Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby zigo » Thu Jan 30, 2014 5:41 am

азгүй тахианууд юмдаа.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby BLGN » Thu Jan 30, 2014 5:44 am

Заяагүй юм бэ?Сэтгэл байвал Вестхам хүртэл тэнцэж болоод байхад. :ногоон:
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2904
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Villa_Bayaraa » Thu Jan 30, 2014 5:48 am

Манай ажлын Тоттенхамын фен залуугаас Шервуд танайхыг овоо тоглуулаад байнаа гэж асуусан чинь нөхөр "аз аз, өнөө шөнө МанСититэй тоглоход хараарай, цөм авахуулна" гэсэн, үнэхээр л барахгүй байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby TG kop » Thu Jan 30, 2014 6:10 am

Haha
TG kop
 
Posts: 477
Joined: Tue Feb 28, 2012 4:54 am

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby erdene_b7 » Thu Jan 30, 2014 8:38 am

Zugeerdee...
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Жавхаа » Thu Jan 30, 2014 8:59 am

Villa_Bayaraa wrote:Манай ажлын Тоттенхамын фен залуугаас Шервуд танайхыг овоо тоглуулаад байнаа гэж асуусан чинь нөхөр "аз аз, өнөө шөнө МанСититэй тоглоход хараарай, цөм авахуулна" гэсэн, үнэхээр л барахгүй байна даа...


танай ажлын гар ч шантарчихаж... манай ажлын гар шиг цоглог байх хэрэгтэй шдээ маргааш чиний хожигдсон царай чинь харнаа энэ тэр гэх шиг...өнөөдөр өөдөөс нь ам асуухаас кк
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Hotspur » Thu Jan 30, 2014 9:24 am

Жавхаа wrote:
Villa_Bayaraa wrote:Манай ажлын Тоттенхамын фен залуугаас Шервуд танайхыг овоо тоглуулаад байнаа гэж асуусан чинь нөхөр "аз аз, өнөө шөнө МанСититэй тоглоход хараарай, цөм авахуулна" гэсэн, үнэхээр л барахгүй байна даа...


танай ажлын гар ч шантарчихаж... манай ажлын гар шиг цоглог байх хэрэгтэй шдээ маргааш чиний хожигдсон царай чинь харнаа энэ тэр гэх шиг...өнөөдөр өөдөөс нь ам асуухаас кк


Хаашаа юм бэ, манай фэнүүд тийм хаа сайгүй байдаг болчихсон юм уу хэхэ, монгол уу?

Эхний 25 минут ёстой алуулсан, бүү үзэгд.
Харин сүүлийн 20 минут овоо учраа олоод гоол ч хийсэн.
Сүүлд Агуеро ч гэмтээд 2р үеэс их найдвар тавьж харж байтал Дэмбээ гэмтчихсэн. 5 минутын дараа улаан, пеналт гээд тоглогт дуусчихлаа.

Шервүүдийг гараан дээр гэхээс муулах боломж олдсонгүй.

Гэхдээ л сити гээд дундаж багт жилдээ 2 удаа балбуулдаг болж байна гэхээр бачимдаад байх юм.
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Logger » Thu Jan 30, 2014 9:32 am

босоорой 5 болчлоо гэдэг онигоо байдаг бил үү кк
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby El Payaso » Thu Jan 30, 2014 10:10 am

хоёр тоглолтын нийлбэр хэд болов?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Цогоо » Thu Jan 30, 2014 10:14 am

El Payaso wrote:хоёр тоглолтын нийлбэр хэд болов?
Баахан нэгүүд л байх шиг байна даа. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby сайнаа » Thu Jan 30, 2014 10:57 am

Hotspur wrote:Гэхдээ л сити гээд дундаж багт жилдээ 2 удаа балбуулдаг болж байна гэхээр бачимдаад байх юм.


