Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Fri Jan 10, 2014 9:32 pm

ТОЙРГИЙН ӨМНӨ: Tottenham Hotspur vs Crystal Palace

Хэзээ : 2014.01.11 Бямба гариг/ Примиер лиг 21-р тойрог/
Хаана : Уайт Харт Лэйн
Хэдэн цагт : 23.00(Mонголын цагаар) 15.00KO
Үзэх гарц : SPS1, линк;www.vipbox.tv, сопкаст
Лигийн форм : Tottenham Hotspur WLWDWW
Crystal Palace WLLLLD

Энэ амралтын өдрүүдээр Английн Примиер лигийн 21-р тойргийн тоглолтууд эхлэх гэж байна. Энэ 21-р тойргийн онцлог нь энэ улирлын Примиер лигийн нэлтийн тойрогт учраа таарч байсан багууд хоорондоо таарч буйгаараа онцлог юм. Тоттенхэм Примиер лигийн шинэ цэрэг Кристал Палас багтай өөрсдийн Уайт харт лэйндээ тулах гэж байна. Нээлтийн тоглолтонд тэдний Сэлхурст Паркт зочилон тоглож Роберто Солдадо-н пеналтиар хожиж 3-н оноогоо авсан билээ.

Тоттенхэм Хотспур 20-н тойргийн дараах байдлаар 37-н оноотой хүснэгтийн 6-р байрт яваа бол, Бүргэдүүд 17-н оноотой 18-р байрт явна. Crystal Palace клуб нь EPL-д 4 удаа гарч ирж байсан ч 4 удаа унаж байсан ба(2 улирал дарааллан EPL-д тоглож байгаагүй) 5 дахь удаагаа гарч ирээд байна. Хамгийн сүүлд 2004-2005 оны улиралд гарч ирж байсан клуб юм.
Crystal Palace-тай түүхэндээ 93 дахь удаагаа таарч байгаа бөгөөд өмнөх 92 тоглолтонд Tottenham 41 удаа хожиж 26 тэнцэж үлдсэн 25-д нь Palace хожил авч байжээ. Хамгийн анх 2 клуб 1906 оны 10 сард Өмнөдийн лигийн 1-р дивизонд таарч Tottenham 3-0 ялж байсан түүхтэй. EPL болсоноос хойш 8 таарахдаа 2-2 хожиж 4 тэнцэж байв. Ерөнхийдөө Tottenham клуб Palace-н эсрэг 58.24 %-ийн амжилттай тоглодог.

Тоттенхэмээс Паулиньо, Вертонген, Кабул, Сиггүрдсон, Солдадо нар гэмтлийн улмаас энэ тоглолтонд оролцохгүй бол Холтби, Сандро нар гэмтлээс ирсэн тоглох боломжтой. Энэ тоглолтын өмнө Тоттенхэмийн домогт довтлогч Жэрмэйн Дефо Америкийн Мэжор лиг соккерын Торонто баг руу 7.3-н сая еврогоор зарагдаж буйг клуб албан ёсоор баталлаа.

Кристал паластай хийх тоглолт 3-н оноо авах маш чухал тоглолт бөгөөд Тим Шэрвүүдийн хувьд бас нэг том сорилт болно гэж бодож байна.

#COYS

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Цогоо » Fri Jan 10, 2014 9:38 pm

Энэ нээрээ тун час хийсэн сайн хүүтэй болжээ. Энэ маягаараа олон хүнийг багтаа уруу татна шүү. :eek: :eek:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby NikkEi_Hotspur » Fri Jan 10, 2014 10:39 pm

Олон улсын хөлбөмбөгийн түүх статистикийн холбооноос Дэлхийн шилдэг 200-н клубын чансааг шинэчилэн гаргажээ. Энэ чансаанд Тоттенхэм маань 8-р байрт орлоо.

