СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Postby M.Bibby-10 » Wed Aug 01, 2007 8:22 pm

Image

Хоёр их аваргын эзгүй сүмо

Их аварга Асашёорюү Дагвадорж нуруундаа гэмтэл авсны улмаас ирэх сарын 3-20-нд болох сүмогийн үзүүлэх тоглолтоос эмнэлгийн чөлөө авчээ. Гэтэл мань эр Японы хөлбөмбөгийн од Танакагийн хамт Улаанбаатарт бөмбөг өшиглөн яваад Японы сүмо сонирхогчид шүүмжлэлтэй хандаж байна. “Асашёорюү өвдөөгүй бололтой”, “Эмнэлэг худал оношлов уу” гэхчлэн тус улсын хэвлэлийнхэн гайхан өгүүлжээ.

Башё хооронд сүмогийн одод Японы хөдөө орон нутгаар явж барилдан хөгжөөн дэмжигчдээ баярлуулдаг уламжлалтай аж. Сүмогийн холбооноос зохион байгуулдаг энэ арга хэмжээнээс зугтсан гэж япончууд Д.Дагвадоржийг хардаж байгаа сурагтай.

Ээлжит үзүүлэх тоглолт Японы Гумма, Мияаги, Иватэ, Аомори, Хоккайдо, Акита, Ямагата, Нийгота, Нагано мужид болох юм байна. Энэ удаагийн барилдаанд Асашёорюү, Хакүхо хоёр их аварга оролцохгүйд сүмо сонирхогчид сэтгэл дундуур байгаа аж.
Last edited by M.Bibby-10 on Wed Aug 01, 2007 8:26 pm, edited 1 time in total.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby M.Bibby-10 » Wed Aug 01, 2007 8:23 pm

Котомицүки озэки боллоо

Японы сүмогийн холбооны гүйцэтгэх болон банцүкэгийн зөвлөл өнгөрөгч лхагва гаригт (VII.06) хуралдаж, сэкивакэ Котомицүкид озэки цол олгох асуудлыг хэлэлцэн санал нэгтэй дэмжлээ.

Котомицүки Нагоя башёд 13 давж, хоёр унасан амжилт үзүүлэн, сүүлийн өдрийг хүртэл ёкозүна Асашёорюүтай түрүү булаацалдсан юм. Тэмцээний өмнө түүнд 12-оос дээш ялалт байгуулах болзол тавьсан ба Котомицүки үүнийг хангахын зэрэгцээ шинэ аварга Хакүхог давсан нь том үнэлгээ болсон.

Ийнхүү арслан цол хүртсэн тэрбээр хамгийн ахимаг насандаа озэки болсон үзүүлэлтийг шинэчиллээ. Өмнөх амжилтыг эзэмшдэг Масүияма 31 нас хоёр сартайдаа озэки болсныг нэг сараар ахиулжээ. Мөн макүүчид дэвшээд 44 башёгийн дараа энэ цолд хүрсэн нь хоёрдугаарт орохоор болсон.

Хамгийн удаан барилдаж байж озэки болсон сvмочид

1. Масүияма -60 башё
2. Кайо -44 башё
3. Котомицүки -44 башё
4. Дайкирин -43 башё
5. Асахикүни -41 башё
6. Таканосато -41 башё

Котомицүкид хандсан сэтгэлийн vгс

Анхны багш Садогатакэ ояката (ёкозүна Котозакүра):
-Маш их баяртай байна. Өөрөө озэки болж байсан үеэ эрхгүй дурслаа. Их хичээсэн, миний шавь.

Сүмогийн холбооны тэргүүн Китаноүми:
-31 нас гэдэг сүмочдын хувьд ахимагт тооцогдох ч Котомицүки анх сүмод орж байсан шигээ өнгөтэй харагдаж байна. Одоо арслангийн хэмжээнд барилдах хэрэгтэй. Үүнийг дотроо бодож хичээх ёстой шүү.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby M.Bibby-10 » Wed Aug 01, 2007 8:26 pm

Image

Монголын сүмочдоос дөрөв дэх гавьяат төрлөө

Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаад удаа дараа түрүүлж, Их аварга цол хүртсэн Хакухо М.Даваажаргалд өчигдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээлээ. Арлын орны үндэсний бөхөөр амжилттай барилдаж, уран мэх, эрэмгий зоригоороо олныг баясгаж, Монголынхоо нэрийг дуурсгаж яваа түүний гавьяаг эх орон нь үнэлэв.

Японы Мияагино дэвжээнд харьяалагддаг тэрбээр шагналаа гардахаар энэ сарын 24-нд эх орондоо ирсэн юм.Түүний баярыг хуваалцахаар аав, ээж, эмээ болон сүмогийн ертөнцөд хөтлөн оруулсан багш, гавьяат тамирчин Д.Батбаяр нар Төрийн ордонд ирсэн байв. М.Даваажаргалаас сэтгэгдлийг нь сонсоход “Төрийн өндөр шагнал хүртсэндээ их баяртай байна. Их аварга боллоо, дараа дараагийн барилдаанд олуулаа, хичээж барилдах болно. Япончууд их аварга хүн 10 давж байж 50 хувийн амжилтаа биелүүлнэ гэж үздэг. Өнгөрсөн сарын барилдаанд амжилтаа биелүүлсэн учир сэтгэл хангалуун байна” гэв.

Мөөеө аваргын хүү ес хоногийн “чөлөө”-тэй иржээ. Кёкүшюүзан багш нь “Анх аавтайгаа цуг ирж байсан 16 настай хүү одоо Японы сүмогийн Их аварга, Монгол Улсын гавьяат тамирчин боллоо. Аваргын хүү амжилт үзүүлнэ гэж найддаг байсан минь биеллээ” гэв. Монголын сүмочдоос Д.Батбаяр, Н.Цэвэгням, Д.Дагвадорж нар түүнээс өмнө эл цолыг хүрсэн билээ.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby rednasca » Thu Aug 02, 2007 10:02 am

муу аваргыг маань арай л дэндүү шийтгэжээ......
япончууд ч зангаа таниулж байна даа.....8+)
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby *R9* » Thu Aug 02, 2007 11:13 am

Хакухогийн цаадах нь Батбаяр уу? Юманд шохоорохсон жижиг хүүхэд шиг:mrgreen:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Postby M.Bibby-10 » Fri Aug 03, 2007 8:41 pm

rednasca wrote:муу аваргыг маань арай л дэндүү шийтгэжээ......
япончууд ч зангаа таниулж байна даа.....8+)


Харин тиймээ.Манай аврагаас айж байгаа нь тэр бас тэдний нэг санаа нь Котомицүкиг аврага болгочих санаатай байгаа юмаа би бол шууд тэгэж ойлгосон шүү.Хараажын байгаа биздээ аан залуусаа
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby M.Bibby-10 » Fri Aug 03, 2007 8:46 pm

Давгадоржыг хоёр башё барилдуулахгүй бас 4 сарын цалингийнх нь 30%ийг хурааж авахаар болсон гэнэ дээ.Үзэгчид болон сумо сонирхогчдыг хүндлээгүй гэж шал шог байгаа биз.Өөрөөр Давгадоржын амжилтыг зогсоох боломж олдоогүй л юм байхдаа.Утгагүй юмаа.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby M.Bibby-10 » Mon Aug 06, 2007 7:41 pm

Асашёорюv эхнэр, хvvхдvvдээ Монголд байлгахаар шийджээ

Мэргэжлийн сумо бєхийн холбооны шийдвэрээс болж, хоёр башёд зодоглох эрхгvй болсон Асашёорюv Д.Дагвадорж гэрийн хорионд байх боллоо.

Холбооны удирдлагууд тvvнийг ирэх арван нэгдvгээр сарын 25-ныг хvртэл буюу 100 гаруй хоногийн хугацаанд эмнэлэг, дэвжээ хоёроос єєр газраар явахыг хатуу хориглосон бєгєєд хэрэв vvнийг зєрчвєл тvvнийг сумогоос хєєх тухайгаа мэдэгджээ. Японы шар хэвлэлvvдэд бичиж байгаагаар бол энэ их аваргыг сумогоос хєєн зайлуулах гэсэн эртнээс тєлєвлєсєн арга байсан бєгєєд тэд энэ аргаа хэрэгжvvлэхийн тулд тусгай тагнуул гаргаж, Асашёорюvгийн алхам бvрийг хянуулах бололтой.

