Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Postby 1220 » Wed Sep 26, 2007 9:24 am

Наранбаатар 2004 оны олимпод өөрийнхөө зоонд 2003 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Ираны Бабак Нурзад, өөрийн хүчтэй өрсөлдөгчидийн нэг БНСУ-ын Ким Хюу Саб 2-той таараад. Нурзадыг илүүрхсээр байгаад 6-0 оор хожоод Солонгосд 3-4 хожигдсон. Харин Солонгос нь Ирандаа 4-6-аар хожигдоод хэсгээсээ Ким Саб гараад 5 орж байсан. Хамгийн маргаантай нь Намбагын гар ачихад нь байхаа оноо өгөхгүй байсаар байгаад Саб-д ялалт өгч байсан юм аа. Уг зооноосоо гарсан бол Японы Чихаре Танабетэй таарах байсан. Тэгээд Танабэ хожсон тохиолдолд бараг л хүрэл дээр очих газар байсан даа. Тэр үед Наранбаатар одооныхоосоо ч бараг илүү байсан даа. Нурзад урьд жил нь мөнгө авчихсан аваргын төлөө барилдан гээд л яригдаж байгаад нь манай Наранбаатар алинг нь алдуулсан даа.
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Wed Sep 26, 2007 12:04 pm

55 кг (38):
1.Бесик Кудухов (ОХУ)
2.Баяраагийн Наранбаатар (Монгол)
3.Ризван Гажиев (Беларусь),
Гонзалес Морено (Куба)
Гавьяат тамирчин Б.Наранбаатар олимпийн хүрэл медальт Грекийн Картановыг оноо алдалгүй ялаад (2:0, 2:0) Туркийн Акгулийг мөн хоёр үед (3:1, 3:0) давамгайлсан. Харин гуравдугаар тойрогт Сирийн Алрифайг нэгдүгээр үед цэвэр дарсан байна. Харин хэсгийн аваргын төлөө Беларусийн Гажиевтай хүндхэн барилдаан хийж сүүлийн оноо авснаараа ялалт байгуулжээ (2:0, 1:1, 1:1). Гэвч алтан медаль булаалдах барилдаанд Оросын залуу бөх Кудуховд дийлдсэн байна. Манай бөх эхний үед 3:0-ээр дийлдээд удаахид нь 1:0-ээр хошуучилж байв. Гэвч орос эр нэг оноо авч тэнцүүлсэн. Хоёр бөхийн оноо тэнцвэл сүүлийн оноог авсан нь ялагч болдог дүрмийн дагуу Кудухов түрүүлж Наранбаатар аман хүзүүджээ. Энэ жингийн дэлхийн хошой аварга Дильшад Мансуров Кудуховт, дэлхийн аварга Великов Мансуровт тус тус ялагдсан байна.

60 кг (43):
1.Мавлет Батыров (ОХУ)
2.Анатолий Гуэда (Болгар)
3.Базар Базаргүрүев (Кыргызстан),
Саит Призрени (Албани)
…34.Сэнгэдоржийн Сүхбаатар (Монгол)
Сүхбаатар эхэлж гоц мөргөөд, хоёрын даваанд Украины В.Федоришиноос оноо авч чадалгүй хожигдож тэмцээнээ дуусгав (3:0, 3:0).

66 кг (46 бөх):
1.Рамазон Шахин (Турк)
2.Геандри Гарзон (Куба)
3.Отар Тушишвили (Гүрж),
Ирбек Фарниев (ОХУ)
…8.Буянжавын Батзориг (Монгол)
Батзориг Монголын чөлөөтийнхний хоёр дахь олимпийн эрхийг авчирлаа. Палаугийн даруухан бөхийг цэвэр ялж гараагаа сайхан эхэлсэн тэр удаах даваанд Кубын Гарзонд 3:1, 5:2-оор ялагдсан байна. Өнөөх Гарзон нь явсаар байгаад финалд шалгарсан тул манай бөхөд дагах боломж гарав. Дагах барилдаанд Иракийн тамирчныг ялаад АНУ-ын Швабтай тэнцүүхэн үзэж дийлдсэн байна (3:2, 1:0). Гэсэн хэдий ч Батзориг жиндээ наймдугаар байр эзэлж, Бээжинг зорих “виз”-ээ өвөртөллөө. Тэрбээр дөрвөн барилдаан хийхдээ хоёр цэвэр ялалт байгуулсан нь байр огшиход чухал нөлөө үзүүлсэн юм.

