by kayo » Fri Mar 02, 2012 12:34 pm
Чөлөөтөөр бол үнэхээр сайн байсым шиг байгаан. Гэм нь ёстой хашир нь дэндсэн нөхөр, ямар ч учираагаа 3-0 болгочихоод л хамгаалчихдаг байсан гэсэн.
Сумьяа ч ярилцлагандаа Гантогтохыг магтсан байсан. Хамгийн сүүлд оноо авалцаагүй салсан гэж байгаа улсын аваргад бол Ганааг Өсөхөөтэй нийлээд хийчихсэн л дээ.
Өсөхөө Гантогтох, Ганхуягт ялагдсан байхад Өсөхөөдөө Сумьяа өөрөө цэвэр ялагдаж өгөөд Ганхуяг алт, Өсөхөө мөнгө, Гантогтох тухайн үеийн оноо тоолдог дүрмээс болж ганц ч ялагдаагүй мөртлөө хүрэл авж байсан санагдаж байна. Тэрнээс хойш дахиж улсын аваргад ороогүй байх шүү. Уг нь энэ хэд хамтдаа бэлтгэл хийгээд эв нэгдэлтэый байсан бол дэлхий олимпоос юм зулгаах л байсан даа.
ЧӨЛӨӨТ БӨХӨӨР БИДНИЙ ҮЕИЙН ТОЛГОЙ НЬ Б.ГАНТОГТОХ БАЙСАН
-Тэр олимпод монголчуудын чөлөөт бөхийн гол найдвар нь Б.Гантогтох байсан уу?
-Тэр чөлөөт бөхөөр бидний үеийн толгой нь байсан. Барилдааны арга техник, тактик, ачаалал даах чадвараар илүү. 1994 онд Туркийн Стамбулд болсон ДАШТ-д ОХУ-ын Махарбек Хадарцевтай барилдаж тавдугаар байрт орсон. Би хувьдаа Ганааг 1995 оны Атлантын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн л гэж боддог. АНУ-ын Мелвин Дугласыг ялсан ч оноог нь өгөөгүй юм. 1996 оны Сяошанийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Ираны Расул Хадемтай хийсэн барилдааныг хүн болгон л харж байсан. Би тэр барилдааныг дэргэдээс нь харсан. Манай Ганаа шагайгаар уран авдаг. Тэгж хоёр авч 2:0-ээр ялж явсан. Расул өөрөө болих гээд байхад дэвжээнд авч гарсан ах Амир Хадем нь шахсаар байгаад барилдуулсан. Хадем хөл авдаг үндсэн мэхээ хийгээд Ганаагийн шагайг жаахан хөшчихсөн юм. Тэгэхэд Баянаа аварга (Дархан аварга Х.Баянмөнх) барилдуулаагүй. Миний бодлоор барилдуулчих л байсан юм.
-Х.Баянмөнх аварга Хадемийн алдааг олж харж, түүнийг нь Б.Гантогтох яг хэрэгжүүлж оноо авсан гэдэг. Тэр барилдаан юм биш биз?
-Яг мөн.
-Б.Гантогтох чөлөөт бөхөд үеийнхнээсээ түрүүлж сайжирсан. Та түүнийг хөөгөөд л яваад байлаа. Та хоёрын ур чадвар яг хэзээ нэг хэмжээнд ирсэн бэ?
-Намайг 1987 онд дөнгөж секцэнд орж байхад Ганаа өсвөр үеийн улсын аварга болчихсон, Австрид өсвөрийн ДАШТ-д барилдахаар явж байсан. Бөхийн эрдмийг надаас хоёр гурван жилийн өмнө ойлгочихсон, барилдааны арга техникүүдээ эзэмшсэн байсан. Надаас хоёр насаар ч ах. Аливаа юм цаг хугацаанаас хамаарна. Бид Ганаагийн араас хөөж, хугацаа хожихын төлөө явж байсан. Пионерийн байгууллагын нэрэмжит өсвөрийн том тэмцээн болдог байлаа. 1990 оны тэмцээнд Ганаа “А”, би “В” зооноос гарч ирж, аваргын төлөө барилдсан. Би ялж явсан ч 7:10-аар ялагдсан юм. Түүнтэй анх барилдсан нь энэ. Би нэг сонин юм ярих уу?
-Тэг л дээ?
-Тэр тэмцээний эхний тойрогт Өсөхөөтөй анх таарсан. Нөгөө булангаас их өндөр залуу гарч ирэхэд нь цочсон шүү. Хаанаас, хэн гээч, том лут хүүхэд гараад ирэв. Насаа дарчихсан юм биш биз гэж хүртэл бодогдож байлаа (инээв). Өсөхөө надад гурван торгуулиар ялагдсан юм. Тэр тэмцээнд эхлээд Өсөхөөтэй, сүүлд Ганаатай таарсан гэхээр сонин байгаа биз.
-Тэгээд Б.Гантогтох та хоёрын ур чадвар хэдэн онд тэнцэж ирэв?
-1997 онд ойролцоо байсан ч би яалт ч үгүй ялагдсан. 1998 онд л тэнцэж ирсэн. Барилдаад оноо авалцахгүй салж байлаа.