Асашёорюvг эмчлэгч эмчийн сэтгvvлчдэд ярьснаар ёкозуна єєрт нь оногдуулсан шийтгэлийг маш хvндээр хvлээж авсан байна. Тэрээр хэсэг хугацаанд тайвшруулах эм хvртэл ууж vзжээ. Тvvнчлэн их аваргын багш
Хараиси эмчээс Асашёорюvгийн сэтгэл санааг хэвийн байдалд ороход нь туслах сэтгэлзvйч олж єгєхийг хvссэн байна. Их аварга одоогоор дэвжээний болон ойр дотныхоо найз нєхєдтэй хааяа нэг гэртээ уулзаж байгаа бєгєєд олны хэл ам, сэтгvvлч, сурвалжлагчдаас болгоомжилж, эхнэр Тамир болон хvv, охиноо Монгол руу явуулсан байна.

Япон даяар шуугиан тариад байгаа Асашёорюvгийн шийтгэлийн талаар Японы нэгэн спортын сонин саяхан Интернет санал асуулга явуулжээ. Санал асуулгад 3195 хvн оролцсон бєгєєд тэдний дєнгєж 36.4 хувь нь хєх лууг сумод буцаж ирэхийг хvлээж байна гэсэн хариулт єгсєн бол 63.6 хувь нь 26 настай Монгол аваргыг зодог тайлах болсон гэж vзжээ. Мєн тэдний 6.8 хувь нь Асашёорюvг дэндvv хатуу шийтгэсэн гэж vзсэн бол 35.6 хувь нь тvvнийг шийтгэснийг зєвтгєсєн тєдийгvй 45.8 хувь нь Сумогийн холбоо ёкозунаг хєєх ёстой байсан гэж vзжээ.

Энэ бvх мэдээллээс харахад ямартай ч япончууд мэргэжлийн сумо бєхєд хурц, дайчин барилдаанаараа олон жил ноёлсон Монгол аваргын эсрэг нийтээрээ босохоор шийдсэн бололтой. Харин Японы хэвлэл мэдээллийн хэрэгслийн дийлэнх нь Асашёорюv их аваргын талд байгаа бєгєєд тэд хэтэрхий хуучинсаг vзэлтэй Сумогийн холбоо Асашёорюvг золиосонд гаргалаа хэмээн vзэж байна.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby M.Bibby-10 » Mon Aug 06, 2007 7:49 pm

Их аваргыг хэлмэгдүүлэв

Энэ сарын эхний өдөр Японы сүмогийн холбооны хуучинсаг үзэлт түшмэд өөрсдийн гараар их сүмогоо булшлах бичигт гарын үсэг зурлаа. Нагоя башёд түрүүлсэн их аварга Асашёорюүг хоёр башё өнжөөж, цалинг нь дөрвөн сарын хугацаанд 30 хувь бууруулах шийдвэр гаргалаа. Их аваргыг гэмтэлтэй хэмээн тойргийн барилдаанаас чөлөө аваад Монголд хөлбөмбөг тоглосон хэмээн буруутгаж байгаа юм. Мэдээж гэмтэлтэй хүн хөлбөмбөг тоглож болохгүй нь ойлгомжтой ч энэ бүхэнд ганц Асашёорюү буруутай биш юм. Японы супер од Хидетоши Наката Монголд ирэх үеэр болсон энэ тоглолтод их аварга Монгол Улсын Засгийн газар, Японы Гадаад явдлын яамныхны хүсэлтээр оролцсон. Тэдний буруу зайлшгүй бий.
Асашёорюүгийн хувьд урьд нь тойргийн барилдааныг өнжсөн удаагүй. Макүшитад байхаасаа бэлтгэл сайн хийдгээрээ алдаршсан түүнийг харах гэж хөдөөний үзэгчид тойргийн барилдаанд ирдэг байлаа. Ёкозүна болсноосоо хойш Асашёорюү хэд хэдэн удаа гэмтлийн улмаас башёгийн дундаас гарсан ч тойргийн барилдааныг өнжсөн нь үгүй. Өөрөө энэ талаар “Хичнээн бэртэлтэй гээд эмнэлэгт хэвтэх арга алга. Башё болдоггүй хот, тосгоны хүмүүс их аваргын дэвжээнд гарах ёслолыг амьдаар нь үзэхийн тулд мөнгө төлж ирж байгаа болохоор заавал оролцоно” хэмээн дэвжээнд гардаг байсан.
Тойргийн барилдааны үед үзэгчдэд сонирхолтой барилдаан үзүүлж, олон янзын мэх хийн, гарын үсэг зурж, хамт зураг авахуулдаг гол хүн нь Асашёорюү. “Ганц их аварга тул сүмогийн ертөнцийн төлөө хичээж зүтгэх нь миний үүрэг” хэмээн ярьдаг байсан. Чиётайкай, Кайо, Точиазүма нарын япон арслангууд үргэлж бэртэл гэмтэл гэсэн шалтаг тоочин Сүмогийн холбооныхны одоо гэнэт яриад эхэлсэн башёгийн дараах чухал юм хэмээх тойргийн барилдаанд бараг оролцдоггүй. Очсон ч дохё дээр гаралгүй, бэлтгэл ч хийлгүй Токио руу буцдаг билээ. Гурван жил хагас сүмог нуруундаа үүрсэн их аваргаа гэмтэлтэй үед нь хөсөр хаяна гэдэг юу гэсэн үг вэ!
Асашёорюү Нагоя башёд Такамисакариг өргөн хаяхдаа нуруундаа гэмтэл авсан бөгөөд тохойны хуучин гэмтэл нь ч сэдэрсэн. Ялалтын хүлээн авалт дээр цомоо өргөхдөө нуруугаа барин, нэлээд өвчинтэй байгаа нь анзаарагдсан. Сүмогийн түүхэнд гарч байгаагүй энэхүү хатуу хүнд шийтгэлийг яагаад оноов? Анх ёкозүнагийн цалинг хэдэн сараар хасах нь гэгдэж байсан ч аваргагүй дэвжээний ояката нарын хор шар, атаархал хэмээгч сэтгэлийн өт нь хатгаад холбоо ийм шийдвэр гаргажээ. Асашёорюүг унагаадаг болгохын тулд шавь нараа бэлтгээд сууж байвал зохих ояката нар дохё дээрх шударга өрсөлдөөнөөр биш, хуйвалдаан найраагаар их аваргыг унагаая, зодог тайлуулья хэмээн зүтгэж байна. Хоёр тэмцээнд оролцохгүй байна гэдэг таван сар барилдаж чадахгүй гэсэн үг. Ийм хугацаанд жинхэнэ тэмцээнд оролцоогүй мэргэжлийн тамирчин ямар байдалд орох вэ? 2008 оны Хацү башёд жинхэнэ тэмцээнээс ч, дохёноос ч төсөөрсөн байх нь мэдээж. Энэ бол Сүмогийн холбооныхны гол зорилго юм. Гурван жил хагас ганцаараа сүмогийн ертөнцийг нуруундаа үүрээд, үзэгчид орохоо больсон хүнд хэцүү үеийг нь гэтэлгэж өгсөн их аваргыг маань дахин нэг ёкозүнатай болохоор хэрэггүй гэв үү? Зүүн, баруун жигүүртээ их аваргатай боллоо хэмээн баярлаж байсан сүмогийн хорхойтнуудыг холбоо бодож үзсэн үү? Үгүй юм. Хувийн өс хонзон, атаархуу зан, хуучинсаг үзэл нь холбооныхныг ийм шийдэлд хүргэсэн. Ирэх хоёр тэмцээнд үзэгчид ордонд ирэх нь мэдээж цөөрнө. Жинхэнэ сүмогийн хорхойтнуудаа юу үз гэж ордонд дуудах вэ, холбооныхон. Асашёорюү-Хакүхогийн өрсөлдөөнийг үзэх гэснээс Котомицүки болон юм л бол кадобан болдог, зайлж зугтаж давдаг Кайо, Чиётайкай нарыг харах гэж бөхийн өргөөг зорьдоггүй билээ. Асашёорюү өөрөө шийтгэлийг хүлээн авлаа. Бэртэл гэмтлээ эдгээгээд XII сарын өвлийн тойргийн барилдаан, нэгдүгээр сарын башёд оролцоно гэж мэдэгдсэн ч их аварга одоо юу бодож байгаа бол? Хэдэн жил чадал муутай озэки нарыг чирээд сүмогийн төлөө зүтгэсэн хөдөлмөр нь талаар болсныг ойлгож л суугаа. Лав л миний найз япончууд Асашёорюү барилдахгүй бол сүмо үзээд яах вэ гэцгээж байна.
Сүмогийн холбооныхны өөр нэг авсан арга хэмжээ нь ирэх жилийн VIII сард Монголд болох байсан тойргийн барилдааныг цуцалсан явдал юм. “Хоёр орны найрамдлын төлөө заавал Монголд тэмцээн хийе” хэмээн Монгол Улсын ерөнхийлөгчид хэлж байсан ояката нар одоо “Тойргийн барилдааныг тоодогггүй их аваргын төлөө Монголд тэмцээн хийх хэрэг ер алга” хэмээн ярьж байна. Хавай, Солонгост тэмцээн хийгээд үзэгч цөөтэй шатаж байснаа мартаж дээ. Тэр тусмаа үзэгчдийн ихэнх нь тэнд амьдардаг монголчууд байсныг судлаад мэдэх чадвар тэдэнд байсангүй. Хоёр орны найрамдлын төлөө хийх гэж байсан юм уу, эсвэл Асашёорюүгийн төлөө юу гэж тэднээс асуумаар. Тэд Асашёорюүг хохироох гэв үү, Монголын ард түмнийг чадах гээд байгаа юм уу гэдгээ ил тод хэлэх хэрэгтэй. Сүмо үзээгүй гээд монголчууд хохирох нь юу л бол. Харин Японд хандах хандлага эрс өөрчлөгдөж, эрчээ аваад байгаа иргэний олон хөдөлгөөнийхний зууш болж мэдэх. Жижиг ч гэсэн тусгаар улс Монголын Ерөнхийлөгчийг ч доош нь хийж байгаа явдал. Өөр оронд бол ингэж чадах эсэх нь эргэлзээтэй. Төрийн тэргүүнтэй нь уулзаж гэрээ байгуулснаа одоо цуцаллаа, танай бөх буруу юм хийсэн гэж хэлэх гээд байна уу. Асашёорюү Сүмогийн холбооны харьяат учраас л тэд ингэж шийтгэл оноож байгаа биз дээ. Жижигхэн арлаас гарч үзээгүй, арлын орны хүмүүсийн сэтгэхүй иймэрхүү л байдаг аж. Сүмогийн холбоонд и-мэйл, факс, утсаар санал бодлоо илэрхийлцгээе, монголчуудаа.

