battulga_512 wrote:Сонин сонголт хийж. Гэхдээ бас нэг бодлын хүлээлт багатай хүн ирэх үр дүнгээ өгөх ч юм билүү. АВБ яалт ч гүй ЧЛ эрх байхгүй Тотод ирж болох хамгийн боломжит топ сонголтуудыг хийсэн хүн. Тэгэхээр ийм байдалтай байх нь удирдлага фэнүүдэд таалагдаагүй байх. Одоо бол шал өөр аргаар үзэж байх шиг байна. Жинхэнэ үр дүнг одоо харах байх. Челси Манюг жийгээд манай 2 орчихвол сайхан л байна.
Аяаксын Боерт санал тавиад нөгөөх нь эелдэгээр улирлын дундуур багаа орхихгүй гэсэн.
Ван Гаалтай ярилцахад дэлхийн аваргын дараа гэрээ байгуулъя гэсэн.
Тэгээд аргагүйн эрхэнд багт тоглож байсан, дотор нь 5 жил ажилласан, залуучуудаа сайн мэдэх хүнээ шууд тавиад үзэх шиг боллоо.
Шервүүд гэтэл томилогдоод нэг ч хоноогүй байхдаа "Би хүүхэд байхаасаа л Arsenal-ын фен байсан. Аав маань одоо ч гэсэн Emirates руу очиж тоглолт үздэг үнэнч фанат нь. Би тэднийг үргэлж сайхнаар харж явдаг" гээд аваад хаясан. Бодлогогүй хог юм даа.
Дээрээс нь гүүнер Аде-г байнга тоглуулах бололтой.
Бас нэг сураг сонсогдоод байгаа нь манай хүн дасгалжуулагчын лицензгүй байгаа гэх шуум яваад байна.
Улирал дуусахад топ4-т оруулаад овоо тоглуулдаг болчихсон байвал гэрээг нь шинэчлэх байх, үгүй бол Ван Гаал ирэх нь тодорхой юм шиг байна.