Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby El Payaso » Sun Dec 08, 2013 2:34 pm

бас жаахан хэцүү л хожил авч дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby NikkEi_Hotspur » Sun Dec 08, 2013 7:08 pm

iim saihan boxing day ntrtei ued OT-d bj taardag azgui yum aa. gesnees utasnaas uzej bolhoor highlight bnuu humuusee
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Оргил » Sun Dec 08, 2013 7:09 pm

sofa score gej app suulga.. highlight orj irdeg...
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby NikkEi_Hotspur » Sun Dec 08, 2013 7:10 pm

ok
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Mon Dec 09, 2013 10:07 am

Арсенал Тоттенхэм Холбооны цомын 3-р шатанд учраа таарчээ. Энэ тоглолт 1 дүгээр сарын 4 юмуу 5-нд болох ба тоглолт Эмиратсд. Холбооны цом тэмцээн дэлхийн хамгийн хөгшин тэмцээн бөгөөд хамгийн олон баг буюу Английн мэргэжлийн болон сонирхогчдын ер нь бүх лиг нийлсэн 737 гариу баг оролцдог том тэмцээн юм. 08 дугаар сараас эхэлж Примиер лигийн томчууд орж эхэлдэг үе нь он гараад 3-р шат буюу шөвгийн 64-өөс 1 сард эхэлдэг юм.

Энэ 64-н баг дундаас очиж очиж энэ 2 ийм эрт таараад байхдаа яахав дээ, шөвгийн 8 байсан бол одоо яаая гэхэв дээ.
Image

:mongol:
Last edited by Davka_ Spurs on Mon Dec 09, 2013 10:19 am, edited 1 time in total.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Hotspur » Mon Dec 09, 2013 10:14 am

El Payaso wrote:бас жаахан хэцүү л хожил авч дээ...


Хэцүү хэцүү. 2-1 байхад Сандро 16д гар хүрсэн, сүүлд айл улайрч дайраад...
Гэхдээ боломжуудаа ашигласан бол аль хэдийн дуусгачих байсан. Дефо 2 удаа шон онож, хаалгачын эсрэг 1 гараад алдсан.
Жэйми Реднапп манай 2р хагаст үзүүлсэн тоглолтыг энэ улирлын бэст тоглолт гэж.
Ер нь боломж хангалттай үүсгэж чадаж байна. Гэхдээ Солдадогүйгээр.

Дараагийн тоглолт ч супер болно доо.
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Mon Dec 09, 2013 10:25 am

Hotspur wrote:
El Payaso wrote:бас жаахан хэцүү л хожил авч дээ...


Хэцүү хэцүү. 2-1 байхад Сандро 16д гар хүрсэн, сүүлд айл улайрч дайраад...
Гэхдээ боломжуудаа ашигласан бол аль хэдийн дуусгачих байсан. Дефо 2 удаа шон онож, хаалгачын эсрэг 1 гараад алдсан.
Жэйми Реднапп манай 2р хагаст үзүүлсэн тоглолтыг энэ улирлын бэст тоглолт гэж.
Ер нь боломж хангалттай үүсгэж чадаж байна. Гэхдээ Солдадогүйгээр.

Дараагийн тоглолт ч супер болно доо.


Дараагийн тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Тэрнээс өмнө Европа лиг дээрээ 100-н хувийн амжилттай хэсгийн шатаа өндөрлүүлэхийн төлөө Оросын Анжиг талбай дээрээ нухах л бүрэлдэхүүн сонгож гаргах хэрэгтэй. Талбай дээрээ чухал биш тоглолт гээд баахан бацаанууд гаргавал онигоо болж мэднэ. Ливерпүүл дээр гаргах түлхүүр хэдээ амраагаад л нэг зохицуулах байх аа. Ливерпүүл дээр Рөүз, Крикеш, Вертонген 3 ирнэ гэж найдаж сууна. Эриксен нээрээ бэлтгэлдээ орж эхэлсэн байна лээ.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby poseidon » Mon Dec 09, 2013 11:41 am

Европад түрүүлбэл аваргуудын лигийн эрх байгаа билүү? ирэх жилээс
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Hotspur » Mon Dec 09, 2013 11:54 am

Дараа жил 14-15 оны улиралд түрүүлвэл өгөх юм гэсэн.
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Соёлоо » Mon Dec 09, 2013 1:06 pm

Оргил wrote:sofa score gej app suulga.. highlight orj irdeg...


Bayarlalaa, goyo app bn shuu
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Takanohana_Nowitzki » Wed Dec 11, 2013 11:14 am

1-с илүү гоол хийж чаддаг л юм бшдээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Thu Dec 12, 2013 4:52 pm

White Hart Lane -ны түүх

Тоттенхэмийн Монголдахь анхдагч фанатуудын нэг Гантулга ахынхаа бичсэн Уайт харт Лэйн ба түүний түүхийг бичсэн сайхан нийтлэлийг хүргэж байна.

WHL-ы эхний хэсэг 1899 онд баригдсан бөгөөд High Road дахь White Hart хэмээн нэрлэдэг Паб-ын эзэн George Beckwith анх санаачлан бариулжээ. Цэнгэлдэх барих газрыг өмнө нь Charrington хэмээх шар айрагны газар эзэмшдэг байсан ба хаяагдсан үржүүлгийн газар байсан юм.
Northumberland Park -ийн төмөр замын зогсоолын дэргэдэх нэгэн фирм дээрээс ашиглагдаж байсан төмөр тавцангуудыг аван дахин засварлаж 2500 суудал засчээ, мөн HighRoad дахь төв хэсэгт 750 хүний зогсоо тавцанг байгуулжээ.
Ингээд WHL-д анхны тоглолт 1899 оны 9 сарын 4нд болсон ба ривал клуб болох Notts County-г хүлээн авсан юм. Notts County тэр үед 1-р дивизонд тоглодог байсан ба түүхэн нөхөрсөг тоглолтыг 5000 фанатууд үзэж SPURS 4-1 харьцаагаар ялалт байгуулж сенсаци дэгдээсэн юм. Долоо хоногийн дараа болсон Өмнөдийн лигийн анхны аврага шалгаруулах тэмцээний хүрээнд QPR клубтэй хийсэн тоглолтыг цэнгэлдэхрүү 11 000 фанат үзэхээр яаран гарсан гэдэг. Уг тоглолтонд SPURS 1-0 харьцаагаар ялалт байгуулсан юм. Үүнээс хойш 5 жилийн дотор WHL-ы төв хэсэг 32 000 хүний багтаамжтай болтлоо өргөжсөн байна. Клубын удирдлагууд үүндээ сэтгэл ханалгүй клубын санхүүг сайжруулах, түрээсийн нөхцөл зэрэг шалтгаанаас болж 1905 онд 1 фунтын үнэтэй хязгаарлагдмал хувьцаа гаргасан нь эергээр нөлөөлж эхэлжээ. Лигийн хоёрдугаар зэрэглэлд баттай байр сууриа эзлээд байсан 1908 онд Шотландын алдарт архитекторч Archibald Leitch-ыг урьж цэнгэлдэхийн шинэ хэсгийг бариулах ажлыг эхлүүлсэн байна. 1909 оны 9 сарын 11нд лигийн анхны тэмцээнд Manchester United клубтэй тоглохын өмнө 5300 хүний суудалтай Баруун хэсэг шинээр ашиглалтанд оржээ. Улирлын төгсгөлд клубын хүрэл бэлгэ тэмдэгийг(The Cockerel) цэнгэлдэхэд суурлиулжээ. Тухайн жил Зүүн хэсгийг саравчтай болгох ажил эхлэж 1911 он гэхэд 50 000 хүний багтаамжтай байхаар төлөвлөжээ.
1921 онд FA Cup-ын шигшээд ялсан орлогоороо Paxton road(Хойд хэсэг) хоёр жилийн дараа Park lane(Өмнөд хэсэг)-ыг өргөтгөх боломж гарсан юм. Төслийг дахин Archibald Leitch удирдсан ба цэнгэлдэхийг 58 000 хүний багтаамжтай болгох зорилт тавьжээ.