1. «Бавари» (Герман)
2. «Реал» (Испани)
3. «Челси» (Англи)
4.»Атлетико» (Испани)
5. «Барселона» (Испани)
6. «ПСЖ» (Франц)
7. «Базель» (Швейцарь)
8. «Атлетико Минейро» (Бразил)
8. «Тоттенхэм» (Англи)
10. «Бенфика» (Португал)

Энэ жагсаалтын оноог Аваргуудын лиг, Европа лиг, Клубуудын ДАШТ, дотоод лигууд г.м тэмцээнуудэд олон хожил, тэнцээ авснаар цуглуулдаг оноогоор тооцдог гэнэ.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby NikkEi_Hotspur » Fri Jan 10, 2014 11:35 pm

Davka_ Spurs wrote:Боб Марлэй Тоттенхэмийн фанат. Тэрээр 1978 оны Дэлхийн аварга Аргентины шигшээн төвийн хагас хамгаалагч Освалдо Ардилес-н улаан фанат байсан гэдэг тийм ч учраас Тоттенхэмийн фанат болсон байдаг. Освалдо Ардилес 1978 онд Дэлхийн аварга болоод Рикардо Вилла гэж шигшээн андтайгаа Спөрст ирж байсан бөгөөд Тоттенхэмд 1978-88 оны хооронд 10-н жил тоглож 221-н лигийн тоглолтонд оролцож 1981 онд Холбооны цом, 1984 онд УЕФА-н цомыг Спөрсийн хамтаар авч байсан түүхтэй. reggae урсгалын гол төлөөлөл Ямайк дуучины талаар хүн бүр андахгүй биз дээ.

Image

:mongol:

бас Оззи Ардиллэсийн ачаар домогт Марадона манай өмсгөлийг өмсөж байв.

түүний зодог тайлах үдэлтийн тоглолтонд Диего Армандо Марадона, шигшээн анд, Дэлхийн аварга авсан Аргентиний багын нөгөө нэг од болох Оззи Ардиллесийн хайртай багын нэрийн өмнөөс тоглож найздаа хүндэтгэл үзүүлж байв.
Image
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Sat Jan 11, 2014 12:46 am

NikkEi_Hotspur wrote:

Гайхалтай шүү нээрээ
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Sat Jan 11, 2014 12:46 am

Багийн мэдээ: Андрос Таунсэнд, Жэрмэйн Дефо, Гилфи Сиггүрдсон, Льюс Холтби нар маргааш Паластай хийх тоглолт дээр бүгд бэртлээс эргэн ирж байна. Солдадо-н гэмтэл ч гайгүй гэнэ, Юүнис Кабул бэлтгэлд оролцож эхэлсэн Ян Вертонген, Паулиньо нар гэмтлээс ирэх хугацаа тодорхойгүй байна.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Sat Jan 11, 2014 12:47 am

Дефо маань энэ хэдэн тоглолтоос нилээн хэдэд нь оролцоод Америкийг зорих байх гэж найдаж байна.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Sat Jan 11, 2014 12:47 am

АВБ гол алдаагаа олсон бололтой, сурах юм их бий гэдгийг Пэпээс суралцаж байгаа бололтой, тэрээр Катар дахь Баерны өвлийн бэлтгэлийн бааз дээр зочилжээ.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Sat Jan 11, 2014 12:48 am

Тоттенхэм клуб өмнөх 4-н улирал яг одоогийнх шиг 20-р тойргийн дараах байдлаар хэдэн оноотой хэддүгээр байрт явсаныг харуулж байна.

2009-10- 37-н оноо 4-р байр
2010-11- 36-н оноо 4-р байр
2011-12- 42-н оноо 3-р байр
2012-13- 36-н оноо 4-р байр
2013-14- 37-н оноо 6-р байр

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Sat Jan 11, 2014 12:50 am

Defoe : " Тоттенхэм клуб миний хувьд ямар чухал болохыг бүгд мэднэ. Энэ клубын төлөөх сүүлийн цохилт хүртлээ би өөрийн чадах бүхнээ хийх болно. Би энд гайхалтай цаг хугацааг өнгөрүүлсэн. Фэнүүд надад үргэлж гайхалтай хандаж ирсэн. Надад болоод миний гэр бүлийнхэнд гадаадад амьдрах боломж олдож байгаад би баяртай байна. Миний хувьд мэйжор лигт 35 нас хүртлээ тоглох гэрээг байгууллаа. Би Тоттенхэмд дэмжигчийн хувиар ирээдүйд эргэн ирнэ гэдэгтэй эргэлзэхгүй байна." гэжээ.

Эх сурвалж http://www.ball.mn

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby NikkEi_Hotspur » Sat Jan 11, 2014 7:53 pm

за өнөө орой энийгээ давтана гэж л үзнэ шүү дээ.
Image
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby J@x » Sun Jan 12, 2014 11:12 am

Өмнө нь нүдээд нүдээд тэнцдэг байсан одоо харин нүдүүлээд хождог болчихож хэхэ,
Адзэтгэр чинь харин гайгүй байгаа юм бишүү.

Гэснээс Никкэй манай дүүгийн нөгөө асуудал юу болж байна.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby boboZ » Sun Jan 12, 2014 11:35 am

Neeh hol yawahaargui azaar l husaad baih yum. Tactic n ter haragdahgui buh togloltond barag neg argaar l azaa uzeed baih shig
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby NikkEi_Hotspur » Sun Jan 12, 2014 11:37 am

хожсон ч 2хон оноогоор урд гарах юм байж юун их юм донгодож байхын. манай сүүлийн 5н жилдэх хамгийн муу улирал танай сүүлийн 5н жилдэх хамгийн сайн улиралаас нээх дордоод байх юм алга.

юманд дутуу дугар, ер нь дутвал чамайг дуудаж байя тэгэх үү, тохирох уу. ингэлээ гээд гомдохгүй юм байгаа биз дээ найзууд хэвээрээ биз дээ.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby boboZ » Sun Jan 12, 2014 11:54 am

Liverpooliig hezee ch londongiin tahianuudtao haritsuulj dooshlo ordoggui uchraas tanai haana naih nadad hamaagui l dee hehe. Avb solison ni aldaa gedgiig football joohon oilgodog humuus medeh baih naad sherwoodd chin yamar ch zohion baiguulalt alga zarim humuus chin gemtlees ireed ade uurandaa hed gooldsonoos tanai toglolt gej nudee aniad zoos shidej bgaam shig l shaaj bna shd odoogoor yahaw zow talaaraa buugaad bna.
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Цогоо » Sun Jan 12, 2014 11:56 am

Шервүүд менежер болоод хэдэн тоглолт хийж байгаа юм? Дүгнэлт хийхэд арай л эрт байна уу даа гэж бодож байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby NikkEi_Hotspur » Sun Jan 12, 2014 12:15 pm

boboZ wrote:Liverpooliig hezee ch londongiin tahianuudtao haritsuulj dooshlo ordoggui uchraas tanai haana naih nadad hamaagui l dee hehe. Avb solison ni aldaa gedgiig football joohon oilgodog humuus medeh baih naad sherwoodd chin yamar ch zohion baiguulalt alga zarim humuus chin gemtlees ireed ade uurandaa hed gooldsonoos tanai toglolt gej nudee aniad zoos shidej bgaam shig l shaaj bna shd odoogoor yahaw zow talaaraa buugaad bna.

Тахиа яахав бодит амьтан тэрэнтэй ижил топ-4т орох зорилго маань бодит хэвээрээ . танайх шиг Ливербирд гэж үлгэрийн амьтан шүтээд, ПЛ-д түрүүлнэ гэж үлгэрт итгээд явбал тэгээд Ливерпүүлээс бусад нь муу тоглоод байгаа юм шиг л харагдаад нүдээ сохлуулаад эхлэнэ шүү дээ.

хаа газар бусдыг доош нь хийсэн бичлэгээ засмаар юм даа Бобозоо.

тэгээд ч танайхан л урд нь хэлдэг байсан даа. муу тоглосон ч хожиж байгаа бол топ багын шинж гэж. РАФАгийн ноёрхолын сүүлийн жилүүдэд үлгэн салган явахдаа хэлдэг байсан даа.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Sun Jan 12, 2014 6:33 pm

Tim Sherwood: "Бид маш олон чадварлаг тоглогчидтой, тийм болхоор ямар нэг байдлаар
хожих боломж гаргаж авхыг л бодох хэрэгтэй. Яг энэ байдлыг бид тоглолтын. 2 дахь
хагасд үзүүлж чадлаа. Defoe Дэлхийн хаана ч ямарч багт байсан гоол хийх тоглогч.
Би шийддэг бол,түүнийг Дэлхийн аваргад явах онгоцонд суулгана, түүн шиг довтлогч
бидэнд тийм олон байгаа гэдэгт би итгэлтэй биш байна".

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Sun Jan 12, 2014 6:35 pm

boboZ wrote:Liverpooliig hezee ch londongiin tahianuudtao haritsuulj dooshlo ordoggui uchraas tanai haana naih nadad hamaagui l dee hehe. Avb solison ni aldaa gedgiig football joohon oilgodog humuus medeh baih naad sherwoodd chin yamar ch zohion baiguulalt alga zarim humuus chin gemtlees ireed ade uurandaa hed gooldsonoos tanai toglolt gej nudee aniad zoos shidej bgaam shig l shaaj bna shd odoogoor yahaw zow talaaraa buugaad bna.

Оромжинд минь орж ирж тахиа нохойгоор минь дууд гэж хэн ч чамайг албадаагүй, түүхээрээ өөрсдийгөө бусдаас арай өөр зиндаанд байдаг гэж ангилдаг, тэрэндээ итгэдэг, их түүхээрээ бахархадаг тэр бардам хийрхэгч нөхдүүд дундаа л наад авгай нарын бичлэгээ оруул хө.

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby boboZ » Sun Jan 12, 2014 9:07 pm

Yer ni bol bi heruul hj ehleegui ooriinhoo bodloo l bichsen odoonii nusan chavknuud zugeer buchleg heruul bolgohgui unshij chadahaa ch baitsiim shig baina..
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Sun Jan 12, 2014 9:39 pm

Тим Шэрвүүд Тоттенхэмийг удирдаж Примиер лигийн 5-н тоглолтонд 4-н хожил, 1 тэнцээ, боломжит 15-н онооноос 13-н оноо авч, 11-н гоол оруулж 3-н гоол алдсан байна.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Sun Jan 12, 2014 9:40 pm

Өчигдөр буюу бямба гаригт болсон 7-н тоглолтонд нийт дамжуулалтын амжилтын хувиараа тэргүүлсэн 6-н тоглогч.

#Bentaleb 106 (93%)
#Dembele 89 (92%)
Pozuelo 89 (93%)
Rangel 84 (87%)
Britton 82 (88%)
Parker 76 (89%)
Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Sun Jan 12, 2014 9:41 pm

Christian Eriksen лигт хийсэн сүүлийн 4 тоглолтондоо 3 гоал+1 дамжуулалт өгөөд байна. Гайхалтай!!!

Тоглолтын дараа тэрээр гоолдсондоо баяртай байна гэхдээ би цаашдаа энэнээс илүү сайн тоглолт үзүүлэхээ амлаж байна гэсэн байна.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Aagii_03 » Sun Jan 12, 2014 10:20 pm

Өө мундаг мундаг. Keep going guys
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Finalist » Mon Jan 13, 2014 1:38 am

Гоё шинэ гишүүнтэй болжээ, Davka_ Spurs :eek:
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 8 guests
cron