Moderator: Бөхийн модууд
by ХАЛИУН » Thu Feb 13, 2014 11:13 am
by Өсөхбаяр » Thu Feb 13, 2014 11:18 am
by Yes Man » Thu Feb 13, 2014 11:24 am
by Bakhdal » Thu Feb 13, 2014 1:50 pm
ХАЛИУН wrote:уг нь бол битүү сайхан орж ирээд шийдэмгий үзээд заан болчихвол хм за мэдэхгүйм даа эр нэг алдаж эрэг нэг нурдаг байхаа. хоёр алдмааргүй л байгаам даа
by Bakhdal » Thu Feb 13, 2014 1:54 pm
Өсөхбаяр wrote:ёстой тэр холбооных н шийдэх асуудал бн. тгд яг 4 сараар хасахаар болчвуу?
by Өсөхбаяр » Thu Feb 13, 2014 1:59 pm
by Гүртэн » Thu Feb 13, 2014 2:38 pm
by Барнаба » Thu Feb 13, 2014 3:55 pm
by Toba's » Thu Feb 13, 2014 4:04 pm
Барнаба wrote:Дагваа бас тэгэж зүйрлүүлж болохгүй л дээ. 1 башё юу юм бэ? 1 сарын зайтай 1 башё эхлэж байхад 1 башё барилдахгүй байх асуудал биш. Наадам бол өөр. 1 жилд ганц үзэж цол нэмэх цор ганц боломж, 1 л унахад дуусаа. Сүмо-той харьцуулашгүй. Тэгэхээр болчимгүй үйлдлийнх нь төлөө бүр наадмыг хүртэл өнжүүлнэ гэдэг бол т1 хэрэг болно. 4 сар том шийтгэл ээ.
by hosko » Thu Feb 13, 2014 4:21 pm
by Tommy » Thu Feb 13, 2014 4:27 pm
Toba's wrote:Барнаба wrote:Дагваа бас тэгэж зүйрлүүлж болохгүй л дээ. 1 башё юу юм бэ? 1 сарын зайтай 1 башё эхлэж байхад 1 башё барилдахгүй байх асуудал биш. Наадам бол өөр. 1 жилд ганц үзэж цол нэмэх цор ганц боломж, 1 л унахад дуусаа. Сүмо-той харьцуулашгүй. Тэгэхээр болчимгүй үйлдлийнх нь төлөө бүр наадмыг хүртэл өнжүүлнэ гэдэг бол т1 хэрэг болно. 4 сар том шийтгэл ээ.
Цаашаа үргэлжлүүлээд харьцуулал даа. Сумогийн дэвжээн дээр унасан бөх давсан бөхийнхөө гарыг хугалахаар санаатай хөшиж харагдвал сумод битгий хэл японд багтахааргүй л юм болох байх тэр зодог шуудгийг нь шувт татаад авах байлгүй. Содномдорж жишээлбэл Пүрэвсайханыг байсан бол айгаад тэгж чадахуу? хэтэрхий арчаагүй үйлдэл.
by ЦАГААН » Thu Feb 13, 2014 4:30 pm
hosko wrote:Вебүүдээр Содном бараг энэ жилийн наадамд зодоглохгүй ч байж мэднэ гээд ярилцлага өгсөн гээд яваад байх юм... Арай үгүй байлгүй дээ...
Бэлтгэлээ сайхан базааж байгаад, шартайхан шиг ирэхийн оронд ингэх юм бол ч харин хэрэг алга шүү...
ХАЛИУН wrote:Тэгвэл харцага Ц.Содномдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа
Дөрвөн сар гэдэг тийм ч бага хугацаа биш шүү. Цаг хугацаа их алдана. Би цолоо ахиулах хэмжээнд барилдаж чадахгүй бол наадамд зодоглохын хэрэг алга” гэжээ
by hosko » Thu Feb 13, 2014 4:33 pm
by Aagii_03 » Thu Feb 13, 2014 4:51 pm
by Bakhdal » Thu Feb 13, 2014 5:24 pm
by champion » Thu Feb 13, 2014 5:25 pm
by Funky » Thu Feb 13, 2014 5:36 pm
Aagii_03 wrote:Энэ жилийн наадмаар цолоо ахиулахыг хүсэн ерөөе?
-Тэрийг амлаж чадахгүй нь.
-Яагаад тэр вэ?
