Барилдаан ( болсон, болох, ... )

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Цоомоо » Mon Dec 23, 2013 2:06 pm

Буруу юман дээр хаяж гарч явсан л даа.
Содном одоо үзэгчид миний талд, миний зөв, яаж ч таахалзсан яахав маягийн юм бодож байгаа биз.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby ТӨӨГӨӨ » Mon Dec 23, 2013 2:08 pm

:eek:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby ЦАГААН » Mon Dec 23, 2013 2:14 pm

Одоогоор бол хаяж явж байгаа нь л чухал санагдаж байна.
Дараа бол Содномыг тааханзуут нь ундааныхаа саваар дүүртэл нүдчээд гараад явна биз.
Сайхан бэлтгэл болж байгаа юм.

Тэгээд цэц яахав өмнөх давааны асуудлыг нь харгалзаад шийдчихсэн байх л даа, тэрний нөлөө бол их бага хэмжээгээр орсон. Тэрэнд үзэгчид дургүйцсэн, тэрнээс Содномд хайртайдаа гарч гүйсэн нь цөөн биз. Давж л байдаг, унаж л байдаг талбар ...
Гар хурууг нь хугалчаагүй байхад буруу халсанд нь чангахан сануулаад өнгөрч болох, үзэгчид Содномыг хасагдахад нь гарч явахгүй ядаж зарим нь алга ташин хүлээж авах хэмжээнд цэц ажиллах ёстой байсан.

Үзэгчид гарч явдаг нь ч гэсэн, Рагчаа Санжаа 2 үлдчихлээ , одоо үзэх юм дууслаа гэсэн хальт хандлага байсан байх.
Гэхдээ л гоё ... гарч явж чадаж байна, чаддаг болох гэж байна гэдэг сайн зүйл.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby crusader » Mon Dec 23, 2013 2:15 pm

ЦАГААН wrote:Ганц л юманд үнэхээр их баярлаж байна.
Үзэгчид маш олноороо хаячаад гараад явчихсан.
Ямар нэг асуудал таалагдахгүй бол ингээд яваад өгдөг болчих хэрэгтэй, өчигдөр гоё дасгал хийсэн.
Манай үзэгчид чинь дургүйг хүргээд байвал "тархийг нь хага цохиод" явуулдаг гоё шүүгчид ш дээ ...

миний ёстой ганц хүсдэг юм....хэхэ....манайхан өөрсдийнх нь эрх ашиг зөрчигдөж байвал, төлсөн мөнгө/татвартаа таарсан үйлчилгээ авч чадахгүй хулхидуулаад байвал ингэж олноороо нийлж бойкотлох....гоё гоё.
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby champion » Mon Dec 23, 2013 2:16 pm

харин содном яг тэгээд байгаам. нэг л тунирхсан хүн. анх удаагаа ч ингэж байгаа биш. үзэгчдэд өөрийгөө хавчигдсан хүн гэж ойлгуулах гээд байдгиймуу яадын. ийм сайхан иртэй залуу байнга л заваарч гонжирч зогсохыг харахаар бүр уур хүрээд байхын.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Tdi » Mon Dec 23, 2013 2:19 pm

Би л лав энэ дээр санал нийлэхгүй юм байна.

Үзэгчид шудрага байсан гэж хэлж чадахгүй. Залхсандаа л гарч явсан. Буруу юмыг өөгшүүлж байгаа юм шиг л санагдсан даа
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby champion » Mon Dec 23, 2013 2:19 pm

үзэгчгүй бол өөрсдийгөө хэн ч биш гэдгээ мэдэхгүй л байна. дээр нь холбоо нь гэж холбоо. тэд нар нь өөрсдөө ийм дампуу болохоор бөхчүүд нь бас ийм байгаад байх шиг. аварга нь байна уу амны залуу ч байна уу хэн нь ч байсан одоо тэр дүрэм журмандаа баригдаад л явах хэрэгтэй ш д. сумо шиг л зад зад загнаад л явдаг баймаар юм
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby barsa68a » Mon Dec 23, 2013 10:31 pm

ta nar hun bitgii muulj bai, demii, ene bol buhiin holboo ajlaa hiij chadahgvi bainaa l gesen gants ilrel shuu dee
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby B29 » Tue Dec 24, 2013 2:43 am

