ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Далай аварга зодог тайлчихлаа, та vvнийг юу гэж бодож байна?

Зєв
34
29%
Буруу
50
42%
Мэдэхгvй
34
29%
 
Total votes : 118

Postby Амараа7 » Thu Sep 27, 2007 12:08 am

Gaixaltai bux shvv
Image
Б.Амаржаргал
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

Postby 21Grams » Mon Oct 08, 2007 3:26 am

- sonin.mn - http://www.sonin.mn -

Монгол Улсын Даян аварга А.Сүхбат: БИ МОНГОЛ БӨХДӨӨ ИДЭР ЗАЛУУГААРАА, ДАЯН АВАРГААРАА Л ҮЛДЭЕ ДЭЭ

Хэвлэгдсэн: 2007 оны 10 сарын 5 өдрийн 13:02 цаг, Өглөө орой | 74 сэтгэгдэл

Өнөрсөн жилийн наадмаар ард түмний хайртай бөх А.Сүхбат өөрийг нь дэмждэг бүр цаашлаад үндэсний бөхдөө хайртай ард түмнийхээ сэтгэлийг гонсойлгож нулимс дуслуулсан мэдээг дуулгасан. Түүний зодог тайлах болсон мэдээг сонссон хүн бүхэн нүдэндээ нулимстай хоцорсон. Зодог тайлсан ч бөхийн торгон ногоон дэвжээнээ дахин зодоглох болов уу гэсэн горьдлого ард түмний дунд хэвээр байв. Төр засаг түүний хөдөлмөрийг үнэлж Монгол Улсын даян аварга гэх эрхэм цолыг гардуулсан бөгөөд намрын тэргүүн сарын билэгт сайн өдөр буюу өчигдөр цолныхоо найрыг хийж нэгэн үдшийг ойр дотныхонтойгоо өнгөрүүллээ. Аваргын цолны найранд ирээгүй хүн ховор. Аваргын найранд Төв нутгийн удирдлагуудаас эхлээд Аваргын гараа, бөхийн эрдмийг нь заасан багш, бүр А үсэг анхлан заасан багшаас нь хүртэл уригджээ. Түүнтэй нутаг нэгт Ардын уран зохиолч Ш.Сүрэнжаваас надна, МУГЖ Долгор, АЖ Цогзолмаа, Нутгийн зөвлөлийн дарга УИХ-ын гишүүн Д.Дондог зэрэг урлаг соёл, улс төр, спортын нэр цолтнууд цайллаганд уригдсан байлаа. Энэ оройн хамгийн хүндтэй зочин бол түүний хадам аав Монгол Улсын Дархан аварга Х.Баянмөнх байсан юм. Толгой нийлүүлэн сууж шивэр авир ярихыг нь харсан хүмүүс үнэхээр заяагаараа холбогдсон аав, хүү хоёрдоо хэмээн ярьж байсныг нуух юун. Хүлээн авалт чих дэлдийлгэж, нүд баясгасан үйл явдлуудаар дүүрэн байсан юм. Цолны найр “Түмэн эх”-ээр эхэлж, нэр хүндтэй олон дуучид уригдан дууллаа. СТА дуучин С.Жавхлан ч өөрийн шинэ дуугаар найрны уур амьсгалд хөг нэмсэн юм.
Даян аварга цолныхоо найранд шинэ малгай, дээлээр гоёжээ
А.Сүхбатыг бөх сонирхогчид, ард түмэн “буян шингэсэн” бор дээлтэйгээр нь олон харсан бизээ. Ямар ч баяр ёслолд оролцохдоо өнөөх л бор дээлтэйгээ явж байдаг, тэр нь түүний гадаад имидж ч болдог байв. Харин цолны найраа хийсэн энэ өдөр Даян аварга маань шинэ үйтэн хуар дээл өмсчээ. Жил бүрийн наадмаар барилдаж эхлэсэнээсээ хойш төдий л олон солиогүй бор малгайгаа ч бас шинэчилчихэж. Энгийн даруухан хувцаслах дуртай дуртай түүнийг гоёж гоодсныг харахад сонин санагдсан ч дээл малгай нь түүнд зохисон гэдэг нь ванлий.
Даян аварга А.Сүхбат сүлд дуу болох “Халуун элгэн нутаг”-аа бөхчүүдийн хамт дуулав
Хүлээн авалтын хамгийн сонирхолтой хэсэг нь аварга өөрийн хадам ах Гарьд Б.Гантогтох, Монгол Улсын заан Мягмарсүрэн, Кекүшиюзан Батбаяр нарын хамт тайзнаа гарч “Халуун элгэн нутаг” дууг дуулсан явдал юм. Цугласан олноо хүндэтгэн ийнхүү авъяасаа үзүүлсэн нь үнэхээр сэтгэл хөдөлгөж байлаа. Цугласан олны дунд Монгол улсын аварга Сумъяабазар гэргийн хамт, Мөнхбат аварга, Балжинням аварга гээд олон аваргууд болон Улсын цолтой бөхчүүд заларч байгаа харагдсан. Гэвч Монгол Улсын аварга Г.Өсөхбаяр тэнд харагдсангүй. Өсөхөө аварга ямар шалтгаанаар ирээгүй болох нь хүн бүхний сонирхолыг татсан нь лавтай. Нэгэн үе гол өрсөлдөгч болж явсандаа ч тэр үү, үнэхээр тоочих шалтгаантай болоод ирээгүй юу ямартай ч Далай аварга тэнд харагдаагүй.
Дархан аварга Х.Баянмөнх хүргэнийхээ цолыг мялааж халтар манан хөөрөг бэлэглэжээ
Цолны найранд уригдсан олон өөрийн хэрээр л түүнд бэлэг сэлт өгч байлаа. Харин Бэлэгний салхийг хадам аав Баянмөнх нь хагалж,амар мэндийн бэлэгдэл алд цэнхэр хадаг дээр эртний халтар манан хөөрөг даалингийн хамт барин бэлэгллээ. Ихэнх хүмүүс Даян аваргын цолыг мялааж мөнгө өгч байгаа харагдсан. Түүний уран сайхан барилдаанаар Төв нутгийнхаа нэрийг гаргаж явсныг нь үнэлэн нутгийн зөвлөлийнхөн нь ч мөнгө өгсөн. Харин бэлгийн морины шүдийг үздэггүй гэдгээр тэдний өгсөн мөнгөний хэмжээг энд дурдах илүүц биз ээ.

Даян аварга А.Сүхбат уярал, харамслын нулимс унагав
Найрын үеэр хүмүүсийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн зүйл бол ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн уран мэхт барилдаануудыг эвлүүлэн хийсэн бичлэгт байлаа. Найрын зочид Даян аваргын анхны наадмаас эхлээд аваргын зиндаанд хүрсэн олон сайхан барилдаануудыг шимтэн үзэж бахдан баярлацгаасан. Харин Даян аварга маань өөрийн ид шуугиулж явсан үеийнхээ барилдаануудыг үзэн нулимс дуслуулж байгаа харагдсан. Дархан аварга Х.Баянмөнх ч нулимсаа барьж ядан уярал харамслын дуслуудыг бөмбөрүүлнэ лээ.

Цолны найрын дундуур Даян аварга А.Сүхбаттай цөөн хором ярилцлаа
-Цолныхоо найрыг түмэн олонтойгоо тэмдэглэж байгаад баяр хүргэе?
-Баярлалаа. Юуны өмнө намайг дэмждэг, намайг өдий зэрэгтээ хүргэсэн хөгжөөн дэмжигч, туслагч, надад тус болж байсан олон хүмүүст, ард түмэндээ баярласнаа илэрхийлье. Цааш цаашдынхаа ажил хөдөлмөрт та бүхнийхээ итгэлийг алдахгүй, улам сайн ажиллах болно гэдгээ хэлмээр байна.
-Таны зодог тайлах шийдвэр олон хүнийг цочирдуулсан. Одоо ч ард түмний дунд таныг дахин зодоглох болов уу гэсэн горьдлого байсаар л байгаа. Гаргасан шийдвэртээ харамсах сэтгэл төрж байв уу?
-Зодог тайлах шийдвэр гаргахад надад ч тийм амар байгаагүй. Гэхдээ миний хувьд хангалттай сайн барилдсан. Үүнийг би хангалттай гэж үзэж байгаа. Миний зодог тайлдагийн гол учир нь Монгол бөх цэвэр ариун байгаасай, бөхийн дэвжээнээ тэргүүлж барилддаг улсын том цолтонгууд найраа хөөрөөнд орж, монгол бөхийн ёс жудгийг бүү бохирдуулаасай, хойч үедээ цэвэр ариун дэвжээг хүлээлгэж өгөөсэй гэсэн ийм л шийдэлтэй. Бид сумог мэднэ. Сумо бол хэмжээгээ мэдээд больчихдог. Ард түмнийгээ хүндэлдэг. Эргээд би начин төрүүлбэл монгол бөхөө ямар их доромжилсон болох билээ. Тийм болохоор би идэр залуугаараа даян аваргаараа л үлдэе дээ.
-Төр засаг таны нөр их хөдөлмөрийг үнэлж Даян аварга цолоор шагналаа. Цолоо гардан авч байх үед юу бодогдож байв?
-Төр засаг ард түмнийхээ хайр буянаар энэ цолыг авлаа. Хүний хийсэн хөдөлмөр талаар болдоггүй юм байна гэдгийн нэг жишээ боллоо. Гэхдээ халуун хөлстэй амжилтын минь тэрхэн торгон агшинд даян аварга цолыг гардуулсан бол өнөөдөр би ганцхан түрүүлээд л дархан аварга болох байсан шүү дээ. Гурав, дөрвөн жил ноцолдоход тийм болох учиртай байсан биз. Ийм л хувь заяаг би тууллаа. Даян аваргаараа үлдэх нь миний л хувь заяа байсан юм байлгүй дээ.
-Цолныхоо найрыг хийж байгаа энэхэн үед үнэхээр сэтгэл хангалуун байж чадаж байна уу?
-Миний хувьд сэтгэл хангалуун байна. Монгол бөхийн хойч үеэ бодохоор жаахан тиймэрхүү байна. Монгол бөх ариун байгаасай, бөхийн дэвжээ шударга байгаасай. Залуучуудыг ирээдүйд шударга өрсөлдөөний талбар хүлээж аваасай гэж л бодож байна. Хэдийгээр би зодог тайлсан ч бөхийн торгон ногоон дэвжээтэйгээ сэтгэл зүрх минь байнга холбоотой байж, шавь нарынхаа уран барилдаан, амжилтаар ард түмэнтэйгээ золгож байх болно.
-Таны сэтгэлийг цолны найраа л хамгийн ихээр эмзэглүүлдэг юм шиг?
-Нэг талаараа тэгэж хэлж болох л юм. Гэхдээ 100 хувь тийм гэж үзэж болохгүй. Мөнгөгүйгээр начин болж болдгийг миний шавь харуулж чадсан. Энэ үед миний сэтгэл үнэхээр хангалуун байж, монгол бөх болон шавиараа бахархаж байсан. Хойч ирээдүйгээ ёс суртахууны алдаагүй хүмүүжүүлэхийг л зорилго болгодог. Аварга хүн найраа хийж хор найруулаад гүйгээд байвал ямар байх билээ. Монгол бөх хэзээ ч одоогийн улс төр шиг байж болохгүй. Бидний ганц авч үлдсэн нандин зүйл маань эрийн гурван наадам. Монгол бөх хэзээд цэвэр ариун байх ёстой.
-Энэ орой их олон хүн энд цугласан байна. Өсөхөө аварга харагдахгүй байх чинь?
-Тэрийг би сайн мэдэхгүй байна. Бид 170 бөхөд урилга тараасан. Мэдээж Өсөхбаяр аваргыг урьсан. Яагаад ирээгүйг нь би мэдэхгүй.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны шавь нараас таны уран барилдааныг гаргасан олон сайн бөх төрөх болтугай гэж ерөөе.
-За баярлалаа. Шинээр гарч байгаа танай сонины ажилд ч гэсэн амжилт хүсье.


--------------------------------------------------------------------------------

Интернетийн эх сурвалж: sonin.mn: http://www.sonin.mn

Интернетэд унших хаяг: http://www.sonin.mn/?p=14653


Энд дарж хэвлэ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 1220 » Mon Oct 08, 2007 11:36 am

Өсөхөө уг нь ирчихгүй. Бүүр боломжгүй бол мэндчилгээ илгээчихгүй
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby G@naa » Mon Oct 08, 2007 11:53 am

Өсөхөө харин онцгүй зан гаргажээ. Угийн онцгүй гар дөө.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Postby Takanohana_Nowitzki » Fri Oct 12, 2007 9:59 pm

hakuhogiin nairan deer manai Ulaanaa Ba awargatai ih dotno nairsag bsan, tegeed sakenii torh hamtdaa haga tsohison. Osohoo hog tend bj l bsan daa.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Postby Амараа7 » Sat Oct 13, 2007 10:52 pm

Өсөхөө ч өөдгүй зан гаргажээ хүндлээд ирэх л ёстой бсийм.Уулнь дархан аварга болчуулч за тэхдээ одоо 10 жилийн дараал Бээжин аварга шиг л яригдах биздээ уран хурц барилдаан нь түүнийг хэзээч мартуулах есгүй.
Б.Амаржаргал
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

Postby Ганзо » Sat Oct 13, 2007 11:31 pm

Нээрээ залуу чигээрээ үлдвэл сайхан ч юмуу...
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Postby Амараа7 » Sun Oct 14, 2007 12:01 am

Хэдэн жилийн дараа бсан бол сайн л бна одоонхондоо арайл эрт бна даа гэж
Б.Амаржаргал
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

Postby Цоомоо » Mon Oct 15, 2007 6:28 pm

Боломжгүй байсан болоод л ирээгүй байлгүй дээ, тэрнээс Өсөхөөд энд ирээд сууж байх нэг их хэцүү биш шүү дээ.
Яахаараа ингэж туйлширдаг байна аа.
Өсөхөө ирээгүй гэнэ?
- өө тийм үү, хогийн гар байна даа...
Ийм амархан дүгнэлт хийж болох уу?
Сүхбат сайн бөх, сайхан ч барилдаантай, авьяастай, агуу бөх...
Гэхдээ л 35-тайдаа зодог тайллаа энээ тэрээ, бөхийн холбоо намайг ад үзсэн учраас...ийм шоу хэрэггүй л байхгүй юу?
Цэрэнпунцаг гарьд шиг зүгээр барилдахаа л больчно биз дээ.
Сүхбат том биетэй, бяр чадал ихтэй биш учраас Өсөхөө, Сумъяагаас түрүүлж харих нь тодорхой байсан. Наадамд түрүүлэхэд хэцүү болсон, тэгээд л барилдах сонирхолгүй болсоншд...Тэр өөрийнх нь хэлсэн энэ тэр бол шоу...
Бөх сонирхогчдоо хүндлээд аварга хүний хувьд 40 хүртлээ зодоглох л хэрэгтэй.Баянаа аварга 40 хүрчээд түрүүлж л байлаа...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Ганзо » Mon Oct 15, 2007 10:42 pm

"Barca" wrote:Боломжгүй байсан болоод л ирээгүй байлгүй дээ, тэрнээс Өсөхөөд энд ирээд сууж байх нэг их хэцүү биш шүү дээ.
Яахаараа ингэж туйлширдаг байна аа.
Өсөхөө ирээгүй гэнэ?
- өө тийм үү, хогийн гар байна даа...
Ийм амархан дүгнэлт хийж болох уу?
Сүхбат сайн бөх, сайхан ч барилдаантай, авьяастай, агуу бөх...
Гэхдээ л 35-тайдаа зодог тайллаа энээ тэрээ, бөхийн холбоо намайг ад үзсэн учраас...ийм шоу хэрэггүй л байхгүй юу?
Цэрэнпунцаг гарьд шиг зүгээр барилдахаа л больчно биз дээ.
Сүхбат том биетэй, бяр чадал ихтэй биш учраас Өсөхөө, Сумъяагаас түрүүлж харих нь тодорхой байсан. Наадамд түрүүлэхэд хэцүү болсон, тэгээд л барилдах сонирхолгүй болсоншд...Тэр өөрийнх нь хэлсэн энэ тэр бол шоу...
Бөх сонирхогчдоо хүндлээд аварга хүний хувьд 40 хүртлээ зодоглох л хэрэгтэй.Баянаа аварга 40 хүрчээд түрүүлж л байлаа...

Нээрээ тэгж дүгнэж болохгүй байх, одоо нэг түрүүлэх гэж зүтгэчихмээр л байгаамдаа, хэдий хэцүү ч гсн
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Postby A.I.T » Tue Oct 16, 2007 12:43 am

Osohoo iliirsneeree ireegui ni boljee...Ugaasaa yamar heregtei hun bish....Hurdan uhchuul saihan l bna
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby 1220 » Tue Oct 16, 2007 8:54 am

Mr.Untouchable wrote:
"Barca" wrote:Боломжгүй байсан болоод л ирээгүй байлгүй дээ, тэрнээс Өсөхөөд энд ирээд сууж байх нэг их хэцүү биш шүү дээ.
Яахаараа ингэж туйлширдаг байна аа.
Өсөхөө ирээгүй гэнэ?
- өө тийм үү, хогийн гар байна даа...
Ийм амархан дүгнэлт хийж болох уу?
Сүхбат сайн бөх, сайхан ч барилдаантай, авьяастай, агуу бөх...
Гэхдээ л 35-тайдаа зодог тайллаа энээ тэрээ, бөхийн холбоо намайг ад үзсэн учраас...ийм шоу хэрэггүй л байхгүй юу?
Цэрэнпунцаг гарьд шиг зүгээр барилдахаа л больчно биз дээ.
Сүхбат том биетэй, бяр чадал ихтэй биш учраас Өсөхөө, Сумъяагаас түрүүлж харих нь тодорхой байсан. Наадамд түрүүлэхэд хэцүү болсон, тэгээд л барилдах сонирхолгүй болсоншд...Тэр өөрийнх нь хэлсэн энэ тэр бол шоу...
Бөх сонирхогчдоо хүндлээд аварга хүний хувьд 40 хүртлээ зодоглох л хэрэгтэй.Баянаа аварга 40 хүрчээд түрүүлж л байлаа...

Нээрээ тэгж дүгнэж болохгүй байх, одоо нэг түрүүлэх гэж зүтгэчихмээр л байгаамдаа, хэдий хэцүү ч гсн


тийм биш ш тээ. Өсөхөөг угаасаа л хогийн гэдгийг бүгд л мэдэж байгаа штээ. Бөхийн холбоо ч гэсэн ад үзсэн нь үнэн биз дээ. Илт ад үзээд байхад хэлэх үгээ хэлсэн дээр биз дээ. Та нар байсан бол дуугүй л өөлүүлээд суух байсан уу. Ахиж барилдахын хувьд бол дэмий л дээ. Залуу чигээрээ уран барилдаант чигээрээ үлдсэн дээр л дээ. Барилдсан ч ахиж бараг түрүүлэх бараг магадлал байхгүй юм чинь тэр нь дээр л дээ
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby Амараа7 » Sat Nov 17, 2007 7:47 pm

Тээд Өсөхөө Сумьяа 2 түрүүлэх чадал бгаа болхоор наадмаар 4 5 6 давж чадку яваад бдаг бас сонин.Биеэ хаа бол Сумьяагаас нээх дутаад бхгүйл бх.Сумьяагын цээжний ялгаралт нь л илүүшд хахахаха
Б.Амаржаргал
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

Postby NG » Mon Nov 19, 2007 9:34 pm

hi alll! saihan site bnaa..Bi neg yum asuuh gesiin ta naraas!

Ene 7 honog tutam bolood baigaa medee medeellig interneteer haanaas tsga tuhaid n olj unshih ve humuusee?
Bas ter tomhon suuliin yeiin barildaanuudiin video bichleg ene ter gej end tend bdiimu? yamar tv-r shuud uzej bolohuu? helj ugch tuslaach medeh hun baiwal??
haana yu bgaa n medegdehgui hetsuu yum, bgaa n buur hotsorgdson news..

Ih bayrlalaa ta buhedn!
NG
 
Posts: 9
Joined: Mon Nov 19, 2007 9:26 pm

Postby A.I.T » Wed Nov 21, 2007 6:41 pm

amaraka88 wrote:Тээд Өсөхөө Сумьяа 2 түрүүлэх чадал бгаа болхоор наадмаар 4 5 6 давж чадку яваад бдаг бас сонин.Биеэ хаа бол Сумьяагаас нээх дутаад бхгүйл бх.Сумьяагын цээжний ялгаралт нь л илүүшд хахахаха
бөгс шиг үү?
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby Амараа7 » Thu Nov 29, 2007 2:06 am

Хаха арайч бөгс шиг бишээ харин 2 өвлийн малгай тавьцан юм шиг
Б.Амаржаргал
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

Postby Бамбууш » Fri Nov 30, 2007 10:39 pm

"Barca" wrote:Боломжгүй байсан болоод л ирээгүй байлгүй дээ, тэрнээс Өсөхөөд энд ирээд сууж байх нэг их хэцүү биш шүү дээ.
Яахаараа ингэж туйлширдаг байна аа.
Өсөхөө ирээгүй гэнэ?
- өө тийм үү, хогийн гар байна даа...
Ийм амархан дүгнэлт хийж болох уу?
Сүхбат сайн бөх, сайхан ч барилдаантай, авьяастай, агуу бөх...
Гэхдээ л 35-тайдаа зодог тайллаа энээ тэрээ, бөхийн холбоо намайг ад үзсэн учраас...ийм шоу хэрэггүй л байхгүй юу?
Цэрэнпунцаг гарьд шиг зүгээр барилдахаа л больчно биз дээ.
Сүхбат том биетэй, бяр чадал ихтэй биш учраас Өсөхөө, Сумъяагаас түрүүлж харих нь тодорхой байсан. Наадамд түрүүлэхэд хэцүү болсон, тэгээд л барилдах сонирхолгүй болсоншд...Тэр өөрийнх нь хэлсэн энэ тэр бол шоу...
Бөх сонирхогчдоо хүндлээд аварга хүний хувьд 40 хүртлээ зодоглох л хэрэгтэй.Баянаа аварга 40 хүрчээд түрүүлж л байлаа...

Чи хєє бєх нээх сайн мэдэдгvй шиг байна.
Сvхбати аваргийг ахмад бєхчvvд бvх биендээ тэгш бяртай гэж ярьцгаадаг хэнд ч бярдуулдаггvй гэж. Yнэхээр ч vнэн vг. Тэрнээс биш том биетэй хэт бяртай нар нь тvрvvлээд даваад алаад хядаад яваад байна гэж байхгvй .Наад чинь жаахан хvvхдийн сэтгэлгээ байна.
Ялангуя монгол бєхєд бол ...
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby avarga » Sat Dec 01, 2007 7:10 pm

Bas tiim ch orgui zuil bas bish shuu. A.Sukhbat bol jijig biytei. Tom biytei buhchuudtei uran meh, medremj, hurdaaraa barilddag. Byarduuldaggui ni ch unen. Gehdee olon jiliin zui togtloos harj bhad tom biytei buhchuud arai udaan harij bgaa ni anzaaragdaad bdag yum. Tom biytei buchuudiin huvid uuriin aral chatsaa ashiglaj baritsnaas barildah ni elbeg. ene ni hugshirsun ch arga barilaaraa barildaad barildaad baij bolno gesen ug l dee. Harin jijig buhchiidiin huvid hurd, meh gargaj, tom biytei huniig hudulguj barildaj baij davaa avdag.
A.Sukhbatiin huvid suuliin uyd hurd ni bagasch ih udaan zuuraldaj baij ursuldugchuu haydag bolson. Zaluugaa bodvol.
Buchuud hugshiruhuur hurd hamgiin turuund buurch, amarhan yadardag boldog baih. Bas hul ni bas ih muuddag yum shig bna lee.
Bat-Erdene avargiig buhchuud huch ni heveeree bgaa, hul ni l muudsan bgaa gej yaridag yum bilee.
Gehdee yag uunees bolj Sukhbat zodog tailsan gevel arai hudlaa boloh baih l daa.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Bayara » Sat Dec 01, 2007 8:22 pm

Сүхбат яг мэдрэмжтэй хүн болохоороо яг хэмжээгээ мэдээд л болиж чадсан. Зодог тайлсныг нь зөв л гэж бодож байна. Тэгээгүй бол өдийд 4-н давааны оноолтонд явчаал байхгүй юу. Тэгээл бусдад муу хэлэгдээд явбал ямар хэрэг байх вэ.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Амараа7 » Sat Dec 01, 2007 8:27 pm

Сүхбатыг харж бсан хүн энд бараг бдгүй бололтой.Сүхбат залуу бхдаал жижэгхэн бсан тэгээд ч жижиг гэдэг хоч цол ч гэмээр юмуу тэр нэртэй болсон.Сүхбат аварга биеээр тийм жижиг биш хэрвээ жижиг гэвүүл монгол бөхөд бдаг ихэнх бөх жижиг биетэй гэсэн үг үү.Лавдаг Жамьянпүрэв Адьяахүү Батэрдэнэ гэсэн начингуудаас том тэхэд тэр хэд бол мань мэтийн хажууд их том харагддаг.Тануус Гантогтох Батзориг Бумбабаяр Доржсамбуу Сумьяабазар А.Сүхбат зэрэг бөхчүүд биеэр яг л адилхан тэхээр жижиг биетэй гэсэн үг биш бгааздээ.Өсөхөөгийн хажууд л бие жижэгхэн харагдах бх
Б.Амаржаргал
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

Postby Battugs » Sun Dec 02, 2007 4:01 am

Дахиж Монгол А.Сүхбат шиг бөх ойрын 5 жилдээ төрөхгүй дээ.
Come Back Wizards
User avatar
Battugs
 
Posts: 70
Joined: Fri Dec 29, 2006 1:35 am
Location: Илбэчид

Postby avarga » Wed Dec 05, 2007 1:17 pm

amaraka88 wrote:Сүхбатыг харж бсан хүн энд бараг бдгүй бололтой.Сүхбат залуу бхдаал жижэгхэн бсан тэгээд ч жижиг гэдэг хоч цол ч гэмээр юмуу тэр нэртэй болсон.Сүхбат аварга биеээр тийм жижиг биш хэрвээ жижиг гэвүүл монгол бөхөд бдаг ихэнх бөх жижиг биетэй гэсэн үг үү.Лавдаг Жамьянпүрэв Адьяахүү Батэрдэнэ гэсэн начингуудаас том тэхэд тэр хэд бол мань мэтийн хажууд их том харагддаг.Тануус Гантогтох Батзориг Бумбабаяр Доржсамбуу Сумьяабазар А.Сүхбат зэрэг бөхчүүд биеэр яг л адилхан тэхээр жижиг биетэй гэсэн үг биш бгааздээ.Өсөхөөгийн хажууд л бие жижэгхэн харагдах бх

Haha. 8 nastaigaasaa 21 hurtlee arvan heden jil l buh uzej bna. Barildaan bolgoniig ali boloh uzehiig l hicheedeg yum.
Sukhbatiig haraagui hun Mongold baidgiimuu?
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Цоомоо » Wed Dec 05, 2007 8:23 pm

tsolmonod wrote:
"Barca" wrote:Боломжгүй байсан болоод л ирээгүй байлгүй дээ, тэрнээс Өсөхөөд энд ирээд сууж байх нэг их хэцүү биш шүү дээ.
Яахаараа ингэж туйлширдаг байна аа.
Өсөхөө ирээгүй гэнэ?
- өө тийм үү, хогийн гар байна даа...
Ийм амархан дүгнэлт хийж болох уу?
Сүхбат сайн бөх, сайхан ч барилдаантай, авьяастай, агуу бөх...
Гэхдээ л 35-тайдаа зодог тайллаа энээ тэрээ, бөхийн холбоо намайг ад үзсэн учраас...ийм шоу хэрэггүй л байхгүй юу?
Цэрэнпунцаг гарьд шиг зүгээр барилдахаа л больчно биз дээ.
Сүхбат том биетэй, бяр чадал ихтэй биш учраас Өсөхөө, Сумъяагаас түрүүлж харих нь тодорхой байсан. Наадамд түрүүлэхэд хэцүү болсон, тэгээд л барилдах сонирхолгүй болсоншд...Тэр өөрийнх нь хэлсэн энэ тэр бол шоу...
Бөх сонирхогчдоо хүндлээд аварга хүний хувьд 40 хүртлээ зодоглох л хэрэгтэй.Баянаа аварга 40 хүрчээд түрүүлж л байлаа...

Чи хєє бєх нээх сайн мэдэдгvй шиг байна.
Сvхбати аваргийг ахмад бєхчvvд бvх биендээ тэгш бяртай гэж ярьцгаадаг хэнд ч бярдуулдаггvй гэж. Yнэхээр ч vнэн vг. Тэрнээс биш том биетэй хэт бяртай нар нь тvрvvлээд даваад алаад хядаад яваад байна гэж байхгvй .Наад чинь жаахан хvvхдийн сэтгэлгээ байна.
Ялангуя монгол бєхєд бол ...

Чи ч бөх сайн мэддэг юм байна.
Би чиний хажууд юугаа мэдэхэв.
Монгол бөхөд аралтай чацтай нь олон жил дээгүүр барилддаг гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Сүхбат хурд, хүч, мэдрэмж, авьяасаараа барилддаг байсан. Өсөхөө арал чац, бяраар барилддаг.Хэчнээн авьяас нь байлаа ч тэр авьяасаа гаргахын ьулд хурд хэрэгтэй, хүч бяр хэрэгтэй. Нас нь явах тусам Сүхбатын хурд нь саараад, өөрийнх нь барилдааны онцлогт тохирсон хүч бяр нь багасч байсан. Унаа нь ч олширсон. Үүнийгээ өөрөө мэдэж байсан...Одоо Өсөхөө - Сүхбат нар 10 барилдахад 8-д нь Өсөхөө давна. 2000 онд 10 барилдахад 8-д нь Сүхбат давах байсан биз. Өсөхөө сайжирсандаа биш Сүхбат түрүүлж харьсандаа тэгж байгаа юм.
Баянмөнх аварга Мэргэжлийн бөхийн холбоо энэ тэр гэж юм байгуулаад МҮБХ-г зайлуулахыг оролдсон. Сүхбат олон фэнтэй болохоор МҮБХ-г буруу булхайн дээд газар гэсэн ойлголтыг ард түмэнд түрүүлэхийн тулд, өөрөө шоу хийж зодог тайллаа энэ тэр гэж өвчигнөж, шалтгаанаа МҮБХ-оос боллоо гэсэн...Бөх хүн цолны төлөө барилддаг ч хамгийн эрхэм дээд зүйл нь тэр цол биш. Ард түмэндээ хүндлэгдэх, үзэгч олноо уран сайхан барилдаанаараа баясгах...Ялангуяа аварга хүн наадмынхаа чимэг болоод 45 хүртлээ зодоглох хэрэгтэй. Тэрнээс цааш бол хэрэггүй...Сүхбат тэгээгүй л байхгүй юу. Анх яг наадмаар сурвалжлагч яагаад зодог тайлав гэхэд, /өөрийнх нь хэлсэн үгэнд нь ч тийм байсан/ гэмтлээс болоод өндөр ачаалалтай бэлтгэл хийж чадахаа больсон, тиймээс барилдахаа больлоо гэж байснаа сүүлд нь МҮБХ-ны дарамт шахалтнаас болсон гэсэн...Анхнаасаа л тэрийгээ хэлэх нь яасын.Юу гэх гээд байна вэ гэхээр Сүхбат барилдахаа больсныхоо дараа, энэ шийдвэрийг нь хүмүүс нэлээн сенсаацтай хүлээж авсны дараа зодог тайлсан шалтгаанаараа шоу хийж эхэлсэн...Зодог тайллаа гэж өвчигнөсөн нь ч гэсэн шоу. Хэзээ Монгол бөхөд ийм юм байлаа. Энийг та нар бодож үзэх хэрэгтэй...
Бас Сүхбат 23-24 наснаасаа хойш бараг 4-5 см өссөн. Би л лав Сүхбатыг юм хэрэглэсэн л гэж боддог.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Wed Dec 05, 2007 8:26 pm

amaraka88 wrote:Сүхбатыг харж бсан хүн энд бараг бдгүй бололтой.Сүхбат залуу бхдаал жижэгхэн бсан тэгээд ч жижиг гэдэг хоч цол ч гэмээр юмуу тэр нэртэй болсон.Сүхбат аварга биеээр тийм жижиг биш хэрвээ жижиг гэвүүл монгол бөхөд бдаг ихэнх бөх жижиг биетэй гэсэн үг үү.Лавдаг Жамьянпүрэв Адьяахүү Батэрдэнэ гэсэн начингуудаас том тэхэд тэр хэд бол мань мэтийн хажууд их том харагддаг.Тануус Гантогтох Батзориг Бумбабаяр Доржсамбуу Сумьяабазар А.Сүхбат зэрэг бөхчүүд биеэр яг л адилхан тэхээр жижиг биетэй гэсэн үг биш бгааздээ.Өсөхөөгийн хажууд л бие жижэгхэн харагдах бх

Тийн. Үнэн.
А. Сүхбат начин байхдаа туранхай байсан, жижиг ч байсан...Цолоор ч бага, биеэр ч бага байсан болохоор П. Сүхбатаас ялгаж "жижиг" гэдэг байсан.
Заан болсноосоо хойш өссөн. Зузаарснаас гадна өссөн. Энэ өсөлтийг "но"-той л байх гэж боддог.Хүн ийм хожуу өснө гэж байхгүй байлгүй дээ...Одоо А. Сүхбатыг хэн "жижиг" гэхийн...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Амараа7 » Wed Dec 05, 2007 11:42 pm

Сүхбат аварга заан болоод өссөн тэхдээ но-той өсөлт бол биш.Хэрвээ тэгэж өсгөөд бдаг юм бвал хүн бүр хэрэглээд өсмөөр юм.Зүгээр л төмөр өргөөд л суулт таталт энээ тэрээ хийхээр хүн өсдөг энэ бол яалтчгүй үнэн шүү яг ном журмаар нь хийж чадуул өсөхөд нөлөөлнө.Би одоо 19 тэй төмөр өргөөд 3 сар боллоо 4 см өсчлөө шд
Б.Амаржаргал
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron