by Mojul » Fri Feb 07, 2014 1:28 am
Эргэн дурсахуй уншихад илүүдэхгүй шүү
Хөлбөмбөгийн түүхэнд олон эмгэнэлт явдал тохиолдож байсан. Италийн “Торино” ид ирэн дээрээ явахдаа онгоцны ослоор сүйрснээс хойш тэр баг тэгтлээ сайн тоглож чадахаа больсон. Тэгвэл “Ливерпуль” бас л Европт хүч чадлаа гайхуулж байхдаа хоёр ч удаа аймшигт явдлын гэрч болж, олон арван гэмгүй балиашгууд амиа алдсан.
“Манчестер Юнайтед”-ын түүхэнд ч бас тийм нэг эмгэнэлт явдал тохиолдсон нь Мюнхений осол. “Басбигийн хүүхдүүд” гэж нэрлэгдсэн дөнгөж хорь гарч буй залуус багийнхныхаа хамт онгоцны осолд орсон юм.
1958 оны хоёрдугаар сарын 6-нд “Манчестер Юнайтед” багийнхны суусан онгоц Мюнхений нисэх буудлаас хөөрөх гэж гурвантаа бүтэлгүй оролдого хийснийхээ дараа сүйрсэн юм. Тэд Белградад “Црвена Звезда”-тай тоглочихчоод харьж явсан нь тэр. Замдаа онгоц Мюнхений нисэх буудлын талбайд буугаад эргээд хөөрөх учиртай байж. Онгоцонд нийт 43 хүн явснаас 23 нь нас баржээ.
“Манчестер Юнайтед”-ын тоглогч Билл Фолкс аймшигт явдлын талаар ийн дурсаж байна “Онгоцны арын хэсэг тасраад алга болчихсон байсан. Би хамаг хурдаараа л гүйгээд байлаа. Зүгээр гүйгээд байсан. Харин хэсэг хугацааны дараа эргэж хараад онгоц дэлбэрэхгүй юм байна гэдгийг ухаарсан. Ингээд эргэж гүйлээ. Рожер Бирн суудал дээрээ унажээ. Харин Бобби Чарльтон өөр суудал дээр ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байлаа. Дараа нь Гари Грегг хүрч ирээд бид хэд тусалж болохоор хүмүүсийг хайж эхэлсэн. Хүнд шархтсан Мэтт Басбид хоёр маань туслав. Энэ үед Бобби Чарльтон босч ирээд бидэнд тусалж эхэлсэн. Шархтсан бүх хүмүүсийг Мюнхений Rechts de Isar эмнэлэгт хүргэсэн. Бид эмнэлгийн палатад орж Мэтт Басбиг харлаа. Дараа нь маш хүнд шархтсан Дункан Эдвардс дээр очсон. Бобби Чарльтоны толгой нь боолттой, Жеки Бланчфлауэрын гар нь боолттой, нүүр нь зурагдсан байлаа. Харин Альберт Сканлон нүдээ аньчихсан хэвтэж байсан. Рэй Вууд ухаан ороогүй, Кен Морганс, Жон Берри нар хэвтэж байв. Би сувилагчаас тэдний биеийг асуухад Жоннигоос илүү Дункан амьд үлдэх магадлалтай гэж хэлсэн. Бид тэндээс гарахдаа бусад залуусаа харж болох уу гэж сувилагчаас асуусан. Гэтэл тэр түгдчээд эхэлсэн. Би “Бусад маань хаана байгаа юм бэ?” гэж нэмж асуулаа. Тэгсэн сувилагч “Бусад аа? өөр хүмүүс байхгүй ээ. Байгаа нь эд нар шүү дээ. Тэгэхэд л бид ямар аймшигт явдал болсныг бүрэн ойлгосон. Басбигийн хүүхдүүд бараг үлдээгүй байсан даа” гэжээ.
Рожер Бирн, Геофф Бент, Марк Жонс, Дэвид Пегг, Лиам Вилан, Эдди Колман, Томми Тейлор нарын хөлбөмбөгчид газар дээрээ нас барсан юм. Мөн багийн нарийн бичгийн дарга Уолтер Крикмер, дасгалжуулагч Том Керри, Берт Воллей нар мөн ослын үеэр амь үрэгджээ. Дункан Эдвардс, Жонни Берри маш хүнд шархтай, амьд үлдэхийн төлөө тэмцэж байлаа. Мэт Басби багийн ажилтнуудаас амьд үлдсэн ганц хүн нь болсон юм. Тэр маш олон тооны шарх авч эмнэлэгт их удсан. Гурван долоо хоногийн дараа Дункан Эдвардс, Кенетт Реймент нар шархаа даалгүй нас барлаа.
Тухайн үед Мэтт Басбигийн туслах байсан Жимми Мерфи тэр ослын тухай “Би Европоор аялан тоглох болгонд Мэттийн яг хажууд нь сууж явдаг байсан. Харин тэр удаад Югослав руу битгий яв гэж тэр надад хэлсэн. Бид тэгэхэд Югославт тоглох бус лигийн тоглолтоо л хамгийн чухалд тооцож байсан л даа. Гэлээ ч гэсэн Мэттэй хамт нисэлгүй үлдсэндээ би харамсаж үлдсэн” гэж ярьжээ. Мерфи “Олд Траффорд”-д ирээл аймшигт мэдээг дуулснаа ярьж байна “Мэтт Басбигийн нарийн бичиг Эльма Жорж надад онгоц осолджээ гэж хэлсэн. Би юу ч ойлгохгүй байлаа. Тэгэхээр нь тэр надад дахин хэлсэн. Итгэж чадаагүй. Тэгснээ тэр уйлаад Эльма уйлаад эхэлсэн. Тэр олон хүн нас барсныг мэдэж байсан ч яг хэд нь вэ гэдгийг мэдээгүй байж. Тэр хөлбөмбөгчдөөс хэн нь нас барсныг л мэдэж байлаа. Би итгэж чадахшүй хэвээрээ л байсан. Түүнийг үг толгойд эргэлдээд шуугиад байх шиг санагдсан. Тэгээд Эльмаг өрөөндөө ороход би уйлж эхэлсэн”. Мерфи маргааш нь Мюнхений нисч очиход Мэтт амьсгалын аппарат залгуулчихсан байсан ч “keep the flag flying” гэж хэлжээ. Харин Дункан Эдвардс түүнийг таньж байжээ.
Мэтт Басби бие нь сайжраад ирмэгц “Бид тэр золигийн цомыг заавал авна. Амь үрэгдсэн нөхдийнхөө төлөө бид үүнийг заавал хийх ёстой!” гэж хэлсэн гэдэг. Гашуудлыг нь хуваалцаж буйгаа илэрхийлэн Английн шилдэг багууд шилдэг залуу тоглогчдоо Манчестер рүү шилжүүлэх болсон юм. Ингэж л Деннис Лоу, дараа нь Жорж Бест “Манчестер Юнайтед” ирсэн түүхтэй. Хожим Жорж Бест Европын шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарсан. Харин багийн зүрх сэтгэл нь Бобби Чарльтон боллоо. 1965 онд “Юнайтед” Английн аварга болж, харин 1968 онд Мэтт Басби амласандаа хүрч Европын цомыг хүртсэн юм. Тэр тэмцээний хагас шигшээ тоглолтод тэр Мадридын “Реал”-тай таарсан. Талбай дээрээ хожсон ч өрсөлдөгчийнхөө талбайд тоглохдоо эхний үед 1:3-аар хожигдож явлаа. Гэвч хоёрдугаар үед тоог ойртуулж, дараа нь тэнцүүлэхэд Билл Фолкс гоол оруулсан юм. Фолкс тоглолтын дараа нулимсаа барьж чадахгүй уйлж байсан нь тэр эмгэнэлт явдлыг санаж, нөхөддөө амласандаа хүрэх боломж гарсанд баярласандаа уйлсан нь тэр. Харин шигшээ тоглолтод тэднийг Эйсебиотой “Бенфика” хүлээж байлаа. Тоглолтын үндсэн цаг 1:1-ээр дууслаа. Чарльтоны гоолын дараа Грасс хариу бөмбөг оруулсан юм. Нэмэлт цагт Чарльтон, Кидд, Бест нар гурван бөмбөг дараалан хийж 4:1-ээр хожлоо. Шүүгч тоглолт өндөрлөснийг зарлаж шүглээ үлээхэд айшигт ослоос амьд үлдсэн гурван хөлбөмбөгчин талбайн голд гар гараасаа барилцан зогсоход стадионд цугласан бүх үзэгчид тэднийг дууриан гар гараасаа барилцсан юм. Бобби Чарльтон хожим энэ тухай “Тэгэхэд дотор онгойгоод явчих шиг л болсон. Амиа алдсан анд нөхөддөө андгайлсан үгэндээ бид хүрсэн. Энэ ялалт миний амьдралын хамгийн чухал ялалт байлаа” гэж номдоо бичжээ.
Мюнхений ослын улмаас амь үрэгдэгсэд:
Хөлбөмбөгчид: Дункан Эдвардс, Рожер Бирн, Эдди Колман, Дэвид Пегг, Геофф Бент, Марк Жонс, Томми Тейлор, Билл Вилан
Бусад зорчигчид: Уолтер Крикмэр, Берт Волей, Том Керри, Альф Кларк, Дон Дэвис, Жорж Фолоуз, Том Жексон, Арчи Лидбрук, Генри Роуз, Эрик Томпсон, Фрэнк Свифт, Кеннет Реймент, Бела Миклос, Вилли Сатинофф, Том Кейбл
Бид эргэн ирсэн, ямар агуу баг вэ гэдгээ харуулсан хэзээ ч бид мөхөшгүй
GLORY GLORY MAN UNITED
facebook/wearereddevils Г.Цэрэнтогтох
CHAMPIONS 20 13