1921 онд цэнгэлдэхийн өмнө байрлах Red House-ыг худалдан авч клубын төв байр болгон засварлажээ. Red House-ыг өмнө нь олон жилийн турш зоогийн газар болон кафе хэлбэрээр ашиглаж иржээ. 1934 онд Зүүн хэсгийг бүрэн ашиглалтанд оруулсан ба ингэснээр 80 000 хүний багтаамжтай болсон юм(Тухайн үеийн зардалаар 60 000фунт). 1937 онд High road-д дахин засварын ажил хийгджээ. Ингээд 1938 оны 3 сарын 5 ны нарлаг сайхан өдөр FA Cup-д Sunderland клубыг хүлээж авсан тоглолтонд 75 038 үзэгч цугларсан нь цэнгэлдэхийн рекорд болон үлдсэн юм. 1952 онд цэнгэлдэхийн зүлгийг ч сэргээх ажил эхэлсэн ба сонирхолтой нь зүлгэн доороос нь хуучин усны сав, зэс хоолойноос эхлээд хуучин үржүүлгийн газрын сэг зэмүүд гарч ирсэн байдаг. 1953 онд WHL-д анх удаа гэрэлтүүлэг байрлуулсан байна.
Дараагийн он жилүүдэд WHL-д дөрвөн хэсэгт нь суудлууд нэмэх, гэрэлтүүлэгийн системийг шинэчлэхэд чиглэсэн хэд хэдэн ажлууд хийгдэж ирсэн байна. Харин 1980 оны 11 сард хуучин Баруун хэсгийг шинэчлэх байсан ч санхүүгийн асуудлаас болж бүрэн буулгах шийдвэр гаргасан байна. Ингээд 1982 оны 2 сарын 6нд Wolves-ын эсрэг тоглолтонд шинэчлэгдсэн WHL нээлтээ хийсэн юм. 1989 онд гол гэрэлтүүлэг болон зүүн, баруун дээврийг шинэчилж Зүүн хэсгийг сэргээх ажил эхэлжээ. Төлөвлөгөө ёсоор ирэх жил нь дуусгах байсан ч клубын санхүү дотоод асуудлаас болж удааширч 1992 он гэхэд зөвхөн сэргээх ажил л эхэлжээ. Дараа жилээс нь энэ бүхэн дээрдэж Зүүн баруун хэсгүүдийг холбох ажил эхэлж, Өмнөд хэсгийн дээврийг сэргээх ажил эхэлжээ. Клубын удирдлагуудаас 1995 онд фанатууддаа зориулан тоглолтыг илүү амьд мэдрэх үүднээс нь нэгэн гайхалтай бэлэг барьсан нь SONY компаний Jumbotron дэлгэцийг цэнгэлдэхэд байрлуулсан явдал юм. 1997-1998 улирлын төгсгөлд Хойд хэсэгт өөрчлөлт оруулсан ба ингэснээр одоогийн бидний мэдэх 36240 хүний суудалтай гайхалтай WHL маань одоогийн дүр төрхөө олжээ. 2012 онд Лондонд болсон Олимпын цэнгэлдэхийг Tottenham клуб эзэмшинэ гэсэн яриа гарч байсан ч азаар энэ зүйл болоогүй түүхт WHL цэнгэлдэхдээ үлдэсэн юм. WHL-д хөлбөмбөгөөс гадна Америк хөлбөмбөг, бокс зэрэг спортын тэмцээнүүд зохион байгуулагдаж байсан. Мөн Английн U21 шигшээгийн үндсэн талбайгаар сонгогдсон юм. WHL нь бүх улиралд ашиглах зүлэг, өсгөж бууруулдаг гэрэл, SGL хяналтын систем, автомат усны систем, дулааны шийдэл гээд орчин үеийн бүх л технологийг ашигладаг юм. Тоглолтгүй үеүүдэд тайз засаж дэлгэц ашиглаж бүр бичлэг хийж төрсөн өдөр, хурим гээд хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг ч зохион байгуулж болдог юм байна.
Хойд хэсэг буюу Paxton Road (10 086)
Өмнөд хэсэг буюу Park lane (8633)
Баруун хэсэг буюу High road (6890)
Зүүн хэсэг буюу Worcester Avenue (10691) Нийт: 36 240

WHL-ны хамгийн том ялалт бол Crewe Alexandra клубыг 13-2 FA Cup-д бут ниргэсэн тоглолт юм.

COYS!!!

Image
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Thu Dec 12, 2013 4:56 pm

SPURS-ын эмнэлгийн баг нь PRP(Platelet-rich plasma)-ын аргыг ашиглаж Vlad-ын гэмтлийг түргэн эдгээсэн ба Liverpool дээр эргэн ирэх боломжтой болж байга билээ. PRP гэдэг нь цусны эс, эргэлтийг сайжруулж яс зөөлөн эдийн гэмтэлийг хурдан хугацаанд эдгээдэг арга юм байна лээ. Энэ аргыг өмнө нь сонгож Bale, Defoe нарын гэмтэлийг амжилттай эдгээж байсан ба одоо хагалгаанд хүртэл орж магадгүй байсан Jan-ы гэмтлийг мэс заслаас зайлсхийж хурдан эдгээхээр SPURS-ын эмнэлгийн баг дээрх аргыг сонгоод байгаа юм байна. Бельги залууд хүний биед хамгийн сайн цусны амьд эсүүдийг ашиглан эмчилгээ хийх бөгөөд ингэснээр шархны эдгэрэлтийг хурдасгах ач холбогдолтой юм. AVB хэлэхдээ "Бид PRP-ын хүрээнд маш сайн үр дүнгүүдийг үзүүлж байсан, түүнд ч бас үүнийг хэрэглэх болно" хэмээжээ.
COYS!!!

Офишиал сайт дээр бичсэнээр Анжи-н эсрэг Европа лигийн тоглолт дээр гэмтэлтэй байсан Данни Рөүз болон Кристиан Эриксен нар эргэн ирж богинохон минут ч гэсэн тоглох байх гэсэн байна. Влад Крикеш маргааш тоглохгүй ч Ливерпүүл дээр дээр дурьдсанаар ирнэ.

Image
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Thu Dec 12, 2013 4:58 pm

ДАРААГИЙН ТОГЛОЛТ:

Өнөө орой Анжи-н эсрэг Европа лигийн тоглолтын өмнөх мэдээллийг Гантулга ахынхаа бичсэнээр хүргэж байна.

Tottenham Hotspur vs Anzhi Makhachkala

Хэзээ: 2013.12.13 Пүрэв-Баасан гаригт шилжих шөнө.
Хаана: White Hart Lane
Хэдэн цагт: 04.05 цагаас
Европа лигийн форм: Anzhi DLWWD
Tottenham WWWWW
Tottenham клуб Европа лигийн хэсгийн сүүлийн тоглолтонд ОХУ-ын Дагестаны Anzhi Makhachkala клубыг өөрсдийн цэнгэлдэхдээ хүлээн авч тоглох гэж байна. SPURS Европа лигт 100% амжилттай яваа 2хон багийн нэг бөгөөд энэ амжилтаа зогсоолгүй хэсгийн тоглолтыг дуусгахыг одоогийн зорилгоо болгож байгаа. Өнгөрсөн 10-р сард Оросд таарч тоглоход Аnzhi-г талбайд нь 0-2 харьцаагаар буулгаж аваад байгаа билээ. SPURS хэсгийн 5 тоглолтонд 11 гоал оруулж 1 гоал алдаад байгаа ба Jermain Defoe 5-н гоалтайгаар Европа лигийн мэргэн буучдыг тэргүүлж байна. Ирэх амралтын өдрөөр лигт Liverpool клубтэй чухал тоглолт хийх учраас AVB гараандаа өөрчлөлт оруулж үндсэн тоглолгчдоо нөөх нь гарцаагүй болов уу? Түүний боловсруулсан тактикт Brad Friedel, Zeky Fryers, Eric Lamela нар багтаж гараанд гарах магадлал байна. Anzhi-ын хувьд ч гэсэн дараагийн шатанд шалгарах болзолоо хангасан болхоор зарим тоглогчдоо нөөж ерөнхийдөө сэлгээнийхний тоглолт болох болов уу хэмээн таамаглаж байна. Spurs-ээс Jan, Vlad, Eriksen, Kane нар гэмтлийн улмаас тоглохгүй бол Anzhi-аас эрүүгээ хуглуулсан Ali Gadzhibekov тоглохгүй байх.
Tottenham талбайдаа Оросын клубүүдэд түүхэндээ нэг ч хожигдож үзээгүй.
Гарааны магадлал:
Spurs: Friedel; Naughton, Dawson, Fryers, Walker; Lennon, Dembele, Capoue, Sandro, Lamela; Soldado

Image
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Соёлоо » Fri Dec 13, 2013 4:32 am

10н хэдхэн минутанд 2 гоол...6 хожил...
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Соёлоо » Fri Dec 13, 2013 5:57 am

Хэттрик хийлээ дээ...
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby erdene_b7 » Fri Dec 13, 2013 8:23 am

танайх 6 хожсон юм байнашдэ
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby J@x » Fri Dec 13, 2013 8:57 am

Iimerhuu bagt gooldsoor baigaad uliral duusahad 20+ gool hiisen baih vii dee hehe
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby LeBe » Fri Dec 13, 2013 12:14 pm

Яаж зүгээр байхав гээд. Нэг пеналт хийсэн байшт
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Takanohana_Nowitzki » Fri Dec 13, 2013 12:16 pm

Ганцыг пенальтдаг юм чинь ийм олны дунд пенальт байхгүй бол пенальтийн заяа гомдох блгүй дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby mn_rocisky » Fri Dec 13, 2013 12:31 pm

J@x wrote:Iimerhuu bagt gooldsoor baigaad uliral duusahad 20+ gool hiisen baih vii dee hehe



хаха танай хэдээс ч илүү л байна гэнэ шүү
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby J@x » Fri Dec 13, 2013 12:36 pm

Манай хэдээс ч захын довтлогч л илүү байгаа л даа.
Нөхөрийн хувьд ялгаагүй муу хэрнээ иймэрхүү цомын тоглолтын жижиг багууд дээр лаагаад байх болтой юм. Тэр чинь тэгээд манай хэдээс ялгаагүй л гэсэн үг л дээ.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby mn_rocisky » Fri Dec 13, 2013 12:42 pm

ок
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Sat Dec 14, 2013 7:58 pm

Танилц Намайг Райн Фрэдрикс гэдэг. Би Тоттенхэм Хотспур клубт 43 дугаартай тоглодог

Өнгөрсөн пүрэв гаригт Европа лигийн хүрээнд Тоттенхэм клуб Оросын Анжи клубыг талбай дээрээ хүлээн авсан тоглолтонд хоёрдугаар үе дөнгөж эхлэж байхад баруун жигүүрийн хамгаалагч Кайл Наутоноор сэлгэгдэж орж ирсэн 43 дугаартай Райн Фрэдрикс гэж хүү маш гайхалтай тоглолт үзүүлж Тоттенхэмийн фанатуудыг баярлуулсан юм. Энэ хүүгийн талаар богинохон мэдээлэл хүргэж байна. Ryan Marlowe B. Fredericks 1992 оны 10 дугаар сарын 10-нд Англид төрсөн, өдгөө 21 настай, тэрээр 2008 онд 16-н настайдаа Тоттенхэмийн хөлбөмбөгийн академид шалгуулж тэнцэн орсон бөгөөд 2011 он хүртэл тэндээ суралцаад 2011 оны 08 дугаар сарын 25-нд Европа лигийн урьдчилсан шатны хүрээнд Шотландын Хэртс клубтэй тоглосон тоглолтонд анхны дебут тоглолтоо Спөрсийн өмсгөлтэй хийж байсан байна. 2012 оны 8 дугаар сар хүртэл Спөрсийн залуучуудын багт тоглож байгаад доод лигийн Брэнтфорд баг руу зээлэгдэж тэндээ 4-н тоглолтонд оролцсон байна. Английн 19 хүртэлх насны шигшээд нэг тоглолтонд оролцоод мөн амжсан байна. Баруун жигүүрийн хамгаалалтанд тоглодог тэрээр Кайл Уолкертэй стилл тун төстэй хурдтай, довтолгоо сайн дэмждэг , ирээдүйтэй сайн залуу байна лээ. Анжи-н эсрэг тоглолт дээр 11 метр дотор унаж багтаа пенальт авчирсанаас гадна, баруун жигүүрээс хэд хэдэн ашигтай довтолгоо эхлүүлж үнэхээр сайн тоглосон. Тоттенхэмийн академид Фрэдриксээс гадна олон сайхан залуучууд нэгэн зэрэг төрж гарч байгаа бөгөөд багтаа зарим нь зарим нь бусад багт зээлээр тоглож өөр өөрсдийн ур чадвараа ахиулж байна. Тоттенхэмд одоо тоглож байгаа гэвэл Андрос Таунсэнд, Данни Рөүз, Харри Кэйн, Том Кэролл нарыг дурьдаж болох юм.

#YIDDO
Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Sat Dec 14, 2013 7:59 pm

Европа лиг

Нэр хүндээрээ Аваргуудын лигийн дараа ордог Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг ЕВРОПА ЛИГ тэмцээний 2013-14 оны улирлын хэсгийн шатны тоглолтууд өнгөрсөн пүрэв гаригт явагдаж өндөрлөлөө. Тоттенхэм маш амжилттай тоглосон билээ. Хэсгийн шатанд нийт урьдчилсан шатыг дамжиж шалгарч гарч ирсэн 48-н баг 12 хэсэгт хуваагдан өрсөлдөж хэсэг бүрийг амжилтаараа толгойлсон 2 баг нийт 24-н баг дээр нэмэх нь Аваргуудын лигийн 8-н хэсгээс 3-р байрт орсон 8-н баг доош бууж ирэн нэмэгдэн нийт 32 баг ирэх Даваа гариг буюу 12 дугаар сарын 16-нд хасагдах шатны сугалаанд орох юм. Сугалаа манай цагаар Даваа гаригийн 21-н цагаас.

Сугалааны явцын хувьд хэсгээсээ нэгээр гарсан 12 баг дээр Аваргуудын лигт хэсэгтээ 3-р байраар шалгарсан ч хамгийн өндөр оноотой 4-н баг НЭГДҮГЭЭР сагсанд орох юм. Европа лиг дээр хэсгээсээ 2-р байраар гарсан 12 баг дээр Аваргуудын лигээс бууж ирсэн бага оноотой 4-н баг нэмэгдэж ХОЁРДУГААР сагсанд орж сугалагдах ба нэг улсын 2 клуб болон нэг хэсэгт орсон 2 клуб таарах ёсгүй ба шөвгийн 32-н сугалааны хамт шөвгийн 16-н сугалаа давхар явагдаж шөвгийн 32-т таарсан багууд аль хожсон нь шөвгийн 16-д таарах боломжтойгоор сугалааг зохион байгуулдаг. Европа лигийн шөвгийн 32-н тоглолт ирэх 2014 оны 02 дугаар сарын 20, 27-нд шөвгийн 16-н тоглолт 03 дугаар сарын 13, 20-нд болох хуваарьтай байна.

Тоттенхэм маань хэсгээ толгойлсон бөгөөд нэгдүгээр сагсанд орсон ба 2-р сагсанд буй дараах 16-н багийн аль нэгтэй 32-т учраа таарна. Гэхдээ Суонси Сити болон Анжитай таарахгүй.



Хоёрдугаар сагс
1.Суонси Сити/ Англи/
2.Черноморец/ Украйн/
3.Эсбьерг/ Дани/
4.Марибор/ Словени/
5.Днипро/ Украйн/
6.Маккаби Тель Авив/ Израйл/
7.Динамо Киев/ Украйн/
8.Слован Либэрэч/ ЧЕХ/
9.Реал Бетис/ Испани/
10.Лацио/ Итали/
11.Анжи/ ОХУ/
12.ПАОК/ Грек/
13.Викториа Плзен/ Чех/
14.Порто/ Португал/
15.Аякс/ Нидерланд/
16.ЮВЕНТУС/ Итали/

Image

:mongol:
Last edited by Davka_ Spurs on Sat Dec 14, 2013 11:10 pm, edited 1 time in total.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests
cron