Бачимдах хэрэггүй ээ хө, Энэ жил эвлэр. Inner Peace :ногоон:
Цаадуул чинь 8 сараас өдий хүртэл 37 тоглолтоос 5 хожигдож, 3 тэнцэж, 115 гоол хийсэн байна шүү дээ.
Last edited by сайнаа on Thu Jan 30, 2014 12:03 pm, edited 1 time in total.
David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby NikkEi_Hotspur » Thu Jan 30, 2014 11:04 am

захын шүүгч ****4 л тоглолт алаад хаячлаа, цэвэр гоол тооцохгүй дээр нь улайм цайм бөмбөгөнд эхлээд хүрч байхад алдаа заагаад бүр улаан өгөөд гаргуулчих юм. гараанаас Сиггурдссон л жоохон тиймхэн байлаа бусдаар бол яах вэ.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Villa_Bayaraa » Thu Jan 30, 2014 12:49 pm

Hotspur wrote:
Жавхаа wrote:
Villa_Bayaraa wrote:Манай ажлын Тоттенхамын фен залуугаас Шервуд танайхыг овоо тоглуулаад байнаа гэж асуусан чинь нөхөр "аз аз, өнөө шөнө МанСититэй тоглоход хараарай, цөм авахуулна" гэсэн, үнэхээр л барахгүй байна даа...


танай ажлын гар ч шантарчихаж... манай ажлын гар шиг цоглог байх хэрэгтэй шдээ маргааш чиний хожигдсон царай чинь харнаа энэ тэр гэх шиг...өнөөдөр өөдөөс нь ам асуухаас кк


Хаашаа юм бэ, манай фэнүүд тийм хаа сайгүй байдаг болчихсон юм уу хэхэ, монгол уу?

Эхний 25 минут ёстой алуулсан, бүү үзэгд.
Харин сүүлийн 20 минут овоо учраа олоод гоол ч хийсэн.
Сүүлд Агуеро ч гэмтээд 2р үеэс их найдвар тавьж харж байтал Дэмбээ гэмтчихсэн. 5 минутын дараа улаан, пеналт гээд тоглогт дуусчихлаа.

Шервүүдийг гараан дээр гэхээс муулах боломж олдсонгүй.

Гэхдээ л сити гээд дундаж багт жилдээ 2 удаа балбуулдаг болж байна гэхээр бачимдаад байх юм.


харин танай фенүүд олон болцым биш үү? манайхан л нэмэгдэхгүй юм... сүүлийн үед сайн үзээд байхаар нь танайхыг дэмждэг болсон пластик фенүүд олон байгаа байхаа :RD ... гэхдээ манай ажлын тэр залуу /Монгол/ хөөрхий Хойд Лондонд амьдарч байсан, нилээд ханатай фен л дээ хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Fri Jan 31, 2014 1:55 pm

Халл Сити VS Тоттенхэм Хотспур

Хэзээ : 2014-02-01 Бямба Гариг
Хаана : KC Стадион
Хэдэн цагт : 23.00 (Mонголын цагаар) 15.00KO
Үзэх гарц : SPS1, линк; www.vipbox.tv, sopcast
Лигийн форм : Tottenham DWWWWL
Hull City LWLLLL