Цадиггүй нөхдүүдээ дараад авч чадахгүй байгаа үлбэгэр холбооны буруу их байгаа. Ер нь сүмо шиг хатуу чанга байх хэрэгтэй байх. Бэлэн үлгэр авчих үндэсний спортын холбоо юм байгаамшдээ.
Гэхдээ бөхчүүд маань ч бас хувь хүний болоод үндэсний бөхийн ёс жудгийг бодолцох хэрэгтэй. Содномын тэр үйлдлүүд сүүлийн үед арай л хэтрээд байх шиг. Эхлээд би мань хүнийг зүгээр л зугтаадаг, уяа бөх гэж боддог байсан одоо бол “F” үнэлгээ тавьчих шахаад л байна.
B29
 
Posts: 100
Joined: Wed Jan 23, 2008 1:15 pm
Location: UB

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Tommy » Tue Dec 24, 2013 11:12 am

ЦАГААН wrote:Угаасаа дүрэм бол хэцүү ш дээ.
Содномоос өндөр, Пүрэвсайханаас намхан хүн 2 шодвол бүүр л хэцүү болно.
Иймэрхүү юм зөндөө л болдог. Ихэнх тохиолдолд бөхчүүд зохицоод шахуу эхэлчдэг.
Содном л болохоор заавал илүү ашигтай байрлалаас эхэлнэ гэж зүтгээд 30 минут таахалзах хэрэг байгаа ч юмуу ...
Содном зодог стандартад нийцэхгүй буруу байна, дараагийн барилдаанд солиорой гэж сануулсан.
Тэгэхээр дандаа л буруу зодгоор хулхидаж байсан гэсэн ойлголт гарч ирээд байгаа юм.

Ганц л юманд үнэхээр их баярлаж байна.
Үзэгчид маш олноороо хаячаад гараад явчихсан.
Ямар нэг асуудал таалагдахгүй бол ингээд яваад өгдөг болчих хэрэгтэй, өчигдөр гоё дасгал хийсэн.
Манай үзэгчид чинь дургүйг хүргээд байвал "тархийг нь хага цохиод" явуулдаг гоё шүүгчид ш дээ ...


Миний бодлоор бүх бөхчүүд Содном шиг яг дүрмээрээ бариулаад барилдах хэрэгтэй шд... Болсон болоогүй жудаг ярьж бантагнуулсаар байгаад энэ дүрэм нь болоод байгаам шиг сэтгэгдэл Бөхийн холбоондоо ч, үзэгчиддээ ч төрүүлжийн шд. Бүгд яс үзээл явчуул энэ балай дүрэм нь зохицохгүйнээ гээд арай өөр дүрэм боловсруулах байлгүй дээ.
Спорт юм бол спортоор нь явуулмаар байшд... спортд дүрэм байдаг дүрмээрээ барилдая гэсэн нь бурууддаг жишиг байдаггүй л баймаарийн.
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 717
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Tommy » Tue Dec 24, 2013 11:52 am

Сэрвүү барилдаан хийхгүй байгаа, шуудаг хүлээдэг, барьц сонгоо хүлээдэг чинь өөр асуудал шдээ.

Миний хэлэх гэсэн санаа бол барьц сонгоон дээрээ бүх бөхчүүд мөр нэг түвшинд, толгой зөрсөн байх ёстой дүрэмээ шаардах ёстой. Тэгэх боломжгүй материалтай 2 таарчивал бол барилдахгүй байх хэрэгтэй... тэгэж бөхийн холбоонд бойкот үзүүлжийж энэ дүрэм өөрчлөгдөнө өө л гэх гсийн.
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 717
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Tue Dec 24, 2013 12:29 pm

Үзэгчид шал буруу үед сав шидэж байгаа байхгүй юу. одоо Содном нь бүр оодроод шаана. аль Пүрэвсайхан дээр л нүүлгэчих газар. хаслаа гэхэд нь харин ч алга таших хэрэгтэй шд. холбоо нь арчаагүй байгаам л даа. стандарт бус өмсгөлтэй бол шууд л хасах хэрэгтэй шд. аль дээрээс хүн амьтан угзарч сэгсэрч нидрээд байхад нь торгуулиа байг гэхэд сануулга өгөх хэрэгтэй байсан шд. 2 Пүрэв чинь угзраанаас болж л зодоондоо хүрээд торгуульсан биз дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby El Payaso » Tue Dec 24, 2013 12:44 pm

Би ч гсн үзэгчид ёстой дэмий юман дээр тийм үйлдэл гаргасан л санагдсан... алга ташаад сайхан дуусах ёстой байсын... өөр хаяад гархаар юм зөндөө л болдог байж...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby poseidon » Tue Dec 24, 2013 2:11 pm

29-ны бөхийг үзье гэвэл билет олдох болов уу? билет нь хэд байдаг бол?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Цоомоо » Tue Dec 24, 2013 2:20 pm

15 000 байгаа сурагтай.
Шаглаад сүйд болох байх даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Tdi » Tue Dec 24, 2013 3:28 pm

Takanohana_Nowitzki wrote:Үзэгчид шал буруу үед сав шидэж байгаа байхгүй юу. одоо Содном нь бүр оодроод шаана. аль Пүрэвсайхан дээр л нүүлгэчих газар. хаслаа гэхэд нь харин ч алга таших хэрэгтэй шд. холбоо нь арчаагүй байгаам л даа. стандарт бус өмсгөлтэй бол шууд л хасах хэрэгтэй шд. аль дээрээс хүн амьтан угзарч сэгсэрч нидрээд байхад нь торгуулиа байг гэхэд сануулга өгөх хэрэгтэй байсан шд. 2 Пүрэв чинь угзраанаас болж л зодоондоо хүрээд торгуульсан биз дээ.


:eek:
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby El Payaso » Tue Dec 24, 2013 4:29 pm

Сая Содномыг хассан нь зөв, буруу гээд л олон л хүмүүс маргалдаж байх шиг байна... Рагчаатай хийсэн барилдаан бус өмнөх даваа нь гол нөлөө үзүүллээ гээд л... Сая бол Пүрэвсайхан мөч богино учраас алсын сүвээний барьц атгахад яг Содномын хажууд шахуу таллаж ирээд байсан л даа... Тэгээд дүрмийн дагуу л бариулья гээд гүлдийгээд зогсчихсон л доо мань хүн... Гол нь Содном барилдаан, бас даваа бүрт яг л нэг ДАВНА, ТЭСНЭ гэсэн хандлагаар хандаж байгаа нь л гоё байгаа... Жижиг л заан байхдаа нэг даваа болгонд иймэрхүү хандлагатай барилддаг байсан сан... За яахав наадмаар мундаг Санжааг нэг иймэрхүү маягаар хаячихаад дэвээд явчихна даа... Харин одоо нөгөө балай БХ нь хэдэн сараар эрхийг нь хасна энэ тэр гэж элийрэх вэ дээ...


Хоско ФБ дээрээ ингээд байна шүү манайхаан... :ногоон:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Барнаба » Tue Dec 24, 2013 5:37 pm

Барьц сонгоог бариулна гэдэг нь ерөөсөө л нэг бөх нь нэг гараараа далбааны барьц, нөгөө гараараа шуудагны барьц аваад барилдаанаа эхлүүлэхийг л хэлээд байгаашт. Хүмүүс дээр нь бөхчүүд зарим нь барьц сонгоо гэхээр бүр илүү зогсолт, гэх мэт давуу тал авна гэж ойлгоод байх шиг байгаамуу гэж боддийн. Одоо бүр дүрэм нь өөрчлөгдөөд барьц сонгуулж байгаа хүн нь тодорхой хэмжээний барьц авч болно гэсэн заалттай болсийм гэж дуулсан. Цээж тэнцүүхэн түвшинд толгой зөрж байна гээд дүрэм нь байгаа шт, тэгэхэд одоо зарим заваан барилдаантай бөхчүүд нь толгойгоо зөрүүлэхгүй бүр цээжинд нь наачихдаг т1 байдал байгаад байгаам. Содном үнэхээр яг дүрмийн дагуу шаардлага тавьж байгаа бол тэрний заваан барилддаг энэ тэр хамаагүй шаардлага тавиад унжаад байгаа нь зөв л байх. Дээр нь барьц сонгоо өөрөө бас их асуудал дагуулна, бүдүүн бөхчүүд эсвэл өндөр бөхчүүдийн эсрэг жижигхэн, туранхай бөхчүүд барьц сонгох нь маш төвөгтэй, асуудал ихтэй. Ерөнхийдөө бүдүүн бөхчүүд барьц сонгоон дээр их давуу талтай болчихсон. Тэгээд 2 бүдүүн нөхөр барьц сонгох боллоо гэхэд бүр асуудалтай, 2 бүдүүн холбирч зовно гэдэг шиг л. :ногоон:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby ЦАГААН » Wed Dec 25, 2013 10:28 am

Өмнөх барилдаан дээр сав шидсэн хүмүүсийг "камераараа" шүүгээд энэ удаагийн барилдааныг үзүүлэхгүй юм гэнээ ...
Барилдааны талбайгаа камержуулаагүй байж үзэгчдийн суудлаа камержуулчихсан ... :-o

Барилдааныг камераар шүүж болохгүй гэдэг хүмүүс камерны ач тусыг юу ч байсан нэг мэдээд аваг.
Тэгээд араас нь үзэгчдээс но илрүүлж болж байгаа юм чинь барилдаанаас илрүүлж болох юм бишүү гээд ухаарч авна биз.
Үнэн тасарчихсан тайлбар хийнэ ээ тэр камер хэрэглэхгүй гэдэг тухайгаа, дургүйд хүчгүй гэдэг л гэсэн үг.
Камераар хараад шийдэж болох барилдаануудыг шийдээд камераар шийдэж чадахгүй барилдаануудыг нь дахиулъя л гээд хүсээд байгаа ш дээ бид бол... тэрэнд чинь сүржигнээд 2D 3D 4D ...ямар хамаа байна бла бла ...
ТВ9-ийн удаашруулалтаар л гэхэд зөндөө олон НО илэрдэг л биздээ.

Цаадуул чинь өнгөрсөн жил ардчилалын барилдаанд 2 Пүрэв энэ тэр сахилга батгүйтээд ерөнхийлөгчөөс жаахан зэм хүртэх шиг болсон. Энэ удаагийнхыг чамбайг хийх гээд л хичээж байх шиг байна, их сүржин сүржин мэдэгдэл гаргаж ум мани бад ми хум ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby champion » Wed Dec 25, 2013 11:07 am

хаха нээрээ хүнд гэхэд арай л хүнд гарууд шүү нээрээ
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby orgil_ezo » Wed Dec 25, 2013 1:13 pm

Чампион чи буруу ярьж байна. Миний бодлоор Содномын зөв тэр хөлийн цэцүүд гэж цэцүүд
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby champion » Wed Dec 25, 2013 1:56 pm

orgil_ezo wrote:Чампион чи буруу ярьж байна. Миний бодлоор Содномын зөв тэр хөлийн цэцүүд гэж цэцүүд

за, дараагийн удаад чамаас асууж байж ярия...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby mn_rocisky » Wed Dec 25, 2013 2:14 pm

29 бөх хамт үзэх хүн байна уу
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Dondogoo » Thu Dec 26, 2013 5:53 pm

Ихэнх бөхчүүд зодогоо танадаг л юм байна шдээ заавал тэрийг нь Содном дээр цохож хэлж Содном л ганцаархнаа дүрмээс гажууд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн нь хариуцлагагүй л хэрэг байна ер нь бол Содномын энэ барилдааны онцлог Санжаатай хэл ам болдогоос л өөрчлөгдөөд ийм болсон шдээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Dondogoo » Thu Dec 26, 2013 5:55 pm

нүүрномын групп дээр нэг залуу ингэж бичсэн байналээ санал нийлж байгаа болохоор чирээд ирлээ...




Уур минь хүрээд хэдэн үг хэлмээр санагдлаа....

...... Санжаадамбын заан болсон Содномдоржийн нулимстай хоцорсон алдарт барилдаан, Пүрэвжавыг барьцаа өгөхгүй Пүрэвсайханыг зовоосны төлөө тийрсэн барилдаан, Соронзонболд зааны боломжийг тасалдуулахад Эрхэмбаяр аваргад шаралхаад гаргасан характер, за тэгээд Өчигдөрийн Содномдорж Пүрэвсайхан, Содномдорж Рагчаа нарын барилдааны үр дүн гээд ойрын үед болсон хэд хэдэн цуутай барилдаан санаанд зурвасхан бууж байна. Дээр дурдсан хэд л алдартай болохоос иймэрхүү барьцаа өгөхгүй эсрэг бөхөө зовоож, эсрэг бөхөө шатааж байгаад барьцыг нь хангалттай өгдөггүй барилддаг, зодгондоо илүү оёдолтой, барилдах гэж эсрэг бөхөө зодчихдог барилдаанууд бөхийн өргөөнд болж байгаа бүх л барилдаанд анзаарагдадгүй ч гэсэн байнга л болж байдаг, болох ёстой зүйл шиг л байдаг болсон шүү дээ. Эдгээр үйл явдал бол хэн нэгэн Пүрэвсайханы, хэн нэгэн Содномдоржийн буруугаас болж байгаа асуудал ерөөсөө биш!!! Энэ бол бүгд толгой нь, удирдлага нь гэж явдаг бөхийн холбооны буруу. Эцсийн эцэст бөхийн холбоо шийдвэр шиг шийдвэр дүрэм шиг дүрэм гаргадаг тэрийгээ хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлдэг байсан бол өнөөдөр ийм зүйл болоод ийм асуудал яригдахгүй. Бөхийн холбооны ерөнхий хөлийн цэц гарын даа засуулууд гэх хүмүүс нутаг ус харж шийдвэр гаргадаггүй, барилдаж буй бөхчүүдээсээ айдаггүй, гаргасан шийдвэртэй тууштай зогсож чаддаг байсан бол өнөөдөр ийм зүйл болохгүй байлаа. Та нөхдүүд угаасаа худлаа шийдвэр гаргадаг тэр нь дараа нь батлагддаг болохоор ганц удаа хичнээн зөв шийдвэр гаргасан ч тэрийг чинь хүмүүс хүндлэхгүй, тэрэнд чинь итгэхгүй талбай дүүрэн ундааны саваар нүүлгэж байгаа юм шүү дээ. Далбаандаа илүү оёдолтой талаар нарийн бичиг Цогтбаатар яагаад гэнэт өчигдөр Содномдоржийг олон түмний нүдэн дээр зарлаж байгаа юм бэ? Тийм л сүрхий байсан юм бол наад дүрмээ анхнаасаа зарлаад, хэрэгжүүлээд барилдаж байгаа бүх бөхчүүдийн зодог шуудгийг нь шалгахгүй яасан юм бэ? Монголын ард түмнээ хүндлэхгүй талбай дээр өшиглөдөг зодолддог явдал улам бүр даймжраад байгаа нь хэний буруу гэж бодож байна та нарын буруу шүү дээ, Өсөхбаяр аварга Сүхбат аваргыг тийрхэд л маш том шийтгэл оногдуулсан бол, Пүрэвсайхан Пүрэвжавыг өшиглөхөд олигтойхон шийтгэл оногдуулсан л бол Соронзонболд заан Эрхэмбаяр аваргыг түмэн олны нүдэн дээр мангасдахгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Аль дээр үед л Сүхбат аварга гэх хүмүүс сэргээшийн асуудалд холбогдоход л барилдах эрхийг нь удаан хугацаанд хассан бол Цогбаяр, Алтангэрэл гэсэн хүмүүс сэргээш хэрэглэхгүй байлаа... Та нар ямар эм яаж уувал болно, ямар эм сэргээшинд орно гэдэг