crusader wrote:хүүхдүүд нь Монголоор ярьж чаддаггүй гэсэн шд. Угаасаа Япондоо ээж дээрээ өсч байгаа, Монголд ирдэггүй юм чинь.
хүүхдүүдээс нь хөтлөгч юм асуусан чинь нөгөөдүүл нь Монгол хэл мэдэхгүй өөдөөс нь японоор яриад тиймэрхүү эвгүй байдалд орохоосоо ичээд гэртээ оруулаагүй биз. удахгүй тэгээд хакухо японы иргэн болох биздээ
Иргэншилээ солилооо л гэх юм, аваргын удам тасарлаа, удмын сан үгүйрлээ л гэх юм. Тэглээ гээд хэнд хамаатай юм? Чамд уу, надад уу? Наадах чинь хувь хүний асуудал болхоос чи бидний асуудал биш. Чи Хакүхо гэдэг хүнийг төрүүлсэн эцэг эх нь биш, эсвэл чиний хүчээр ёкозүна болчихоод байгаа юм биш. Өөрийнхөө чадлаар зүтгээд өдий өндөрлөгт хүрлээ, өдий дайнд хүрхэд нь юу ч нэмэрлээгүй байж, яахаараа тэр хүнийг хэрхэн амьдрахыг заах хэмжээний эрх мэдлийг өөртөө өгч зүрхэлдэг байнаа.
Хэрвээ Хакүхо өнөөдөр япон яваагүй, зутруухан явсан бол чи бас аваргын хүү гэдэг утгаар нь харж үзэх байсан уу? Архичин болчихоод гудамжинд тасарчихсан, бөөлжис, шороо, хогтой хутгалдаад хэвтэж байсан бол чи гэрт нь хүргээд өгөх байсан уу? Бараг өдөр бүр шахам тиймэрхүү хүмүүстэй чи ч би ч таарч л байна. Тэглээ гээд надад лавдаг амьдралдаа нэг согтуу хүнийг гэрт нь хүргэж өгчих сэтгэл байсангүй. Яагаад гэвэл би тэр хүнийг танихгуй, тэр хүн миний амьдралд шууд нөлөөлөөгүй учраас тэр. Шударгаар хэлхэд тийм л байна. Тэр хэвтэж байсан хүн нь хэн ч байсан хамаагүй, бүр Хакүхо ч байсан хамаагүй тэгнэ. Угаасаа үндсэн хуулиа бодсон ч гэсэн, адилхан монгол хүн гэдгээ бодсон ч тэр, тэгэж хэвтээ аз муутай нэгэн хэн байх нь хамаагүй шд. Хүмүүсийн үнэмлэхүй хувь нь надтай адилхан байдалтай л өнгөрнө. Амьдралд угаас тиймэрхүү жишээнүүд олон байнав Бөхийн сэдэв учраас бөх хүний үр хүүхэдэд учирсан адил жишээг дурдаж, амны билэггүй юм оруулаад, бас талийгаачдын ясыг өндөлзүүлээд яахав. Харин өөр нэг жишээ оруулая. Монгол улсыг тусгаар тогтносон, өдий дайны улс болход, чи бид хоёрыг тусгаар монгол улсын иргэн гэдгийг бардам хэлж явах нөхцөл үүсэхэд Мөнхбат, Баянмөнх аваргуудыг нийлүүлсэнээс хэд дахин илүү жинтэй хувь нэмэр оруулсан, Самбуу гуайн хүү Сүрэнжав байна. 90-ээд онд Сүрэнжав гуайг гундуухан явхад нь хүмүүс харж үзсэн билүү? Үгүй шүү дээ, тэглээ гээд туслаагүй хүмүүсийг буруутгасан юм алга. Угаас ийм тохиолдолд бүгд нэгэн дуугаар, тэр хүний амьдралаан өөрөөн тийм байдалд аваачсан, хохь нь гэж хэлцгээнэ. Эцсийн эцэст хүн хэрхэн явах нь, үнэмлэхүй дийлэнхдээ тухайн хүний өөрөөс нь шалтгаалдаг амьдралын гашуун үнэн нь энэ юм хойно яахавдээ. Хакүхог ч энэ зүй тогтол тойрохгуй. Тийм байж, сайн яваад ирэнгүүт нь гэнэт, монгол аваргын хүү тэгэж амьдрах ёстой гэх мэтээр, монгол гэдгээр өөртөө хамаатуулан, зааж зөвлөж, хоёр нүүр гаргаад яахавдээ. Хүнийг хазайхад нь түшиж чадахгуйгээс хойш, ханайж байхад нь саймширах эрх надад л лав байхгуй. Ядаж энэ дээрээ, өөрөө өөрийнхөө өмнө шударга байя.
Нэгэнт ам нээвэл уушиг нээ гэж үг байдаг, асуудлыг жаал гүнзгийрүүлээд явуулая. Чи монгол хүний удмын санд, мэргэжилийн хэллэгээр бол genetic diversity-д үнэхээр санаа зовж явдаг бололтой. Буруутгах юу байх вэ, зөвөө зөв. Гэхдээн үг үйлдэл хоёр чинь хэр авцалддагийг мэдэхгүй юм. Өнөөдөр өнчин, эсвэл муу эцэг эхээс болоод гадаа гудамжинд дуу дуулж суугаа, ирээдүй нь бүрхэг хүүхдүүд зөндөө л байна. Энэ хүүхдүүд чинь ч гэсэн, монгол гэдэг улсын хүн амын удмын сангийн бас нэг хэсэг. Осгож, өвчин эндэгдэлд орж, эсвэл хятадын хүний наймааны зах зээлд борлогдоод цөөрч л яваа хүүхдүүд. Нэг тийм хүүхдийг үрчилж аваад хүний дайнд хүргэх талаар бодож байсан уу? Нэг нь бөхийн удамтай учраас хэрэгтэй, нөгөөх нь "нийгэмийн шааруудын" геныг тээж яваа болхоор хэрэггүй л гэж битгий хэлээрэй. Мейозоор яаж ч хуваарьлагдаж болдог генийн аллелууд өөр нэгэн тийм өвөрмөгц хуваарьтай таархаараан ямар ч гайхамшиг бас гутамшигийг бүтээж болдог юм. Тэгээд ч монгол улс дан ганц бөхийн улс биш, цэвэрлэгч хүнд ч гэсэн бидний өдий дайтай яваад оруулсан хувь нэмэр асар их байдаг юм шүү. Эсвэл гадны эрдэм шинжилгээний хүрээлэн, компаниудад ажиллаж хамаг залуу насаа өнгөрөөж байгаа нарийн мэргэжилийн чадалтай залуусыг монголд нь ажиллуулчих нөхцөл бий болгох талаар бодолцсон уу? Үндэсний хэмжээний эмгэнэл ярьмаар байгаа бол, аваргын удам японтой гэрлэх биш харин 40 битон өргөөд дийлчих тэнхэлгүй зузаан линз зүүсэн, номын гаруудын сүрэг та бидэнд мэдэгддэггүйгээс биш, хэдэн мянгаараа гадагш гарч байгаа асуудал шүү. Надад бол хоёрдахийг нь үүсгэчих чадал, эхнийхийг хүн болгочих зориг, тэвчээр хамгийн гол нь сэтгэл алга. Тэгсэн мөртлөө, гадаад хүнтэй суулаа, гадаадад амьдарлаа энэ тэр гэж хүний хувь заяаг геномтой нь цуг дур мэдэн өмчлөх нь ичгэвтэр санагдах юмдаа. Нөгөө талаас гэхдээ хэрэв чамд эхний параграфан дээрх миний чадахгуйг хийчих хоншоор, энэ параграфан дээрхи бүгдийг хийчих сэтгэл, чадал байдаг бол надад чиний хэлсэн зүйлд, унтууцах юм алга, хэлсэнийхээ ард эзэн болж чаддаг хүнийг хүндлэхээс яахав. Харин чадахгуй бол тэгээд ойлгомжтой....
Үнэнийг хэлхэд бид бүгд ялгаатай чадвартай төрж, ялгаатай замаар явцгааж байгаа бодгалиуд. Ашиг сонирхол давхцвал нэгдэж нягтарч, нэгнээ гэдэг, зөрчилдвөл монгол япон хамаагүй дайснаа хэмээн үзэж "туйпуудчихдаг" болхоос биш, үнэндээ бүгд өөр өөрсдийн замаа харж амьдарцгааж байгаа. Хажуугийн замаар яваа хүн бол хэн ч биш шүү дээ. Хэн нэгэний амьдралд нэмэр болчихож чаддаггүй юмаа гэхэд нэрмээс боличхгуйхэн, шударга амьдарвал дээр санагдах юмдаа.