Тоглолтын өмнөх мэдээлэл

Маргааш шөнө Примиер лигийн 24 дүгээр тойргийн хүрээнд Тоттенхэм клуб Халл Сити клубын талбай дээр Монголын цагаар 23:00 цагаас зочилон тоглох гэж байна. Тоттенхэм одоогийн байдлаар 25-н тоглолтоос 13-н хожил, 4 тэнцээ, 6 хожигдолтой 43-н оноотой хүснэгтийн 5-р байрт яваа бол, Халл Сити клуб энэ 23 оноотой 13-р байрт явж байна. Тус 2 клуб түүхэндээ хамгийн анх удаа 1912 онд Английн холбооны цом тэмцээний 1-р тойрогт учраа таарч 0-0-оор тэнцэж байсан байна. Халл Сити клуб 1904 онд Регби тоглодог залуус үүсгэн байгуулсан бөгөөд Тоттенхэм 1882 онд мөн Регби тоглодо залуусын нэгдэл байж байгаад үүссэн түүхтэй тун төстэй байдаг байна. Түүхэндээ нийт тус 2 клуб 32-н удаа таарч тоглоход Тоттенхэм 14 удаа , Халл Сити 9-н удаа хожиж 9-н удаа тэнцэж байсан ба энэ тоглолт тэдний 33 дaхь тулаан байх нь. Примиер лигийн түүхэнд 1992 оноос хойш 5-н удаа л учраа таарч Тоттенхэм 3, Халл 1 удаа хожиж, 1 удаа тэнцэж байсан байна. Энэ улирал таарахаас өмнө хамгийн сүүлд 2009 оны 8-н сард Халл Сити-н цэнгэлдэхэд учраа таарахад Жэрмэйн Дефо хэт трик толилуулж 1-5-аар Спөрс хожиж байсан бол 2010 оны хавар хариу тоглолт Уайт харт лэйнд 0-0-оор тэнцээгээр өндөрлөж байсан байна. Өнгөрсөн 2013 оны 10-н сард Примиер лигийн хүрээнд учраа таарахад Уайт харт лэйнд Спөрс 1-0-ээр хожиж байсан тэр тоглолтын дараа Лигийн цомын 4-р шатанд таарахад 2 баг үндсэн болон нэмэлт цагт 2-2-оор тэнцэн пеналтиар 8-7-оор Спөрс мөн л хожиж байсан юм.

Гэмтэл бэртлийн хувьд талбайн эзэн багаас J Chester/ Хамстринг/, J Dudgeon/ Өвдөг/, S Aluko/ Шөрмөсний/ гэмтэлтэй байгаа бол Спөрсөөс Юүнис Кабул, Андрос Таунсэнд, Эрик Ламела нар гэмтлийн улмаас тоглох боломжгүй юм байна.

ФАКТ
-Тоттенхэм сүүлийн 5-н зочилон тоглолтондоо хожоод байгаа тэртээ 1960-61 оны улирал лигийн 8-н тоглолтонд дараалж хожиж байсан рекорд амжилт байгаа.
-Халл Сити клуб 2013 оны 12 дугаар сарын 28-нд Фулхэм багийг 6-0-оор бут ниргэснээс хойш шинэ онд 4-н тоглолтонд 4 хожигдоод байгаа.
-Тоттенхэм энэ улирал зочилон 11-н тоглолтонд боломжит 33-н онооноос 25-н оноо авсанаараа Арсеналын ард бичигдэж байгаа, Арсенал эсрэг багийн талбай дээр 12 тоглолтонд 26-н оноо аваад байгаа.

Шүүгчийн асуудалтай шүүлтийн уршигаар талбай дээрээ Манчестер сити клубт хожигдож гайхалтай формондоо сэв суулгаад буй зодоонч азарган тахиа нар энэ тоглолтонд ууртай тоглох нь дамжиггүй юм.

3-н оноо ус агаар мэт хэрэгтэй байгаа энэ үед 3-н оноогоо асуудалгүй авч үзүүштэй хөлбөмбөг үзүүлнэ гэдэгт итгэж байна.

#Yiddo

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Fri Jan 31, 2014 1:56 pm

Villa_Bayaraa wrote:
Hotspur wrote:
Жавхаа wrote:
Villa_Bayaraa wrote:Манай ажлын Тоттенхамын фен залуугаас Шервуд танайхыг овоо тоглуулаад байнаа гэж асуусан чинь нөхөр "аз аз, өнөө шөнө МанСититэй тоглоход хараарай, цөм авахуулна" гэсэн, үнэхээр л барахгүй байна даа...


танай ажлын гар ч шантарчихаж... манай ажлын гар шиг цоглог байх хэрэгтэй шдээ маргааш чиний хожигдсон царай чинь харнаа энэ тэр гэх шиг...өнөөдөр өөдөөс нь ам асуухаас кк


Хаашаа юм бэ, манай фэнүүд тийм хаа сайгүй байдаг болчихсон юм уу хэхэ, монгол уу?

Эхний 25 минут ёстой алуулсан, бүү үзэгд.
Харин сүүлийн 20 минут овоо учраа олоод гоол ч хийсэн.
Сүүлд Агуеро ч гэмтээд 2р үеэс их найдвар тавьж харж байтал Дэмбээ гэмтчихсэн. 5 минутын дараа улаан, пеналт гээд тоглогт дуусчихлаа.

Шервүүдийг гараан дээр гэхээс муулах боломж олдсонгүй.

Гэхдээ л сити гээд дундаж багт жилдээ 2 удаа балбуулдаг болж байна гэхээр бачимдаад байх юм.


харин танай фенүүд олон болцым биш үү? манайхан л нэмэгдэхгүй юм... сүүлийн үед сайн үзээд байхаар нь танайхыг дэмждэг болсон пластик фенүүд олон байгаа байхаа :RD ... гэхдээ манай ажлын тэр залуу /Монгол/ хөөрхий Хойд Лондонд амьдарч байсан, нилээд ханатай фен л дээ хэхэ


Тэр фэн залуутайгаа холбоод өгөөч хө фэсбүүк нтрийг нь өгөөч хө, ижил олон сүргүүдээсээ хаагуур төөрч яваа нөхөр вэ тэр чинь.

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Fri Jan 31, 2014 2:03 pm

Fulham Tottenham -с Lewis Holtby -г авахаар ярьж байгаач Southampton -ы
менежер Pochettino хэвлэлийн бага хурал дээр Fulham Holtby -г авсан гэж
ярьлаа л гэнэ шүү. Тоттенхэм Холтбиг зээлээр өгөөд тодорхой үнээр экс тахиа Димитар Бербатовыг эргүүлэн авах санал тавиад байсан, цалин дээрээ тохирвол Берба Тоттенхэмд ирнэ.

Image

:smile: :mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby mn_rocisky » Sat Feb 01, 2014 2:45 pm

1934/35 оны улирал нэг улирал нэг багт 11:1-ээр хожигдож байсан байна.Тухайн үед Arsenal клубын талбайд 5:1-ээр хожигдоод байсан Tottenham өөрсдийнхөө талбайд "Их буучид"-ыг авчраад 0:6-аар хожигдож байжээ.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Hotspur » Sun Feb 02, 2014 2:05 am

Shitwood ch zoruud mal yumdaaa.
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Sun Feb 02, 2014 3:43 pm

mn_rocisky wrote:1934/35 оны улирал нэг улирал нэг багт 11:1-ээр хожигдож байсан байна.Тухайн үед Arsenal клубын талбайд 5:1-ээр хожигдоод байсан Tottenham өөрсдийнхөө талбайд "Их буучид"-ыг авчраад 0:6-аар хожигдож байжээ.


Новшийн статс байна.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Sun Feb 02, 2014 3:44 pm

Бадруул wrote:Яаж байна?



Тоглолт болохгүй тэнцэж байхад чинь ганц ч сэлгээ оруулахгүй сэлгээндээ баахан шигшээн тоглогчид сууж байхад мал чинь. 3-н оноо ямар үнэтэй байгаа билээ дээ.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Realist » Tue Feb 04, 2014 9:09 am

http://www.modernghana.com/movie/25472/3/emmanuel-adebayor-displays-wealth-on.html

Адяа ч баян юмаа, харууд тэгээд эдийн сонирхолтой юм
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Жонон » Tue Feb 04, 2014 9:27 am

Realist wrote:http://www.modernghana.com/movie/25472/3/emmanuel-adebayor-displays-wealth-on.html

Адяа ч баян юмаа, харууд тэгээд эдийн сонирхолтой юм

Угаасаа төмсөг нь толгойноосоо том гэж шоолуулдаг биддээ.НБЭ зодог тайлсан тамирчдын 60 хувь нь хэдэн жилийн дотор дампуурчихдаг гэдэг ч билээ стат байдаг.Жишээ нь Айверсон.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Hotspur » Tue Feb 04, 2014 9:30 am

SPURS-ын түүхэнд ЭНЭ ӨДӨР:

1960 оны 2-р сарын 3-ны энэ өдөр Холбооны цомын 4-р шатны хариу тоглолтыг WHL цэнгэлдэхдээ Crewe Alexandra клубтэй хийж байсан билээ. Эхний тоглолтоо тэдний талбайд хийж 2-2 харьцаагаар тэнцээд байсан юм. Ингээд хариу тоглолт болж цэнгэлдэхэд цугласан 64,365 фанатынхаа өмнө нэгэн гайхалтай тоглолтыг үзүүлж 13-2 харьцаагаар бут ниргэсэн юм. Мэдээж цэнгэлдэхдээ тоглож байгаа Spurs-чүүд эхнээсээ л шахаж тоглох зорилготой байсан ба энэ нь ч хэрэгжиж тоглолтын 3 дахь минутанд Smith гоолын салхийг хагалсан юм. Ингээд эхний хагаст завсар зайгүй довтолж үр дүнд нь 10-1 харьцаагаар өндөрлөсөн ба сүүлийн хагаст нэмэж 3 гоол хийж 1-г хаалгандаа алдсанаар 13-2 харьцаагаар тоглолт дуусч байжээ. Энэ хожил нь Spurs-ын түүхэнд цомын тэмцээнд авсан хамгийн том хожил болон үлджээ.

Гоолуудыг: Les Allen 5 пента-трик (10’ ,28’ ,43’, 72’, 90’)
Bobby Smith 4 покер (3, 12’, 29’, 36’)
Cliff Jones 3 хет-трик (39’, 49’, 80’pen)
Tommy Harmer 1 (20’)

Les Allen пента-трик хийснээр Spurs-ын төлөө пента-трик хийсэн 3 дахь тоглогч болон бичигдсэн юм.

Энэ бүхний ард агуу Sir Bill Nicholson байсан билээ.
Image
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Hotspur » Tue Feb 04, 2014 5:59 pm

Danny BLANCHFLOWER

Тоглолтыг нь бүтэн үзэж байгаагүй, бидний цаг үеээс өмнөх домог болсон тоглогчдоос хувьдаа хамгийн агуу (мэдээж Bill, Greaves нараас гадна) нь гэж бодож явдаг тоглогчынхоо талаар бага зэрэг нийтлэл орууллаа.

Robert Dennis “Danny” Blanchflower 1926 оны 2-р сарын 10нд Хойд Ирландын Белфаст-д мэндэлжээ. Тэрээр 3 хүү, 2 охинтой айлын хамгийн том хүү нь юм. Европ даяар хямралын хүнд цаг үед тэрээр бага насаа өнгөрүүлсэн ба Ravenscroft бага сургуульд сурч дунд сургуульд орох үеээсээ хөлбөмбөгт дуртай болж эхэлсэн юм. Түүний ээж Selina нь эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийн төвийн довтлогчоор тоглодог байсан нь түүнд нөлөөлсөн юм. Улмаар Belfalst-ын сургуульд тэтгэлгээр орж 1937 онд сургуулийнхаа Belfast Cubs багт багтан Dublin Colts-ын эсрэг дунд сургуулийн тэмцээний анхны тоглолтоо хийж байжээ. Түүний хүүхэд насны хөлбөмбөгийн баатар нь Glentran, Blackpool, Manchester City зэрэг клубт хүчин зүтгэж байсан Peter Doherty байсан юм. Тэр анги ахих тусмаа бямба гариг бүрт 3-н тоглолт хийж хөлбөмбөгийг илүү их тоглох болсон юм. Өглөө нь сургуулийнхаа багт, өдөр нь Boys Brigada хэмээх найзуудын багт, оройн орон нутгийн багт тоглодог байлаа. 1941 оны зун тэрээр Bloomfield United хэмээх хүүхдийн багт орж Зүүн Белфастын зуны лигт тоглож зуны амралтаа ч гэсэн хөлбөмбөгт зориулж байлаа. Удалгүй дайн эхэлхэд тэрээр насаа худал мэдүүлэн Английн нэгдсэн нисэх хүчинд орсон юм. Тэрээр энд 1943 оны 12 сараас 1944 оны 4-р сар хүртэл St.Andrews-ын их сургуульд богино сургалтанд хамрагджээ. Энэ хугацаандаа их сургуулийн хөлбөмбөгийн багт тоглохоос гадна чөлөөт цагаараа гольф тоглож эхэлжээ. 1945 оны хавар түүнийг Канадруу сургалтаар явуулсан ба удалгүй дайн дуусч 8-р сард гэртээ буцаж ирсэн юм.

• Мэргэжлийн замнал:
1946 онд нутгийн Glentran клубтэй 3-н жилийн £6000 гэрээ хийж мэргэжлийн замналаа эхэлсэн байна. Тэр 1949 онд гэрээгээ сунгахыг хүсээгүй бөгөөд Glentron залуу тоглогчоо Barnsley клубт зарлаа.
1949-1951 оны хооронд 2 улирал Barnsley клубын төлөө тоглохдоо 68 тоглолтонд оролцож 2 гоал оруулсан юм. Barnsley клубт байхдаа анх удаагаа шигшээдээ дуудагдсан ба Шотландын эсрэг нөхөрсөг тоглолт байсан юм.
1951 онд Barnsley клуб түүнийг Aston Villa клубт £15,000 зарсан юм. Тэрээр 1951 оны 3-р сарын 17нд Villa дахь дебют тоглолтоо хийсэн ба 1954 он хүртэл 155 тоглолтонд оролцож 10 гоал оруулсан юм. Эхэндээ түүний довтолгоо илт дэмжидэг, нээлттэй, хурдтай тоглолтын хэв маяг нь нэг л Aston Villa-д тохирч өгөхгүй байсан ч тэрээр клубынхээ бэлтгэлд эрчимтэй дасч хурдан идээшиж чадсанаар баттай гарааны тоглогч болсон юм. 1954 онд тэрээр багийн удирдлагуудтай тактикаас болж маргалдсанаар Villa түүнийг зархад бэлэн гэдгээ заралсан юм.
1954 онд Лондоны 2 клуб болох Arsenal, Tottenham нар түүний төлөө өрсөлдөж Villa £28,500-ын Arsenal-ын саналд татгалзаж £30,000-ыг санал болгосон Spurs-д зөвшөөрсөн юм. Энэ нь тухайн үедээ Англид хамгийн үнэтэй хагас хамгаалагч байсан юм. Тухайн үед 3 жилийн өмнө лигийн аврага болж байсан Spurs-чүүд уналтанд ороод байсан үе ба Aston Villa-ын хажууд харьцангуй муу амжилттай байсан юм. Тэр хамгийн гол нь өөрийнх нь үндсэн хэв маягт яг тохирсон хурдтай довтолгоо гололсон клубт ирж байгаадаа сэтгэл хангалуун байсан юм. Тэр агуу Bill Nicholson-г зодог тайлсан тоглолтын дараагийн тоглолтонд дебютээ хийсэн юм. Тухайн улиралдаа арай л доош уначихаагүй Tottenham дараагийн 2 улиралд гайхалтай байсан ч ямар нэг цом хүртэж чадаагүй юм. Түүний дараа Bill Nicholson клубтээ менежерийн дүрээр эргэн ирж Spurs-ын алтан үеийг эхлүүлсэн юм. Эхний улиралд маш муу амжилт үзүүлсэн ба Bill Danny-г сэлгээнд суулган нөөцийн багт тоглуулж байлаа. Үүнд ч дургүйцсэн Danny багаас явах талаар ч ярьж эхэлжээ. Улирлын сүүлчээр тактикийн өөрчлөлтүүдийг хийж Harmer-ыг сэлгээнд суулгаж Danny –г эргэн дуудан бүр багийн ахлагчаар тавьж эрс шинэчлэл хийсэн юм. Үүний дараагийн улиралд Danny-aaр ахлуулсан Spurs давхар цохилт хийж Лигт болон Холбооны цомд түрүүлсэн юм. Дараа жил нь дахин Холбооны цомд түрүүлж чаджээ. Энэ бүхэнд түүний хувь нэмэр маш их байсан юм. 1962-1963 оны улиралд түүний хөлбөмбөгийн замналын төгсгөл ойртож байгаа нь мэдэгдэж эхэлсэн юм. Тэр хүнд гэмтэл авч улирлын ихэнх тоглолтыг өнжиж шигшээгээсээ хүртэл зодог тайлсан юм. Гэвч улирлын төгсгөлд хамгийн чухал тоглолтонд эргэн ирж багаа ахлан гайхалтай ялалт байгуулсан юм. UEFA-ын цомтой багуудын цомд Atletico Madrid-ыг 5-1 буулган авч түрүүлснээр Англиас Европын тавцанд түрүүлсэн анхны клуб болсон юм. Тэр 1963 оны 12 сарын 10нд Manchester United клубын эсрэг багаа ахлан сүүлчийн тоглолтоо хийсэн юм. 1964 оны 4-р сарын 5нд 38 насандаа Spurs-ын төлөө 382 тоглолтонд оролцсоноор зодог тайлсан билээ. Зодог тайлсанаас хойш Spurs-ын арын албанд ажиллаж байгаад 1978 онд Хойд Ирланд болон Chelsea клубын давхар дасгалжуулагчын ажлыг авсан байна. Тэр харин дасгалжуулагчын хувиар тун тааруулхан амжилт үзүүлж ердөө 15 тоглолт удирдаж 3 ялалт авсанаар ажлаа хүлээлгэн өгсөн юм. Тэрээр "клубт миний тактикт тохирох тоглогчид байгаагүй" хэмээн товчхон тайлбарласан байдаг. Үүний дараачаас спортын сэтгүүлчээр ажиллаж байв.
Түүний хувийн амьдралд зовлон зүдгүүр хүнд хэцүү үеүүд бас тохилдож байв. 1990 оны 5-р сарын 1нд түүнд хүндэтгэл үзүүлэх тоглолтыг Tottenham XI vs Хойд Ирланд XI багуудын хооронд зохион байгуулсан юм. Харамсалтай нь тэр альцгеймер туссанаас болж бүгдийг нь санахгүй болсон байсан юм. Энэ өвчин нь түүний амьдралын сүүлийн мөч хүртэл зовоож байсан гэдэг. Ингээд 1993 оны 12 сарын 9нд уушигны хатгалгаанаас болж Лондон дахь гэртээ 67 насандаа насан эцэслэсэн юм.
Түүний дүү Jackie Blanchflower нь бас мэргэжлийн хөлбөмбөгч байсан ба Manchester United-ын академиас гараагаа эхлэж үндсэн багт дэвшин 105 тоглолтонд оролцож 26 гоал хийгээд байсан ирээдүйтэй жигүү рийн хамгаалагч байсан юм. Байсан гэдэг нь 1958 онд Европын цомд оролцоод буцаж явсан United-ын онгоц осолдож тэр амьд үлдсэн ч гэсэн дахин тоглох боломжгүй болж 25 насандаа зодог тайлсан юм.

• Шагналууд
Лигийн аврага 1960-1961
Холбооны цомын аврага 1960-1961, 1961-1962
Европын цомтой багуудын цомын аврага 1962-1963
FWA-ын оны шилдэг хөлбөмбөгч 1958,1961
Мөн 1958 онд ДАШТ-д багаа ахлан шөвгийн 8-д шалгарч байв.

Danny хөлбөмбөгийн бүхийл техникийг эзэмшиснээс гадна гайхалтай бүтээлч, тактикийн мастер, удирдагч тоглогч байсан гэдэг. Түүнтэй тоглож байсан тоглогч бүр түүнийг мартадгүй, өндрөөр үнэлдэг хэмээдэг нь хэн гэдгийг нь багахан ч гэсэн харуулна.

Respect: Legend Danny Blanchflower………

Gantulga Spurs.

Image
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby UULAA » Wed Feb 05, 2014 10:07 pm

eriksson


Image
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron