by TRISTAN » Fri Sep 19, 2014 11:50 pm
Монголын Хөл Бөмбөгийн Холбооны их хурал 11 сарын 11-нд болохоор товлогдож байна. Энэхүү их хурлаар, ирэх 4 жилийн хугацаанд МХХ-г удирдах Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох юм. Ерөнхийлөгч, удирдах зөвлөл нь Ерөнхий нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх захирлаа томилдог болсон юм байна.
Тэгэхээр одоогийн их хурал өөрөө ирэх 4 жилийн хөгжлийг, удирдах чиг хандлагыг тодорхойлох хамгийн чухал хурал. Энэ хурал болж өнгөрсний дараа 4 жил хэдэн ч удаа хэнийг ч зэмлээд, хоч өгөөд ямар ч нэмэр байхгүй. Энэ бид зөв замаар холбоонд дуу хоолойгоо хүргэх боломж.
Дүрмээрээ хурлаас 45 хоногийн өмнө Их Хуралд оролцох хүмүүс нэрсээ бүртгүүлж, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө зохион байгуулах хороонд өгсөн байх ёстой юм байна. Гэтэл өнөөг хүртэл энэ хурал болох талаар олон нийтэд А гэж мэдэгсэн зүйл алга.
Монгол Улсын нэрийг ашигладаг, Монгол Улсыг Дэлхийн хамгийн нэр хүндтэй спортод төлөөлдөг, Монгол Улсын нэрийг ашиглаж хөрөнгө санхүүгээ бүрдүүлдэг энэхүү ТББ нь ард түмэн, Монгол Улсын хөл бөмбөг сонирхогч хүн бүрт нээлттэй, тунгалаг байх хэрэгтэй. Хөл бөмбөг сонирхогч нараа хуралдаа оролцоё, оролцох эрхээ шаардая. Оролцуулахгүй юм аа гэхэд мэдээлэлээ илэн далангүй танилцуулахыг шаардая.
GO MONGOL!!!
GO CHELSEA!