ТОЙРГИЙН ӨМНӨ…....
TOTTENHAM HOTSPUR VS LIVERPOOL
Хэзээ : 2013.12.15
Хаана : Уайт харт лэйн
Хэдэн цагт : 00.00(Mонголын цагаар) 16.00KO
Үзэх гарц : SPS1, линк;www.vipbox.tv болон sopcast
Лигийн форм :Tottenham Hotspur DLLDWW
-Liverpool- LWDLWW
Ням гаригийн шөнө EPL-н 16-р тойргийн хүрээнд boxing day-ын 3 дахь тоглолтоо Tottenham клуб өөрсдийн Уайт харт лэйн цэнгэлдэхдээ Ливерпүүл клубыг хүлээн авч тоглох гэж байна. 15-н тойргийн дараах байдлаар Спөрс 27-н оноотой 6-р байрт яваа бол Ливерпүүл клуб 30-н оноотой 2-р байрт явж байна. Энэ 2 клубын хувьд уг тоглолт түүхэндэх 165 дахь тоглолт бөгөөд өмнөх 164-н тоглолтонд Ливерпүүл 74-н удаа хожиж, Спөрс 49-н удаа хожиж, 41-н удаа эвийн гэрээ байгуулж байсан байна. Примиер лиг нэртэй болсон 1992 оноос хойш нийт улирал алгасалгүй 21-н улирал 42 таарахад Тоттенхэм 13, Ливерпүүл 18 хожиж 11-н удаа тэнцэж байсан байна. 2 клуб хамгийн анх 1894 оны boxing day-ын хүрээнд нөхөрсөг тоглолтонд Спөрс 3-0-н харьцаатай ялсан ба лигт хамгийн эхэнд 1909 оны 11 дүгээр сард Уайт Харт Лэйнд таарахад Спөрс 1-0-н харьцаатай хожиж байсан түүхтэй. Өнгөрсөн улирал 2 таарахад хамгийн эхлээд 2012 оны 12 дугаар сард учраа таарахад Уайт Харт Лэйнд Аарон Леннон болон Гарейт Бэйл-н гоолоор 2-1-н харьцаатай/ Гарейт Бэйл-н авто гоол/ Спөрс хожиж байсан бол 2013 оны 03 сард Ливерпүүлийн талбай дээр учраа таарахад Луйс Суарез салхийг нээсэн ч Ян Вертонгены 2 гоолоор тэргүүлж явсан ч Стюарт Даунинг болон Стивен Жерардын гоолоор Ливерпүүл ялалт байгуулсан билээ.
Спөрсөөс Ян Вертонген шагайны гэмтэл, Влад Крикеш өвдөг, Юүнис Кабул гуяны гэмтлээс болж оролцох боломжгүй гэсэн боловч Влад Крикеш тоглоно гэдгийн АВБ баталж хэлсэн юм. Ливерпүүлээс Стивен Жерард сар гаруйн гэмтэл авсан бол Жордан Хэндерсон тоглох нь эргэлзээтэй байна.
ФАКТ :
-Ливерпүүл Тоттенхэмийг сүлийн 6-н тоглолтонд ганц хожсон ба энэ нь өнгөрсөн 03 дугаар сард болсон тоглолт
-Ливерпүүл Уайт Харт Лэйнд өөрийн хаалгандаа 4-н удаа авто гоол оруулаад байгаа нь лигийн түүхэнд Соутхэмптон Ньюкастлын Сэйнт Жэймс Паркт, Вестхэм Ливерпүүлийн Эйнфильдэд үзүүлсэн сөрөг амжилттай давхцдаг.
-Тоттенхэм 15-н тойргийн дараа 27-н оноотой яваа нь 2011-12 оны улирлын эхний 15-н тойргийн дараах амжилтын дараа орох сайн үзүүлэлт
-Тоттенхэм сүүлийн 5-н Уайт Харт Лэйн дэхь лигийн тоглолтоос ердөө нэг л хожоод байгаа ба талбай дээрээ тааруу байгаа.
-Тоттенхэм талбай дээрээ энэ улирал 7-н тоглолтонд 7-н гоол гоол хйисэн нь лигт 19-р байрт орох муу үзүүлэлт
-Ливерпүүл өмнөх улиралаас одоогийн байгаа үзүүлэлт яг энэ 15-р тойргийн дараах үед 11 оноо илүү 15-н гоол илүү байна.
-Ливерпүүл сүүлийн 6-н Уайт Харт Лэйнд зочилсон тоглолтондоо ялагдаад байгаа эднээс 4-т нь 2-1 гэсэн харьцаатай Тоттенхэм хожоод байгаа.
COYS!!!