Аса гэрийн хорионд


Японы сүмогийн холбооны бас нэгэн бодож олсон шийтгэл бол гэрийн хорио юм. Тэд XI сарын 25 хүртэл Асашёорюүг эмнэлэг, дэвжээ явахаас өөр тохиолдолд гэрээс гарахыг хориглосон бөгөөд үүнийг нь зөрчвөл сүмогоос хөөнө гэж мэдэгдлээ. Тэд “21 удаа түрүүлсэн амжилт, их аварга цолд хүрсэн гавьяагаа нэг мөсөн үгүй хийх гээгүй л юм бол Асашёорюү гэрээсээ гарахгүй гэдэгт итгэж байна” хэмээн ярьсан ч зуун хэд хоног гэрийн хорионд байх нь хүнд сэтгэл санааны хэр дарамт учруулахыг бодолцсонгүй. Эх орон Монголдоо ч гэрээс гарахгүй байна гэдэг хэцүү. Тэгвэл харь оронд ямар байх нь ойлгомжтой. Энэ бол Сүмогийн холбооныхны зорьж байгаа зүйл, өөрөөр хэлбэл ямар ч аргаар хамаагүй Асашёорюүг сүмогоос гаргах гэсэн зорилгыг нь харин эсрэгээр илчлээд өгсөн гэхэд болох юм. Шар хэвлэлийхний мэдээгээр бол холбооноос тусгай тагнуул гаргаж, гэрээс гарч байгаа эсэхийг нь хянах бөгөөд Асашёорюү тэсч чадалгүй гэрээсээ гарна гэдэгт ихэд итгэлтэй хүлээж байгаа гэнэ. Сүүлийн үед Японы хэвлэл мэдээллийхэн ч Сүмогийн холбооноос дөлж эхэлж байна. Угаасаа хуучинсаг хэмээн аль байдгаараа хэлүүлж ирсэн Сүмогийн холбоо Асашёорюүг золигт гаргаад нэр цэвэр үлдэх зорилго агуулсан нь арай хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр боллоо
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby M.Bibby-10 » Mon Aug 06, 2007 7:51 pm

Ene suuliin medeenii suul xesegt unexeer unen ug xelsen bgaa bizdee sumo uzexgvi bsan ordong ni uzegchdeer duurgej awragagvi bsan sumog awraga yamar bdgiig xaruulj bxad ingej xandaj bolj bgaa l yum bxdaa arai l xetruulsen shiitgel bna shuu dee durgvi xvrgechix yumaa shal shog gedeg ni
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby chukcha2002 » Mon Aug 06, 2007 7:53 pm

гэр хорионд байвал аваргад л сайн доо, бэлтгэлээс өөр юм хийхгүй юм чинь сайжирч л таараа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby M.Bibby-10 » Mon Aug 06, 2007 8:08 pm

chukcha2002 wrote:гэр хорионд байвал аваргад л сайн доо, бэлтгэлээс өөр юм хийхгүй юм чинь сайжирч л таараа


Gexdee bod ldoo ix sportoosoo 5n sar xondiirno gedeg chine amargvi dawaa shuu dee.Minii xuwid tuund nileen xvnd gedegt itgeltei bna gexdee ter dawj garch chadax bx tiimee zaluusaa
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby .boldoo. » Mon Aug 06, 2007 9:02 pm

Би Дагвадоржийн оронд байсан бол сумог лав хаяна.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Bayara » Mon Aug 13, 2007 6:27 pm

Их л хүнд шийтгэл болж байна даа. Үнэхээр дийлэхгүй нь, рекордыг эвдэх нь гэдгээс л Япончууд айгаад байна. 2 башё өнжөөд, хэдэн сар гэрийн хорионд байна гэдэг маш хүнд дээ. Даваад гараарай л гэж захья даа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby 7 » Tue Aug 14, 2007 12:53 am

Монгол Улсын аварга Д.Сумьяабазар: Би дүүдээ чимээгүй, тэвчээртэй хүлээж бай гэж хэлсэн

Дүүд маань хэцүү байгаа гэдгийг би ойлгож байна

Энэ жилийн наадмыг сонин, содон зүйлээр их болсон гэж наадамчин олон ярилцаж байгаа. Том цолтой бөхчүүдэд халгаатай болсон уг наадмын дараа залуу аваргууд ямар бодолтой явааг мэдэхийг эрмэлзсэн маш олон уншигч байсан бизээ. Тиймээс бид энэ удаа Монгол улсын аварга Д.Сумьяабазарын сонирхолтой яриаг хүргэе.

