NikkEi_Hotspur wrote:нөгөө монголд хамаг тэндэр аваад байдаг Liebherr-ийн эзэн юм биш биз дээ.
er n neg ger byl yum bn, aav n Soton-g dampuuraxad n xudaldaj avaad, nas baraxad n oxind n shiljsen bulguu.
Moderator: Хөлбөмбөгийн модууд
by amka13 » Sat Jan 18, 2014 5:40 pm
NikkEi_Hotspur wrote:нөгөө монголд хамаг тэндэр аваад байдаг Liebherr-ийн эзэн юм биш биз дээ.
by fond » Sat Jan 18, 2014 10:01 pm
by spain man » Sat Jan 18, 2014 10:16 pm
Цогоо wrote:
Соутхамптоны захирал Никола Кортэз ажлаа өгчихлөө. Клубын эзэн Маркус Лиебхэрр 2010 онд нас барахад охин Катарина Лиебхэрр клубыг өвлөн авчээ. Хөлбөмбөг огт ойлгодоггүй, дургүй энэ хүүхэн клубыг зарах ганц хүсэлтэй. Захирал Кортэз ч түүний зарах гэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байсан боловч цаг хугацааны хувьд өөр саналтай байлаа. Шинэ эзэн одоо шууд зарна гэж үзсэн бол Кортэз хоёр гурван жилийн дараанаас багийн амжилт тогтворжсоны дараа зарах нь зүйтэй гэж үзсэн. Хоорондоо ярилцаж, ярилцаж өнгөрсөн тавдугаар сард эвийн гэрээ хийн тохиролцоонд хүрсэн байдаг. Адгуу авгайн шахалтаас болоод Соутхамптоны эрс шинэчлэл, огцом үсрэлтийг зохион байгуулсан гавъяатан зайгаа барилаа гэж гадуур шуугицгааж байна.
Энэ нөхөр ер нь юу хийсэн хүн бэ?
Энэ улиралд үзүүлж байгаа тоглолтоороо Английн хөлбөмбөгийн атаархлыг төрүүлээд байгаа болохоор нь Соутхамптоны менежер Маурисио Почетиног Тоттэнхамынхан сонирхох үед гайхах хүн огт байсангүй. Тактикийн мэдлэгээрээ шагшигдаж буй энэхүү дэвшилтэт үзэлтэй Аргентин залуу Гэгээнтнүүдийг Спурсаар солихыг огтхон ч зөвшөөрөхгүй шалтгаан нь клубын захирал Никола Кортезээс өөр хэн ч биш.
Соутхамптоны амжилтын талаар их олон зүйлийг ярьцгаадаг. 2009-2010 улиралд Лиг Нэгт (Английн хөлбөмбөгийн лигийн 3 дугаар дивизион) дампуурч, татан буулгагдах тухай яригдаж байсан энэ клуб хамгийн дээд түвшин Премьер лигт дэвшин гарсан нь үнэхээр гайхалтай амжилт.
Өмнөх менежерүүд, Почетино, авъяаслаг Англи тоглогч нарыг ээлж дараалан гаргасан академийн захирлуудын гавъяаг дурдахгүй байх аргагүй. Тэгэхдээ энэ бүхнийг бий болгоход хамгийн том нөлөө үзүүлсэн хүнийг хэн бэ гэвэл бүх ажилтнууд, тоглогч нар, Почетино хүртэл Кортезээс өөр хүнийг нэрлэхгүй.
- Code: Select all
Соутхамптоны үсрэлт
2009 оны 6-р сар: Маркус Лиебхерр клубыг худалдан авч, Кортезийн хамт өдөр тутмын үйл ажиллагааг хариуцав.
2009 оны 8-р сар: Өмнөх эздийн үед дампуурсан учраас Соутхамптон Лиг Нэгийг хасах 10 оноотойгоор эхлэв.
2010 оны 3-р сар: Тэд Вэмблид Жонстон Пэйнт Трофиг хожив. Клубын 34 жилд авсан анхны цом.
2010 оны 5-р сар: Лиг Нэгийн 7 дугаар байрт дуусгалаа. Плэй-оффоос нэг байр, 7 оноо дутуу.
2010 оны 8-р сар: Менежер Алан Пардьюг халж Найжел Адкинсыг томилов.
2011 оны 5-р сар: Плимутад хожиж Чампионшипт дэвших болзлыг хангав.
2012 оны 5-р сар: Ковентриг хожиж 2-р байрт орсноор Премьер лигт шууд дэвшиж 7 жилийн дараа эргэн ирэв.
2013 оны 1-р сар: Адкинсыг Почеттиногоор солив.
2013 оны 5-р сар: Соутхамптон Манчестер Сити, Ливерпүүл, Челси багуудыг хожсоноор лигтээ үлдэж чадав.
Италид төрсөн Швейцарь эрийг эрх мэдэлд дурлагч мэтээр дүрслэх нь олонтаа. Үнэхээр ч өнгөрсөн 1 дүгээр сард Найжел Адкинсыг ажлаас нь халахад хөлбөмбөгийг огт ойлгодоггүй, ичгүүртэй амьтан хэмээн цоллож, хүн болгон түүнд эргэлзэж байсан. Шүүмчлэгчид одоо аниргүй болжээ.
Та Соутхамптоны Марчвүүд бэлтгэлийн бааз дээр хэсэг зогсоход л түүнийг арай өөрөө харах болно. Тэндхийн ажилчдын хувьд тэрээр эрхэм захирал биш Никола. Тэрээр ажилчдынхаа гэр бүл, хүүхдүүдийг нь хүртэл танидаг. Төрсөн өдрийн ил захидал илгээх зэргээр анхаарал тавьдаг.
Соутхамптоныхон зөвхөн өөрсөддөө анхаарал хандуулдаг. Манчестер Юнайтед байна уу, Халл Сити байна уу ялгаа байхгүй яг адилхан тоглолт л гаргадаг. Бэлтгэл сургуулилтын хэлбэр ч гэсэн академиасаа үндсэн баг хүртэл яг л адилхан. Схемүүдийг ярихгүй. Тоо ч ярихгүй. Хэлбэр, бүтэц ярихаас биш 433, 451 ярихгүй. Кортезийн удирдлага доор энэ бол ширхэг зүйлийг ч алдалгүй хамруулсан нарийн ажиллагаа юм.
Жижиг хэмжээний ололтуудын цуглуулга гэж үзэж болно. Талбай дээр болон талбайн гадна гаргасан дэвшлүүд нийлсээр байнга үргэлжлэх, улам сайжрах дэвшил болж байдаг. Тоглогч нар захирлынхаа талаар өөрсдийг нь үргэлж гайхшруулж байдаг, шинэ зорилт гаргаж байдаг, мөн тэднээс ихийг шаардаж байдаг хүн хэмээн тодорхойлж байна. Бэлтгэлийн шинэ бааз ч үүнийг батална.
Үндсэн багийнхан ирэх зун орохоор төлөвлөсөн байгаа ч тоглогч нар энэ төслийг захирал хариуцсан учраас хамгийн сайн нь байх болно гэсэн бат итгэлтэй байна. Соутхамптоныхон бэлтгэлийн дараа тоглогч нар тэндээ үлдэж буу халах зэргээр цагийг өнгөрөөхөд тохиромжтой орчин бүрдүүлэхийг хичээж байгаа. Үндсэн барилга нь таван одтой зочид буудал шиг л байх болно. Ажилчид нь ч найрсаг.
- Code: Select all
Харж явбал зохих гурван гэгээнтэн:
Натаниэл Клайн (Nathaniel Clyne): Хамгийн тогтвортой тоглож, хурдан сайжирч байгаа тоглогчдын нэг. Английн шигшээд дуудагдахад тун ойрхон байгаа бөгөөд өмнө нь Глен Жонсон, Кайл Уолкер хоёр л байна.
Люк Шо (Luke Shaw): Залуухан зүүн арыг Челси, Юнайтедынхан сонирхоод удаж байна. Ердөө 18 настай түүний хувьд их ирээдүй харагдаж байгаа билээ.
Жеймс Вард-Провз (James Ward-Prowse): Өнгөрсөн улиралд МанСитигийн эсрэг анхны тоглолтоо хийсэн. Энэ улиралд олны анхааралд өртөөд байгаа.
Салхи нэвт үлээсэн том талбай үүсгэхгүйн тулд 12 өөр талбайг өөр өөр түвшинд байгуулсан. Цэцэрлэгч, газар бэлтгэгчдийг ажиллуулж Премьер лигт тохиолдож болох бүх төрлийн гадаргуутай ижил төстэй байдлаар талбайг засах болно.
Авъяаслаг тоглогч илрүүлэх скаутын бүтэц нь Английн том клубуудыг хүртэл атаархуулам ажиллагаатай. Маш анхааралтай, бүтэц сайтай, тэгээд алдаагүй няхуур. Зорилтот “байг” хэдэн сарын өмнө тодорхойлж, ажиглана. Сандарсандаа худалдаж авдаг гэдэг асуудал түүх болон үлдсэн. Залуу Англи тоглогчийг хөгжүүлэх ажил Кортезийн алсын хараа байлаа. Тэдгээрийг бөөн бөөнөөр нь гаргаж Почетиногийн энэ улиралд хэрэгжүүлсэн стилээр тоглуулахыг тэрээр хүсдэг билээ.
Соутхамптоны сүүлийн жилүүдэд ингэж тод гэрэлтэж байгаа нь яав ч тохиолдлын хэрэг биш. Харин ч маш болгоомжтой төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу явж буй хэрэг. Төлөвлөгөө одоо шинэ зорилттой болсон. Өнгөрсөн 4 дүгээр сард тоглогч нарт “Соутхамптоны замнал” гэдэг кино үзүүлсэн. Энэ кинонд тус клубын Лиг Нэгээс Премьер лиг хүртэл явж ирсэн замналыг графикийн дагуу харуулж, Соутхамптон Премьер лигт түрүүлж чадах уу биш яаж түрүүлэх вэ гэсэн асуултаар төгсгөсөн гэсэн мэдээлэл байдаг.
Энэ бол уг төслийн хамгийн том зорилт бөгөөд гадныхны хувьд үнэхээр бүтэшгүй мэт харагдах боловч клубынхэнд боломжтой, бодит гэсэн итгэл байгаа нь мэдэгдэж байна. Захирлаас шалтгаалж өөрийн ирээдүйг клубтээ нягт холбосон олон тоглогч байна.
Өнгөрсөн улиралд “Кортез явбал надад энд байх шалтгаан алга” гэсэн мэдэгдлийг Почетино хийгээд байсан билээ. Үүнтэй холбоотойгоор шинэ захиралтайгаа уулзалт хийгээд клубыг өдийд орхиж болохгүй гэдэг дээр санал нийлсэн бололтой байна. 5 дугаар сард Соутхамптонд үлдэх үү үгүй юу гэдгээ шийдэх нь ээ. Нөхрийг яаж ч магадгүй сураг гармагц гайгүй сайн тоглогч нарыг нь янз бүрээр линкдээд эхэллээ. Рики Ламбертыг Вэстхам, Люк Шоог Челси гэх мэт.
Кортез анх захирлаар ирсний дараа багийнхны айлын талбай дээр хийж байгаа тоглолт яагаад их муу байгааг олж мэдэхийг хүсчээ. Газарзүйн байрлал бол шалтгаан биш гэж үзсэн байна. Тэгээд тоглогчдоосоо судалгаа авч. Гэртээ хэдэн цагт босдог вэ? Ямар зуршилтай вэ? Хэнээр сэрээлгэдэг вэ, хүүхэд, эхнэр, нохой юу? гэх мэт олон асуулт. Цугласан хариун дээр дүн шинжилгээ хийгээд арга хэмжээ авч эхэлсэн байна.
Юуны өмнө очиж тоглох гэж байгаа газраа зочид буудлыг нэг хоногоор захиалдаг байсан бол хоёр хоногоор захиалдаг болсон байна. Эхний өдөр нь клубээс хүмүүс очиж тоглогч бүрийн өрөөг бэлддэг болсон байна. Ор дэр, хөнжил, бүх зүйлсийг ариутган цэвэрлэж, элдэв өвчин үүсгэх бактерийн орчинг арилгадаг. Бас бүх зүйлсийг нэг төрлийн угаалгын нунтаг, саван хэрэглэн угаадаг болохоор тоглогч нар хаана ч очсон яг л дассан сурсан орчиндоо байгаа мэт байдаг болсон байна. Хүн болгоны зуршилд тохирсон тусгай дэр, матрас гэх мэт. Хоол ундны хувьд ч бас л адилхан. Клубын тогооч цуг явж хүн болгоны идэж дассан хоолыг хийж өгдөг.
Талбай дээр ч гэсэн энэ чиглэлийн ажил явагддаг. Жишээ хэлэх юм бол, хаалгаа хуурай манасны урамшууллыг зөвхөн хамгаалагч, хаалгач нарт өгөөд зогсохгүй хагас хамгаалагч, довтлогч гээд бүх тоглогч нарт өгдөг. Ингэснээр багийн хамтач уур амьсгалыг дэмжиж байдаг.
БиБиСи дээрээс хамж бантагнасан: Цогоо
Эх сурвалж: БиБиСи бас дахин БиБиСи
by fond » Sat Jan 18, 2014 10:31 pm
by SAVAGE » Sat Jan 18, 2014 10:32 pm
by fond » Sat Jan 18, 2014 10:33 pm
by Барнаба » Sat Jan 18, 2014 10:33 pm
by SAVAGE » Sat Jan 18, 2014 11:51 pm
by Соёлоо » Sun Jan 19, 2014 10:27 pm
by Соёлоо » Sun Jan 19, 2014 10:32 pm
by attilla » Mon Jan 20, 2014 12:51 am
by Realist » Mon Jan 20, 2014 1:06 am
SAVAGE wrote:Loïc Rémy гийн гоол #ЕПЛ ын 22,222 дах гоол байсан гэнэ дээ... 22 дах улирал 22 дахь тойрог
by El Payaso » Mon Jan 20, 2014 11:02 am
by Цогоо » Mon Jan 20, 2014 4:06 pm
Бэргкамп чинь 100 гаран гоолтой шүү дээ. Яаж 87 байх вэ?Соёлоо wrote:Tottenham's Emmanuel Adebayor now has the same amount of Premier League goals as former Arsenal forward Dennis Bergkamp (87).
гэж байхын, вики орж үзлээ, тэр зээлээр Тот-д тоглож байх үеийн ГООЛ-ыг тооцдоггүй юм уу? манайхан???
тайлбарлаж өгнө үү?
by Gooner » Mon Jan 20, 2014 4:17 pm
by zigo » Mon Jan 20, 2014 4:28 pm
El Payaso wrote:тэрбум нь ч юу юм бэ дээ... угийн улиралд 1000 орчим гоол ордог болтой юм хэхэ... энэ улирал тохиох нь бол гарцаагүй л байж... харин 22 дугаар тойрогт тохиодог нь жаахан өвөрмөц юм болж... 21 юм уу 23т л тохиох боломж байсан байна ш дээ... тэрнээс хаа байсан 11д тохиох боломж байхгүйгш хэхэхэ... тэхээр хэдэн тэрбум гсн магадлал лав бишээ...
by NikkEi_Hotspur » Mon Jan 20, 2014 4:38 pm
Цогоо wrote:Бэргкамп чинь 100 гаран гоолтой шүү дээ. Яаж 87 байх вэ?Соёлоо wrote:Tottenham's Emmanuel Adebayor now has the same amount of Premier League goals as former Arsenal forward Dennis Bergkamp (87).
гэж байхын, вики орж үзлээ, тэр зээлээр Тот-д тоглож байх үеийн ГООЛ-ыг тооцдоггүй юм уу? манайхан???
тайлбарлаж өгнө үү?
by El Payaso » Mon Jan 20, 2014 4:41 pm
by Цогоо » Mon Jan 20, 2014 4:42 pm
by El Payaso » Mon Jan 20, 2014 4:43 pm
by Realist » Mon Jan 20, 2014 7:34 pm
El Payaso wrote:тэрбум нь ч юу юм бэ дээ... угийн улиралд 1000 орчим гоол ордог болтой юм хэхэ... энэ улирал тохиох нь бол гарцаагүй л байж... харин 22 дугаар тойрогт тохиодог нь жаахан өвөрмөц юм болж... 21 юм уу 23т л тохиох боломж байсан байна ш дээ... тэрнээс хаа байсан 11д тохиох боломж байхгүйгш хэхэхэ... тэхээр хэдэн тэрбум гсн магадлал лав бишээ...
by У.Тэмүүжин » Tue Jan 21, 2014 2:27 am
by zigo » Tue Jan 21, 2014 6:53 am
by Барнаба » Tue Jan 21, 2014 11:51 am
by Ganbold » Tue Jan 21, 2014 12:57 pm