74 кг (48):
1.Махач Муртазалиев (ОХУ)
2.Ибрагим Алтадов (Украин)
3.Залдивар Фундора (Куба),
Чамсулвара Чамсулвараев (Азербайжан)
…11.Доржваанчигийн Гомбодорж
ДАШТ-д анх удаа зодоглож буй Гомбодорж хоёр ялалт байгуулан жиндээ 11-д оров. Эхлээд Гвиней-Бисаугийн тамирчныг 2:0, 1:0-ээр ялсан бол удаах даваанд Словакийн Жагуровыг мөн дээрх тоогоор хожжээ. Харамсалтай нь Унгарын Габор Хатошт ойролцоо дийлдэн байраа ахиулж чадсангүй. Энэ барилдаанд Хатош 1:0, 0:3, 1:0-ээр ялалт байгуулсан юм.

84 кг (46):
1.Георгий Котоев (ОХУ)
2.Йосуп Абдусаломов (Тажикистан)
3.Зурбек Сохиев (Узбекистан),
Реза Яздани (Иран)
…20.Чагнаадоржийн Ганзориг (Монгол)
Азийн аварга Ч.Ганзориг эхэлж гоц мөргөөд Бразилийг 1:0, 2:0-ээр ялсан ч Грекийн Л.Лоизидист 2:1, 5:0-ээр ялагдав. Грек нь дараагийн даваанд тажикийг барсангүй.

96 кг (42):
1.Хажимурат Гацалов (ОХУ)
2.Саед Абрахим (Иран)
3.Курбан Курбанов (Узбекистан),
Даниэль Кормиер (АНУ)
…15.Төмөрхүүгийн Энх-Амгалан
Энх-Амгалан Италийн П.Мианнод оноо алдалгүй ялаад (2:0, 5:0) польшид юм болсонгүй 6:0, 1:0-ээр дийлдэв. Хэрвээ түүнийг ялсан бол дагах барилдаан хийж, олимпийн эрхийн төлө тэмцэх боломжтой байлаа.

120 кг (35):
1.Бильял Махов (ОХУ)
2.Алексис Родригес (Куба)
3.Вадим Тасоев (Украин),
Артур Таймозов (Узбекистан)
…16.Ганзоригийн Ганхуяг (Монгол)
Улсын харцага, ОУХМ Ганзориг Латвийн бөхийг 3:0, 5:1-ээр түвэггүй ялаад Азербайжаны А.Исаевтай барилдсан. Ганхуяг эхний үед 5:3-аар ялалт байгуулсан ч хоёрдугаар үед цэвэр даруулан тэмцээнээ дуусгалаа.
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby Success » Thu Oct 11, 2007 10:19 pm

Sain uu zaluusaa Ta nar 66kg.n Batzorigiin utasiig olood ogooch bi durlaad vhlee
Success
 
Posts: 2
Joined: Thu Oct 11, 2007 10:11 pm

Postby avarga » Fri Oct 12, 2007 8:47 am

Success wrote:Sain uu zaluusaa Ta nar 66kg.n Batzorigiin utasiig olood ogooch bi durlaad vhlee

Teruugeer yadgiin?
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Success » Fri Oct 12, 2007 3:59 pm

avarga wrote:
Success wrote:Sain uu zaluusaa Ta nar 66kg.n Batzorigiin utasiig olood ogooch bi durlaad vhlee

