Манай ахлагчийн маань Реал Мадридын тоглогч болсны 15 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1992 оны 9 сарын 20 нд 15 настай хүү Раул Реал Мадридын 17 хүртэлх настны багт тэдний мөнхийн ривал Атлетико Мадридын хүүхдийн багаас ирлээ. Тэрээр өмнөх улиралдаа Атлетикогийн бүрэлдэхүүнд 55 гоол хийсэн нь Реалын хараанд өртжээ.
15 жилийн хугацаанд тэрээр 452 гоол Реал Мадридын бүрэлдэхүүнд тоглохдоо хийж мөн 61 гоолыг шигшээ багтаа хийжээ.
Түүний Реал Мадридын тоглогч болоод хийсэн анхны тоглолт бол Алкала багийн эсрэг хийсэн тоглолт байлаа. Энэ тоглолтонд 5-0 р хожсон бөгөөд залуу Раул 1 гоол хийсэн байна. Тэр цагаас хойш түүний гоолын цуваа тасраагүй бөгөөд тэрээр Европын цомын бүх цаг үеийн мэргэн буучийг 57 гоолтойгоор тэргүүлж байгаа бол Реал Мадридын түүхэнд 272 гоолтойгоор 3 т бичигдэж байна. Түүний өмнө Ди Стефано, Сантиллана нар бичигдэж байгаа.
Тэр ирснийхээ дараа улиралд 19 хүртэлх насны бүрэлдэхүүн багтсан бөгөөд удалгүй 1994/95 оны улиралд Реал Мадрид С багт орлоо. Энэ жилдээ тэр нэгдүгээр багийн анхны тоглолтоо Зарагоса багийн эсрэг хийсэн байна.
Түүний гоолууд, тоглолтууд Реал Мадридыг 5 удаа Лигийн аварга, 3 удаа Аваргуудын лигийн аварга, 3 удаа Испаний Супер цомын эзэн, 2 удаа Интерконтинентал Цомын эзэн, 1 удаа Европын Супер цомын эзэн болоход тусласан юм.
Түүний гайхалтай тоглолтууд түүнийг Испаний шигшээ багт эргэлзээгүй оруулсан бөгаад тэр багийн ахлагч болсноор 44 тоглолтонд оролцжээ. Тэрээр Реал Мадридын түүхэн дэх хамгийн чухал тоглогчидын нэг бөгөөд тэрээр багийнхаа бүрэлдэхүүнд 613 тоглолтонд оролцсоноор 712 тоглолтонд оролцсон Санчис, 643 тоглолтонд оролцсон Сантиллана нарын ард бичигдэж байна.
Ахлагчийн маань энэ улиралын нээлт гайхамшигтэй байгаа бөгөөд тэрээр 4 тоглолтонд 3 гоол оруулчихаад байна.
Рауль бол Реалийн шилдэг ахлагч, бэлэг тэмдэг юм.
http://www.realmadrid.com - c...
Тиймээ ахлагч маань багаа удирдан дахин олон цом авчирч, Реал Мадридынхаа цагаан өмсгөлтэй зодог тайлаарай.