-Хэдийгээр наадмаас хойш таны ярилцлагыг уншихыг хүссэн маш олон хүмүүс байсан ч Их аваргын талаар яриагаа эхлэх үү. Учир нь сүүлийн үед Асашёрюүгийн талаар таагүй олон мэдээлэл цацагдах болсон. Сумогийн холбоо Их аваргыг хоёр башё дамнуулан барилдуулахгүй байхаар шийдвэр гаргасан. Энэ ер нь ямар учир шалтгаантай юм бэ?
-Нурууны хуучин гэмтлүүд нь сэдэрснээс болж сүүлийн хэд хоногт акт авсан гэж надад хэлж байсан. Сумогийн холбооны гаргасан шийдвэр нь Монгол хүний өнцгөөс харахад хатуудсан шийдвэр л дээ. Манай МҮБХ-ноос нэг айхтар дүрэм, журам гээд баримтлаад байдаггүй болохоор тэгж санагдсан байх. Хоёрдугаарт бөхчүүдээ cap болгон цалинжуулаад, кампанит ажил зохион байгуулж, Сумогийн холбоо шиг тойргийн барилдаан энэ тэр зохион байгуулдаггүй учраас манай бөхийн холбооны дэг журам чанга биш. Шийдвэр гаргахдаа ч гэсэн дүлэгнэсэн байдлаар ханддаг. Тиймээс ч шийдвэрийнх нь зарим нэг нь хэрэгждэггүй тал бий. Гаргасан шийдвэрийг нь бөхчүүд нь хэрэгжүүлдэггүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг тохиолдол энүүхэнд болсон. Энэ нь угаасаа санхүүжилт, цалин, нийгмийн асуудлыг нь шийдэж чадахгүй байгаатай цэвэр холбоотой. Өнөөдөр Д.Сумъяабазар гэдэг хүн МҮБХ-оос 30 мянга эсвэл 20 мянган долларын цалин аваад явж байгаа бол Бөхийн холбооноос тавьсан шаардлагыг заавал биелүүлж л таараа. Ийм учраас сумогийн холброноос гаргасан шийдвэр Япон хүмүүсийн Япон сэтгэхүйн талаас нь харахад харин ч хөнгөдсөн. Сумогийн холбоо өөрөө их хатуу байр суурьтай. Тэгж байж хөгждөг жамтай юм байна л даа. Харин Монгол хүмүүсийн өнцгөөс харахад хатуудсан болчихоод байгаа юм. Үнэхээр хатуудахын хувьд хатуудчихсан л даа. Гэхдээ бид Сумогийн холбооны дотоод асуудалд оролцоно гэвэл бүтэхгүй. Нэг ёсондоо аливаа компанийн хамгийн сайн менежер хүн өвчний улмаас хэд хоног чөлөөлүүлэх акт авчихаад өөр газар очоод бас нэг юм хийгээд явж байвал удирдлагууд яаж хүлээж авах билээ. Ер нь энэ асуудлыг шууд тэгээд ойлгож болно. Харин ч хоёр башё өнжсөнд баярлаж байна. Тэр цалингаар торгуулах бол хамаа байхгүй ээ. Үүнийг би болон манай гэр бүлийн зүгээс янз бүрээр тайлбарлаж яримааргүй байна. Тэгээд ч усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шүү дээ. Би дүүгээ чимээгүй, тэвчээртэй хүлээж бай гэж хэлсэн. Шийдвэрт нь хүлээцтэй хандсанаар дараагийн удаа алхахад зэвсэг болно. Үүн дээр янз бүрийн байдлаар тайлбар хэлээд, миний дүүд хатуу хандлаа, гадаад дотоодын иргэнээр нь ялгаварлалаа гэхчилэнгийн яриа огт гаргах хэрэггүй гэж бодож байна. Харин ч бүр асуудал эсрэгээрээ эргэчихэж магадгүй гэж би болгоомжлоод байгаа юм. Тиймээс дүүдээ ерөөсөө чимээгүй л хүлээж бай гэж хэлсэн. Бэлтгэлээ очиж хий, эмчилгээгээхийлгэ, гараад алх, дэвжээн дээрээ очиж бөхчүүдтэйгээ уулз, санаа бодлоо солилц, дотор байгаа юм аа гарга, хоёрдугаарт мэдээж цаг алдаад гэртээ сууж байхын оронд англи хэлний багш ав, англи хэл сур, банк санхүүгийн анхан шатны мэдлэг заалга, өөрийгөө хөгжүүл гэж хэлсэн. Дөрвөн сарын хугацаанд юу ч хийх юм билээ, хажуугаар нь бэлтгэлээ сайтар базаа гэж захисан. Гэхдээ дүүд маань хэцүү байгаа. Хэцүү байгаа гэдгийг би ойлгож байна. Чухамдаа энийг даваад гарчих юм бол сумогийн холбоо ч тэр, Японы ард түмэн ч тэр нэг их олон юм ярихгүй байх гэж бодож байна. Үнэнд хэмжээ, дээд цэг гэж байгаа шүү дээ. Дараа нь би дүүдээ нэг сарын башёд барилдаж түрүүл, гурван сарын башёд барилдаж түрүүл, тэгээд Японы аваргуудын амжилтыг эвд, шинэ рекорд тогтоо, бүх юм нээлттэй байна гэсэн шаардлагыг тавьсан. Угаасаа нас нь ч залуу байна. Дөнгөж 26 өнгөрч яваа хүн миний насан дээр очтол долоон жил барилдана. Зүгээр л 30 хувиар бодоод, долоон жилийн хоёр башёг аваад байхад рекордыг эвдэнэ биз дээ. Тэгэхээр өөртөө зорилго тавиад зүтгэ гэж хэлсэн юм. Энэ сайхан спорт Монголын дүү нар, ах нар, найзуудыг маань амжилтанд хүргэж, дэлхийд гаргаж ирсэн болохоор харин ч сумог тахиж, шүтээд явах хэрэгтэй. Өнөөдөр сумогийн спорт Монгол улсын нэр хүндийг дэлхийд таниулж байна.Тэр утгаараа Монгол улсын нэр хүнд өсч байгаа хэрэг. Би бол Сумогийн холбоотой юу ч яриад хэрэггүй гэж бодож байна. Харин ч сумогийн холбооны нэр хүндийг өргөөд явах хэрэгтэй. Монголыг ийм сайхан амжилт, ийм сайхан нэр хүндэд хүргэсэн шүү дээ. Уг нь иймэрхүү сенсааци зүгээр л дээ. Би хувьдаа энэ асуудлыг сенсаацилсанд баярлаад байгаа юм. Яадаг юм, гарч байг. Гарах ёстой л юм байгаа биз. Саяын сенсаациар Доржоогийн хувьцааны үнэ сайн өссөн/ инээв. Сурв/. Дэлхийн бүх мэдээллийн том сувгуудад Доржоогийн талаарх мэдээлэл очсон байна лээ. Тэгэхээр Доржоо ямар их нэр хүндтэй нь харагдаж байгаа биз дээ. Одоо Японы сэтгүүлчид дүүгийн маань талаар бичээд л байгаа юм. Энэ талаас нь бодохоор зүгээр боловч хувь хүнийхээ талаасаа таатай биш байгаа нь мэдээж.
-Сүүлийн үед Их аваргын талаар манай Монголын хэвлэлүүд янз бүрээр л бичих болж. Сэтгэцийн өвчтэй болсон гэж хүртэл яригдаж байсан?
-Мэдээж хоёр башё барилдах эрхээ хасуулсан болохоор сэтгэл санааны хувьд хүндхэн байгаа. Барилдах эрхээ хасуулсан хүний сэтгэл санаа ямар олигтой байх вэ дээ. Сэтгэцийн өвчтэй болсон биш, сэтгэл санаагаар унасан гэж хэлэх нь үнэнд ойрхон байх. Гэхдээ би үүн дээр тайлбар хэлмээргүй байна.

Засуулууд нь талбайгаас гарч өгөхгүй байснаас барилдаанд сөрөг нөлөө үзүүлсэн

-Тэгэхээр хоёулаа наадмын барилдааны тань талаар ярилцаж, ярилцлагаа улам ч сонирхолтой болгоё?
-Би наадмаас хойш танай сонинд анх удаа ярилцлага өгч, ард түмэнтэйгээ уулзаж байгаа нь сэтгэлд таатай байна. Энэ жил ололт амжилтаар дүүрэн байлаа. Миний хувьд улсын баяр наадмаар мэдээж сайхан барилдаж, дээшээ өсөж дэвжин аав ээж, ардтүмнээ баярлуулна гэсэн бодолтой байсан. Харамсалтай нь барилдаан маань хүсэхэд хясна гэгчээр амжилттай болсонгүй. Гэхдээ яах вэ, сайхан залуу бөхчүүд шинэ цол авлаа, түрүүллээ. Юм үргэлж ээлжтэй байдаг. Хүн болгон сайн барилдахын төлөө чармайж барилддаг шүү дээ. Мэдээж энэ жилийн наадам сэтгэлд хүрсэнгүй. Барилдаан сайнгүй боллоо. Тэгэхдээ үүн дээр нэг юм тодруулаад хэлчихэд МҮБХ засуулуудаа жаахан анхаарах хэрэгтэй байна. Засуулууд нь барилдаж байхад холдохгүй, талбайгаас гарч өгөхгүй байснаас барилдаанд сөрөг тал үзүүлэх явдал гарсан. Элбэг, Баяржавхлан хоёрын барилдаан дээр энэ байдал харагдаж л байсан. Наддээр ч гэсэн гарсан. Энийг зөв талаас нь ойлгуулж хэлэхгүй бол унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр энэ уначихаад ингэж байна гэж буруу талаас нь битгий ойлгоосой гэж хүсэх байна. Би унасандаа дотроо бачуураад байгаа юм байхгүй. Нутгийн залуу заан цолонд хүрч, ард түмнээ адилхан баярлууллаа. Тэр хүн ч гэсэн адилхан амжилтын төлөө, өөрийнхөө сайн сайхны төлөө явж байгаа болохоор надад унасандаа гутраад байх юм алга. Энэ угаасэа байх л ёстой асуудал. Эр хүний хоорондын тэмцэл жилд нэг удаа болдог болохоор хүн болгон 365 хоног бэлтгэл хийж, нэг өдөр л сайхан барилдаж, амжилтанд хүрэхийг тэмүүлдэг.
-Сайнбаяр заан тантай цуг наадмын бэлтгэлд гарсан гэсэн. Таны барилдааныг сурсан учраас тусгайлан мэх бэлдсэн юм болов уу?
-Мэх бэлдсэн юм байхгүй байх. Чөлөөт бөх хэмээх их спортоор хичээллэж байгаа хүний хувьд гайгүй барилдсан байх. Бид хоёрын барилдаан бараг чөлөөт бөхийн барилдаан шиг болоод өнгөрсөн. Мэдээж мэхээ давталгүй яах вэ. Гэхдээ заавал тэрэнд, энэнд гээд зориулаад байдаггүй шүү дээ. Тийм юм байхгүй байх гэж бодож байна. Бид хоёр нэг гал, нэг дэвжээн дээр бэлтгэл хийх нь хийдэг л дээ.
-Тэгвэл танаас сурсан зүйлээ эргээд ашиглав уу?
-Би сургаад байх ч юу байх вэ дээ. Дүвчин ах, Цэрэнтогтох аварга нар л юм хэлдэг байх. Онцгой барилдаантай хүмүүсээс барилдааныг нь сурах, янз бүрийн мэхний хувилбарын заавар зөвлөгөө авах зүйл байдаг. Миний хувьд Сайнаатай бэлтгэлээ хангаж, бэлтгэлээ хийдэг. Бас техникээ давтах зэргээс илүүтэй онцгойлоод ингэ, тэг гэж зааж байгаагүй.
-Ямартаа ч та нутгийн залуугаа заан цолонд хүргэлээ. Бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр унана чинээ санаагүй юу?
-Үгүй, Яалаа гэж тэгж барилдах вэ дээ. Даваагаа ахиулахын төлөө л барилдсан. Сайнбаяр ч гэсэн тэгж барилдсан байж таараа. Хоорондоо янз бүрийн яриа хэл байхгүй, барилдаж, түрүүлэхийн төлөө байсан.

сайнбаярыг хаяна гэсэн зуун хувь итгэлтэйгээр амлаж авсан

-Бөхчүүдийн дунд сүүлийн үед янз бүрийн найрааны асуудал яригдах болсон. Тэр ч утгаараа таныг өвдөг шороодсонд үл итгэх байдал зарим нэг үзэгчдээс харагдсан?
-Би өөрөө залуу байгаа учраас дээшээгээ барилдахыг хүсдэг. Тиймээс амар, хялбар хаях хүнээ л амлаж авсан. Яагаад гэвэл би Сайнбаярын барилдааныг сайн мэднэ. Мэдээж зуун хувь хаяна гэсэн итгэлтэйгээр авч байгаа шүү дээ. Ам авна гэдэг чинь эрх, үүрэгтэй зүйл. Амлах гэдэг Монгол бөхийн дэг жаяг байдаг. Тэрийг баримтлах л ёстой
-Наадмын үеэр настай бөхчүүд маань “Түүх давтагддаг юм байна, энэ удаагийн наадам залуу аваргуудад бэлтгэлээ сайн базаахгүй байгаад нь сургамж боллоо” гэж байсан?
-Тийм ээ, тийм. Барилдааны бэлтгэл дутуу байгаа гэж настай бөхчүүд шүүмжилсэн нь үнэн. Би ч гэсэн үүнтэй санал нэг байгаа. Ер нь бол өсч, боловсорч байгаа биднээс үзэгчид илүү их юмыг харах нь аргагүй. Уг нь бид бэлтгэл сургуулилтаа чамбай базаадаг. Барилдаан болгон дээр сайн оролцох ёстой гэдгээ ч мэддэг, хичээдэг. Гэвч энэ наадмаар бид тааруухан байлаа. Энэ нь МҮБХ-ноос улсын цолтой бөхчүүдэд зориулсан барилдааныг барагтаа зохион байгуулдаггүйтэй шууд холбоотой. Ноднин улсын цолтой бөхчүүдэд зориулсан барилдаан их л цөөхөн болсон доо. Тэгэхээр МҮБХ улсын цолтой бөхчүүдийн барилдааныг нэлээн түлхүү явуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Түүх давтагддаг гэдгийг үгүйсгэх аргагүй. Аливаа зүйл ээлж дараатай, эргээд хэдэн жилийн дараа давтагддаг. Энэ жилийн хувьд тиймэрхүү л юм болчихлоо гэж ойлгож байна /инээв. Сурв/.