Teruugeer yadgiin?


mEDDEG YU BOL OGCHOOCH DEE HEY HERGTEI BOLOOD L GUIJ BNA SHDE
Success
 
Posts: 2
Joined: Thu Oct 11, 2007 10:11 pm

Postby avarga » Wed Oct 17, 2007 11:49 am

Success wrote:
avarga wrote:
Success wrote:Sain uu zaluusaa Ta nar 66kg.n Batzorigiin utasiig olood ogooch bi durlaad vhlee

Teruugeer yadgiin?


mEDDEG YU BOL OGCHOOCH DEE HEY HERGTEI BOLOOD L GUIJ BNA SHDE

SPortiin tuv ordond ochood suraglaval arai iluu oldoh magadlal ihtei biz dee...
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Nomer 7 » Fri Oct 26, 2007 9:31 pm

Orosuud zugeerl ezemdeed hayatsan bgaan shuu.Tegehdee ene nuhduus negn ch tsewer tsusnuu oros bish
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby avarga » Fri Nov 02, 2007 12:08 pm

Ооскагийн дүү USA-д түрүүлэв
Чөлөөт бөхийн ОУХМ, 2006 оны дэлхийн оюутны аварга Дугарсүрэнгийн Лхагвадорж (60 кг) АНУ-ын “Санкист Кидс” ОУТ-д ялалт байгууллаа. Аваргын төлөө барилдаанд тэрбээр АНУ-ын энэ жингийн шилдгүүдийн нэг Майкл Лайтнерийг 3:1, 3:2-оор, хагас шигшээд Канадын лидер Саид Азaрбайжанийг давамгайлжээ. Аравдугаар сарын 26-28-нд Финикс хотноо болсон уг тэмцээнд АНУ, Канад, Монголын 15 багийн бөхчүүд хүч сорьсон юм.
ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын жингийн дүү тэрбээр нэрт бөх Д.Оюунболдын унаган шавь нь бөлгөө.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby meesh » Fri Nov 02, 2007 1:21 pm

Дүү нь гэхээр гайхлаа шт.Гэсэн чинь жингийн дүү гэсэн байсан юм уу ? Харваас шал төсгүй царайтай жижигхэн бор залуу байсан биз дээ.Хэхэхэхэ :mrgreen:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby BECKHAM » Mon Dec 03, 2007 6:58 pm

naranbaatar delhiin shigsheed bagtaj kuduhov-g yaljee.
.......
BECKHAM
 
Posts: 476
Joined: Fri Jun 09, 2006 6:13 pm
Location: ub

Postby Бамбууш » Wed Dec 26, 2007 12:03 am

naahiig chine yaj olj uzehev?
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby 1220 » Thu Jan 31, 2008 7:04 pm

Саяхан дэлхийн алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит олон улсын тэмцээн саяхан болжээ. Манайхан нилээд бүрэлдхүүнтэй яваад 2 хүүхэн мөнгөн медальтай ирж. Оросууд хоорондоо алалцсан байна. Гол нь олимп дэлхийн аварга Б,Сайтиев эргэн ирж мөнгөн медаль авчээ. Түүнийг Оросын олимпийн найдваруудын нэг Махач Муртазалиевт ялагджээ. Ер энэ тэмцээн аваргуудад халтай болж Олимп дэлхийн аварга ах дүү Сайтиевууд, Мавлет Батыров, Хажимурат Гацалав, Курамагомед Курамагедов, Сажид Сажидов, Белал Махов нар аваргын тавцанд гишгэж чадаагүй байна.
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Mon Feb 11, 2008 11:29 am

АНУ-ын Колорадо-Спрингс хотод болсон алдарт бөх Дэйв Шульцийн нэрэмжит тэмцээнд оролцсон манай бөхчүүдээс 55 кг-д зодоглосон гавьяат тамирчин Б.Наранбаатар алт, 60 кг-д өрсөлдсөн С.Сүхбаатар, 66 кг-д хүч үзсэн Б.Батзориг нар хүрэл медаль хүртлээ. Гаьвьяат тамирчин Б.Наранбаатар тойргийн барилдаанд Япон, АНУ, Молдавын бөхчүүдийг ялж, аваргын төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Беларусийн бөх Ракван Газидиевыг ялснаар аваргын алтан медаль хүртлээ. Харин 60 кг-д зодоглосон манай хоёр бөх болох С.Сүхбаатар, Д.Лхагвадорж нар зооны аваргын төлөө хоорондоо таарч барилдсан бөгөөд энэ барилдаанд С.Сүхбаатар ялснаар хүрэл медальд хүрчээ. Энэ жинд мөн АНУ-д сурч буй Б.Энхтөр өрсөлдсөн бөгөөд тэрээр хоёрдугаар тойрогтоо ялагдсан хүлээсэн байна.

Image
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Mon Feb 11, 2008 11:47 am

http://www.youtube.com/watch?v=Lyc6QaIoQAU

http://www.youtube.com/watch?v=tP_Z33Y9MHM

Манай Наранбаатар гавьяатын 2007 онд дэлхийн аварга Кудуковтой хийсэн 2 барилдаан
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Mon Feb 11, 2008 11:57 am

Энэ үнэн галзуу бичлэг байна аа заавал үзээрэй

http://www.youtube.com/watch?v=4H4j9BbyfLw
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Mon Feb 11, 2008 12:04 pm

Олимп дэлхийн аварга Б,Сайтиев дэлхийн аварга Марталзалиев нарын 2008 оны Ярыгины нэрэмжит тэмцээнд аврагын төлөө

http://www.youtube.com/watch?v=3Qzst2dhCYE
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: чєлєєт бєх

Postby btushig » Mon Mar 24, 2008 10:36 pm

olimpiin 2 erh nemj avlaa.em 48 kl Enkhjargal
63 kl Odonchimeg
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Re: чєлєєт бєх

Postby Raul_ag » Fri Apr 11, 2008 11:31 am

66 barildaaad bgaa ter Onorbat gej yamar hvvhed bna aa ter ih ireedvitei haragdaad baih yum oird hed heden temtseenees yum zulgaagaad baih chin
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Re: чєлєєт бєх

Postby 1220 » Fri Apr 11, 2008 11:39 am

Олимп, дэлхийн медальтнууд Монголд ирэхээр боллоо
-Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Сажид Сажидов, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Билял Махов нарын тэргүүтэй Дагестаны хүчтэнүүд багийн бүрэлдэхүүнд багтжээ-

Саяхан жүдо бөхийн шигшээ багийн тамирчид ОХУ-ын шигшээ багийн тамирчидтай бооцоот, халз тэмцээн хийсэн бол чөлөөтийнхөн мөн ирэх долоо хоногт ОХУ-ын Дагестаны бөхчүүдтэй халз тэмцээн зохион байгуулахаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох энэхүү тэмцээн ирэх мягмар гаригт буюу энэ сарын 15-нд Бөхийн өргөөнд болно. Дагестаны чөлөөт бөхийн шигшээ багийнхан энэ тэмцээнд оролцохын сацуу манай тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх аж. Өнгөрсөн оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа түрүүлсэн ОХУ-ын шигшээ багийн дийлэнх хувийг эзэлдэг Дагестаны шигшээ багийн Монголд ирэх багийн бүрэлдэхүүн тодорсон байна. Тухайлбал, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Сажид Сажидов 84 кг-д, өнгөрсөн жилийн ДАШТ-нд түрүүлсэн Оросын хүнд жингийн шинэ дэлхийн аварга Билял Махов 120 кг-д гэхчлэн ихэвчлэн ОХУ-ын шигшээ багт харьяалагддаг дэлхийн шилдэг бөхчүүд энэ бүрэлдэхүүнд багтаж байна.

Өнгөрсөн жилийн ОХУ-ы аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн долоон жингийн гуравт нь Дагестаны бөхчүүд алтан медаль хүртэж, зургаан бөх мөнгө, хүрэл медаль хүртэж байсан билээ. Дараа нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн Оросын шигшээ багийн 80 хувийг эзэлж байсан дагестанчуудаас 2007 оны ДАШТ-ий дэвжээнээс Афины олимпийн аварга Мавлет Батиров /60 кг/, Махач Муртазалиев /74 кг/, Билял Махов /120 кг/ нарын бөхчүүд алтан медаль хүртэж байлаа. Тэгэхээр Дагестаны багийг чөлөөт бөхийн дэлхийн хамгийн хүчирхэг баг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Энэ хүчирхэг багтай Дагестанд хэд хэдэн удаа хамтарсан бэлтгэл хийж байсны хүчинд манай шигшээгийнхэн барилдаан болоод арга барилынх нь талаар тодорхой хэмжээнд мэддэг болсон. Харин энэ удаа тэдэнтэй хэн хэн халз тэмцээнд өрсөлдөх вэ.

Энэ талаар чөлөөт бөхийн холбооныхон 60, 74 кг-аас бусад жинд тамирчдаа тодруулсан бололтой. Тодруулбал, гавьяат тамирчин Б.Наранбаатар 55 кг, ОУХМ Б.Батзориг 66 кг, Ч.Ганзориг 84 кг, Т.Энх-Амгалан 96 кг, Ж.Чулуунбат 120 кг-д барилдах нь үндсэндээ тодорхой болоод байна. Тус тэмцээнд оролцох ОХУ-ын Дагестаны шигшээ багийн гишүүдийг дор танилцууллаа.

55 кг: Магомедов Махмуд Идрисович.

Олон улсын хэмжээний мастер. ОХУ-ын шигшээ багийн гишүүн. Европын залуучуудын аварга. 1986 онд төрсөн.



60 кг: Давурбегов Курбан Саидбегович.

Спортын мастер. ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний шагналт, Оросын цомын тэмцээний аварга. 1985 онд төрсөн.

66 кг: Рамазанов Ренат Рамазанович

Спортын мастер. Оросын цомын тэмцээний аварга, ОХУ-ын шигшээ багийн гишүүн. 1984 онд төрсөн.

74 кг: Гайдаров Мурад Зайрудинович.

ОХУ-ын спортын гавьяат тамирчин. Дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээний шагналт. 1980 онд төрсөн.

84 кг. Сажидов Сажид Халилрахманович

ОХУ-ын гавьяат тамирчин. Дэлхийн хошой аварга, Европын хошой аварга. Афины олимпийн хүрэл медальт, ОХУ-ын дөрвөн удаагийн аварга. Оросын шигшээ багийн гишүүн. 1980 онд төрсөн.

96 кг: Саидов Ибрагим Магомед Саидович

Олон улсын хэмжээний мастер. Дэлхийн цомын аварга, ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын тэмцээний шагналт. ОХУ-ын шигшээ багийн тамирчин. 1985 онд төрсөн.

120 кг: Махов Билял Валерьевич.

Спортын гавьяат тамирчин. Дэлхийн аварга, ОХУ-ын аварга. Оросын шигшээ багийн тамирчин. 1987 онд төрсөн.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: чєлєєт бєх

Postby 1220 » Fri Apr 11, 2008 11:42 am

Дэлхийн шилдэг багт тооцогддог ОХУ-ын Дагестаны багийн бүрэлдэхүүн болон энэ тэмцээн оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг дор танилцууллаа.



55 кг:

Баяраагийн Наранбаатар /Монгол/.

Монгол улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, "Дэлхийн цом"-ын хүрэл, "Универсиад" наадмын алтан меадльт, Оюутны дэлхийн аварга, Азийн цомын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө медальт, "Тахтын цом", "Данколов", Дейв Шульц, Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын гранпри тэмцээний аварга. Үндэсний шигшээ багийн гишүүн.
60 кг:

Д.Лхагвадорж /Монгол/

Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер. Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын аварга.
66 кг:

Буянжавын Батзориг /Монгол/

Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер. Оюутны дэлхийн аварга. Азийн тоглолтын хүрэл, Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт. Үндэсний шигшээ багийн гишүүн.
74 кг:


Д.Гомбодорж /Монгол/

Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер. Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Ази тивийн аваргын хүрэл, олон улсын тэмцээний алт, мөнгөн медальт. Үндэсний шигшээ багийн гишүүн.

84 кг:

Ч.Ганзориг /Монгол/

Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер. Ази тивийн аварга,

Азийн аваргын хошой мөнгө, олон улсын тэмцээний алт, мөнгөн медальт. Үндэсний шигшээ багийн гишүүн.

96 кг:

Т.Энх-Амгалан /Монгол/

Спортын Мастер. Олон улсын тэмцээний алт, мөнгө медальт. Монгол улсын аварга. Үндэсний шигшээ багийн гишүүн.
120 кг:

Ж.Чулуунбат /Монгол/

Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальт

Монгол Улсын аварга. Үндэсний шигшээ багийн гишүүүн.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: чєлєєт бєх

Postby chukcha2002 » Fri Apr 11, 2008 4:08 pm

энэ дээд 2 жинд ямар нөхдүүд үзэх гээд байнаа, "Галзуу" Ганхуяг яасан бэ? 97-д одоо гайгүй хүн байхгүй юу
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: чєлєєт бєх

Postby 21Grams » Fri Apr 11, 2008 7:52 pm

Orosiin shigseegiinhen dandaa zaluuchuud baina. Manaihanyi hen ni heden oniih gedgiig ni tavichihaj boldoggui yum baih daa.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: чєлєєт бєх

Postby kayo » Sat Apr 12, 2008 10:47 am

21Grams wrote:Orosiin shigseegiinhen dandaa zaluuchuud baina. Manaihanyi hen ni heden oniih gedgiig ni tavichihaj boldoggui yum baih daa.

Manaihan ch gesen zaluuchuud l bnshdee,minii medehiin Lhavgadorj,Batzorig,Gombodorj chini 83-85 oniih,hund jingiihen ch bas zaluuchuud haragdaj baina,60d ovoo Lhavgaag barilduulah bolj,odoo l uuriiguu haruulah heregtei :eek:
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: чєлєєт бєх

Postby 21Grams » Tue Apr 15, 2008 12:09 am

Bi harin medehgui l asuuj baihgui yu daa.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: чєлєєт бєх

Postby kayo » Wed Apr 16, 2008 11:20 am

Монголчууд хөнгөн жинд илүүрхэж, Дагестаны бөхчүүд 4:3 харьцаагаар халз тэмцээнд яллаа
Өчигдөр 21 цаг 8 минут

Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулсан ОХУ-ын Дагестаны шигшээ баг, Монгол Улсын шигшээ багийн тамирчдын халз тэмцээн Бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Эрэгтэй долоон жинд шилдгүүдээ тодруулсан энэхүү тэмцээний хөнгөн жинд буюу 55, 60, 66 кг-ийн жинд Гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Д.Лхагвадорж, Б.Батзориг нар өрсөлдөгчөө илт давуу ялж, хөнгөн жинд Монголын бөхчүүд илүүрхлээ. Харин бусад жинд Дагестаны бөхчүүд ялалт байгуулж, энэ тэмцээнд 4:3 харьцаагаар зочин багийн тамирчид түрүүллээ. Орос, Монголын шигшээ багийн тамирчдын халз тэмцээнийг Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, их аварга Асашёорюү Д.Дагвадорж, далай аварга Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар нарын хүндэт зочид үзэж сонирхлоо


Ene temtseeniig uzsen hun baival delgerengui toim hiigeech,manaihan her barildav
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests