Адебаяорын тухай ийм нэг мэдээ гарчээ.
Тottenham -н довтлогч Emmanuel Adebayor -н амьдралыг нилээн адармаатай гэж
хэлж болно. Аdebayor дүүгийнхээ үхэлээс болж хөлбөмбөг тоглохоо болих шахсан.
2010 онд Того улсын шигшээ багийн сууж явсан автобусыг дайрсан террорист
халдлагын үеэр 3 хүн алагдаж 9 хүн гэмтэл авч байсан энэ аймшигтай үйл явдалын
дараа тэр бас л шигшээ багаас зодог тайлах талаар бодож байсан гэдэг. Энэ талаар
түүнтэй ярьсан сэтгүүлчийн ярилцлагийг хүргэж байна.
Emmanuel Adeybayor
"Би талбайд эргэн ирж тоглож байгаадаа баяртай байгаа. Тэр тусмаа баг хожиж
байгаад бүүр ч баяртай байна, энэ байдал цаашдаа удаан үргэлжилнэ гэдэгт
найдаж байна. Сүүлийн хэсэг хугацаа миний амьдралын хамгийн хар өдөрүүд байлаа.
Би тоглож эхлэнгүүтээ л найзуудтай утасаар ярьж баяраа хуваалцсан.
2013 он миний хувьд маш хүнд жил болсон. 12 сарын 31 -нд би маш баяртай
байсан, хэд хэдэн шилтэй дарс задалж найзуудтайгаа 2014 он өшөө илүү амжилттай
байх болтугай гэж ерөөсөн дөө....Яг одоо баг маань хожиж байна, бүх зүйл сайхан
харагдаж байна.
Хэн нэг нь залгаад дүү чинь нас барлаа гэдэг мэдээ сонсох маш хүнд. Хэдийгээр бид
хаяа маргадаг байсан ч, эцсийн дүнд тэр бол миний дүү. Гэхдээ үүнээс болоод чи талбай
дээр гуниж гутраад байж болохгүй. Яагад гэвэл дүү чинь үргэлж чамаар бахархаж
байсан, чамд түүнийг доош нь хийх эрх байхгүй. Хэдий чинээ чи сэтгэлээр унана, төдий
чинээ бүх юм уналтанд орно, ийм үед сэтгэл санаагаа хүчтэй байлгах хэрэгтэй.
Тэр амьд байхдаа үргэлж надаас, чи маргааш тоглох уу? гэж асуудаг байсан. Тийм
болхоор би тоглолт бүрийг дүүдээ зориулж тоглодог.
Дүү маань нас бархад л би насанд хүрсэн эр хүн болсон. Яагад гэвэл би түүний
оршуулгын ажилын бүх л зүйл дээр шийдвэр гаргах хэрэгтэй болсон. Би ганц ар
гэрийнхээ төлөө санаа тавьдаггүй, би Того улсын төлөө үргэлж санаа тавьж
явдаг. Нутагт маань зөвхөн намайг сайн сайхан яваасай, сайн тоглоосой гэж хүмүүс
сүмд цуглаж залбирдаг. Надад энэ бол маш нандин зүйл. Миний Лондонруу нисэхэд
зарцуулдаг хэмжээний мөнгийг тэнд хүмүүс хоол хүнсэндээ зарж чаддаггүй.
Тийм болхоор би ганцаараа баярлаад, энэ мөнгийг өөртөө зориулаад байж болохгүй.
Намайг буруугаар битгий ойлгоорой, би бол Того улсад нэр хүндтэй хүмүүсийн нэг.
Би үргэлж тэднийг баяр баясгалантай байгаасай гэж хүсдэг. Тэд намайг ямар их
дэмждэгийг төсөөлшгүй. Би төрсөн нутагтаа хайртай, тэдэнд туслах боломжыг
үргэлж хайдаг.
Би улсынхаа төлөө шигшээ багтаа тоглохдоо маш олон аюултай байдалтай учирч
байсан. Хэрвээ би тэгж яваад үхэх ёстой бол үхнэ л биз дээ. Миний тавилан тэр
тэр л биз. Би бараг л үхэх шахаж байсан. Хүмүүс чиний өмнө үхэж байгааг харах
тийм ч хялбар биш ...
Би хүмүүс орилолдож байхыг харсан, миний гар дээр хүн сүүлчийн удаа нүдээ
аниж, үхэж байхыг харсан. Энэ бол аймшигтай явдал. Тухайн үед би шигшээ багт
тоглохгүй гэж бодож байсан ч дараа нь бодолоо өөрчилсөн. Яагад гэвэл би
Того улсын хүү нь шүү дээ...Эцсийн эцэст чи өөрийн улсын төлөө
тоглож байгаа.
Анголд бид онгоцноос буусаны дараа, тоглогчид ямар байдаг яг л тэр хэлбэрээр
тэрийг хардаа, энийг хардаа гээл ... 10 минутын дараа бид өөрсдөө яг дайн дунд
орсоноо мэдсэн. Эхний 5 минутанд хүн бүр ухаанаа алдсан, яагад гэвэл хүн бүрийн
амь нас хутганы ирэн дээр ирсэн. Би эхлээд найз охинлуугаа залгаад, надад ямар
нэг юм болвол миний хүүг миний нэрээр нэрлээрэй гэж хэлсэн. Найз охин маань
тэр үед жирэмсэн байсан л даа. Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн
аймшигтай явдал байсан.
Тухайн үеийн энэ аймшигтай үйл явдал болж байхад багийн нэг гишүүн маань, ахлагчаа
таны цүнх, паспорт чинь хаана байна? би бариад явья гэж байсан. Би түүнд наана чинь
хүн үхэж байхад чи юун паспорт яриад байгаан гэж хэлж байсан, энэ бүх л болж байгаа
үйл явдал одоо ч нүдэнд харагддаг. Яг энэ үед юун камер, гар утас, паспорт, хөлбөмбөгийн талаар бодох ч сөхөө гарахгүй....
Хэрвээ цаг хугацааг эргүүлж болдог бол, тэднийг дахин амьдруулах боломжтой бол
би чадах бүхнээ зориулна. Өглөө босоход хэн ч чамд дүү чинь, ээж чинь үхсэн гэж хэлэхгүй,
гар дээр чинь хүн үхэж байгааг хараагүй, чи эмнэлгийн орон дээр биш, оршуулгын
газар явж байгаа энэ бүх дүр зураг үгүй болох боломжтой бол би энэ бүхний төлөө
юу ч хийхээс буцахгүй. Надад үүнээс чухал зүйл гэж байхгүй".
Эх сурвалж:http://www.myfootball12thman.com/2014/01/emmanuel-adebayor.html?m=1#comment-form