жагсаалтыг бөх сонин дээр улирал болгонд гаргасан бол, бүх бөхчүүдийн дунд сургалт явуулсан бол, бөхийн өргөөний өнцөг булан бүрт хадсан бол өнөөдөр Мөнхбаатар арслан Чэлийсэн палийсан уугаад сэргээш хэрэглэсэн гэдэг асуудалд орохгүй байлаа.. Ноён Нямдорж, эрхэм Данзан, Цогтбаатар тэргүүтээ хүмүүсээ бөхчүүд өнөөдөр ийм адгийн хогийн зан гаргах болсон нь та нарын буруу, та нарын чадваргүйнх, та нарын золь зоосгүйнх гэдгийг яагаад хүлээн зөвшөөрч чадахгүй, хэн нэгний хайртай бөх рүү чихэх гээд байгаа юм бэ???? Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь хөлөө олохгүй гэдэг!!!! Та нар үнэхээр МОНГОЛ БӨХИЙН ХОЛБООГ АВЧ ЯВЖ чадахгүй, чадваргүй гэдэг чинь батлагдаад байна шүү дээ!!!
Дээр нь бас хэдэн үг хэлмээр байна. Бөхөөс орж ирж байгаа энэ их мөнгө хаашаа яваад байгааг та нар ил тод байлга!!!! Ноднин жил НЭГ АЙМГИЙН нэрэмжит барилдаан болно гэж байгаад гэнэт цуцлагдсан. Тэр үед яагаад цуцлагдсан гээч... тус аймгаас 8 оронтой мөнгө нэхсэн энэ мөнгөө өгвөл нэрэмжит барилдааныг чинь зохионо гэж.. тэгээд л тэр аймгийн барилдаан болоогүй гэнэт цуцлагдаад бантсандаа зүгээр л аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан нэрээр явсан.. Өчигдөр жишээлбэл 3000 хүн бөхийн өргөөнд бөх үзсэн, суудал болгон пэг дүүрэн байсан гэвэл за яахуу 256 бөхөө хасъя, 2744 болж байна 2700 билет зарагдсан гэж үзэхэд нэг билет 10.000 төгрөг 27000000 сая төгрөг болж байна. Мэдээж АПУ компани, ХУД гэх мэт газрууд зохион байгуулж байгаа учир давааны мөнгө, бай шагнал зэргийг тэд нар гаргана, дээр нь аягүй бол түрээсийн мөнгө авна биз. Нэг л барилдаанаар орж ирж байгаа энэ их мөнгө хаашаа орж байгаа юм бэ??????
Бөхийн өргөөнд ер нь долоо хоног болгон хагас бүтэн сайнд ямар нэгэн тоглолт, айлтгал, өдөрлөгтэй байдаг энэ бүгдээс орж ирж буй 8 оронтой мөнгө хаашаа яваад байгаа юм бэ???? Ер нь байна штээ бөхийн өргөөг Ноён Нямдорж бариагүй биздээ, ард түмэн барьж өгөө биздээ, Бөхийн өргөө, бөхийн холбоо олсон ашгаа улсад өгдөг төсвийн байгууллага биш биздээ.. Айн????

ЭНЭ бүгдийг ил тод болгож өгөхийг бөх сонирхогчид шаардаж байна. Бид нар зүгээр л сайхан бөхчүүдээ хүндлээд, тэднийхээ хоргүй сайхан цэвэр спортын өрсөлдөөнийг үзэж ялзарсан нийгмийн уй гашуугаа тайлмаар байна!!!! Гүндүүгүй сайхан монгол бөхчүүдээрээ бахархаж хүү төрвөл жүжигчин дуучин бизнесмэн болгомооргүй би зүгээр л бөх болгомоор байна...

ЖИЧ: би дээр дурдсан хэн нэгнийг дэмжигч биш би зүгээр л Монгол бөхдөө хайртай энгийн л нэгэн залуу. Магадгүй тэр хөрөнгө мөнгөний талаар буруу ойлголттой явж мэдэх юм гэхдээ бүгд л ингэж ойлгож байгаа...
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron