Арсенал FC: The Gunners

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Арсеналын энэ улирлын амжилт?

Премьер Лигийн аварга
11
11%
ФА, Карлинг капуудын аварга
10
10%
Аваргуудын Лигийн Аварга
2
2%
Дээрх хариултууд бvгд vнэн
10
10%
Залууст хугацаа хэрэгтэй. Энэ жил Аваргуудын лигийн эрхтэй үлдэнэ
48
47%
Эхний 4-н байраа бусдад алдана
21
21%
 
Total votes : 102

Postby spain man » Thu Sep 27, 2007 5:42 pm

:-o
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Gooner » Thu Sep 27, 2007 5:46 pm

**н** гар вэ
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Цогоо » Thu Sep 27, 2007 5:51 pm

Миний уншдаг форум дээр Фламини, Жильберто хоёрын тухай маргаан өрнөж байсан юм. Ихэнхи нь Фламиниг 8 амжилттай тоглолтын дараа дүгнэхэд эрт байна гэж байсан.

Гэхдээ санал нэгдэж байгаа нэг юм нь Жильберто хэтэрхий болгоомжтой тоглодог учраас манай аюултай сөрөг довтолгоонуудыг эрс багасгадаг. Тэгээд арын дөрвийн урдаас барагтай бол хөдөлдөггүй учраас Фабрегас одоо тоглож байгаа шигээ тэгж их урагшаагаа цөмөрч чадахгүй болдог. Тэгээд ч бөмбөгний төлөө тэмцдэггүй харин кросс хаях боломжийг нь хааж байрлалаа маш зөв эзэлдэг. Ер нь тоглолтыг харж ойлгохдоо маш сайн гэж.

Харин Фламини бол эрс өөр бөмбөг болгоны төлөө тэмцэж, довтолгоонд бас оролцож урагш түрж өгдөг болохоор Фабрегас бараг довтлогч нарын ард шахаж очсоноор энэ улирлын тэр олон гоолууд гарч ирж байгаа гэж тайлбарлах нэг хэсэг байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Аагий » Thu Sep 27, 2007 5:52 pm

Mr S wrote:
Gooner wrote:Вэнгэр ярилцлага өгсөн байна



Чэскийг сэлгээнд суулгасан...
Завсарлагаанаар түүний хөлний булчин бага зэрэг гэмтсэн /зангирсан/, тоглолт дуусах дөхөж байхад би түүнийг суулгах гэж байсан бөгөөд тэр үүнийг мэдээд маш хурдан 16-н гаднаас цохиж гоолдсон.
.


энийг унш даа.........
солиотой юм..........
суулгах гэж бгааг мэдээд гоолдчихсон хэрэг үү.........
дэмийрэх юм аа...........


Манайх нэг ийм тоглогчтой болох юмсан, гоол хийхгүй байвал: Хоое суулгалаа шүү гэнгүүт нөгөөх нь гоолддог. ГОЁ ЮМ АА. :-o
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby El Payaso » Thu Sep 27, 2007 5:54 pm

Жилберто явах нь зөв л дөө... угаасаа 30 ч гарчлаа манайхан 30 гаргаад жийдэг хойно... тэгээд ч Фламини гэх мэт тоглогчид Жилбертогоос нэг их дутахгүй байрыг нь нөхчих байх... ялангуяа би Ческ Диаби гсн хослолыг төвд харахыг хүсч байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Цогоо » Thu Sep 27, 2007 5:59 pm

Диабигийн Дербид хийсэн гоол, Денильсоны Ньюкаслд хийсэн гоол хоёрыг хармаар байна. Аймаар гоол байсан гэж уншсан.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Gooner » Thu Sep 27, 2007 6:00 pm

Чатаа өөр газар хий.8+)


Цогоо wrote:Миний уншдаг форум дээр Фламини, Жильберто хоёрын тухай маргаан өрнөж байсан юм. Ихэнхи нь Фламиниг 8 амжилттай тоглолтын дараа дүгнэхэд эрт байна гэж байсан.

Гэхдээ санал нэгдэж байгаа нэг юм нь Жильберто хэтэрхий болгоомжтой тоглодог учраас манай аюултай сөрөг довтолгоонуудыг эрс багасгадаг. Тэгээд арын дөрвийн урдаас барагтай бол хөдөлдөггүй учраас Фабрегас одоо тоглож байгаа шигээ тэгж их урагшаагаа цөмөрч чадахгүй болдог. Тэгээд ч бөмбөгний төлөө тэмцдэггүй харин кросс хаях боломжийг нь хааж байрлалаа маш зөв эзэлдэг. Ер нь тоглолтыг харж ойлгохдоо маш сайн гэж.

Харин Фламини бол эрс өөр бөмбөг болгоны төлөө тэмцэж, довтолгоонд бас оролцож урагш түрж өгдөг болохоор Фабрегас бараг довтлогч нарын ард шахаж очсоноор энэ улирлын тэр олон гоолууд гарч ирж байгаа гэж тайлбарлах нэг хэсэг байна.

Жилбэрто ч хашир л даа.
Тэгээд ч одоогийн Вэнгэрийн тактик түрүү жилээс ондоо болсон. Одоогийн довтолгооны тактик Жилбэрто тохирохгүй байгаа. Тиймээс ч Фламиниг гаргаад байгаа юм байна лээ. Бүр яг тэр тактик тохирсон түүний байрлалын залуус байхад Жилбэрто хэцүү л дээ.Дэнилсон, Диаби, Диарра 3 бол сайн. Фламиниг их үнэлдэг. ДМ лээрээ тоглохын дээр урагш тоглолтыг эхлүүлдэг, урагшилж байгаад гоолдчихдог гар. Тэгээд хойшоо сайн татаж хамгаалалтдаа оролцдог. Бас хажуугаар нь 2 жигүүрийнхээ хамгааалтанд сайн тоглогчихдог.

Дэнилсон. Бас л ирээдүйтэй. Сая гэхэд Дэрбитэй тоглоход баруунд сэлгээгээр гарсан. Үндсэн байрлал нь төвд. Хаана ч тоглох чадалтай.

Диаби ч тэгээд Фабри-тай гоё хослох байхаа.

Диарраг бол Фабрегасын ДМ хувилбар гээд байгаам байна лээ. ДМ дээрээ байж бараг тоглолт явуулаад байдаг гэнэ. Сая Карлингд бол сайн тоглосон гэсэн
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Thu Sep 27, 2007 6:04 pm

Цогоо wrote:Диабигийн Дербид хийсэн гоол, Денильсоны Ньюкаслд хийсэн гоол хоёрыг хармаар байна. Аймаар гоол байсан гэж уншсан.

Ёооё НЮ-д бол залуус гэхэд сайн байсан шүү. Валкотт мангар гоё хуурч гарч ирээд зүүн хөлөөрөө цохьсон чинь хаалгач нь овоо гар хаачихсан. Орсон бол жинхэнэ тасархай гоол.
Бэнднэрийн гоол дээр зүүнээс Траорэ өгөөд тэрийг Бэндтнэр мөргөсөн. Аль аль нь сайн ажиллаж гоол хийсэн. Траорэ гэж бас сайн ЛБ гарч ирж байна.

Дэнилсонгийн гоол дээр Диаби 16 дотор нухаж байгаад Дэнилсонд сул гоё гаргаж өгөөд нөгөөх нь цөм буудсан. Хаалгчачид ямар ч боломж байгаагүй. Ёооё Дэнилсоныг тэгж хүчтэй цохьдог гэж мэдээгүй.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby mick » Thu Sep 27, 2007 6:06 pm

Mr S wrote:
Аагий wrote:Гүүнэр нэг хүүхэн шуухантай болсон гээд байсан, эрх биш шилжилтийн нас нь дуусч эр хүн болоо байлгүй дээ. :mrgreen:


тэрэндээ үхэтлээ хөлбөмбөг ярьдаг бх даа........
мань эр уурласан үедээ арай чи муу ЧЭЛСИ-н тагнуул гэдэг юм биш бгаа.........
хөөрхий тэр хүүхний ирээдүйг бодсон чинь өрөвдчихлөө........


Цэнхэр, хөх төрлийн өнгөтэй бүх хувцсыг нь хаясан төдийгүй, авах юм бол шатаана гэж тангараг өргөсөн гэсэн.
Өөрөө бол мэдээж дандаа улаан цагаан голдуу хувцас өмсдөг... :-o
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby El Payaso » Thu Sep 27, 2007 6:08 pm

челсигийнхэн сэдэвтэй бичих юмгүй болоо юу? ккк
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Цогоо » Thu Sep 27, 2007 6:09 pm

Харин хүмүүс Диабигийн Дербид хийсэн гоол аймаар гэж байснаа Денильсоны гоолыг бол тэрнээс хамаагүй аймаар гэж байсан.

Сая Ньюкаслтай тоглож байхад Бэндтнэр Диабид пасс хаяад хамгаалагч нараас суларчаад нөгөөхөө эргээд пассла гэхэд цаадах нь новширсон юм шиг байна лээ. Их л дургүйцсэн царайтай байсан гэж байна лээ.

Харин Гэвин Хоит саяын тоглолт дээр хожсоныхоо дараа нэлээн удаан бараг Дэлхийн Аваргад хожсон юм шиг аашилсан гэнэ лээ. Багаасаа гүүнэр байсан болохоороо их л сэтгэл нь хөдөлсөн юм байлгүй.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Gooner » Thu Sep 27, 2007 6:11 pm

mick wrote:Өөрөө бол мэдээж дандаа улаан цагаан голдуу хувцас өмсдөг... :-o

Цэнхэртэж явсанаас л дээр... Х..... ..... чинь... :RD
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby El Payaso » Thu Sep 27, 2007 6:12 pm

өвөө ч насны эцэст юм юм үзэж байна даа... хайртай жозе нь багаа хаяж энэ тэр... хахаха...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Thu Sep 27, 2007 6:14 pm

цаг хугацаа гэж сонин юм шүү... саяхан л манайх хоосон буунуудаараа дуудуулж Микийн байршил дээр Покер хийнэ барина гсн бичиг гарын үсгэнд нь челси династи энэ тэр гсн юм байсансан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Barcik » Thu Sep 27, 2007 6:14 pm

Хамаг байдаг Админ, Мод-ууд нь нийлцэн "хэрэлдээд" байгаамуу даа... кк
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Gooner » Thu Sep 27, 2007 6:14 pm

Өвгөний хүмүүжүүлсэн хүүхдүүд нь өвөөгөө дагаад манайхаар хоол горьдсон нохой шиг лайтайм...
Гэртээ хийх юмгүй болсон бололтой:mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Аагий » Thu Sep 27, 2007 6:16 pm

mick wrote:
Mr S wrote:
Аагий wrote:Гүүнэр нэг хүүхэн шуухантай болсон гээд байсан, эрх биш шилжилтийн нас нь дуусч эр хүн болоо байлгүй дээ. :mrgreen:


тэрэндээ үхэтлээ хөлбөмбөг ярьдаг бх даа........
мань эр уурласан үедээ арай чи муу ЧЭЛСИ-н тагнуул гэдэг юм биш бгаа.........
хөөрхий тэр хүүхний ирээдүйг бодсон чинь өрөвдчихлөө........


Цэнхэр, хөх төрлийн өнгөтэй бүх хувцсыг нь хаясан төдийгүй, авах юм бол шатаана гэж тангараг өргөсөн гэсэн.
Өөрөө бол мэдээж дандаа улаан цагаан голдуу хувцас өмсдөг... :-o



Ихэвчлэн С1- р гарахдаа өмсдөг цамцаа байнга өмсдөг юм биш үү... :-o
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Аагий » Thu Sep 27, 2007 6:19 pm

Gooner wrote:Өвгөний хүмүүжүүлсэн хүүхдүүд нь өвөөгөө дагаад манайхаар хоол горьдсон нохой шиг лайтайм...
Гэртээ хийх юмгүй болсон бололтой:mrgreen:


Харин ч чам шиг байж үзэж байна гэж.... Гүүнэр тэгээд манайхаар гэртээ хийх юмгүй, хоол горьдсон нохой шиг эргэлддэг байжээ дээ... айн :mrgreen:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Gooner » Thu Sep 27, 2007 6:20 pm

Цогоо wrote:Харин Гэвин Хоит саяын тоглолт дээр хожсоныхоо дараа нэлээн удаан бараг Дэлхийн Аваргад хожсон юм шиг аашилсан гэнэ лээ. Багаасаа гүүнэр байсан болохоороо их л сэтгэл нь хөдөлсөн юм байлгүй.

Хойтэ зайлуул багтаа үнэнч юм шиг байна лээ. Ихэвчлэн л 2-р багт тоглодог байж сая Астон Вилла руу явах сургаар багтаа үлдэнэ нөөц багт ч хамаагүй тоглоно гэсэн байсан. Ядаж байхад мань хүний байрлалд 2 сайн тоглогч байдаг.

Харин мань хүний дүү 17-той нэг бацаан алж байна гэнэ. Төвийн хамгаалалтанд тоглодог мангар ирээдүйтэй гар гэсэн. Тэгээд үндсэн багт байнга тоглуулах гээд доод лигт лоондсон гэсэн.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Цогоо » Thu Sep 27, 2007 6:24 pm

Жозэ Моуриньо Челсигийн удирдах зөвлөлийг шүүмжилсэн байна.

"Sir Alex Ferguson was at Manchester United for a lot of years without winning titles and he continues," Mourinho said. "Arsene Wenger's already in his third year without winning titles and continues in his work. If it were for the fans I'd have a contract for 20 years and I'd continue working without a problem.
"They never left Stamford Bridge crying because we never lost [in the league]. The day they lose a match at home they will remember they were three years without losing a single league game there."