-Би энэ жилийн наадмаар барилдах эсэхээ хараахан шийдээгүй л байна. Магадгүй миний бэлтгэл өмнөх үеийн төвшинд хүрэхгүй бол энэ жилдээ өнжих бодолтой байгаа. Би цолоо ахиулах хэмжээнд барилдаж чадахгүй бол наадамд зодоглохын хэрэг алга.
by El Payaso » Thu Feb 13, 2014 5:42 pm
by Cule » Thu Feb 13, 2014 7:45 pm
by Dondogoo » Fri Feb 14, 2014 10:37 am
by Dondogoo » Fri Feb 14, 2014 10:38 am
by Kopite » Fri Feb 14, 2014 10:51 am
by ider » Fri Feb 14, 2014 10:53 am
by jal » Fri Feb 14, 2014 11:11 am
Dondogoo wrote:Энд аягүй аштайхан биччихсэн байгаа юм ууг нь... иймэрхүү байдлаар санаа бодлоо илэрхийлэх гэхээр арай хүчин мөхөстөөд байсан байна шүү ккк
Уур минь хүрээд хэдэн үг хэлмээр санагдлаа........./By: Purevjal Khovor-Erdene/
Санжаадамбын заан болсон Содномдоржийн нулимстай хоцорсон алдарт барилдаан, Пүрэвжавыг барьцаа өгөхгүй Пүрэвсайханыг зовоосны төлөө тийрсэн барилдаан, Соронзонболд зааны боломжийг тасалдуулахад Эрхэмбаяр аваргад шаралхаад гаргасан характер, за тэгээд Өчигдөрийн Содномдорж Пүрэвсайхан, Содномдорж Рагчаа нарын барилдааны үр дүн гээд ойрын үед болсон хэд хэдэн цуутай барилдаан санаанд зурвасхан бууж байна. Дээр дурдсан хэд л алдартай болохоос иймэрхүү барьцаа өгөхгүй эсрэг бөхөө зовоож, эсрэг бөхөө шатааж байгаад барьцыг нь хангалттай өгдөггүй барилддаг, зодгондоо илүү оёдолтой, барилдах гэж эсрэг бөхөө зодчихдог барилдаанууд бөхийн өргөөнд болж байгаа бүх л барилдаанд анзаарагдадгүй ч гэсэн байнга л болж байдаг, болох ёстой зүйл шиг л байдаг болсон шүү дээ. Эдгээр үйл явдал бол хэн нэгэн Пүрэвсайханы, хэн нэгэн Содномдоржийн буруугаас болж байгаа асуудал ерөөсөө биш!!! Энэ бол бүгд толгой нь, удирдлага нь гэж явдаг бөхийн холбооны буруу. Эцсийн эцэст бөхийн холбоо шийдвэр шиг шийдвэр дүрэм шиг дүрэм гаргадаг тэрийгээ хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлдэг байсан бол өнөөдөр ийм зүйл болоод ийм асуудал яригдахгүй. Бөхийн холбооны ерөнхий хөлийн цэц гарын даа засуулууд гэх хүмүүс нутаг ус харж шийдвэр гаргадаггүй, барилдаж буй бөхчүүдээсээ айдаггүй, гаргасан шийдвэртэй тууштай зогсож чаддаг байсан бол өнөөдөр ийм зүйл болохгүй байлаа. Та нөхдүүд угаасаа худлаа шийдвэр гаргадаг тэр нь дараа нь батлагддаг болохоор ганц удаа хичнээн зөв шийдвэр гаргасан ч тэрийг чинь хүмүүс хүндлэхгүй, тэрэнд чинь итгэхгүй талбай дүүрэн ундааны саваар нүүлгэж байгаа юм шүү дээ. Далбаандаа илүү оёдолтой талаар нарийн бичиг Цогтбаатар яагаад гэнэт өчигдөр Содномдоржийг олон түмний нүдэн дээр зарлаж байгаа юм бэ? Тийм л сүрхий байсан юм бол наад дүрмээ анхнаасаа зарлаад, хэрэгжүүлээд барилдаж байгаа бүх бөхчүүдийн зодог шуудгийг нь шалгахгүй яасан юм бэ? Монголын ард түмнээ хүндлэхгүй талбай дээр өшиглөдөг зодолддог явдал улам бүр даймжраад байгаа нь хэний буруу гэж бодож байна та нарын буруу шүү дээ, Өсөхбаяр аварга Сүхбат аваргыг тийрхэд л маш том шийтгэл оногдуулсан бол, Пүрэвсайхан Пүрэвжавыг өшиглөхөд олигтойхон шийтгэл оногдуулсан л бол Соронзонболд заан Эрхэмбаяр аваргыг түмэн олны нүдэн дээр мангасдахгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Аль дээр үед л Сүхбат аварга гэх хүмүүс сэргээшийн асуудалд холбогдоход л барилдах эрхийг нь удаан хугацаанд хассан бол Цогбаяр, Алтангэрэл гэсэн хүмүүс сэргээш хэрэглэхгүй байлаа... Та нар ямар эм яаж уувал болно, ямар эм сэргээшинд орно гэдэг жагсаалтыг бөх сонин дээр улирал болгонд гаргасан бол, бүх бөхчүүдийн дунд сургалт явуулсан бол, бөхийн өргөөний өнцөг булан бүрт хадсан бол өнөөдөр Мөнхбаатар арслан Чэлийсэн палийсан уугаад сэргээш хэрэглэсэн гэдэг асуудалд орохгүй байлаа.. Ноён Нямдорж, эрхэм Данзан, Цогтбаатар тэргүүтээ хүмүүсээ бөхчүүд өнөөдөр ийм адгийн хогийн зан гаргах болсон нь та нарын буруу, та нарын чадваргүйнх, та нарын золь зоосгүйнх гэдгийг яагаад хүлээн зөвшөөрч чадахгүй, хэн нэгний хайртай бөх рүү чихэх гээд байгаа юм бэ???? Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь хөлөө олохгүй гэдэг!!!! Та нар үнэхээр МОНГОЛ БӨХИЙН ХОЛБООГ АВЧ ЯВЖ чадахгүй, чадваргүй гэдэг чинь батлагдаад байна шүү дээ!!! Дээр нь бас хэдэн үг хэлмээр байна. Бөхөөс орж ирж байгаа энэ их мөнгө хаашаа яваад байгааг та нар ил тод байлга!!!! Ноднин жил НЭГ АЙМГИЙН нэрэмжит барилдаан болно гэж байгаад гэнэт цуцлагдсан. Тэр үед яагаад цуцлагдсан гээч... тус аймгаас 8 оронтой мөнгө нэхсэн энэ мөнгөө өгвөл нэрэмжит барилдааныг чинь зохионо гэж.. тэгээд л тэр аймгийн барилдаан болоогүй гэнэт цуцлагдаад бантсандаа зүгээр л аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан нэрээр явсан.. Өчигдөр жишээлбэл 3000 хүн бөхийн өргөөнд бөх үзсэн, суудал болгон пэг дүүрэн байсан гэвэл за яахуу 256 бөхөө хасъя, 2744 болж байна 2700 билет зарагдсан гэж үзэхэд нэг билет 10.000 төгрөг 27000000 сая төгрөг болж байна. Мэдээж АПУ компани, ХУД гэх мэт газрууд зохион байгуулж байгаа учир давааны мөнгө, бай шагнал зэргийг тэд нар гаргана, дээр нь аягүй бол түрээсийн мөнгө авна биз. Нэг л барилдаанаар орж ирж байгаа энэ их мөнгө хаашаа орж байгаа юм бэ?????? Бөхийн өргөөнд ер нь долоо хоног болгон хагас бүтэн сайнд ямар нэгэн тоглолт, айлтгал, өдөрлөгтэй байдаг энэ бүгдээс орж ирж буй 8 оронтой мөнгө хаашаа яваад байгаа юм бэ???? Ер нь байна штээ бөхийн өргөөг Ноён Нямдорж бариагүй биздээ, ард түмэн барьж өгөө биздээ, Бөхийн өргөө, бөхийн холбоо олсон ашгаа улсад өгдөг төсвийн байгууллага биш биздээ.. Айн???? ЭНЭ бүгдийг ил тод болгож өгөхийг бөх сонирхогчид шаардаж байна. Бид нар зүгээр л сайхан бөхчүүдээ хүндлээд, тэднийхээ хоргүй сайхан цэвэр спортын өрсөлдөөнийг үзэж ялзарсан нийгмийн уй гашуугаа тайлмаар байна!!!! Гүндүүгүй сайхан монгол бөхчүүдээрээ бахархаж хүү төрвөл жүжигчин дуучин бизнесмэн болгомооргүй би зүгээр л бөх болгомоор байна... ЖИЧ: би дээр дурдсан хэн нэгнийг дэмжигч биш би зүгээр л Монгол бөхдөө хайртай энгийн л нэгэн залуу. Магадгүй тэр хөрөнгө мөнгөний талаар буруу ойлголттой явж мэдэх юм гэхдээ бүгд л ингэж ойлгож байгаа...
by Dondogoo » Fri Feb 14, 2014 11:12 am