Almost-transfers 4
1950-аад онд Франц Бэкэнбауэр СЦ 1906 Мюнхэн клубын хүүхдийн багт тоглож байлаа. Тухайн үед залуухан "либэро" 1860 Мюнхэн багийг шүтэн бишэрдэг “арслан”-уудын төлөө тоглохийг хүсэж байв. Энэ хүсэл 1958 онд түүнийг 13 настай байхад орвонгоороо өөрчлөгдсөн юм. Кайзэр багийнхнийхаа хамт 1860-ийн хүүхдийн багийн эсрэг тоглож байх үед эсрэг багийн тоглогч Гэрхард Көниг тоглолтын үеэр түүнийг алгаджээ. Бэкэнбауэр энэ талаар сүүлд: “Би яагаад тэгснийг мэдээгүй! Үүнээс хойш 1860 биш харин Байернын төлөө тоглохийг хүссэн” гэжээ. Бэкэнбауэр бол Германы хамгийн алдартай хөмбөмбөгч тэрээр 1972 онд Европийн аварга, 1974 онд Дэлхийн аварга болж дасгалжуулагчийн хувиар 1990 онд алтан дагиныг өргөж байсан билээ. Клубын хувьд 3 удаа Аваргуудын лигт, 5 удаа Германы аварга (Байерн болон Хамбургийн хамтаар), 4 удаа Покалын цомыг өргөж байв. Тэр бол амьд домог.
Герд Мюллэрийн хувьд ч хүүхэд байх үед 1860 илүү баг байсан бөгөөд тэнд очиход ойрхон байсан юм. 1964 оны хавар Нөрдлингэр багийн төлөө тоглож байсан Мюллэрт “Арслан”-уудаас урилга ирсэн. Гэвч үүнээс цагийн өмнө ФЦ Байерны Мюнхэнийн туршлагатай мэнэжэр түүн рүү амжиж залгаэ Мюнхэнд уулзалт товлон улмаар мэргэжлийн гэрээ санал болгосон байна. Мюллэр үүнд татгалзсангүй цэнхэр цаасны оронд улаан дээр гарын үсгээ зуржээ. Тэрээр Бэкэнбауэрийн хамтаар бүх цаг үеийн хамгийн шилдэг Байерныг бий болгож Германы шигшээ багийн хамт Европийн болон Дэлхийн аваргад түрүүлсэн. Тэрээр шигшээ багийнхаа төлөө 62 тоглолтонд 68 гоол оруулж мөн 1971/72 оны улирал Бундэслигт 40 гоол оруулан рекорд тогтоон “Бөмбөгдөгч” нэрийг авсан билээ. Түүний хуучин дасгалжуулагч Златко Чайковски эхэндээ Мюллэрийг тийм ч их үнэлдэггүй байж. “Би энэ залуугаар яах болж байна, ийм биетэй тоглох түүнд ямарч боломж алга” гэж хэлсэн гэдэг
1970-аад оны дундуур залуухан Франц тоглогч Мишэл Платини бундэслигийн Заарбрюкэн багт туршилтын бэлтгэл хийж байв. Дасгалжуулагч Слободан Сэндик гэхдээ авъаслаг хагас хамгаалагчийг нутагт нь буцаав. Шалтгаан нь бундэслигт тоглоход хэтэрхий сул дорой гэсэн байв. Сүүлд Платини 1976, 1977 онуудад Францын шилдэг тамирчин болоход Заарбрюкэн ямар болчимгүй алхам хийснээ мэджээ. Платини 1982 онд Италийн гиант болох Ювэнтус руу явсан. Ювэнтусийн хамтаар Серие А-ийн аваргаар 2 удаа, лигийн мэргэн буучаар 3, Аваргуудын лигийн аварга, 1983-1985 онуудад Европийн шилдэг хөлбөмбөгчнөөр дарааллан шалгарч байлаа. Мөн 1984 онд Францийн шигшээн хамтаар Европийн аваргын цомыг өргөсөн билээ.
Байерн байнга хүссэн тоглогчоо авч чаддаг байгаагүй. Евро 2008-ийн дараа дөнгөж ажлаа аваад байсан дасгалжуулагч Юргэн Клинсманн шинэ аваргуудын багаас Шавиер Хэрнандэз Круэз товчоор Шавиг авахаар сонирхож байлаа. Өнгөрсөн мягмар гаригт цомын тэмцээнд Гэтафэ-ийн эсрэг Барсагийн төлөө 700 дахь тоглолтоо хийсэн плэймэкэр Испанийн “Эл мундо Дэпортиво”сонин өгсөн ярилцлагадаа “Байерн над дээр хүрч ирсэн ба тэд энэ шилжилтэд нухацтай хандаж байсан” гэжээ. Өдгөө Байернын дасгалжуулагчаар ажиллаж байгаа Пэп Гуардиало тухайн үед үүнийг хамгийн их эсэргүүцэж байж. Барсагийн дасгалуулагч багийнхаа гол зүрхийг явуулахийг хүссэнгүй. “Тэр над дээр хүрч ирэн Чи хаашаа ч явахгүй гэж хэлсэн” хэмээн Шави дурссан байдаг. Шави Барсагийн хамт Гуардиалогийн дор 3 удаа Испанийн аварга, 2 лигийн цом, Аваргуудын лигийн аваргаар 2 удаа шалгарч байв. Мөн шигшээ багийнхаа хамт 2008 болон 2012 онд Европийн аварга, 2010 онд Дэлхийн аварга болсон билээ.