by Соёлоо » Tue Feb 04, 2014 2:10 am
<<МАНЧЕСТЕР СИТИ - ЧЕЛСИ>>
Челсигийн хамгаалалт АПЛ дэх хамгийн шилдэг нь. Бид 23 тоглолтонд ердөө 20-хон гоол алдсан бөгөөд, 9 тоглолтонд гоол алдаагүй.
Энэ бол 13-хан хоногийн дотор Этихадад болох 2 тоглолтын эхнийх нь бөгөөд, 2 дахь тоглолт 2-р сарын 15-ны Бямба гарагт болно(ФА цом).
Харин Ситигийн хувьд ирж буй өдрүүд тун ч шаггүй өнгөрнө дөө. Бидэнтэй 2 дахиа тоглосны дараагийн долоо хоногийн Мягмар гарагт Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтондоо Барсаг хүлээж авна. Манай баг Сити – Барса –ийн тоглолтоос 7 хоногийн дараа Аваргуудын лигийн 1/8 шигшээд Галатасарайтай учирна. Өөрөөр хэлбэл манайхан Холбооны цомд тоглосныхоо дараа 7 хоног чөлөөтэй байх болно.
Энэ бол Пеллегрини Моуриньо нарын 7 дахь халз тулаан.
Реал Малагаг 5 тоглолтын 3-т нь хожиж байсан. 1 тоглолтонд тэнцсэн.
Брижд болсон тоглолтын төгсгөлд Фернандо Торресийн хийсэн гоол Мануэл Пеллегриниг хэт цухалдуулснаас, тэрбээр тоглолтын дараа Моуриньотой гар барихаас ч татгалзсан билээ.
Сити 4 цом зэрэг хүртэх чансаатай байгаа гэдгээ тогтмол зарлаж, үүнийг нь ч Моуриньо боломжтой байх болох юм гэж үзэж байгаа. Гэхдээ Пелегрини сүүлийн 10 жилийн турш ганц ч цом хүртээгүй(Реал Мадридад байхдаа ч).
Гэхдээ улирлын төгсгөл ойртох тутам 60 настай Чили эрийн араншин тодрон гарах нь гарцаагүй.
Пеллегринигийн ааш хэрхэн хурцаддагийг өнгөрсөн улирлын төгсгөлд хэн бүхэн харсан бизээ. Боруссиягийн сүүлийн 2 гоол Малагаг Аваргуудын лигийн хагас шигшээгээс мулталж хаяснаар Пеллегрини энэ бүхэнд далдын хар хүчийг буруутгасан юм.
“Хориглогдсон багт хагас шигшээ хүртэл явахад хүндхэн байлаа” хэмээн төлбөр төлөөгүй баг дараачийн улиралд тэмцээнд орохыг зөвшөөрдөггүй ч дайруулан хэлж байсан юм.
Гэсэн хэдий ч Хотын иргэд энэ улиралд тэнгэрийн ивээл, элдэв бүхнийг хүртэж байна. “Тоттенхэм”-ийн хаалган дахь пеналти, Дэнни Роузын улаан хуудас, Майкл Доусоны офсайд – дээрх хачирхалтай шийдвэрүүд болох гэж буй тоглолтонд давтагдваас “Челси”-д эвгүйхэн цохилт болж мэдэх юм. Вест Хэмийн хаалганд оруулсан Самуэл Этогийн гоолыг тооцоогүйг л санахад хангалттай.
МанСитигйн гол тоглогч Серхио Агуэро гэмтлийн улмаас тоглохгүй бол, харин Алваро Негредо Лигийн цомд Вест Хэмтэй хийсэн тоглолтонд мөрөө гэмтээсэн сурагтай.
Пеллегринигийн баг Челсигийн АПЛ-т 2009/2010 оны улиралд тогтоосон гоолын дээд амжилтыг(103) эвдэхээр чармайж байгаа нь гарцаагүй.
Бид 1 тоглолтонд дунджаар 2,71 гоол оруулж байгаа бол, Ситигийн энэ үзүүлэлт 2,96.
Манайхан 2003/2004 оны улирлаас хойш энэ удаа л хаалга руу хамгийн үр дүнгүй цохилт хийсэн хэмээх үзүүлэлттэй явна(Стоктой хийсэн ФА цомын тоглолтонд илт харагдсан). Энэ мэдээж Моуриньогийн хувьд толгойны өвчин болж байгаа. Гэхдээ Сандерландад хожигдсоноос хойш 7 тоглолтонд хаалгаа хуурай байлгана гэдэг дажгүй амжилт.
Энэ улирал дахь АПЛ-ийн хуурай тоглолтууд:
“Арсенал”- 10
“Вест Хэм”- 10
“Челси”- 9
“Эвертон”- 9
“Тоттенхэм”- 9
“МанСити”- 8
“Норвич”- 8
“Саутгэмптон”- 8
МанСити бүх тэмцээнд 20 тоглолт дараалан ялагдаагүй(18 хожил, 2 тэнцээ).
64 гоол оруулж, 21 гоол алджээ.
#CFCMNG