(Сэр Алекс Фергюсон Манчестер Юнайтедэд түрүүлэлгүй олон жил болсон ч хэвээрээ л байна. Арсэн Вэнгэр одоо гурав дахь жилдээ ямар нэг цомгүй явж байна. Хэрвээ фэнүүд мэддэг бол би бараг 20 жилийн гэрээтэй яваад л байна. Бид хэзээ ч хожигдож байгаагүй учраас тэд Стамфорд Брижээс уйлж гарч байгаагүй. Гэртээ хожигдсон анхны тоглолтын дараа тэд тэнд хожигдолгүйгээр гурван жил болсоныг санах болно.)

Мань хүн хэзээ нэгэн цагт хөлбөмбөгт эргэж ирэх болно гэхдээ яг хэзээ гэдгийг мэдэхгүй байгаа тухай ярьсан байна. Тэгээд Английн хөлбөмбөгт дуртай гэжээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby El Payaso » Thu Sep 27, 2007 6:26 pm

хөлбөмбөг гэдэг зөвхөн хожил бишээ гэдгийг батлаад байгаам биш үү? Капеллог уйтгартай тоглолоо гээд Реал халсан... одоо Жозе...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Gooner » Thu Sep 27, 2007 6:27 pm

Зивүүн үгтэй гар шүү
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Thu Sep 27, 2007 6:30 pm

el payaso wrote:хөлбөмбөг гэдэг зөвхөн хожил бишээ гэдгийг батлаад байгаам биш үү? Капеллог уйтгартай тоглолоо гээд Реал халсан... одоо Жозе...

Угаасаа төгс юм гэж байдаггүй шиг төгс хөлбөмбөг гэж байхгүй болохоор дандаа ч хожино гэж юу байхав.
Тэр CNN-ээр Жозе-н халагддаг өглөөний сонин харуулж байна лээ.

Тэрэн дээр "Шэва Чэлсид ирсэн өдөр Жозе Абра-н хагарал эхэлсэн" гээд бичсэн байлуу даа.
Абра-н дарамт омголон Жозег дор нь явууллаа шд.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Цогоо » Thu Sep 27, 2007 6:40 pm

Рэднапп: Арсеналын нууц бол Вэнгэр, Роули болон тэдний сүлжээ

Портсмутын босс Харри Рэднапп өрсөлдөгч Арсеналын Арсэн Вэнгэрийн авъяасыг олж харах чадварыг биширч байна.

Английн Сан-д өгсөн ярилцлагадаа: “Би Арсеналын Арсэн Вэнгэрт атаархаж байгаагаа нуухгүй ээ, тэгээд ч Премьер Лигт өөр 18 хүн бас атаархаж байгаа гэж мөрийцсөн ч алзахгүй.

Яахав гайхалтай сайхан эхэлж хүснэгтийг тэргүүлж байгаад нь биш л дээ.

Харин Арсен Вэнгэрийн үүсгэсэн хамгийн шилдэг сүлжээ, үүгээрээ тэр биднийг дуурайхаас өөр аргагүй болгосон тэр жишээнд атаархаж байна.

Яг яаж тэр олон авъяаслаг залуусыг тэр залуу насанд нь олж чадаж байнаа?

Эммануэль Эбуэг хэн анзаарсан юм бэ? Абу Диабиг хэн авчрав? Хэн Гаэл Клишиг илрүүлж, 17 настай Арман Траорэг олсон бэ?

Мөн яаж тэр Ческ Фабрегасыг бүүр явж явж Барселонагаас сугалж авч чадав аа?

Багачууд хэний ч дуранд өртөөгүй байхад Арсэн тэдний олж авчраад улаан цагаан футболк өмсүүлэхэд нөгөө түүхий алмазууд нь өнгө орон гялалздаг.

Стив Роули Арсеналын ерөнхий скаутаар өчнөөн жил ажилласан. Төгсгөлгүй зүтгэж байгаа түүнд бас учир байна.

Гэхдээ Арсеналын амжилтын гол хүчин зүйлс нь тэд баахан гаруудыг дэлхийн өнцөг булан бүрт илгээж шинэ түүхий авъяас олж илрүүл гээд явуулсанд байгаа юм.

Хөлбөмбөг өндөр хөгжсөн орнуудад ажилтнуудаа явуулснаас гадна Африк, зарим Европын орнуудад хүмүүсээ явуулсан байгаа юм.” гэж ярьжээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Ali » Fri Sep 28, 2007 9:15 am

goe yariltslaga ve?ugui neeree yaj iim zaluuxan xuuxduud....sonin shuu...ene dod dasgaljuulagchiin avyas chadvar uu?
Ali
 

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 49 guests
cron