтай гэж Блүмберг Спорт өнөөгийн үзүүлэлтүүдээс анализ хийсэн үр дүнг гаргажээ
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

Postby mn_rocisky » Sat Feb 15, 2014 11:54 pm

Image
Image

Фүлхэмийн бацаанууд яасан овоо байна аа кк. Манайх ч алтан дундаж баримтлаал. сажилаж явна.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 71 guests
cron