by Bulga » Wed May 08, 2013 6:04 pm
Бостон Глоб сонины сэтгүүлч Гэйри Вашбурн яагаад Кармело Энтонид санал өгснөө тайбарлалаа.
Энэ улирлын MVP-н санал асуулгаар нийт 121 сэтгүүлчдээс 120 сэтгүүлч Леброн Жэймсд саналаа өгсөн билээ. Харин ердөө ганцхан сэтгүүлч Кармело Энтонид саналаа өгсөн бөгөөд тэр нь Бостон Глоб сонины сэтгүүлч Гэйри Вашбурн юм. Тэрээр энэ тухайгаа Бостон Глоб сонинд:
Хэдэн долоо хоногийн өмнө би MVP-н шагналын эзнийг тодруулах саналаа өгж байхдаа Леброн Жэймсийг 4 дэх удаагаа улирлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарна гэдгийг мэдэж байлаа. Тэр бол маргаангүй энэ лигийн шилдэг тоглогч. Гэхдээ би Кармело Энтонигийн Никст хийсэн амжилтанд саналаа өгсөн юм. Хэрвээ та сүүлийн хэдэн 10 жилд түүнд анхаарлаа хандуулаагүй бол үүнийг ойлгохгүй байх байсан.
Даваа гарагийн өглөө 2012-13 оны улирлын үнэ цэнэтэй тоглогчыг шалгаруулахад би нийт 121 сэтгүүлчдээс ганцаараа Леброн Жэймсд саналаа өгөөгүй гэдгийг сонсоод маш их гайхсан. Итгэхэд хэцүү ч Кевин Дюрант, Крис Пол мөн Коби Брайнт хүртэл үнэ цэнэтэй тоглогчын ганц ч сагнал аваагүй байсан юм.
Нэгт, би MVP-н саналаа 4 сарын дундуур танилцуулж байхад ганцаараа Леброн Жэймсд саналаа өгөхгүй байна гэж огтхон ч бодоогүй байсан. Тэгээд би бусад спортын сэтгүүчдээсээ тэдний хариултыг асуухад тэд АНУ-н түүхэн дэх санал хураалт болно гэж байсан юм. Би тэднийг хэнд саналаа өгнө гэдгийг мэдээгүй байсан ч тэнд Леброн Жэймсийн талаар ямарч хуйвалдаан байгаагүй.
Хоёрт, энэ шагнал бол хамгийн шилдэг тоглолттой тоглогчынх биш. Миний бодлоор Үнэ цэнэтэй тоглогчын шагналд хамгийн тохирсон хүн нь Карлемо Энтони. Тэр сүүлийн 19 жилд анх удаа Никсийг Дивизоноо тэргүүлэхэд тусалсан. Гэхдээ энэ их олон жилийн өмнөх явдал.
Антони лигийг оноо авалтаараа тэргүүлж хөгшин Никсийг дорнод бүсийн плэй-оффын хоёр дугаар байраар гарахад маш их хувь нэмэрээ оруулсан. Амаре Стайдмайре өвдөгний бэртлээс болоод энэ улиралын ихэнхи тоглолтонд оролцоогүй, Рэймонд Фелтон мөн л бэртлийн улмаас зургаан долоо хоног өнжсөн, Тайсон Чандлер бэртсэн гээд бүгд л Мело, Жэй.Ар.Смит нарыг үе үе орхиж байсан. Гэхдээ Мело тэргүүтэй Никс 54 ялалт байгуулж Миами Хитийг энэ улиралд 3 удаа хожсон юм.
Леброн Жэймс жил бүр л MVP-н шагналын эзнээр тодорч байна. Тэр үнэхээр гайхалтайгаа байгаа. Би түүнийг Майкл Жорданы хэмжээнд үзэж байна. Майкл Жордан карьертаа 5 удаа MVP шагналыг хүртсэн. Гэхдээ тэр энэ шагналыг 10 удаа ч авах боломжтой байсан. 1992-93 онд Майк Жордан гайхалтай тоглогч гэдэгээ дахин харуулж тус улиралд 49.5%-тай довтолж 32.6 оноо, 6.7 с.б.а, 5.5 о.д, 2.8 б.т дунджилсан ч MVP-н эзнээр Чарлес Баркли шалгарсан юм.
Тэгэхээр би Леброн Жэймсийн сайн тоглолтоос илүүтэйгээр Кармело Энтонид саналаа өгсөн юм. Хэрвээ Никс Мелогүй бол плэй-оффын баг биш. Леброн Жэймс өөрөөсөө гадна хоёр ч супер одтой мөн лигийн бүх цаг үеийн шилдэг холын зайн мэргэн бууч, сайн хамгаалагч, зоригтой холбон тоглогч гээд Миами Хит бол есөн шид нь бүрэлдсэн баг. Хэрвээ Леброн Жэймс Миами Хитд байхгүй байсан бол Хит плэй-оффын 4 юм уу 5-аар л гарах байсан байх. Леброн бол маш олон талт тоглолттой төрөлхийн гайхалтай чийрэг биетэй тоглогч. Гэхдээ би өөрийнхөө багт хамгийн чухал үүрэгтэй тоглогчыг сонгосон.
Никс өнгөрсөн улиралын плэй-оффын эхний шатанд Хит-д шүүрдүүлж тэрний өмнөх жилд Селтикст хожигдсон ч Мело зогсолтгүй зүтгэсээр л байсан. Бүх одод тоглогч Амаре Стайдмайре сүүлийн хэдэн жилд өвдөгний бэртэлтэй өртөж. Жэйсон Кидд, Маркус Кемби, Рашеед Уоллесе гээд хөгшин тоглогчыг Мело үл тоон онооны лидер болж чадсан.
Би бусад 120 сэтгүүлчдийг Леброны төлөө яагаад саналаа өгсөнийг ойлгож байна. Гэхдээ би тэдэндэй санал нэг бус байна. Би энэ лигийг сүүлийн хэдэн 10 жил үзсэн. Майкл Жордан 1996-97 оны улирлын MVP-н шагналд Карл Мэлоунд ялагдахад би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. MVP-н шагналыг шилдэг тоглогчид биш харин багийнхаа болон энэ лигийн үнэ цэнэтэй тоглогчид өгдөгийг ойлгосон. Миний бодлоор тэр нь Кармело Энтони.
Леброн Жэймс энэ улиралд үнэхээр гайхалтай байсан. Магадгүй тэр 7 удаа MVP-н шагналыг авах байх. Гэхдээ миний бодлоор Кармело Энтони энэ улиралд багийнхаа болон энэ лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч нь байсан. Мэдээж энэ миний хувийн бодол. Гэхдээ би өөрийн өгсөн саналдаа бат зогсох болно. гэж мэдэгджээ.
Харин та түүнтэй санал нэг байна уу?
Eh survalj: NBA LOUNGE
Real Madrid FC the best