Г.Өсөхбаяр аваргатай үзүүр, түрүүнд үдэх байх гэсэн бодолтой байсан

-Г.Өсөхбаяр аварга тавын даваанд танаас түрүүлээд уначихсан шүү дээ. Өөрөө уначихаад энэ наадмаар таныг түрүүлэх нь дээ гэж бодож байтал бас өвдөг шороодчихсон гэж байсан. Ингээд энэ жилийн наадмын тааврыг үндсэндээ та хоёр эвдсэн шүү дээ?
-Нэг дэвжээнээс нэгэн зэрэг гарч ирж байгаагийнх нь хувьд би Г.Өсөхбаярыг дээшээ сайн барилдаасай гэж боддог. Тэр ч утгаараа Г.Өсөхбаяр аваргатай үзүүр, түрүүнд л үлдэх байх гэсэн бодолтой байсан. Гэтэл доор унахаар нь нэгдүгээрт цочрол авна гэдэг шиг юм болсон. Яг яаж байгаад уначихав гэж нэлээн гайхаж, цочирдсон. Дараа нь Азжаргал, дээрээс нь Б.Бат-Эрдэнэ аварга гээд бөхчүүд маань бүгд унаад эхэлсэн. Тэгэхээр нь “Маш хариуцлагатай барилдах хэрэгтэй юм байна шүү, том цолтой бөхчүүдэд халгаатай наадам болох шинжтэй болоод явчихлаа” гэж бодож байсан. Үнэхээр болдоггүй юм гэж болдоггүй л юм байна лээ. Уг нь дээшээ цолоо ахиулаад сайхан
барилдчихъя гэж хичээсэн. Үүн дээр тайлбар хэлээд байхад хэцүүхэн л юм.
-Үнэхээр ч Г.Өсөхбаяр аварга та хоёрыг үзүүр, түрүүнд үлдчихээд нэлээн үзэх байх гэж бодож байсан шүү?
-Ард түмний нэлээд хэсэг нь тэгж бодож байсан байх. Олон ч дэмждэг улсууд байгаа.
-Ер нь таны энэ жилийн бэлтгэл хэр хангагдсан байсан гэж үзэж байна вэ?
-Боломжийн бэлтгэлтэй байсан. Ноднингийн бэлтгэл базаасантай адил хэмжээнд байсан шүү. Бэлтгэл дутуу, хоол муу байсан гэх зүйл байгаагүй. Бүх л юм боломжийн сайхан байсан. “Хилчин” клубын Дашка багш, манай арслан Ганбаа ах хоёр өглөө эртлэн босч, орой цагт нь унтуулах зэргээр сэтгэл зүрхээ дайчлан бидний бэлтгэлийг хийлгэсэн. Миний өвдөг шороодсон нь хувь хүний барилдаантай холбоотой. Түүнээс боллоо, үүнээс боллоо гэж шалтаглаад байж болохгүй. Нутгийн бизнесменүүд болоод төр засагт ажиллаж байгаа хүмүүс бүгд л очиж, манай галыг сэтгэлээрээ дэмжсэн. Энэ жилийн хувьд манай нутгаас шинэ заан төрлөө. Заан гэдэг тэр болгон хүний хүсээд байдаг, аваад байдаг цол ч биш. Гэхдээ миний хувьд бодож, зорьж байсан зүйл маань бүтээгүй болохоор аятайхан наадам болсон гэж хэлэхгүй шүү дээ.
-Та наадмаас хойш хөдөө орон нутгийн даншиг, наадмаар хэр хэсэв дээ. Бөхчүүд маань наадмын дараа наадам хэсч, нэг ёсондоо амралтын байдалд ордог?
-Наадмаас хойш хөдөө орон нутгаар нэг их гарсангүй. Сайнаатай барилдаж байхад мөр эвгүй болчихсон болохоор эмчлүүлж байгаа.
-Саяхан Өвөрхангайн “Их хурд” наадам сайхан болж өндөрлөсөн. Харин танай гэр бүлийнхэн нутгийнхаа наадамд очиж, чимэг болоогүйд Өвөрхангайнхан сэтгэл дундуур байгаа нь ажиглагдсан. Магадгүй барилдаандаа сэтгэл ханаагүй болохоор очиж чадаагүй юм болов уу?
-Миний хувьд бэртэл гэмтэлтэй байсан болохоор очиж чадаагүй. Угаасаа телевизээр орон даяар наадмын барилдааныг харуулсан шүү дээ. Эхлээд мөрөөрөө түрүүлж унаад, дараа нь хавиргаа эвгүй болгосон. Нутаг руугаа явж чадаагүй нь үүнтэй холбоотой. Тэр сайхан морины “Их хурд” руу очиж, ард түмэнтэйгээ уулзаж, учиръя гэж бодсон олон төлөвлөгөө байсан. Гэвч гэмтэл бэртэлтэй байж очоод айраг цагаа ууж, бэртлээ сэдрээчихвэл дэмий зүйл болно гэж бодоод яваагүй юм. Манай дүүгийн тухайд сумогийн холбооноос гаргасан гэнэтийн шийдвэрийн дагуу очиж уулзах шаардлага гарсан тул бид хамтдаа “Их хурд”-ын үеэр Япон руу явсан. Түүнээс биш жаахан тааруухан барилдчихаад сэтгэл санаагаар унасан зүйл байхгүй ээ. Бэртэл, хэл ам гэдэг хэлж ирэхгүй, хийсч ирдэг. Аварга дүүд маань сумогийн холбооноос гаргасан шийдвэр бас л гэнэтийн шийдвэр байсан учраас бид явж, зөв талаас нь тайлбарлаж хэлэхгүй бол болохгүй байсан.

Би улам сайн барилдаж, аварга хүний хэмжээндээ байх сургамж авсан

-Та бүгдийг нутгийнхаа наадамд очоогүй болохоор бас л явган хэл ам гарч байсан. “Их хурд” руу явж байх замдаа аваарт орсон, бас таныг Япон руу тохойндоо мэс засал хийлгэхээр явсан гэхчилэнгээр хэвлэлүүд шуугиж гарсан?
-Аваарт орсон гэдэг нь билэг дэмбэрэлгүй мэдээлэл байна лээ. Монгол хүмүүс амны билгээс ашдын билэг гэдэг. Заримдаа манай хэвлэл мэдээллийнхэн хамаагүй ташуурч, худал үнэн мэдээлэл цацах юм. Сонингоо борлуулахыг бодолгүй л яахав. Гэхдээ жаахан үнэмшилтэй, аятайхан талаас нь бичих хэрэгтэй. Харин Япон руу явж, мөр, тохойныхоо гэмтлийг янзлуулах ажил байх нь байсан.
-Дараа жилийн наадам даанч хол байна даа гэж бөхчүүд маань ярьдаг. Тэгэхээр таны дараагийн барилдаан хэзээ болох вэ?
-Мөрөө эмчлүүлж дуустал дахиад нэг сарын хугацаа үлдсэн болов уу. Тэгэхээр энэ аравдугаар сард болох Улаанбаатар хотын ойн арга хэмжээнээс авахуулаад барилдаан болгонд нь барилдъя гэсэн бодолтой байна. Ер нь барилдаж байхгүй бол болохгүй нь ээ гэдэг нь энэ жилийн наадмаар харагдлаа. Аварга хүн хариуцлагатай барилдах ёстой гэдгээ ухамсарлах хэрэгтэй байдаг. Тиймээс би улам сайн барилдаж, аварга хүний хэмжээндээ байх сургамж авсан.
-Та өвөл манай сонинд ярилцлага өгөхдөө “бөх гэдэг залуу насны спорт” гэж ярьж байсан. Магадгүй залуу байгаа дээрээ амжилт гаргахын төлөө яарч байгаа нь энэ үү?
-Бөх гэдэг залуу насны спорт л доо. Залуу насныхаа л эр бяраар барилдахгүй бол нас яваад ирэхээр амжилт үзүүлэхгүй нь мэдээж. Тиймээс би одоо энэ боломжтой байгаа үе дээрээ өөрийгөө бүрэн дайчлах хэрэгтэй гэж бодож байна. Цаг хугацаа намайг хүлээхгүй учраас би уралдаж байгаа юм.
-Та амжилт олохын төлөө яарч байгаа юм байж. Тэгвэл олсон амжилтаа эргүүлэн авах талаар ямар бодолтой явдаг вэ. Тухайлбал наадмын өмнө А.Сүхбат аварга нөхөн олговроор Даян аварга цолыг хүртлээ. Ер нь нөхөн олговроор цол хүртэх нь таныхаар зөв үү, буруу юу?
-Ноднин намайг арав даваад түрүүлэх үед даваа болгоныг цолоор үнэлчихсэн байсан учраас Монгол бөхийн хууль дүрмээрээ цолоо хүртэхийг хүссэн байх гэж бодож байна. Энэ тохиолдолд Их хурлаар батлагдаж байж олгодог. Тэр утгаараа ард түмэн хүсэж, шаардсаны дагуу төрөөс шийдвэрлэсэн албан ёсны зарлиг гэж би хүндэтгэж хүлээж авсан. Харин нөхөн олгоно гэдэг дээр бас төвөгтэй л дээ. Би өөрөө ч гэсэн урьд нь арслан цолоо авах гээд МҮБХ дээр очоод өчнөөн олон удаагийн хуралдаанд санал, гомдлоо хэлж байсан. Тэр үед таван залуу бөх арслан цол авах гээд зүтгэсэн ч нөхөж олгохгүй гэдэг байр суурийг хатуу баримталж байсан. Нэгэнт гаргасан амжилт нь байхад яагаад цолыг нь өгөхгүй байгаа юм, ямар учир шалтгаан байна гэж бид нэлээн асуусан. Тэгээд эцэст нь өөрийн бяр чадлаараа энэ цолыг авах ёстой юм байна гэж дүгнээд дахиж арслан цол авах талаар гуйгаагүй. Ер нь А.Сүхбатад Даян аварга цолыг өгсөн юм бол Б.Гантогтохт арслан цолыг нь өгөх хэрэгтэй шүү дээ. Б.Гантогтох бол арслангийн эрэмбэтэй хүн гэж би бодож байна. Улсад гурван удаа үзүүрлэчихсэн, гаргасан амжилтууд нь байж байна, тэгээд ч олон жил барилдсан гээд яривал шалтаг мундахгүй. Нэгэнт нөхөн олгож л байгаа юм бол Б.Гантогтохт арслан цолыг нь өгөх л ёстой. Яагаад болдоггүй юм. Юм тэгш байх ёстой биз дээ. Тэр цолыг өглөө гээд тэднээс юу ч унахгүй. Бөхчүүд ч юу ч авах гээгүй. Зөвхөн хөдөлмөрөө л үнэлүүлэх гэж байгаа хэрэг.

Албан ёсоор зодог тайлчихаад барилддаг бөхчүүдийг мэдэхгүй л юм байна

-Ямартаа ч А.Сүхбат аваргын гомдол нь барагдсан уу, хэдийгээр зодог тайлсан ч ирэх жилээс дахин барилдана гэдэг байр сууриа илэрхийлсэн. Ер нь албан ёсоор зодог тайснаа зарлачихаад эргээд барилдах асуудал байдаг юм уу?
-Албан ёсоор зодог тайлчихаад барилддаг бөхчүүдийг мэдэхгүй л юм байна. Улс орнуудын бөхийн дэг жаяг янз бүр байдаг байх л даа. Гэхдээ тухайн шийдвэрийг А.Сүхбат өөрөө нэгдүгээрт их хөнгөн гаргасан байх гэж би боддог юм. Хоёрдугаарт барилдах бүх л бололцоо нь нээлттэй байсан. Чухамдаа ямар учир шалтгаанаар тийм шийдвэр гаргасныг ойлгоогүй. Зодог тайлна гэдгийг тийм хурдан шийдэх ёстой ч юм уу гэж бодогдож байлаа. Тэгээд гаргасан шийдвэрээ няцааж, буцаад барилдана гэдэг утгагүй юм л даа. Яахав дээ, үнэхээр барилдана гэвэл бүх зүйл нээлттэй байгаа болохоор гараад барилдахад юу нь болохгүй гэж. Хамгийн гол нь зодог тайлчихаад эргээд барилдлаа гэдэг дээр асуудал байгаа байх. Тэрнээс биш хувь хүнийхээ хувьд барилдаад ороод ирвэл бөхийн хөгжилд ахицтай шүү дээ. Гэвч энэ бүгд тухайн хүний өөрийнх нь гаргах шийдвэр болохоор өөрөө шийдэх байх.
-Энэ цагийг эзэлж байгаа залуу аваргуудын хувьд Г.Өсөхбаяр аварга та хоёрыг бас ч гэж нэлээн хурцлах байх л даа?
-Ард түмэн тэгж хүсч байгаа. Би ч гэсэн А.Сүхбаттай барилдмаар л байна шүү дээ. Аварга цол авснаасаа хойш А.Сүхбаттай барилдаагүй болохоор барилдаж үзмээр байна.Сонирхолтой л байна.
-Тэгэхээр саяхан нэг эмэгтэй “Асашёрюу” сангийн нэрийг бариад Япон руу хүн гаргана гэж залилан хийж яваа сураг гарсан?
-Харин тийм. Саяхан долоо хоногийн эхээр ийм мэдээлэл орж ирсэн. Зарим нэг хүмүүс хүний нэр барьж, залилан хийхээ болих хэрэгтэй л дээ. Бид нар ямар Зуучлах товчоо биш, Япон руу барилгын ажилтан гаргах эрхтэй ч биш, Японы элчин биш, виз гаргадаг улсууд ч биш. Тиймээс хүний нэрийг ашиглаж, ард түмнийг луйвардан, залилан хийдэг хүмүүс болимоор юм. Хоёрт манай монголчууд иймэрхүү хүмүүст итгэхээсээ хаширдаггүй л юм байх даа. ХЗХ-ны луйвар хүртэл намжиж дуусаагүй байхад хүмүүс сонор сэрэмжтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэр луйвар хийж байгаа хүмүүс нь албан конторгүй, дээрээс нь нэр хаяг байхгүй. Хэдэн нөхдүүд л утсаар хоорондоо ярьж, залилан хийгээд байсан сураг гарсан. Эдгээр хүмүүст хулхидуулсан хүмүүс хууль, цагдаагийн байгууллагад хандаж, зохих ёсны гомдлоо барагдуулах ёстой. Тэгэхгүй бол залилуулсан хүмүүс нь бидэн дээр ирээд “Та нарт итгэж байсан юм, нэр хүндтэй хүмүүс байж та нар ийм байдал гаргалаа” гэхчилэнгээр сонин зүйл ярьж магадгүй байхгүй юу. Иймээс тэр хүмүүс болиоч ээ, нөгөө хүмүүс нь ч гэсэн наадуулдаа битгий итгээч ээ гэж албан ёсоор хэлмээр байна. “Асашёрюү” сан бол ерөөсөө Монголын хүүхдүүдийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг байгууллага шүү дээ.

Сайн сайхан яваа маань миний ханьтай холбоотой юм чинь би юу гэж увайгүй ааш гаргах юм бэ

-Бас саяхан таныг эхнэрийнхээ нэрээр “Мичидмаа” гэдэг тамхи үйлдвэрлэх гэж байгаа талаар мэдээлэл цацагдсан байсан?
-Энэ бас л ташаа мэдээлэл. “Мичидмаа” нэртэй тамхи гаргаад би одоо юугаа ч хийх юм билээ. Бас наадмаар намайг эхнэртээ бухимдлаа гаргасан гэж бичсэн байсан. Ийм юм арай ч байж болохгүй биз дээ. Өчнөөн олон жил ханилж байна, үр хүүхдүүдийг маань төрүүлж өглөө. Тэгээд ч миний сайн сайхан яваа маань угаасаа л миний ханьтай холбоотой юм чинь би юу гэж увайгүй ааш гаргах юм бэ. Миний үр хүүхэд өсч өндийж байхад хажууд нь аав, ээж нь хашгичаад байвал хүмүүжилд нь хэрхэн нөлөөлөх билээ.
Ийм үндэслэлгүй ташаа мэдээллүүдийг гаргахаа болих хэрэгтэй.
-Та өнөөдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ыг удирдаж байгаа хүн шүү дээ. Залуу хүн гэдэг утгаараа сурч, боловсрох олон зүйл байна гэж ярьж байсныг тань санаж байна. Спортын хүн банкны салбарт хэр дасан зохицож байна даа?
-Би өдөр, хоног тутамд сурч байна. Банкны салбар гэдэг нарийн мэргэжлийн ажил. Би өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг гүйцэтгэх захирал нь биш л дээ. Хууль журмандаа таваас дээш жил мэргэжлээрээ ажилласан хүн банкны гүйцэтгэх захирлаар ажиллана гэж заасан байгаа. Ер нь манай хамт олон сайн ажиллаж байгаа. Чадалтай хамт олныг бүрдүүлж чадсандаа баярлаж, хайрлаж, итгэж явдаг юм. “Үндэсний хөрөнгө оруулалтын баик” гээд нэр нь хүртэл аятайхан байгаа юм л даа. Бид үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг баримталж байгаа. Одоохондоо манай банк жижигхэн байна. Аливаа зүйл багаасаа эхэлж явдаг шат дараалалтай шүү дээ.
-Нэгэн үе бөхчүүдийг мангардуу, бүдүүлэг, боловсролгүй мэтээр ойлгож, ярьдаг хүмүүс олон байсан. Харин энэ бугдийг танаас эхлээд эвдэж эхэллээ. Хэн бүгдийн хийгээд байж чаддаггүй бизнес, банкны салбарт та бүхэн амжилттай явж байна шүү дээ?
-Спорт бол заавал тодорхой цаг хугацаа зарцуулж байж амжилтанд хүрдэг. Бүтэн өдрийн зургаан цагийг бөхдөө зориулж байж тодорхой хугацааны дараа гарч ирдэг. Тухайлбал таван жилийн турш нэг өдрийнхөө зургаан цагийг спортдоо зориулдаг. Энэ хугацаанд хүний сурч боловсрох хугацаа алдагддаг. Хэл бол яахав, хэн ч хичээвэл сурчихдаг зүйл. Нарийн мэргэжлээр сурахад дадлага, туршлагаас гадна онол гэдэг чухал зүйлийг уншиж, сонсох хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид сурах хугацаагаа бөхдөө зориулсан гэж ойлгож болно. Социализмын үед шигшээ баг гэж байсан шүү дээ. Тэнд нь бөхчүүдийг байрлуулан, зөвхөн спортдоо амжилт үзүүлж, Монгол улсынхаа нэрийг гаргах хатуу шаардлага тавьдаг байсан юм билээ. Тэр үүднээсээ бөхчүүдийг боловсрол нимгэнтэй зэргээр хүмүүс ойлгодог байсан байж болох. Уг нь бөхчүүдийн дунд унаган ой ухаан сайтай улсууд зөндөө байдаг. Харин одоо бөхчүүд боловсролдоо анхаарахгүй бол хэцүү болсон. Монголын зах зээл тэгж шаардаж байна. Гэхдээ сүүлийн үеийн залуучууд үнэхээр өөр болжээ. Саяын тэр боксын тэмцээнд орсон хүүхдүүдийн ярьж байгааг сонсоход сэтгэхүй нь өөр болсон нь харагдсан. Социализмын үед өссөн бидний сэтгэхүй боогдмол, хаагдмал байсан. Дотроо байгаа зүйлийг гаргаж чаддагүй, хэтэрхий баригдмал өссөн шүү дээ. Харин бидний дараагийн үе 1990-ээд оны эхээр нийгмээ дагаад шинэчлэгдэж эхэлсэн. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгтэй л төстэй гом даа / инээв. Сурв/.
-Бөхчүүдийг харж байхад жирийн хүмүүсээс илүү тал нь ах захтай байхын учир шалтгаан болоод Монгол ёс жаягаа илүү мэдээд байх шиг санагддаг?
-Манай бөхчүүд сахилга бат сайтай. Том цолтой бөхчүүдээ хүндлэх, дээдсээ хүндлэх гэдэг ёс журмыг сайн мэддэг. Ах захаа хүндлэх асуудал байхгүй болчихоод байгаа үед энэ нь сайн хэрэг. Мэдээж дээшээгээ хүндэлж байж доод улсууддаа хүндлэгдэнэ. Доод улсуудаа хүндэлж байж дээдсүүддээ хүндлэгдэнэ гэсэн уялдаа холбоотой байдаг. Өнөөдөр хэн нь эзэн, хэн нь дарга, хэн нь удирдлага нь юм гэдэг асуудал ойлгогдохгүй болсон. Сав л хийвэл хөдөлгөөн гаргаж, үндэсний жагсаал цуглаан хийдэг болж. Зүгээр тайван байгаа нийгмийг зохиомлоор бухимдуулж, тэнд нь бид нар орж стресст ордог болсон. Зурагт асаагаад үзэхэд л толгойдоо юм зүүчихсэн хүмүүс гудамжинд орилж байгаа нь гардаг. Энэ бүхэн бидэнд бухимдал авчирч байна. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг шиг дээдсүүд маань учраа олчихвол хүн бүр хийдэг, хийдэг ажлаа хийгээд л явна шүү дээ. Бид хөрөнгө оруулалтын гэрээ энэ тэр нь хийгдээсэй гэж бодож байна. “Оюу толгой”, “Таван толгой”-н төслийг хурдхан батлаад өгвөл улс оронд хэрэгтэй зүйл хийгээд явмаар байна. Зарим нэг улсууд энэ талаар зөв ярьж байхад нөгөө хэсэг нь гуйвуулдаг. Хэн, юу ярьж байгаа нь өнөөдөр андашгүй болсон шүү дээ. Энэ асуудал зөвхөн Сумьяабазар биш Дорж, Балдангийн үр хүүхдүүдэд хэрэгтэй.

Яг одоо хийж байгаа ажил төрөл улстөртэй холбоотой болчихоод байна

-Та ер нь сүүлийн үед улс төр сонирхдог болоод байна уу, үгүй юу?
-Яг одоо хийж байгаа ажил төрөл улс төртэй холбоотой болчихоод байна. Гадны хөрөнгө Оруулалт оруулж ирье гэхээр л “танай Засгийн газар, УИХ хурал батласангүй, барьсангүй, улс төрийн байдал тогтворгүй байна” гээд өөрийн эрхгүй улс төр лүү оруулдаг.
-Тэгэхээр удахгүй 2008 оны Олимп болох гэж байна. Бөхчүүд маань бэлтгэлээ ерөнхийдөө базааж эхэлсэн болов уу?
-Сэтгэл зовоож байгаа зүйлүүд их байна. Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд нь ямар бодлого баримталж явдаг юм бол, тамирчид нь яаж бэлтгэл сургуулилтаа хийж байгаа бол гэдгээс эхлээд олон зүйл санаа зовоож байна. Уг нь чөлөөт бөх гэдэг их спорт. Их спорт спортдоо Монгол үндэстэн хамгийн анх дэлхийн бөхийн дэвжээн дээр гарч байсан спорт гэж боддог. Өөрөө энэ спортоор барилдаж байсны хувьд бөхчүүдээ сайн барилдаасай, амжилт гаргаасай гэж бодож байна. Би Олимпыг үзэгчийн суудлаас үзэх санаатай байгаа.
Ярилцсанд баярлалаа.

Өглөөний сонин
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Postby Цогоо » Tue Aug 14, 2007 2:10 pm

Сайхан ярилцлага өгсөн байна даа. Асашёрюд харин их ухаантай үг хэлсэн байна. Надад бол тэр шийтгэл нь тийм ч хүнд санагдаагүй дээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby M.Bibby-10 » Fri Aug 17, 2007 2:54 pm

Ах нь уул нь ухаантай хэлсэн байналээ гэхдээ надад лав шийтгэл нь хүнд санагдсан.нийтдээ 5н сар башёд гарахгүй шүү дээ.Зүгээр л бэлтгэл хийнэ тэр нээх сайхан зүйл биш гэж бодож байгаа.Шийтгэл хатуудсан ...
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby 21Grams » Sat Aug 18, 2007 3:41 am

[font=Tahoma]Сумо форумд бас нэг ярилцлага тавьдаг сэдэвтэй болох юм уу, Бибби-10?[/font]
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Reda » Sat Aug 18, 2007 12:14 pm

Гэрийн хорионд байна гэдэг хэцүү л дээ, гэрээс гарахгүй 7 хоноход ч хэцүү, мань хүн гэрээрээ хүн шавуулаад л өдөр хоногийг өнгөрөөх байх даа
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Postby 21Grams » Tue Aug 21, 2007 9:05 pm

[font=Tahoma]За за ер нь нэг сэдэвтэй байж байхад ч нээх болохгvй юм гайгvй л байна. Ер нь тэр болгон мэдээ нэмэгдээд байдаг ч биш. Их олон хуудастай болоод ирэхээр нь єєр сэдэв нээчихье. [/font]
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby barca forever » Mon Sep 24, 2007 10:28 am

nemelt barildaan bolson yum shig baina. xen neg ni toim xiigeech
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby Barcik » Mon Sep 24, 2007 10:39 am

Нэмэлт барилдаан болоогvй ээ. Хакухо тvрvvлдэгээрээ тvрvvлсэн.
Хэрэв сvvлйин барилдаанд Хакvхo унасан бол нэмэлт болох байсан (Кёкутэнхo-тoй), тийм юм болоогvй. Хакvхo Чойдогийн цvппариг сайхан хамгаалж, дєнгєж тачиай-аас урд мавашиг нь бариад тавилгvй тэр чигээр нь тvрж гаргасан.

Дагвааг байхгvй хойгуур нєгєє Монгол аварга нь тvрvvлж, бас нэг Монгол (Kyokutenho) vзvvрлэж, бас нэг Монгол 10 давж (Ама) сайхан байна аа. Япончуудын найдвар шинэ оозэки нь шальсангvй ээ, арай чамай л сvvлйин єдєр 10 давлаа.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby 1220 » Mon Sep 24, 2007 12:42 pm

Кёкутэнхo ч сайхан барилдсан шүү. Болдогсон бол нэмэлт барилдаан хийлгээр л байлаа. Түрүүлчихээсэй гэж бодож дэмжиж байлаа Хакухо ч яахав зөндөө түрүүлэх юм чинь гэж бодоод
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby Bibby » Mon Sep 24, 2007 9:25 pm

Кёкутэнхo turuulsen bol goy bhgui yu
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby 1220 » Tue Sep 25, 2007 1:09 pm

Харин тийм ээ. Нэмэлт гараад Хакухо Цэвэгнямтай цээжээрээ барилдсан бол ч бас шаанс басан штээ. Даанч Хакухо зайлах юм уу гараар хагалаад эсвэл дунгуйлдаад татчихна л даа
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron